Эрээнд “эндэгсэд”
2015-03-24

Монгол Улсын иргэн Стел­ла хэмээх Б.Энх­туяа Малайз улсад бусдын гарт учир битүүлгээр амь насаа алдсан шуугиан гараад 2 жил гаран болж байна. Цөөхөн монголчууд нэг хоёроороо сугалуулах мэт хүний газар амиа алдсан хар мэдээ хол тасрахгүй сонсогдох нь хэцүү. Сүүлийнх нэг нь болж БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 17-18-нд шилжих шөнө Монгол эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдрөөс гэмт хэрэгтнийг барилаа гэж мэдээлж байхыг бодоход мөн л бусдын гарт амиа алдсан бололтой. Зарим эх сурвалж “талийгаач бүсгүйн хувьд амиа алдахаас зургаа хоногийн өмнө хилээр гарсан байдаг. Ягааны гудамж гэгдэх газарт маш хямдхан буудал хөлсөлж бараагаа зарж борлуулж байсан. Нөхөр гурван хүүхдийн хамт Замын-Үүд боомтод амьдардаг байсан” талаар мэдээлжээ.

 

 

БНХАУ-ын Эрээн хот гэдэг Монголчуудын хувьд эрээнтэй бараантай хот болсон бололтой. Хатуухан хэлэхэд олон талаар эрсдэл дагуулсан орчин бүхий орон үүр болсон гэж яваад ирсэн зарим хүмүүс ярихыг зөндөө л сонслоо. Тэнд байх бизнесийн орчин ямар байдгийг шууд хэлж чадахгүй ч биеэ үнэлэгчдийн сүлжээт газрууд бий болсон тухай яриа гаслалыг хүмүүс зүгээр нэг зугаа болгож яриад өнгөрч байна. Эрээний Монгол охидтой өнгөрүүлсэн нэг биш шөнийн дурсамжтай ганзагачин бадарчин хятадууд бас монголчууд захаас аван бий л гэдэг. Бодит байдал ямар байгааг тэнд нь байнга сууж манай Консул л хэлж чадах байх.

 

450 км нутаг дэвсгэрийг хамрах 100 мянга гаруй хүн амтай Эрээн хот нь Хятад Монгол, Хотон, Манж, Солонгос, Дагуур, Чян зэрэг эрээн бараан хүн ам холхисон боомт хот гэдэг. Арилжаа наймааны том төв хилийн үүд болсон энэ хотод амар хялбар амьдрал хайж очиж хүний гарт орчихсон охид хүүхнүүдийн “эрх” яаж хамгаалагдаж байдгийг улсаа төлөөлж суугаа Консулаас асуумаар байгаа юм.  Эрээн хотын заваан амьдралд хутгалдсан хүн бүрийг сахиус шиг хамгаалж чадахгүй ч тоо бүртгэл судалгаа хяналт байдаг гэж найдья.

 

Эрээн хотын гудамжинд амиа алдсан иргэд цөөнгүй. 2010 онд Эрээн хотод монгол залуу амиа алдсан хэрэг байсан талаар мэдээлэгдэж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр Эрээн хотын Жинчон гэх биеэ үнэлэгчдийн газар уг хэрэг болсон ба биеэ үнэлэгч авах гэсэн монгол залуу үнэ хөлсөн дээрээ тохиролцож чадаагүйгээс биеэ үнэлэгч зардаг Өвөрмонголын Лодо хэмээх хочтой этгээд биеэ үнэлэгчтэйгээ хамтарч уг хэргийг хийсэн гэдэг. Энэ мэт хэргийн уурхай болсон газар Эрээнд олон байгаа бөгөөд тэнд байх эмэгтэйчүүдийн ихэнхи нь монгол бүсгүйчүүд гэдэг.

 

Бид тэднийг шууд зүхэх гадуурхах учиргүй. Хэдэн төгрөг харж хүний гарт орчихсон, бичиг баримтаа хураалгасан, хүчирхийлэл дарамтанд байгаа охид эмэгтэйчүүдээ татаж авах, үгүйдээ бичиг баримтын зөрчлийг нь арилгахад тусалж эх орондоо ирэх боломжийг нь нэмэгдүүлэхэд анхаарах ёстой л байх. Ер нь ямар нэг хэмжээний дарамтанд орсон, бусдын эрх хүчинд автсан манай иргэд яагаад шууд улсаа төлөөлсөн төрийн консулд хандаж чадахгүй байна. Дарамтанд орсон нөхцөлд энэ замыг сонгох нь ямар нэг хэмжээгээр эрсдэлтэй тийм ч найдвартай тооцоогддоггүй бололтой. Арай гэж хил даваад очвол эх оронд нь тодорхой дарамт цаашлаад хэрэгтэн болгоод хорих гавтай цагдаа хүлээж байдаг ч байх талтай. Хүний газрыг өөрөө сонгоод биеэ үнэлээд бусдын золиос болоод яваа хүн бүрийг төр хамгаалах боломжгүй нь тодорхой. Гэхдээ тэр ягаан гудмын замд хөтлөгдөж байгаа иргэддээ хяналт тавьж, хар нүхнээс гарах боломж байгааг хэлж сануулж байх үүрэгтэй байх.  

 

УИХ-аас 2011 онд баталсан Монго Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого гэсэн хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах, гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах гэх зэргээр заасан байдаг нь амьдралд хэр тусгалаа олж байгааг төр нэг эргэж харах хэрэгтэй болсон санагдана. Ганцхан сарын дотор гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын 13 иргэн амиа алдсан харамсалтай тоон мэдээлэл байгаа талаар гадаад харилцааны албаны эх сурвалж мэдээлж байсныг одоо эргэн санахад илүүдэхгүй. ГХЯ, түүнд холбогдох чиг үүрэг бүхий байгууллагуудыг хөл дээр нь босгож хүний газар, харанхуй сүүдэрт амьдрал хайж яваа хэдэн иргэддээ сэрэмжлүүлэг анхааруулга сайн өгч баймаар гэх санамж үгийг дахин хэлье дээ. Эрээн гэдэг энэ хотод элдэв бодолгүй ажлаа бүтээгээд л буц  манайхаан. Хүний газар буруу замаар явбал дааж дагадаг бурхан нь ч харж гүйцэхгүй төөрдөг гэсэн. Хүний газар нэрээ бас алтан “амиа” хариуцаж явах учиртай бид.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
gashuun unen:
Unendee ter biyee unelegchid 80-90 huvi n uursdiin duraar tend baigaa shuu.hench albadaagui .Hyatad ulsad bolon ereend mongol ulsaa tuluulj suudag yamar humuus baidag yu hiidegiig n bur ch medehguin baina.
2015-03-28
Zochin:
Konsul gedeg gadaad ugeeg mongolchloo chee.
2015-03-26
zailuul:
avlaga avsan nohoi tend baijil baina zailuul zailuul....konsuliin dargiig zailuul hiij chaddag huniit tavaachee...
2015-03-25
ыыыы:
эрээний консулын албаны нөхөд дэндүү сэтгэлгүй *нууд юмаа. эд нарыг зайлуулмаар байна
2015-03-25
ganzo:
konsul yu hiij bna ve
2015-03-25
zochin :
konsul yu hiij bnaa ta
2015-03-25
unen:
*nuudigaa ajilig ni sain hiilgj chadhguin bol hiideg bolobson zaluu hunig taviach yah ve hezee ed nar mongolchuudinga toloo hun chanartai ajillah bol p* ajlaa uguud zailuul taarna umhii hujaa ochij bur ereend ingej darluulna gj uy bdin aygui bol naad erguu * konsul geech ni saihan avilgal avaal arzaitlaa yygaal darvaatlaa ynhan avaal ybj bgag hen medhin tgeel uych hiij chadhgui thed hujaanuud negnigee omoorol joom shig arzaidag chi um bodooch erhem novshin konsyl geech hun dursee
2015-03-25
zochin:
chi biti erguut ymarch bgd ybsn bj bno gol ni ter * koncyl uy hij bgn er ni yg uy hiij tend bj bgn bee zuger tsalin avaal darvaatla yyj ideel ybj bga ye uman deeree ajildaach bhgui tsaasha teneel zygaalj y*hde hun chanartai bol unuudr tend bga mongolchudiga toolod byrtgeed ynhan boloh zamaas ni zailuulj ereend ajilh arga olj ugh estoishde erguu puzda koncyl ni yhsenee hiidin iim hunii unergui ajlaa medhgui *g tomilool ybuulj l bdag ternees bish heden tug ar gertee olh husel hun burt l bdag ynhan hohi ni gj helhee se umnu konsylig ni haraa ygd mongolchuudiga harj handaj bguin be alich ylsad bga konsyluud er ni ajil yyrgee ingej hiij boldimuu er ni!!!
2015-03-25
zocin:
ghyam d ene gadaadad baigaa konsul elcin gedeg ulsaa tyleeldeg ulsiig aziliigni szalgamaar baina,ted ui cz hiihgyi hudlaa baahan hiih umgyi awgai hyyhnyyd delgyyr heseed hob yaridag,dandaa hubiin azilaa amjuuldag aziltynuud udert ui hiideg be,hyn maszinii osold orhoor zagnadag,erni konsuliin azilaa medehgyi deegyyr harsan hubiin aszgaa harsan ulsuud haragddagm,konsuliinhanii aziltnii toog ceeleh ,hariuclagatai azilaa hiideg bolgoh heregtei ,hynii tylyy ui cz hiideggyi ,calin awhaas oor um gyi setgelgyi uls
2015-03-24
oyutan:
yg unendee naimaa hiij ch bai biye unelj bai oyutan ch ylgaagui baingiin daramt asudal dund bdag shuu dee ter tusmaa mongol oyutnuudiin negniigee daramtalj hunii nutagt yah ch argagui baidald oruuldag n bur aimshigtai
2015-03-24
eegii:
ereen geltgui hyatiin olon hotod olon mongolchuud naimaa hiij amidarch bna daa.
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-24
bolor:
uhsenee hiij buzar omhii ereen hujaa yavsan yum.zavaartaj yavaad l zolios boloo biz
2015-03-24