Хүний амиар дэнссэн “7 сарын 1”
2015-07-01

Ардчиллын түүхэнд хар толбо үлдээсэн “7 сарын 1”-ний хэрэг долоон жилийн өмнөх энэ өдөр гарч байлаа. Энэ өдрийг санах бүрт зарим иргэдийн, тэр дундаа нийслэлчүүдийн нуруу хүйт оргиж, жихүүдэс төрдөг биз. Олныг үймээн самуунд турхиран, уур хилэнгээ багтааж ядтал улангасан дайрах бухимдлыг өдөөж, таван хүний амийг авч  одсон “7 сарын 1”-ний хэрэг хуучраагүй байна. Сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ялсан намыг санал луйвардсан гэж жөтөөрхсөн улстөрчдийн бухимдал олныг ийн үймээнд турхирснаар энгийн иргэд хохирогч болсон. Гэхдээ нэг нь луйвардаж, нөгөө нь луйвардуулсан эсэх нотолгоо өнөө  ч гараагүй. Тайван жагсаал цуглаан үймээнээр үргэлжилж, эрдэнэт хүний аминд хүрсэн гэмт хэргийн үйлдлээр өндөрлөнө гэж хэн ч санаагүй биз.

 

Тухайн үед 900 гаруй иргэн баривчлагдаж, зарим залуус ял авсан билээ. Харин 2009 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа 7 сарын 1-ны өдрийн үймээнд оролцсон хэргээр ял эдэлж байсан 11 хүүхэд, 2 эмэгтэйд өршөөл үзүүлж, сулласан юмдаг. Цаашлаад тухайн үед ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял шүүхээс авсан.

 

Ер нь тэр өдрийн үйл явдлыг телевизээр хараад сонирхогчийн журмаар иргэд олноор МАХН /МАН/-ын байрны өмнө цугласан гэдэг. Түүнээс бус сонгуульд ялагдсан, ялсан нам, нэр дэвшигчийг дэмжих, эсэргүүцэх аль нэг улс төрийн зорилго агуулаагүй. Харин тухайн үед нийгмийн асуудлыг шийдвэрлэж чаддаггүй төр, засагт бухимдсан иргэд үгээ, байр сууриа илэрхийлж байсан нь харагддаг. Тухайн өдөр Ц.Элбэгдорж олон нийтэд хандаж мэдэгдэл гаргаагүй бол, Буян Жагаа, О.Магнай, Ж.Батзандан нар Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатарын талбай хүртэл жагсаал зохион байгуулаагүй бол, МАХН /МАН/-ын дарга С.Баяр намын байрныхаа өмнө гараад ирсэн бол байраа шатаалгаж, олон нийтийг гэмтээж, хүний аминд хүрэхгүй байсан гээд л олон таамаглал гаргадаг.

 

Тушаалаар үүрэг гүйцэтгэсэн зарим хүн яллуулсныг эс тооцвол хариуцлага үүрье гээд улстөрчийн байтугай иргэний зориг гаргасан эрхэм байгаагүй. “Үхсэний хохь, амьдын зол” гэгч болсон. Харин тэр “хар өдөр”-ийн дараахан сонгуулийн дүндээ шөргөөцөлдөөд байсан хоёр нам төр, засгийн эрхийг хамтарч барих тохироонд хүрч, нэг нь санал тавин гуйж, нөгөө нь алгаа тосон найрсгаар хүлээж авсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, хүний, сонгогчдын амиар дэнссэн улс төрийн хамтрал байлаа.

 

“7 сарын 1”-ний энэ эмгэнэлт хэргээс хойш иргэд энд тэндхийн жагсаал цуглаанаас холуур, аль болох зайгаа барьдаг болсон санагддаг. Дээрх үйл явдлын дараахан микроавтобусанд зэрэгцэн суусан хоёр залуугийн яриаг санаандгүй сонссон юм. “Танай ангийн З хичээлдээ ирээгүй харагдсан. Тэгсэн “7 сарын 1”-ний хэргээр шалгагдаж байгаа сураг дуулдсан. Үнэн үү” хэмээн нэг нь асуухад нөгөөх нь “Тэр үед АН-ын сонгуулийн сурталчилгаанд оролцож, “Том ах намайг ингэ гэсэн, ах дуудаж байна” гээд л хөвсөлзөөд гүйгээд байсан юм. Ер нь тэрнийг цаад хүн нь таньж ч байгаа юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ” өөрөө л савсагнаж гүйгээд хэрэгт орчихсон. Одоо сургуулиа ч төгсөж чадахгүй шалгагдан ял авч хохирч байна” хэмээн шалгагдаж байгаа ангийн анддаа зэмлэнгүй хандлагатай ярина лээ. Энэ мэтчлэн зарим залуус шалгагдаж, ял авч, дараагаар нь өршөөлд хамрагдсанаас үүдээд эцэг эхчүүд үр хүүхдүүддээ ч хүмүүс олноор цугласан газар, улс төрийн жагсаалд оролцохгүй байхыг аминчлан захих нь ихэссэн.

 

Төр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь хэдэн төгрөг л гаргаж өгснөөс жинхэнэ гэмт хэрэгтнийг олж, хариуцлага хүлээлгээгүй. Тиймээс таван хүний амиар дэнчин тавьсан энэ хэрэг өнөө ч хуучраагүй, хуучрах ч үгүй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
jinhene aluurchin bol elbegdorj
2015-07-12
Зочин:
tavan hunii amiar toglson aluurchin bol elbegdorj gedeg aluurchin mon
2015-07-12
гамбууш:
Буянгийн Жагаа хүмүүсийг уриалахдаа нэг, нэг чулуу аваад дайр гэж байсан бичлэгийг нь үзүүлсэн, О.Магнай Араас хүч ирж яваа, дайраад гэж байсан бичлэг байгаа, Сосорбарам коммунистуудын эсрэг үг хэлээд портерийн тэвшин дээр зогсож байсан гэдэг бол яг үнэн. Намбарын Энхбаяр намын дарга нарыг дуудаж ирүүлээд учраа ололц гэж байсан. Гэтэл яг үнэндээ бол нөхцөл байдал нам, улстөрийн хүчний хяналтаас гарчихсан байсан шүү дээ. Энхбаяр үүн дээр алдсан гэж боддог. Эрс шийдэмгий арга хэмжээ аваагүй цаг алдсан. Харин С.Баяр энд ярьж суух цаг биш, намын байрыг галдан шатааж байна гэж анхааруулсан юм.
2015-07-01
Irgen:
Ene uil ajillagaag odooson, zohion baiguulsan, sanhuujuulsen, chuluu mod zooj ogson humuus hariutslagaa huleeh estoi. 5-n hunii amiig honooson humuus ylaa uurch nugelee naminchlah tsag irnee. Hereg huuchirahgui. Uund harin muu nert MAN bol ymarch buruugui baih shuu. N?Enhbayr hohi ni?! Dutuu arga hemjee avsan. Ooroo nugelee uurch yvaa.
2015-07-01
Зочин:
Маш хүнд өдрүүд байж билээ. Хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэж энэ үйл явдлын үеэр гарсан хүний эрхийн зөрчлүүдийг баримтжуулж, мониторинг хийж байлаа. Биднийг 111 баривчлах байр-ийн гадаа очиход хүүхдээ, ах дүү, аав, хань ижлээ хайсан маш олон хүн цугларсан байсан. Хүний эрхийн үндэсний комисс нэг ч хүн бэртэж гэмтээгүй байна гэж мэдээлж байсан боловч баривчлах байранд бодит байдал эсрэгээрээ байлаа. Олон хүн бороохойдуулж, резинэн сумаар буудуулж гэмтсэнболовч ганцад хорьж, шархыг нь эдгэсний дараа заримыг нь суллаж байсан юм. 3-5 хүний хэргийг нэгтгээд 23 хавтаст үдсэн, түүнтэй 1-2 цагийн дотор танилцахыг тулгаж байсан учир өмгөөлөгч нарт маш хүндрэлтэй байв. Тэр олон хавтаст яг ижилхэн баримтуудыг хуулбарлаад хийсэн байлаа. Ху намын байрны орчмоос 5000 төгрөгийн CD олсон хүүхдэд дээрмийн хэргээр ял тулгаж байсан. Үнэхээр алдаа завхрал гэж тэрийг л хэлдэг байх. Дахин ийм зүйл бүү болоосой.
2015-07-01
Зочин:
TER UYD JINHENE HU NAMIIHAN BULHAI HIISEN ENHBAYR BAYR 2-N HIISEN GAI
2015-07-01
man ii turshlaga:
ahiad uimeen bolbol 50 hun buudaj alaad 25 dawhar bairtai bolno.chadah ym bol manai namiin esreg bosooroi.
2015-07-01
zochin:
Тэмүүжин чи сумныхаа учрыг өнөөдөр хэл дээ чаддаг юм бол
2015-07-01