Улаан гэрлээ унтраа
2015-06-02

Нэлээн урдаас буюу өнгөрсөн жилийн үйл явдлаа санацгаая. Жил хагасын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сөүлд хэд хоног “саатаад” шөнө нь Улаанбаатарт бууж билээ. Тэгээд өглөө нь төрийн ордондоо ирж чуулганд өргөн бариад байсан Х.Тэмүүжин сайдыг огцруулах хүсэлтээ татаад авчихаж байлаа. Чухам зайлшгүй шаардлага гэсээр өргөн барьсан хүсэлтээ Сөүлээс биечлэн хүлээн авсан ганц удирдамжаар буцаагаад татчихаж байгаа юм. Эндээс хилийн чанадаас хийх улс төр бодитой нөлөөтэй байгааг бид харсан.

 

Д.Тэрбишдагва гишүүний амралтын өдрүүдээр эхлүүлсэн Сөүл чиглэлд хийж байгаа “төрсөн өдрийн” айчлалыг дээрх Ц.Баасанхүү гшиүүний айлчлалтай нэг адилаар харах хүмүүс олон байна  Д.Тэрбишдагвын хувьд үүнд өгөх хариулт нь  ТБД -"Тэр давтамж Биш. Дараа тайлбарлья" гэсэн хувилбар байгаа ч цаг үеийн байдал дээрх таамаг руу хөтөлж байна. Хашир гишүүн үнэхээр хүн чанараар найзаа эргээд буцахдаа намын даргадаа төрсөн өдөрт нь бялуу хүргэхээр явсан байж болох. Аймаар хардана шүү бид бие биенийгээ. Монголын минь улс төр яасан давчуу, хөгийн явцуу юм бэ дээ гэмээр.

 

Ц.Уянга гишүүн нарын эхлүүлсэн Ерөнхий сайдыг “мултлах” гарын үсэгт хоёрхон гарын үсэг дутуу байгаа гэж маш “тодорхой” мэдээллийг тарааж байна. Цаад эх сурвалж нь тодорхойгүй. Хоёр гарын үсэг дутуудаа биш юм л даа. Зүгээр “хоёр үлдсэн шүү”  гэж сүрдүүлэх маягтай мэдээлэл шидчихээд хүлээгээд байгаа юм.  Ард нь “нэг бол ингээд тохирьё” гэсэн Засгаар барьцаалсан том улс төр явж байгаа даа.

 

Хоёр байтугай гарын үсэг хайрлаж цаашлаад огцруулах кноп дарчихаж чадах тун эв түнжингүй эвсэл засаг барьж  байгааг бүгд мэдэж байна. Ард түмэн 15 жил хүлээлгээд ухаарсан болов уу гээд төр бариулахад бодлогоо үгүйсгээд, Засгаа нэг унагаачихсан нөхдүүд одоо Ц.Уянга нарын цагаан зээр болж байгаа гишүүдийг өөд нь татаад, бие даагч нараар хавсруулаад, сөрөг хүчнээс хүч нэмүүлээд Ерөнхий сайдаа няслах бол энүүхэнд. Өөрсдөө бол санаачлаагүй, оролцоогүй царайтай. Гар цэвэр.

 

Үүссэн улс төрийн нөхцөл байдал ноцтой боллоо гээд л байх юм. Энэ зүгээр цаг хугацааны асуудал байсан. 2016 он хүртэл үргэлжлэх улс төрийн тоглолтын “дээд хэмжээнд” батлагдсан сценари тайзнаа өрнөж байхад  ард түмнээ бодсон "үзэгдэл" эхлэнэ гэж хүлээх хэрэггүй болсон харагдана.

 

Одоо хөндлөнгөөс хэлэх санал байна. Гэхдээ эхлээд нэг үндэслэл хэлье.

Ч.Сайханбилэг их эвслээр овоглосон гүйцэтгэх засаглалын Ерөнхий сайдын хувьд Оюутолгойг хөдөлгөхгүй л бол өөр юугаараа илүүрхэж чадах юм бэ.

 

Хэн ч ерөнхий сайд болсон байсан хөрөнгө оруулалтаар шинэ эх үүсвэр олж байж хүндрэлээс гарах тулгамдсан нөхцөл байдал үүссэнийг эдийн засагчид зөвшөөрсөн. Энд гурван гарц бий гэдэг. Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих,  хөрөнгө мөнгө босгох. Хоёр жил хүрэхгүй хугацаанд орших магадлалтай засаг хөрөнгө оруулалт татахгүй бол энэ хямарсан эдийн засгийг яаж авч явах юм бэ. Гадаад өрийг ярихаа больё.  Дотоодын  аж ахуйн нэгжүүдийн ажил гүйцэтгэлд өгөх 30 тэрбум төгрөг. Үүн дээр Хөгжлийн банк нь дангаараа 120 тэрбумын өртэй. Гэтэл сангийн яам нь сандаа  96.4 тэрбум  төгрөгийн үлдэгдэлтэй гэнэ.

 

Айл гэр авч яваа захын эр хүн ч ийм байдалд гутал оймсоо нэхээд өрөө дарна гээд ар гэрийнхнийгээ зутраагаад суугаад байхгүй. Хөрөнгө босгохоор  гадуур явж эхлэнэ биз дээ. Зээл авах арга зам сүвэгчилнэ. Дотоодын хөрөнгө мөнгөний бололцоо шавхагдсан нөхцөлд нэгэнт эхэлчихсэн байгаа төслөө хөдөлгөж баланс барьсан тохироо хийгээд хөрөнгө оруулья, Мөнгөний урсгал татья гэнэ биз дээ. Хэдэн улстөрчдийн өмнө хариуцлага хүлээхийн цаана 3 сая хүний амьдралын чанар яригдаж байна. Хийчихээр нь хийлээ гэнэ. Хийхгүй байхаар нь удаан, чадамжгүй гэнэ. Сайн судлаад байвал Дубайн бичиг баримт муу төлөвлөгөө байж болно. Үүнээс сайн болгох хувилбаруудаа жагсаагаад харуулчихад л болох юм.   

 

Гэхдээ энэ засгийн газар гэр орноо барьж нүүж суух нутгаа харьд зарчихгүй байх . Ер нь эргэлтийн мөнгөгүй байгаа хүн эрсдэлтэй л барьцаа тавьж байж сэхэх, сөхрөхөө үзнэ.  Ард нь яаж ч ядарлаа гэхэд газар нутгаа зарах ёс зүй байхгүй гэдэгт итгэмээр байна. Үүнийг хянах Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ төлөвлөгөөн дээр дүгнэлтээ гаргаж олны сэтгэлийг хоёдолгүй болгомоор.

 

Загнаад шүүмжлээд байгаа нөхдүүд үлдсэн нэг жилд Ерөнхий сайд бол. Оюутолгойн төлөвлөгөөг хүсээд байгаагаараа цуцал. Шудрага ёс эвслийнхэнд эхлээд энэ боломжийг олгоё. Ээлжлээд хий. Тэгээд яах гээд байгаагаа, энэ улсыг яаж авч явах гээд байгаа бидэнд харуул. Одоо боллоо. Залхлаа.

 

Дараагийн Ерөнхий сайдын зураглал гаргах гэж ажил удаад, толгой гашилгах хэрэггүй. Эхлээд Ц.Уянга гишүүн биднийг жоохон уярааж хагас жил орчим чирэг. Араас нь тэгээд бие даагчид танхимын сайд нар бол  Поп-изм хийгээд байгаа юм уу, ТОП ерөнхий сайд, болох гээд байгаа юм уу гэдгээ ард түмэндээ харуул. “Аймшигтай гэрээнд гарын үсэг зурсан байна” гэж халаглаад байгаа С.Ганбаатар гишүүн. Та өөрийнхөө  “ зөв” гэрээний хувилбарыг гаргаж олон түмэнд танилцуул. Нөгөө тал зөвшөөрөөд сөхрөөд өгөх дан ганц манай талд ашигтай байх гэрээний хувилбарыг мэдээд байгаа юм бол тэрийгээ ард түмэндээ хэлээд өг. Дээр үеийн дэвтрээ хуулуулдаггүй “онц сурлагатан” хүүхэд шиг ганцаараа зөв хариултыг олчихоод  буруу харж суугаад байж  болохгүй. Төрийн хүний хувьд сайн үлгэр биш. Тантай ойр дотно уулзаж ярилцаж байсны хувьд энэ зэргийн шүүмжлэлд эмзэглэхгүй хүн гэж бодож байна. Ц.Даваасүрэн гишүүн та сангийн сайд бол. Монголын энэ цагийн улс төрийн өнгө болоод байгаа нам бүлэглэлүүдийн хаанчлал хүссэн зоргоор тань ажлыг чинь хийлгэж  ганцаарчилсан тоглолт хийлгэхийг нь хармаар байна. 

 

Үнэндээ бол та бүхний амаар Оюутолгойгүй, Таван толгойгүйгээр урагшаа явчихмаар л байна. Буянаа өгөхгүй ч энэ баялгуудаа дараад байя. Дээр нь овоо босгоод дөрвөн улирлын турш тахиад байя. Гэхдээ улс орноо яаж хүндрэлээс хурдан гаргах вэ. Энийг л хэлээд өгчих. Үндэслэлтэй хөгжлийн бодлого, бодит ажлыг эхлүүлж чадвал ирэх онд ард түмэн шууд сонгоно та нарыг. Хямралыг зарим талаар цаанаасаа зорилготой зохиомлоор үүсгэсэн байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ бодитой дарамтын орчин иргэдэд бий болчихоод байна. Сөрж алхам хийх хэрэгтэй гэдгийг зөвшөөрөхгүй байх арга алга.

 

Солонгос улсад хилийн цаана суусаар “улсаа хөгжүүлж өшөөгөө авна” гэсэн “ноён экс” та одоо больчихмоор. Сөүлээс явуулах таны удирдамж энэ улс төрийг улам л бохир болгож байгаагаас улс оронд тусаа өгөөд байгааг олж харахгүй байна. Улс төрөөс гараагүй л юм бол эх орондоо ирж ил цагаан ажлаа явуул. Намын хэдэн гишүүдээ програмчилчихаад хилийн цаанаас” удирдлагадаад” байж болохгүй. Таныг эх орноос чинь хэн ч хөөгөөгүй гэж ойлгодог. Хилийн цаанаас удирдамж авдаг улс төрөө  МАХН-ыхан  одоо хязгаарлаач.

 

Бие даагчид, Шударга ёс эвслийн зарим нэг улс төрчдийг ядарсан олон байнга л дэмждэг. Гурван жил өнгөрсөн энэ зайнд тэднийхээ төлөө юу хийснээ, Ч.Сайханбилэгээс илүү  ямар сайхан хөгжлийн бодлого боловсруулснаа тодорхой танилцуулаач. Шүүмжлэх байр суурь ямагт давуу байдаг улс төрийн тоглолт хийж болно. Дутагдал алдааг хэлж бурууд нүд хурц байж тодорхой булхай луйврыг нь таслан зогсоож болно. Гэхдээ энэ "онцгой" үүргээрээ дагнаад туйлшраад байхаар улс оронд  наалдах юмгүй байна . Сонгогчид та бүхнийг дэмжихдээ төр барилц гэж гаргаснаас гацаагч бай  гэж гаргаагүй.

 

Засгийг огцруулах бичигт дутаад байгаа  хоёр гарын үсэг үнэд хүрлээ. Гэхдээ засгаар дахиад наадвал энэ удаад унагаасан, урваж шарвасан бүгд ард түмний шудрага асуулганд өөрсдөө унана шүү. АН-ынхан МАН-ын мэхэнд унаж дахин Засгаа самарч "төрөө хямраадаг" цолоо" баталгаажуулбал сонгуулийн ямарч шинэ хууль та бүхнийг аврахааргүй болж мэднэ. 

 

Гарын үсэг цуглуулагч нарт тавих ганцхан асуулт, давхар хүсэлт байгаа юм. Та нарт ирэх оны сонгууль хүртэл цуглуулах оноо чинь хэд хүрвэл болох юм. Тэрийг чинь бүгдийг нь одоо бөөндөөд өгчихмөөр байна.

 

Хариуд нь энэ улс орныхоо хөдлөх гэсэн уулзвар бүр дээр улаан гэрэл асаахаа больж үз. Цаана чинь улс орны хөгжлийн  замд бөглөө үүслээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баасанхүү бол угаасаа энхбаярын утсан хүүхэлдэй шд энхбаяр нь үүрэг даалгавар өгөөгүй бол бүлх үнхсэн хүн шиг л байж байдаг
2015-06-03
Баасан:
Энэ сэтгэгдэл бичсэн тэнэгүүд бнаа
2015-06-03
хэн ч ЕС БОЛСОН ЯАДГИЙМ.:
Энэ 76 дотор мундаг ухаантай,мэдлэгтэй тасарцсан хүн байхгүй байхгүй ш дээ.Бүгд л худлаа мэдэмхийрсэн,мэдэхгүй ч юмгүй,мэддэг ч юмгүй эрх мэдэл,мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон хүмүүс.Эд нар улс орноо хөгжүүлээд ЭЗ-ийн хямралаас гарган гэдэг үлгэрийн далай.Ийм байхад Ёс хэнч болсон яадгийм.Уянга,Ганбаатар эднээс юугаар дутуу юм.Монголчууд малтайгаа,газартайгаа байхад хэзээч өлсөж үхэхгүй.Сайнханбилэгийг огцруулах хэрэгтэй ш дээ.
2015-06-02
хэн ч ЕС БОЛСОН ЯАДГИЙМ.:
Энэ 76 дотор мундаг ухаантай,мэдлэгтэй тасарцсан хүн байхгүй байхгүй ш дээ.Бүгд л худлаа мэдэмхийрсэн,мэдэхгүй ч юмгүй,мэддэг ч юмгүй эрх мэдэл,мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон хүмүүс.Эд нар улс орноо хөгжүүлээд ЭЗ-ийн хямралаас гарган гэдэг үлгэрийн далай.Ийм байхад Ёс хэнч болсон яадгийм.Уянга,Ганбаатар эднээс юугаар дутуу юм.Монголчууд малтайгаа,газартайгаа байхад хэзээч өлсөж үхэхгүй.Сайнханбилэгийг огцруулах хэрэгтэй ш дээ.
2015-06-02
Зочин:
Баярхүү чамд байнга ногоон асаж байх ёстой юу. Утсан хүүхэлдэй байж битгий хоосон толгойгоо гайхуул.
2015-06-02
Baagii:
Saihanbilegiig ogtsruul. Shar uyangaag Er said bolgo. Shid ni butne biz dee
2015-06-02