Ганц шувуунд хотоороо чадууллаа
2015-05-26

Олон жилийн өмнө нэг муу хээрийн үнэг улсын минь цорын ганц нисдэг тэргийг хамраар нь газар хатгуулж байлаа. Энэ талаар богинохон түүх байдаг. Симба Батаа гэх өхөөрдөм нэртэй баян ах бусдаасаа ялгарч нисдэг тэргээр үнэг агнахаар уйлаарч яваад өөрөө баларсан. Нисдэг тэрэг унаж бөөн асуудал үүссэн. Явсаар тэр муу үнэг ч, Симба Батаа ч хариуцлагаас бултаж улс хохироод өнгөрсөн. Дараа нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 300 саяыг гаргуулж сэнсийг нь засуулсан сураг гарсан ч нисдэг тэрэг дахин агаарт хөөрлөө гэж сонсогдоогүй.

 

Иймэрхүү ан амьтдаас үүдсэн замын гай газар дороос гарсаар. Өнгөрсөн бямба гарагт ганц шувуу тогтой утсанд наалдан “амиа егүүтгэхдээ” сая хүнтэй хотынхныг хөлдөө чирч тог цахилгаангүй болгочихов. Амиа хорлосон шувууны талаар өөр мэдээлэл алга. Хэрээ элээ, тагтаа болжмор чухам ямар төрлийн шувуу байсныг холбогдох албаныхан удахгүй тодруулах байх. Хошин шог биш ийм л дүр зураг бууж байна.

 

Цэвэр усны нөөцийн хашаанд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчид ХХК-ийн 220/110 35 квт-ын Улаанбаатар дэд станцад богино холболтын улмаас гал гарч үүнээс үүдэн нийслэлчүүд цахилгаангүй болсон. Харин галын шалтгааныг дэд станцын хаалтны аль нэг зайгаар шувуу орсноос болсон гэж үзэж байгаа юм байна. Шувуу наалдаж богино холболт үүсэхэд хашааны өнжмөл өвс шатаж улмаар түймэр асчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, гурван анги хүч хамжин нийт 22 албан хаагч ажиллаж байж галыг унтраасан байна. Улаанбаатар дэд станцад ийн гал гарсны улмаас III, IV цахилгаан станцын шугамд хүчдэлийн савалт үүсч, нийслэл даяар цахилгаан тасарсан хэмээн албаны хүн мэдээлжээ.

 

Одоо яахав дээ. Бүх шувуугаа устгаж Бээжин шиг болох уу.

Нийслэлийн тог цахилгаанд гол үүрэгтэй дэд станцууд зэрэг онцгой бүсийн хаалт хамгаалалт аюулгүй байдал ямар байгааг нэг шувуу амиа егүүтгэн харуулаад өглөө. Гай газар дороос гахай модон дотроос гэдэг болсон гээд өнгөрөх аргагүй л санагдаж байна. Шувуу байтугай шумуул орох зайгүй болгохгүй л бол хот хөдөөгийн дэд станцуудад дахин осол гарахгүй гэх баталгаа алга даа. Бүх улс даяар байгаа дэд станцуудын хашаанд нь халиурах өнжмөл хатсан өвсийг нь цэвэрлэж ачих “субботникийг” яаралтай хийх хэрэгтэй байж дээ. Хөдөө хотгүй газар авч төрийн ордонд хүртэл дүрэлзээд авсан энэ их гал түймрийн мэдээнээс санаа сэрэмж авдаггүй л улс юм байж дээ гэж халагламаар. Өнгөрсөн онд нийт 4222 удаа обьектын гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 11.38 тэрбум төгрөгийн хохирол учирч гал түймрийн аюулд 59 хүн амь насаа алдан байсан тоо мэдээ бэлээхэн байна.

 

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчид ХХК-ийнхан болоод шалган нягтлах үүрэгтэй албаныхан галын тухай албан ёсны тайлбар хийгээгүй байна. Галын дүгнэлт гарахаар олон зүйл тодорхой болоод ирнэ. Хохирлын хэмжээ ч багагүй л дуулдаж байгаа болохоор хариуцлагын асуудал ч аль аль талдаа тавигдах байх.

 

Хотын цахилгааныг хэвийн хангахын тулд Хойд хөршөөсөө 180-200 мвт-ын чадалтай хэрэглээний эрчим хүчийг нэг киловаттыг нь 165 төгрөг худалдан авч, тасалдсан эрчим хүчийг хэсэгчлэн нөхжээ. Мөн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийнхныг хөлдөө чирж цахилгааны хязгаарлалтад хамруулжээ. Цахилгаан тасарсны улмаас нийслэлд замын зарим гэрлэн дохио гэмтсэн. Энэ мэтчилэнгээр улсад хэчнээн төгрөгийн хохирол учирсныг одоогоор тогтоох боломжгүй байгаа талаар албаныхан мэдээлэв.

 

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцад гэмтэл гарч улс даяар цахилгаан тасалдахад хэвлэлүүд “Монголын зүрх 5 минут зогслоо” гэж бичиж байлаа. Тун ноцтой хэрэг болсныг сануулсан хэрэг. Тэр өдөр улс орон даяар ямар ч тог цахилгаангүй болж харанхуй нөмөрсөн. Олон эмнэлэг энэ үед цахилгааны нөөц эх үүсвэргүй байсан тул эмч нар болох бүхнийг ашиглан харанхуйд хагалгаагаа дуусгаж байсан тухай яригдсан.

 

Энэ хэрэг явдал нь бүх салбарынханд том сануулга болсон. Гэнэтийн ийм нөхцөлд хүн эмнэлгийнхэн яаралтай хийж буй хагалгаагаа хэрхэн дуусгах, шуурхай тусламжаа үйлчилгээгээ хэрхэн явуулж хэвийн ажиллагаагаа яаж хангах ёстой вэ гэдэг том асуултыг үлдээсэн. Энэ үед өнөөх л Оросын цахилгаан станцаас тог авч хэвийн болж байсан байдаг.

 

Амралтын өдрөөр нэг шувуу тусгай хаалт нэвтэрснээс болоод гэнэтийн байдал үүсэж тог цахилгаан хотын хэмжээнд тасарч бэлэн байдлын шалгалт дахин авлаа. Хэрвээ шөнө байсан бол гэдэг хувилбараар харвал энд олон асуудал үүсэх байсан. Чоно борооноор гэдэг болж хэдэн банкийг нь ухаад эхэлсэн бол юу болох байсан бол. Банкны салбаруудын хэд нь нөөц цахилгаан эх үүсвэрээр ажиллах аюулгүй байдлын дохиолол системтэй гэрээт хамгаалалтууд нь тог цахилгаангүй болсон онцгой нөхцөлд өөрийн обьектдоо хэвийн хяналт тавьж байх ямар нөөц хувилбартай байгааг ч давхар шалгаж болох байсан. Тог цахилгаангүй байдал удаан үргэлжилбэл энэ олон ШТС-д яаж ажиллах вэ. Энэ эрсдлийг тооцсон байдаг уу гээд шалгах нягтлах олон үр дагаврыг эндээс харж болохоор.

 

Улсын хэмжээнд тооцсон аюулгүй байдлын горим үйлчлэх хэмжээнд хүрээгүй ч нийслэлчүүд тог цахилгаангүй болчих гэнэтийн нөхцөлд хэр бэлтгэлтэй байгааг энэхүү “шувууны гай”-наас үүдсэн гал ямар нэг хэмжээгээр шалгалаа. Энэ өдрүүд амралтын өдөр байсан тул ерөнхийдөө гайгүй өнгөрсөн ч ийм асуудал дахиж үүсэхгүй гэх баталгаа алга даа.

 

Өнгөрсөн ням гарагт нийслэлчүүд үнэхээр бухимдлаа. Зуны дэлгэрт найзгайрахаар яарч буй албаныханд том сануулгыг өглөө. Холбогдох салбарынхан энэ галаар нэлээн тэвдсэн ч боломжтой бүх арга хэмжээг авч шуурхай ажилласан гэсэн сайшаалтай байгаа. Ард нь  хий шатаасан бензин тос, эвдэрсэн, гэрэл дохионоос эхлээд хохирол зардал өргөн хүрээнд яригдах байх. Бурууг шувуунд нялзаагаад өнгөрөх бус болсон хэрэг тохиолдлоос том сургамж авч аюулгүй байдал, хаалт хамгаалалтаа шинэчилж хариуцлагаа өндөржүүлэх болсон байна шүү.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Shyvyy yrgeegch shon bolgon deer baidag shyy deemyy heleed baidag hyatad ylsad chini.
2015-05-27
zochin:
Neg muu vneg ch geh shig chi muu hangai n amitaniig bitgii doromjlood bgaarai
2015-05-27
Hevjuun:
Chi ih teneg yumaa chi doloo honog ajilllaad uzdee. Cham shig chadahgyi l dee . Mongol helee buzarlasan novsh
2015-05-27
таван хошуу мал:
хэдэн саяаар тоологдох таван хошуу малаа хааяа ч гэсэн хашаандаа ганц нэгийг нь оруулж, өвсийг идүүлчихэж байвал амар биш үү
2015-05-27
7 ХОНОГ:
УРГАХ НАРАН ХОРООЛОЛИЙН ТОКНЫ МӨНГӨ 70 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ ХОТЫН ДАРГА БАЙСАН УЛААН БАТБАЯР, ХОТЫН ИТХ ГИШҮҮН ГАНБАЯР НАРЫН ХҮМҮҮС ИДЭЖ, УУСНААС ОРШИН СУУГЧИД 7 ХОНОГ ТОКГҮЙ БАЙНА. ЭНЭ АРИУН ЁС УУ?
2015-05-26
Tumuruu:
Balai um bichej baih um. Tomoor bodoj,setgej bai..Hegjuun ee. Chaduulahdaa tulah um bol nudend ul haragdah shirheg esees delhii chigeeree ch sunuj boloh..Baidag l asuudal. Bogino holboo uussen l biz.
2015-05-26
Хурандаа Галсан:
Үндэсний аюулгүй байдал үнэн хэрэг алга болжээ Энэ ТӨР засаг гэж байна уу миний мэдэхийн цахилгаан дэд станц, цэвэр усны станц болон бусад хэд хэдэн байгууламжийг нууцлалын зэрэглэлтэй байлгадаг байсан санагдах юм. Одоо ч бүр бэлэн өгөөш бэлдэж өгч байгаа аятай бүр байршлыг нь зааж өгөөд сүр бадруулах ямар хэрэг байна аа Улаанбаатар хотод нийт суурьшмал болон дамжин өнгөрч байгаа 2 сая шахам иргэд байгаа гэдгийг бүү мартаарай
2015-05-26
Зочин:
овсоогүй луйварчид төр барихаар дандаа бүтэлгүй муу зүйл ар араасаа хөврөх юм,сайхан сэтгэлтэй ухаалаг хүмүүс төр бариасай.
2015-05-26
иргэн:
Улстөрчдөөс болж усан цахилгаан станцгүй л байгаа биз дээ.
2015-05-26
Зочин:
за за зээрээс болж шүлхий гарна, шувуунаас болж цахилгаан тасрана, үнэгнээс болж онгоц унана. Гэмээ бусад руу чихнэ гэж л энэ байх даа. Байгаль дэлхий рүү гээ болохгүй бүхнээ чихээд бай. Болох бүгдийг нь авч идээд бай. Хөгийн новшнууд.
2015-05-26