“ Би онлайн байна ... ”
2015-05-06

 

AT&T корпораци ганцхан цагт гурван сая янз бүрийн ажил хэргийн холбогдолтой ажиллагааг боловсруулдаг гэж байна. Өдөр бүр дэлхийн зах зээл дээр интернетээр дамжин 100 гаруй сая тооны гэрээ хийгдэж байх. Мөн 250 сая телевизийн суваг ажиллаж нэг секундад хэдэн сая мөчлөгөөр хэмжигддэг бичил процессорууд давтамжаар ажиллана. Технологи бидний амьдралыг өөрчилж эргэлт хийх асар их боломжийг нүдний өмнүүр жирэлзүүлж байна.

 

Нэг жижигхээн ЧИП бүхэл номын сантай тэнцэх мэдээллийг агуулчихсан байж байна. Биологчид хүний генийн кодыг тайлчихсан. Энэ давуу байдлаараа хүний Генийг хувааж шинийг бий болгож бүр тодорхой чиглэлээр хөгжүүлэх боломжийг гартаа хийчихээд байна. Нян гэдэг үл үзэгдэх айдас байхаа больж хүний эд эсийг орлох тарилга хиймэл эрхтнүүдийг бүтээх боллоо.

 

Биднийг тосож буй ирээдүй асар их хурд нүд эрээлжлэм хувирал өөрчлөлтэй байх нь тодорхой. Төсөөлшгүй их өөрчлөлтийг өөртөө агуулсан  энэ онцлогоос нь болоод хүн төрөлхтөн анх удаагаа ирээдүйгээ бараг чичирэн хүлээх болсон гэж нэгэн илтгэгч хэлсэн ньүнэн юм.

 

Дарвины тэсвэртэй нь амьдрана гэдэг нь одоо ч хэвээр бөгөөд энэ нь хүч чадлын асуудал биш энэ их өөрчлөлтийг хэн давуу байдал болгож чадсан нь тэсэж үлдэх байтугай манлайд нь хөгжинө гэсэн утгаар баяжиж байна. Аль ч цаг үед байсан орчин тойрондоо зохицон өөрчлөгдөх ёстой гэсэн энгийн дүрэм одоо энгийн бус онцлог шаардлага болж ирж байгаа хэрэг. Глобалчлалд хэрхэн тэсэх тухай бид ярьж дэлхий нэг болчих мэт айж байсан үе бий. Одоо интернэтлэгдэж сошиалд уусаж байгаагаа бид аюул гэж бодох ч үгүй л гэртээ ганцаараа мэт утсаа нухаж чаталж суух болсон.

 

Цаг хугацааг удирдаж чадахгүй ч  одоо мэдээллийн давуу талаар ажил амьдралын зохион байгуулалт  төлөвлөлтөөрөө илүүрхэх амархан болжээ. “... цаадах чинь сая үхчихэж” гэнэ. Хамаатан садны хэн нэгнийхээ тухай ярьж буй хэрэг биш . Хэн бэ гэвэл нэг дэлхийн од чад хийсэн тухай ярьж байгаа хэрэг . Далайн цаана нэг саятан од амьсгаа хураагаад цогцос нь хөрөөгүй байхад манай Монголын нэг шүтэн бишрэгч нь энд гашуудлын коммент постолж чадаж байна. Наад захын энэ мэт мэдээллийн хурд үл зогсох энерцийг улс орнууд  хөгжлийн хөшүүрэг болгох талаар онцгой анхаарч байна. Харин манай улс төрчид энэ боломжоо жиргээгээр масст таалагдах хялбар арга зам төдийхнөөр хэрэглээд чимээгүй болчихлоо.

 

Интернетлэчлэгдсэн бүсэд татагдан орж мэдээллийн хувийн мэдээлийн нууцлал нь тун найдваргүй болсноо хэвийн гэж үзэх хэрнээ хөгжлийн жишиг зам сонгох дээр Монгол араншин гаргах нь сонин. Хэдэн жилийн өмнөх Глобалчлалаас эмээн цэрвэж байсан шигээ. Одоо гадаадын хөрөнгө оруулалтыг хадна мангаа гэж үздэг хэвээрээ шахуу.

 

Ганцхан хормын дотор 500 мянган мэдээ, мэдээлэл солигдож, 47 сая богино мессеж солилцож, 400 мянган твиттер, 4,3 сая фейсбүүк мессежийг бичилцэж 160 сая ам.долларын өртөг бүхий гүйлгээ Амазон.комоор хийгдэж байгааг улсын минь Ерөнхийлөгч  шагшин хэлж, цохон тэмдэглэв . Мөн 138 мянган видео бичлэг юүтүбт орж байна. Энэ бол гайхамшиг гэж  тэрээр дуу алдав.

Нөгөө талд өдөрт 100 гаруй сая бизнесийн гэрээ интернэтээр хийгдэж ажил хэрэг болж байна. 

Гэтэл бид одоо ч авто машины, агаарын бохирдлын татвараа өгөх гэж айлын салхивч шиг цонхон дээр арван нүүрээрээ зэрэг  багтах гэж алалцаж хөлсөө ханцуйгаараа арсчаар яваа. Хөгжсөн гэж хэлэхэд бас л хаа ч байсан юм гэмээр. Ийм хөлдүү улс юм у у гэвэл үгүй. Ийм л их улс төржихөөс өөрийг сэтгэдэггүй мэдэрдэггүй болчихсон мэт. 

 

Хоёр талаасаа уулзаж кофенд мөнгөө үрж гэрээний “драфт”-аа хэвлэж цүнхэлж барьж гүйх зэрэг нь одоо гасалмаар тэнэг. Цаг хугацааг үрж ядсан хүний хийх ажил. Энэ нь залхуудаа бус өөрчлөлтийг давуу байдал болгож технологийн хувьслыг бүтээлчээр ашиглаж буй хэрэг. Бид төрийн үйлчилгээний нэг цонхтой болоо гэж хөөрцөглөж байх үед л дэлхийн хөгжсөн орнууд онлайн гэдэг ганц цонхоор ажил бизнесээ явуулаад эхэлчихсэн. Хатуу хэлэхэд бид одоо ч нөгөө нэг цонхоо өргөтгөх цонхных нь тоо хэмжээг нэмэх маягийн сэтгэлгээтэй байгаа нь үнэн.  Зүгээр л бүгдийг онлайн болгочих бүх шийдэл боломж бий болоод байна. Нийслэлд интернетийг ядаж хэрэглээний түвшинд ашиглачих  боломжтой 40 хувийн хэрэглэгч хэдийнээ бий болсон. Тэд гэрээсээ албан тасалгаанаасаа төрийн үйлчилгээг авчихаар байгаа.

 

Гэтэл одоо ч авто машины, агаарын бохирдлын татвараа өгөх гэж айлын салхивч шиг цонхон дээр арван нүүрээрээ зэрэг  багтах гэж алалцаж хөлсөө ханцуйгаараа арсчаар яваа. Хөгжсөн гэж хэлэхэд бас л хаа ч юм гэмээр. Ийм хөлдүү улс юм у у гэвэл үгүй. Ийм л их улс төржихөөс өөрийг сэтгэдэггүй мэдэрдэггүй болчихсон мэт. Онлайн байлаа гэхэд  бараг ихэнхдээ хэрүүл цэцэрхэл хийсэн улс.  

 

Төрийн үйлчилгээний хувьд жоохон явцуу харвал бид асар “канонжсон” үйлчилгээтэй  улс. Цахимжсан иргэний үнэмлэх байтал одоо ч  хуулбарыг заавал канондуулдаг хэвээр. Зургаа заавал авахуулж фото шооптуулж гоёор янзлуулаад хуулбарын хамт скочдоод. Мөнгөө заавал бэлнээр өвөртөлж хуруугаа норгож шүлсдэн байж тоолж зөвхөн Голомт банкинд тушаагаад гадаад паспорт авна. Гэртээ чаталж суухдаа ийм зэргийн ажлыг бүтээчихэж болохоор тийм орон зай технологийн шийдэл бий болчихоод байхад бид л хөөрхий халширмаар үйлчилгээ авдаг хэвээр. Төрөөс хэдэн лавлагаа бичиг цаас авах, татвараа төлөх гэж  цаг нь үнэгүй мэт өдрийн ажлаа бардаг зовлонгоо ярьсаар .

 

Онлайн эрх чөлөө бий болсныг бид саяхан дуу алдан ярилаа. Энэ асар болмжийг бид зөвхөн хэлэх ярих юмаа дураараа цацдаг эрх чөлөө гэж явцуураад байх шиг . Цаана нь бас онлайн боломж гэж маш том орон зай бий болчихоод байгааг хэзээ төгс ашиглах вэ. Ухаалаг ТҮЦ машинаар хэдий болтол сэтгэлээ хуурах вэ.

 

Мэдрэлээ муутгалгүй төрийн үйлчилгээг авах бололцоог иргэдэд бий болгох нь улс төрчдөд тийм хэцүү биш.  Хөгжилтэй улсын төр халамжид биш ийм л боломжийг иргэддээ өгөхөд татварын мөнгийг нь хаяж байна. Хүсвэл аль ч улсын хувьд энэ нь чигчий хуруугаа хөдөлгөөд шийдчих боломжтой асуудал болсон. 

 

Бид мах, талх гурил цаашлаад Оюутолгойн хэрүүлээ мөлжиж улс төржиж суух хооронд дэлхийн нөгөө бөөрний хүмүүс “онлайн” боломжоо ашиглаж бурханы өгсөн амьдарлынхаа 80 жилийг 160 жил болгон ашиглах замдаа яваад орчихжээ. Цаад утгаараа цаг хугацааг удирдаж байгаа мэт л байна.

 

Бидний хувьд хүн төрөлхтний хөгжлийн энэ хурдыг харж бишрэн өнгөрөөгөөд хорьдугаар зууны түүх шигээ хойноос нь морьтойгоо ганц харайгаад зэрэгцчихнэ гэж одоо байхгүй шүү. Хөгжлийн хурдац секундээр яригдаж байна. 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-06
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-06