Өршөөлд хамрагдана гэж найдаад хэрэггүй
2015-05-06

Гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал наашаа чиглэхийг өнөө ч бид итгэл алдарч найдлага тасраагүй хүлээж байгаа. Үүнтэй эн тэнцүү бас нэг  хүлээлт баялаг бүтээгчдэд байна.  Эдийн засгийн өршөөлийн тухай, Татварын багц хуулиуд хэзээ батлагдан эсэх.  Татвараа нуун дарагдуулсан зарим эрхмүүд өршөөлийн хуульд хамрагдах туйлын хүсэлтэй байгаа бол татвараа цаг тухайд нь  төлж байсан бизнесмэнүүд  хууль хэрхэн батлагдан гарахыг хүлээзнэж, татвар төлөлтөө хойш тавьж байгаа. Хууль журмаа чанд баримтлан, татвараа төлсөөр ирсэн нь хохирч, нуун дарагдуулж байсан хэсэг нь өршөөлд хамрагдан хожих гээд байдаг энэрэлгүй нийгэмд бид амьдарч байгаа нь үнэн. Тиймээс ч Өнгөрсөн жилийн өдийд “Эдийн засгийг эрчимжүүлэх-100” хоногийн хөтөлбөр батлагдаж, аян өрнөж, Ерөнхий сайдын дэргэд  бизнесийнхнийг хамруулсан эдийн засгийн зөвлөл байгуулагдан.  Эдийн засгийн зөвлөлд багтсан бизнесүүд Татварын хуульд өөрчлөлт оруулж, Эдийн засгийн өршөөлийн хуулийг УИХ-аар батлуулах саналыг дэвшүүлж байсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ санал нэг тийшээ шийдэгдээгүй парламент дээр гацсаар баялаг бүтээгчдийн  хэлдгээр “Төрийн ажил хүнд сурталтай,  бизнесийн хурдыг гүйцэхгүй” байна.

 

Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах эсэхийг энэ хаврын парламент нэг тийш нь шийдвэрлэхгүй бол төсөвт  орох мөнгөний урсгал татарч, татвар төлөгчид хуулиа хүлээж,  төрд төлөх мөнгөө өөрсдөдөө эргэлдүүлсээр байх нь .

 

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Татварын эрхзүйн орчин, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.

 

Өнөөдрийн байдлаар төсвийн орлого 1.2 их наяд бүрдэж, татварын орлого 88 хувьтай байгаа аж.   Цаг үетэй холбоотой энэ үед төсвийн орлогын бүрдэлт бага байдаг.  Гэхээ татвар төлөгчид хууль батлагдахыг хүлээзнэхийн зэрэгцээ хяналт шалгалтын дарамтад байдаг нь нууц биш.

 

Манайд  100 гаруй мянган татвар төлөгч байдгаас 51 орчим мянган аж ахуй нэгж тогтмол тайлангаа гаргаж өгдөг байна.  Өнөөдөр татвар төлөгчийн чадавхи буурчээ.  Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн чадавх суларч эхэлсэн байна.  Үүнийг Ерөнхий сайдын мэдээлэл ч батална. Тэрбээр  “Татвар төлөлт маш муу байгаа.  Энэ нь нэг талаас хуулийн хүлээлт үүсч, татварт байгаа өрийн хэмжээ нэмэгдсэн. Тодорхой хэмжээний хяналт шалгалт, харьцаж байгаа байдлаас шалтгаалаад олон татвар төлөгч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. Валютын ханшид татвар төлөгчид хүндрэл учруулж байна гэдгийг албаны хүн хэлсэн” гэдгийг чуулган дээр онцолсон юм.

 

Уг нь ч манайх татвар төлөлтөөрөө  үзүүлэлтээр дэлхийд 84-т жагсаж,  таатай улс гэж үнэлэгддэг. Татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон юм билээ. 

 

Манай эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байгаа. Тиймээс ч  “Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш. Иймд хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барих нь зүйтэй” гэсэн байр суурь Засгийн газар барьжээ.

 

Татварын шинэчлэл хийх гол зорилт нь хуулийг тэгш, шударга хэрэгжүүлэхэд оршиж байгаа. Учир нь тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа шударга бус тогтолцоо өнөөдөр үйлчилж байна.

 

Татварын орчныг бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж өөрчилжээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төсөлд тусгажээ.  Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн заалт оруулсан байна.

 

Татвараа нуун дарагдуулсан этгээд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байдал үүсгэдэг ажээ. . Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгох асуудал хуулийн төсөлд туссан байна. . Мөн татвараас зайлсхийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог өнөөдрийн тогтолцоог өөрчлөх аж.

 

Татварын шинэчилсэн багц хуулиар татварыг нэмэхгүй,  бас бууруулахгүй гэдгээ Засгийн газрын тэргүүн албан ёсоор мэдэгдсэн. Татвар төлөгчид төлөх ёстой татвараа төлөхөөс бус хэсэг бүлэг хүмүүс өршөөлд хамрагдахгүй асуудал байхгүй аж.

 

Тиймээс татвар төлөгчид  эдийн засгийн өршөөлд хамрагдах  горьдлого тээж,   замын дунд гацаж, торгуульд өртөлгүйгээр татвараа төлж,  улайсаад байгаа төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж байх нь өлзийтэй биз ээ.

 

Тэгээд  ч эдийн засаг хүндэрч хямарсан энэ үед төсөв, татварын орлогодооо Засгийн газар анхаарал тавьж  байна лээ. Эдийн засгийн өршөөл үзүүлэх  асуудал ч өнгөрсөн жилийн үлгэр бололтой.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
JIJIG aa-N NEGJUUDEE TATVARIIN URSHUULIIN HUULIND TULHUU HAMRUULAH HEREGTEI .TOM TOM AAN-D JIJIG KOMPANIUDAA BARAADAJ ORSHOOLIIN HUULIND BAGTANA GEJ NAIDAHIIN CH HEREGGUI 200SAYAS DEESH URTEI KOMPANIUDIIG HORSHOOLD HAMRUULAH HEREGGUI BUR HEDEN TERBUMIIN ORTEI KOMPANIUD ZUNDUU BNA ED NARAAS MUNGUU GARGUULJ AVAAD ZASGIIN GAZRIINHAN MINE NEG UDAA TOGLOH MUNGUTEI BOLSON DEER BAIHAA.
2015-05-07
orshool garah estoii:
odoo orshooliin tuhai bodood ehelsen hun tatvaraa tuluhgui baihoo
2015-05-06