Мөсөн чихэр
2015-04-22

Идэхгүй хараад суугаад байвал хайлчих юм. Хөргөгчнөөс гаргасан л бол долоож байх ёстой. Тэгэхгүй бол үл үзэгдэх нөхөр урсгаад барчихна. Оюутолгой дахь манай 34 хувь бол үүнтэй л адил болчихсон юм байна. Долоох гэсээр байтал хайлаад дуусч байгаа харагдана. Айлын агент мөсөн чихэр хийх тог цахилгааны үнэ өндөр байна. Зардлаа нэмлээ гээд байхад манай долоох хувь багасаад л.

 

2008 оноос өмнө Оюутолгойн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг 2.4-2.8 тэрбум ам.доллар гэж үнэлж байсныг бол бид санахтайгаа. Харин түүнээс цааш хэд болж өсөөд байгааг  тэр бүр мэдэхгүй болсон. 2013 оны байдлаар дээрх тоо нэг нугарч 7 тэрбумаар яригдах болсон. Мөсөн чихэр бүтэх зардлын энэ үнийг ингэж өсгөөд байхаар манай талын долоох хувь багасаад байгааг бид саяхнаас л сайн мэдэх болсон. Үүнийг сайн мэддэг болсон дээр сайн улс төр хийдэг хүмүүстэй ч болсон.

 

2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд, ХО-ыг ойролцоогоор дөрвөн тэрбум доллароор үнэлсэн байдаг. Харин 2013 оны мэдээгээр Оюутолгойн үйлдвэрийг барьж байгуулахад долоон тэрбум орчим долларын гүйцэтгэл гарсан байдаг. Энэ тоо цаашид 14 тэрбум, бүр 24 тэрбум доллар хүрэх тухай мэдээлэл ч гарсан. Зардал ингэж олон дахин өссөнөөр Оюутолгой ашиггүй төдийгүй бид өртэй болох тухай ч яриа гарсан билээ. 

 

Чихрийн томыг долоож суугаа талын захирал Сэм ах саяхан ирээд явсан. “...Дэлхийн аль ч улсад ийм хэмжээний төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тавих ерөнхий зарчмын шаардлагуудыг Монгол Улсын Засгийн газарт санал болгосон. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар зөвхөн “Оюутолгой” эсвэл зөвхөн Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй...” гэчихээд нисээд явчихсан.

 

Энэхүү онцгой бус санал дотор нь татварын онцгой нөхцлүүд буюу тогтвортой татварыг нэмж зөвшөөрөх тулгалт байгаа нь одоо ил болж байна. Энэ бүхнийг зөвшөөрчихвөл манай одоо мөрдөж байгаа татварын хууль эрх зүйн орчин жинхэнэ гууль болно. Дээр дурьдсанаар Оютолгойн хөрөнгө оруулалтын зардал өссөнөөр манай 34 хувь хайлан урсч байгаа бол Засгийн газар ядаж өөрийн чихрээ долоолгосны татвараа авч сэтгэлээ тайтгуурламаар байгаа хэрэг. Гэтэл Сэм ах шинэ санал тавьж ус дулаан зэрэг хэд хэдэн татвараа зөөлрүүлэхийг хүсчээ. Энэ зургаар бол Оюутолгой гэдэг мөсөн чихрийн манай талын 34 хувь 2009 оноос хийгдсэн нэмэлт гэрээ хэлцлүүдээр хайлсаар юм үлдэхгүй нь бараг тодорхой.

 

Оюутолгойн явж өгөхгүй байгаатай бид эвлэрсэн гэж болно. Харин одоо анхны гэрээ ёсоор үзэглэсэн 34 хувиа бид бүтэн долоох боломж байна уу гэж шүлсээ залгих л үлдлээ. Шинээр тавигдсан “эвтэй долоох” гэрээ ч бас л сайн юм өгөхгүй байж болох талаар судлаачид таамгаа дэвшүүлж эхэллээ.

 

ХОГ өөрчлөгдөх бүрт бидний долоох 34 хувь хайлсаар ирсэн. Анхны гэрээгээр бид 2019 оноос ч билүү ашиг харах байсан бол одоо 2040 оноос байх л гэж яригдаж байна. Оюутолгойн сая тонн зэсийн баяжмал экспортолсны баяр, бидний яах вэ гэж толгойгоо базаад сууж байгаа одоогийн дүр зураг ийм л дүгнэлтэд хөтөлж байна.

 

Монголын Засгийн газар хүний талд ажиллаад баялгаа үнэгүйдүүлж өөрсөддөө ашиг хийчих гээд яараад байгаа юм энд мэдээж байхгүй. Харин энэ Мега төслүүдээр их “занималдаж” байж ирэх сонгуулиар унах нүхээ ухчих вий дээ гэсэн айдас бол бодитой байгаа юм. Нэгэнт ингээд хүнд чихрээ долоолгоод дуусахгүйн эрхэнд нэг талд нь гаргачихмаар л байгаа байх. Гэтэл баргийн юмыг гацаан зогсоож нэг бол хөдөлгөж чаддаг сонгууль хаяанд ирчихэж. Оюутолгой дээр эвлэрлийн гэрээг байгуулчихвал бол нөгөө талд нь зөв байрлалаас хэдхэн үг дуугарч С.Баярцогт шиг балбаад өгөхөд дараагийн сонгуульд намаараа бөндийгөөд өгч магадгүй гэх айдас дээр тун идэвхтэй байсан улс төрийнхөн “карданаа” татаад эхэллээ. Нөгөө талд нь гэрээг үзэглэнгүүт үүгээр нь нүдсээр байгаад дуусгахаар анаж байгаа ухаалаг улстөрчид давших тактикаа гаргачихаад сууж байгаа юм.

 

Ийм байдалд эмзэг сэдвээр дахин оролдож шийддэг баатар болж байхаар баялгаа хамгаалдаг баатар болж энэ чигт нь царцааж байсан нь дээр гэж үзэх болсон хэрэг. Оюутолгойн бурууг С.Баяртай нь МАН-ын буруутай нь хадаад ганц С.Баярцогтоороо туг дахиад сонгуульдчихвал дээр шүү гэж зөвлөж байгаа хүн ч байгаа байх. Тавантолгой ч мөн адил. Сонгууль хаяалсан энэ айдаст хайрцаглагдаж хүчээр гацаж байх шиг байна.

 

Оюутолгой гэдэг мөсөн чихэр дээр ингээд бид шүлстэйгээ суусаар байна. Харин улстөрчид бидэнд тусад нь “сонгууль” гэдэг брэнд мөсөн чихрээ шинэ жороор долоолгохоо тооцож сууна. Тэр болтол хоёр толгой хөөрхий царцах нь дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
tembuu baatar:
Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
2015-04-22