Огцруулах автор хэнийх юм бэ
2015-05-22

Цаана чинь, УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах авторыг булаацалдаад сүйд. Би анхны санааг гаргасан, бид эхэлж баримтыг гаргаж ирсэн гээд л ар араасаа сайхан явж байна аа.

 

Эхлээд УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхий сайдыг огцруулах бичиг сэлт бэлдэж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдэв. Энэ үеэр Г.Уянга “Би Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болох үед Оюутолгойн гэрээг муу явуулбал огцруулах саналыг өөрийн биеэр өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна” хэмээн дурсамжаа нэхэн санав. Ерөнхий сайд болоогүй байхад нь л огцруулна гэдгээ хэлсэн юмдаг уу даа. Тэгэхээр Ч.Сайханбилэгийг огцруулах автор яах аргагүй Г.Уянга гишүүнийх бололтой.

 

Г.Уянгаа гишүүн ингэж хэлээд шүлс нь хатаж амжаагүй байтал Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг анх би гаргаж тавьсан” гээд хэлчихэв. Үнэндээ тэр хэдхэн хоногийн өмнө “Ерөнхий сайд хийж чадах хүн олон байгаа” гэж том дуугарах нь ч дуугарсан шүү. Гэхдээ Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болж амжаагүй байхад нь огцруулах тухай ярьсан Г.Уянга анхдагч баймаар. Тэгтэл О.Баасанхүү гишүүн автор минийх гэх юм. Огцруулах санаачилга үнэхээр том гавьяа бололтой.

 

За ингэж байтал УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээ Монгол Улсыг дааж давшгүй өрөнд оруулсан, аймшигтай гэрээ болсон гэж ярив. Монгол мөддөө ашиг хүртэхгүй харин ч 8.1 тэрбум ам.долларын өрөнд орно гэхчлэнгээр эрхэм гишүүн их л нухацтайгаар бараг заалт бүрийг нь бидэндээ тайлбарлаж өгсөн. Ер нь энэ Ч.Сайханбилэг чинь хаа байсан Арабд очоод Монголыг худалдчихаад ирсэн юм биш үү гэж бодох шахсан шүү.

 

Ингэж өдөр нь бөөн тоо баримтаар бөмбөгдүүлж, энэ Ганбаа гишүүн үнэхээр мундаг шүү гэж биширч шүтэхийн даваан дээр түүнийг хэн нэгнээс будаа идсэн гэдгийг зурагтаар ярьж байхын. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ТВ5 телевизээр “Манай Ганбаатар энэ тэрийн яриад байгаа тоог чинь бид гаргаж ирсэн юм ш дээ. Хоёр тэрбум гаруй долларын зөрчлийг бид илрүүлсэн” гэж авдаг байгаа. Нэг үгээр бол Ерөнхий сайдыг огцруулах шалтгаан болоод байгаа Оюутолгойн но-г илрүүлсэн анхдагчид нь Шинэчлэлийн Засгийн газрынхан болоод явчихав. Ингэхээр Ерөнхий сайдын суудалд суухаас өмнө огцруулна гэдгээ мэдэгдсэн Г.Уянга гишүүний санаачилга уначихаж байгаа юм. Бас огцруулах асуудлыг анх гаргаж тавьсан гэж ярьсан О.Баасанхүү гишүүн бол бүр цаашаа болчихов. Ганбаа ах бол бүүр худлаа боллоо. Тэр будаа идсэн нь баригдсан учраас бүр навс унав. Тэгэхээр явж явж Шинэчлэлийнхэн Шийдлийнхийг унагаах болчихов уу. Нөгөө Шонхорынхон Алтангадасыг авч хаясан шиг.

 

Ёстой бүү мэд ээ. Ер нь энэ Ч.Сайханбилэгийг огцруулах автор яг хэнийх юм бэ. Ямар ч байсан энэ огцруулах санаачилга их том гавьяа бололтой. Минийх, биднийх гээд байхыг бодоход эндээс их л том зүйл олж долоох нь гарцаагүй. Иргэдээс эсвэл бүр сэтгүүлчдээс гэж тусгайлан санал аваасай, Ч.Сайханбилэгийг унагаах талаар. Тэгвэл хамгийн түрүүнд овог, нэрээ бүтнээр нь бичмээр байна. Юмыг яаж мэдэхэв, ямар нэг зүйл долоочих ч юм билүү.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
pm iig ogtsruulval 7sariin 1 bolnoshvv:
Erunhii saidiig ogtsruulj zasgiig ogtsruulj oyutolgoig zogsoovol ogtsruulsan zogsooson hvmvvsiin tolgoig n ard tvmen nehej jagsaal hiinshvv ta nariin hudlaa songuuliin shou chin ta nariin amidral ami nastai shuud holbootoi shvv olon myngan ard tvmen ta nariig vzen ydaj baiga shvv baasankhvv davaasvren bolorchuluun tsog uyanga ganbaatar bas z.enkhboldoo helchii oyutolgoig zogsoovol ariig n ta hed tolgoigooroo hariutsanshvv
2015-05-23
ard tumen:
Ganbaatar,Uyanga,Davaasuren,Bolorchuluun,Baasanhuu nart yamarch teneg hun oilgohoor zuvluguu ugiye,BITGII KHUTSAAA.......
2015-05-23
hjki:
AH iin ih huraliin gishuud ee songuuli duhuj baihad tsaad hedteigei niileed zasagaa unagaachihbaa .Enhbold oo,Battulga aa Zandan guya Burmaa egchee AMAR AA AHAA Erdene ahaa,
2015-05-23
Зочин:
Ганбаатарыг ерөнхийлөгч болгоод, засаглалаа өөрчлөөд, уруу гаа чиглэсэн хөгжил рүү явах нь дээ.
2015-05-23
Irgen:
2016 onii congyyli boltol ogtsrylax shaardlaga bxgyi bitgii shibshig bolood baigaachdee.yunga abgai odoo bolioch yu medeg geed coliorood bga yum be
2015-05-23
Зочин:
кккк Бат-эрдэнээр ерөнхийлөгч,Ганбаатараар ЕС тавьбал монголын ард түмэн цэнгэлийн манлай эдлэх бус уу??
2015-05-22
Хүүгийн баасанд:
нэг мөсөн Тэгвэл Сайханбилэгийг огцруулаад Уянга юмуу , Габаатарын аль нэгийг Ерөнхий сайдаар тавьчих юу хийж чадахын харий тэхүү
2015-05-22
Хүү Баасанд:
Сайханбилэг сайдыг огцруулбал ард түмэн үнэнгээсэ босч тэмцэж магадгүй шүү ер нь их ам сайн байналээ. Харин энэ Ганбаатар Уянга Даваасүрэн Баасанхүү хүү баасан ч билүү мэтийн нөхөд ер нь амьдралдаа юу хийж бүтээж үзсэн хүмүүс вэ ? Уянга бол хүний ул шагайж амьдарч ирсэн нөхөр, Харин Ганбаа бол худла шааж байж Монгол улсыг хорлож байж гарч ирсэн зальтай нөхөр шдэ
2015-05-22
dorj bas Dondog:
Altanhuyagiig butsaaj ES bolgoh hergetei ter mash sn ajillasan66666naadahaa hurdan ogtsoruul aaa
2015-05-22
Sn bna:
Hen ni hamaagui ta hed bugd zuv uu8 hamtarch bgad ogtsoruulad ug duu
2015-05-22
Zochin:
Yuch xiij chadaxgui pizdaanuud uyanga.ganbaatar.baasanxuu.baynselenge metiin garuudiig bitgii daxij gargaj ireechee uls ex ornii xugjliig xoish ni tatagch nar gudmandaa xewtej b.wal taarna
2015-05-22
adsfas:
xinshu l biz
2015-05-22
баасан:
Улс эх орны ашиг гэж нэг том асуудалыг энэ улс торчид тэргуун эгнээнд тавьж сурах хэрэгтэйдээ Тэрнээс биш тэдэн жилийн дараа монголд ашиггуй тийм гэрээ боллоо гэх мэтээр хэнч ярьж чаддагийш дээ Тв нар vнэхээр оровдмоор харагдаж бга гэдгээ мэдэх цаг ирнээ
2015-05-22
dorj:
энэ лаларуудын ард Энхбаяр бга шуу дээ
2015-05-22
unen:
ter ganbaatar baaxan too barimt gargachixsan xaruulaad baisan, unendee teriigee xenees absan bol gej baisan ni chini ezen ni garaad irdeg bna shuu, ternees sogtuu ganbaa uygaa medxeb dee,
2015-05-22
зочин:
сайханбилэгийг огцоруулж уянга,баасанхүү,баянсэлэнгэ,ганбаатар ,батэрдэнэ ,даваасүрэн нарын аль нэгийг ерөнхий сайд болговол монгол улс диваажин адил хөгжих байхаа
2015-05-22
Зочин:
end ner garsan gishuudodoo bolitsgoo ta narig ahij hezee sh songohgui. UIKH gishuun bish jiriin irgen yaj ajil hiij ajil haij baigaag harag
2015-05-22
Зочин:
хэрүүл хийх, худлаа ярихаас өөр чадах юм байна уу? энэ эрхэм гишүүдэд ??
2015-05-22
ОЮУ ТОЛГОЙ:
ОЮУ ТОЛГОЙТОЙ ТОХИРОЛЦОХГҮЙ ГҮРИЙГЭЭД БАЙСАН АЛТАНХУЯГ МААНЬ МӨН Ч САЙН ХҮН БАЙЖ ДЭЭ. САЙН ХҮМҮҮСЭЭ БИД ГАДНЫХНЫ ТУРХИРАЛТААР Л ЗАЙЛУУЛДАГ БАЙХАА ДАА. ТЭГЖ ТЭГЖ НЭГ ХУСАМ ДОЛООГООД ЦАДЧИХ НЭГ НЬ ОЛДДОГ Л ЮММ ШИГ БАЙНА. ЭНЭ ХУУЛИУД, ЭНЭ ГЭРЭЭНҮҮДИЙГ ЗАСААД ЭХ ОРОНДОО ГАВЬЯА БАЙГУУЛЧИХ ХОНШООРТОЙ ААВЫН ХҮҮ МОНГОЛД ТӨРДӨГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА
2015-05-22
sss:
Ene umhi lalruud bol yarshig l bn. Mongol ulsiig heden jil hoish n chirev. Hiij buteesen yumgui ulaan gudamjni guilgachin hulgaichuud. Ganbaatar ehleed Feng SHui gej hujaa huanli zarj hun luivardaj bsn daraan English zaadag baatar bolson ooroo ch haltar yaridag hulgaich Ene uyanga bol 25TV-n hotlogch bj bsn, daraan nohorteigee gudamjind garaad jagsaad suid bolood bn. Odoo gudamjniihniihaa tuhai gants ug dugarahgui l bga bizde. Ter Batzandan, Magnai, Ganbaatar, Uyanga ene ter bol yarshig l bn. Gudamjnaas elite davhargad garch ircheed hutsaad. Odoo hutsalgui ene tosloo yavuul. Uls oron tuildaj guitslee. Gudamjnii jinger nohdiin ugiig sonsood bvl tor yaj yavhav
2015-05-22
нОМ:
Номын сан зарна 95705545 Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэлүүд сэтгүүлүүд Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
2015-05-22
kkkkkkkkkkk:
duugai unshval unsh zayu chdhgui bol zail.
2015-05-22
Зочин:
хөөе. Хэрлэн минь ээ. оросоор бичих гэж байгаа бол авторство хэнийи вэ гэж бич. Чи өөрөө онекдотод орлоо шүү. Сэтгүүлч мөн үү биш үү. Харин их хурлын гишүүд бол тэнэгүүд. Ичихэд яана аа.
2015-05-22
Зочин:
Сайханбилэгийг ОГЦОРУУЛАХ НЬ ЗӨВ. ТЭГЭХГҮЙ БОЛ ТАВАН ТОЛГОЙГ ЗАРАХ НЬ Байна
2015-05-22
Зочин:
tseg tseg taslal
2015-05-22
Зочин:
gadaadiin horongo oruulalt orj ireh l yum bol mongol hogjino gesen ug yavj bn
2015-05-22
Зочин:
kkk. Saihanbilegiin daraagiin ES-yg ogtsruulah sanalyg odoonoos gargasan gishuun baina uu. Hurdhan gargahgui bol hotsroh ni bna shuu
2015-05-22