Дүлзэн, Дэнзэн, Маралмаа
2015-05-22

МАН-ынхан хуралдаж нам доторх Дүлзэнгүүдээ цэвэрлэж эхэлжээ гэсэн мэдээ гарчээ. Нэг аймгийн ИТХ нь нөгөө намын нөхдүүдтэйгээ хуйвалдаж Засаг даргаа Дүлзэндсэн тул арга хэмжээ авч дор нь огцруулчихсан юм байх. Улсын нийслэлд гарч буй улс төрийн ийм шийдвэр хурдан хэрэгжинэ гэж жигтэйхэн. Намын удирдах зөвлөлийн энэ шийдвэр тэр дороо хэрэгжиж Завхан аймгийн ИТХ-ын дарга огцорсон бололтой. Энэ нөхрийг АН-д урваж захиа дамжуулсан гэдгийг матсан нөгөө талын Дүлзэнгүүд ч байсан байж таарна. Энэ үйл явдал дээр дугаар хорооны иргэдийнхээ саналыг нүүр тахалж гуйж авах шахуу цуглуулж сонгуульд ялсан нөхөд иргэдээ яаж төлөөлж байдаг юм бүү мэд. Завханы ИТХ-ынхан Отгонбаатарыгаа намын дээд удирдлагын шийдвэрээр хусахдаа сонгогдсон иргэдээсээ асууя гээд гарчих сийрэг ухаантай хүн байгаагүй л дуулдаж байна. Дүлзэн, Ариунаа, Засаг ноён гээд зөвшөөрөгдсөн дүрүүдтэй болчихсон ИТХ-д иргэдийн оролцоо нь гээгдсээр л байгаа юм. Нутаг орон бүрт Дарьбазар байгаа ч хөөрхий хөрөнгө бэлгүй хэвээр тул дээш гардаггүй. Ихэс дээдэстэй хэзээнээсээ таарамжгүй, худлаа амалж чаддаггүй тул намаас сонгуульд нэр дэвшүүлнэ гэж байхгүй. Ийм нэг ардын төлөөлөл Дарьбазаргүй болчихсон ИТХ байх юм.

 

Дэнзэн гэж нэр хэвлэлд голлоод удлаа. Орчин цагийн Дүлзэн ч гэх юм. Нам дагаж карьер хийсэн тэр олон залуусаас яахаараа ч хөөрхий энэ залуу ганцаараа Дүлзэнгийн дүрд тодорчихоод байгааг ойлгоход бэрх боллоо. Нүүрстэй л нэлээн орооцолдсон хүн юмдаг уу даа.

 

Энэ нүүрс гэх хар алттай нэр холбогдсон, ойрхон ажилласан томчууд их хурдан “хойшоо” ороод байдаг болчихож. Гансүх гэж том зөвлөх байсан нүүрс шуудайлж зарах ажилд оролцоод мөнгө хуссан хэрэгт татагдаж хэсэг торонд сууж хуруу гаргүй болох шахав. Одоо энэ Г.Дэнзэн Эрдэнэс Тавантолгой гэдэг нүүрсээр дагнасан компанид том алба хашсан. Мөн л шорон ойрхон болчихсон л гэж хэвлэлээр зарлаад байна. Орчин цагийн Дүлзэн ч болчихсон юмуу Дарьбазар нь байсан юм уу бүү мэд. Толгой эргэмээр сайн муу мэдээлэл байх тул дүгнэхэд бэрх. АТГ гэдэг нь л нэг үнэн мөнийг тогтооно гэсэн тодотголтой. Өнөөх цензургүй ярианд очиж хамаг үнэнээ тоочно гэсэн зартай.

 

Г.Дэнзэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байхдаа Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрыг удирдаж байсан. Энэ үедээ өөртөө итгэлтэй байсан залуу төсвийн мөнгө цохиод байдаг хэдэн архаг компанийг оролдсон нь одоо нуруунд нь хутга гэдэг болчихоод байгаа ч юм шиг. Шударга хүн байсан юм байна гэхээр өчнөөн тэрбумын нүүрс шахах эрхийг хамтран амьдрагч /өөрөө эхнэр гэж байгаа/ бүсгүйдээ аваад өгчихсөн ч юм шиг.

 

“Эрдэнэс Тавантолгой” гэж тоймгүй алдагдалтай компани дээрээ засаглаад суучихсан байсан хэдэн  захирлууд жилд 300 гаруй сая төгрөгийн цалинтай, гадаад руу гэр бүлээрээ зорчих онгоцны билетээ даалгуулдаг, Зайсанд сарын 4000 ам.долларын байр хөлслөх зэрэг өөрт давуу талтай гэрээ хийсэн байсныг нь мэдээд дээш нь “Сүхбаатарт” бичиг захиа хүргэхээр мордсон ч юм шиг. Өнөөдүүл нь зөрүүлээд Ариунаа нь бас харц гаралтай биш гэдгийг илчилж Дарьбазар болж явсан хүнийг Дүлзэн болтол нь хэвлэлээр балбаад байгаа ч юм шиг.

Үнэн зөрчилтэй. Сараа гавьяатын дуулдаг “ Хэн бэ чи, хэн юм бэ” гэдэг дуу шиг.

 

Г.Маралмаа гэж эмэгтэй байна. Юу яасан Дэнзэн, Дүлзэн гэдэг болоод байгаа эмэгтэй. Үрээ бурханд дээдлэх онцлогтой ард түмний хилэн энэ цагт түүн дээр төвлөрчихөөд байна. Цаг бусаар амь эндсэн нэгэн бяцхан охины араас нийгмээрээ гашуудсан. Үүний буруутан нь төрсөн аав Цогт, хойд эх Маралмаа нар. Бараг нийгмээрээ тэднийг жигшиж байна. Дөрөвхөн настай хүний нялх үрийг ганцхан сар хажуудаа байлгахдаа ад үзэн зодож амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэж байгаа. Шүүх хурлаас ял авахын хажуугаар нийгэмд асар ихээр жигшигдсэн энэ эмэгтэйн ард охин үрээ эцэг шиг өмгөөлж чадаагүй аавынх нь буруу бүдгэрээд ч байх шиг.

 

Тэрбээр хэвлийдээ үр тээж яваа нь өчигдрийн шүүх хурлаас олонд ил боллоо. Сэтгэгдэл коммент үлдээгч олон хүн түүнийг эх болох эрхгүй хүн гэж хатуурхсан байна лээ. Мянган бурхан тойроод авралгүй, цусаар уйлаад ч хүн гэж үзэгдэхгүй болтлоо нийгэмд жигшигджээ. Утаан хөшигний цаана бяцхан үрсийг хүчирхийлж амь насыг нь нөхөөж чадах мунхагууд хаяанд хажуу айл хөршид ч байж болохыг сануулж ил болгосон Г.Маралмаа. Ерөнхий сайдын ойр төрөлтэй амьдрал зохиогоод том асуудалд “ороогдсон” залуу математикч Г.Дэнзэн. Намын тогоонд бэлжиж томорсон урваж шарван улс төр хийх “Дүлзэн”-гүүдийн тухай хахсан мэдээлэл.

Энэ  нийгэмд гэрэл гэгээ олж харахын тулд хаана очиж зогсох вэ.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
daribazar:
MAN buh Dulzengee huuguud gargabal gishuungui boloh vii dee
2015-06-07
Зочин:
Maralmaa eh baij chadahgui amilsan shulam
2015-05-23
kkkkk:
tegeed ene bvh asuudald chin Dulzengiin durd togloson ene jujigchin yamar buruutai bolood ingej zurag horogtoi n gargaj baigaa bilee...? Joohon naad wanduinii hemjeetei bytshan tarhiaraa neg bodoj uzej baij uidel hiij surval heregtei l baihdaa uuniig bichsen nohort.
2015-05-23
Ариунаа дуучин биш:
Юу ч гэхэв дээ, Дарьбазар минь
2015-05-23
Зочин:
Dulzen chin Ariunaad durlasan sain l hun shuudee.
2015-05-22
Ном:
Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40 -д оны хэвлэлүд сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
2015-05-22