Сонгууль угтсан хаялга
2015-03-24

Баатар даргын сонгууль

р

Хотын мээр Э.Бат-Үүлийн санаачилсан "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч орон сууц авахад дэмжлэг үзүүлэх журам"-ыг нийслэлийн хурлынхан энэ сарын 17-нд батлав. Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, цаашид ч ажиллах, байрныхаа урьдчилгаа 50 хувийг төлөх хөрөнгийн чадвартай нэгэн байхаас гадна удирдлагаасаа OK үнэлгээ авсан байх ёстой. Дээр нь банкны хар жагсаалтад ороогүй байх гэх мэт шаардлагыг хангасан албан хаагч орон сууц авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 50 хүртэлх хувийг нийслэлээс буцалтгүй тусламжаар авах боломжтой. Товчхондоо Үүл баатрын итгэлийг даасан, цаашид даах нөхөд л энэ тусламжийг хүртэх эрхтэй гэсэн үг.

р

Ардчилсан нам 25 жилийн түүхэндээ анх удаа нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан. Байнгын улаан байсан энэ том тойргийг цэнхэртэхэд Э.Бат-Үүлийн амлалт том нөлөө үзүүлсэн. Гэр хорооллын айл бүрийг хаустай болгоно гэсэн том мөрөөдөлд нь дэм болж, иргэд ч саналаа өгсөн. Ингэж том амлалтаар гарч ирсэн Э.Бат-Үүл өөрийн багаа бүрдүүлж, харьяа байгууллага, хэлтэс, албад болгонд өөрийн хүнээ аваачиж тавьсан. Нэг үгээр хэлбэл, сонгуульд нь том дэмжлэг болсон нөхдөдөө бялуу хүртээсэн хэрэг. Ингэж албан тушаалын бялуу хүртсэн азтай нөхөд одоо орон байрны хөнгөлөлт эдлэх боломжтой болов. Э.Бат-Үүлийн багийнхан хотыг удирдаад гурван жил болж буй. Орон сууцны дэмжлэг үзүүлэх журамд нийслэлийн байгууллагад 3-аас доошгүй жил хэмээн заасан нь ийм учиртай. Хэрвээ 3-аас дээш жил хэмээн журамласан бол нөхөд нь шалгуурт унах аюултай. Тиймээс цаг хугацааг нь ингэж тааруулав. Ингэснээр Э.Бат-Үүл өөрийг нь хотын дарга болоход дэмжлэг болсон нөхдөдөө тус хүргэж, товчхондоо өргүй болов.

о

Нөгөө талаар дараагийн сонгууль дөхөж байна. Тэр ч бусдын адил нүхээ малтах ёстой. Ц.Даваасүрэн гишүүн шиг ямаа самнах нь түүнд зохихгүй. Учир нь тэр 50 мянгатын атаман. Бас С.Ганбаатар шиг хүрз барьж, цас ухах нь ч сайхан харагдахгүй. Тиймээс сурсан зангаараа хүмүүсийн мөнхийн хэрэгцээ болсон орон байрны асуудлыг хөнддөг овжин аргаа энэ удаа ч ашиглахаар болов. Дахин дөрвөн жил хотын дарга гэж дуудуулахын тулд тэр баталгаатай ар талаа бэлдэх ёстой. Тиймээс ч зөвхөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажилладаг төрийн албан хаагчдад хэмээн хаягласан журам баталсан. Өөрөөр хэлбэл, энэ журам нийслэлд ажилладаг 31-36 мянган төрийн албан хаагчид л хамаатай. Энэ онд нийт 15 тэрбум төгрөгийг нийслэлийн албан хаагчдад тусламж болгон өгөх лимиттэй. Энэ мөнгөөр 26 000 төрийн албан хаагчийг орон байртай болгоно гэсэн тооцоог түүний орлогч нь хийгээд буй. Нийслэлийнхний нэлээдгүй хэсэг нь түүний дэмжлэгийг хүртэнэ гэсэн үг.

р

Хувийнхан яах вэ

р

Төрийнхөнд зориулсан элдэв хөтөлбөр зарлагдаж, орон байртай болчихдог юм байж. Нийслэлийнхэн бүр байрныхаа урьдчилгааны 50 хувийг татварын мөнгөөр төлүүлдэг юм байж. Тэгвэл хувийнхан яах вэ? Хувийн байгууллагад ажилладаг би ч байртай болмоор байна. Надад зориулсан дэмжлэг байна уу? Найман хувийн хүүтэй зээл гэж ам таглаж болох ч тэр нь төрийнхөнтэй дүйцэхгүй гэдгийг харж буй болов уу.

р

Монгол Улсын ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэдэг. Улсын төсвийн 90 хувийг  татварын орлого бүрдүүлдэг. Тэр 90-ийн 40 хувийг мөн л хувийнхан төвлөрүүлдэг. Үүнийг Г.Отгонбаяр нийтлэлдээ тун энгийн тайлбарлажээ. Тэрбээр "Монгол Улс 2014 онд нийтдээ 100 төгрөгийн бараа үйлчилгээ үйлдвэрлэсэн бол түүний 80 төгрөгийг бизнесийнхэн бий болгожээ. Манай улсын жилийн төсөв 100 төгрөг гэвэл үүний 90 төгрөгийг татвараар бүрдүүлдэг. Энэ 90 төгрөгийн 36-г нь хувийн хэвшлийнхэн төлдөг байна" хэмээн энгийн, оновчтой тайлбарласан байна. Үүнээс гадна Монгол Улсын ажиллах хүчний 75-80 хувь 10 хүн тутмын 7-8 нь хувийн хэвшилд ажилладаг. Нийтдээ 800 мянга орчим хүн хувийн байгууллагад ажилладаг гэдгийг ч дурдаж. Товчхондоо хувийн хэвшлийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг бүрдүүлж буй том арми гэж хэлж болно. Гэтэл хувийнхныг тоодоггүй. Тоолгоно гэдэг нь бусдаас илүү зүйл хүсээгүй. Зөвхөн төрийнхөнтэй ижил эрх, үүрэгтэй баймаар байна. Хувийнхны бүрдүүлсэн татварын мөнгө төрийнхөнд дэмжлэг, буцалтгүй тусламж болон очих нь шударга явдал мөн үү? Хүн бүр тэгш эрхтэй хэмээн тунхагласан нийгэмд хэлдэг нь гурав, хийдэг ганц байж болохгүй. Хувьсгалынханд өгч буй энэ тусламж, дэмжлэг хувийнхны хөдөлмөрийг үнэгүйдүүлж буйг харах нүд төрийнхөнд, Э.Бат-Үүл даргад алга. Хөдөлмөрийн үнэлэмжээрээ бол төрийнхөн тэр дундаа нийслэлийнхэн бус хувийн хэвшлийнхэн 50 хувийн дэмжлэг авах ёстой. Тэд хийх ёстой зүйлээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж буй.

х

Төрийнхнийг ч алагчиллаа

х

Энэ журам батлагдахаас өмнө төрийн болон хувийн хэвшлийн гэж ангилагддаг байв. Хувийнхан нь бор зүрхээрээ зүтгэнэ. Харин төрийнхөн бол халамжинд бөмбөрнө. Төрийн албан хаагчийн нэг хүүхэд их, дээд сургуульд үнэгүй сурдаг байлаа. Зөвхөн төрийнхөнд зориулсан орон сууцны элдэв хөтөлбөр хэрэгжинэ. Энэ мэтээр хайр, халамжийг харамгүй хүртсэн яравгар нөхдийг төрийнхөн гэж нийтэд нь нэрлэдэг байв. Харин хотын мээр төрийнхнийг хоёр хуваав, улсад болон нийслэлд ажилладаг хэмээн. Баатар даргын санаачилгаар төрийнхөн дундаа нийслэлд ажилладаг төрийнхөн бүр илүү азтай болж хувирав. Баатар даргын багт багтсан тэр азтай нөхөд байр авахдаа 50 хувийн буцалтгүй тусламж авна.

х

Эцэг хуулийн 14.2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалт бий. Гэтэл Үүл баатрын санаачилга, хотын хурлынхны шийдвэрээр төрийн албан хаагчдыг нийгмийн байдал, эрхэлсэн ажлаар нь илт ялгаварлачихав. Уг нь Байгаль орчны яаманд ажиллаж байгаа хүн ч төрийн албан хаагч. Тэр нийслэлд ажилладаггүй учраас шинээр байр авах болбол 50 хувийн дэмжлэг, тусламж авч чадахгүй. Ингэж төр, хувь гэж ялгадгаас хальж, төрийнхнийг ч алагчилсан Баатар даргын санаачилгын талаар  хэлэх үг хэн бүхэнд бий байх.

б

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ тэнэг хуулийг гууль болгож албан тушаалаа ашиглаг сонгуулийн шоугаа хийж байна ш дээ, АТГ шалгах хэрэгтэй, албан тушаалаа урвуулан ашиглаж байна, АН ыг хурдан зайлуулахгүй бол улс орон бүүр унахнээ,, түмэн олон минь, Дөрвөн орлогчоо ажиллуулж хууль зөрчсөнөөр дүүрэг, агенлагийн орлогч нар бас ажиллаж хууль зөрчиж удсын мөнгө идэж байна,
2015-03-27
зочин:
БатҮүл гуай чинь монгол улс тэтгэмжийн улс боллоо гээд хуцаад солиороод байсан одоо хаана байна. Өөрөө болохоор сонгуулийн сурталчилгаа болгож эдийн засгийн хямралыг үл хайхран хүндрэл учруулж ийм хачин юм хийж суудаг эргүү толгой юу даа. 2016 онд энэ муу хогийг багтай нь хамт үсгүй хусах хэрэгтэй. Тэгээд дараа нь хогны уут, хотын орон сууцжуулалт, гудамж төсөлтэй хамт хариуцлага тооцох нь зүйтэй.
2015-03-27
Зочин:
ta nar huvin aj ahui erhlehiig haagaad baigaa shuu ee
2015-03-26
MGL:
Үнэхээр энэ нь хэрэгжвэл БАТ-ҮҮЛийг хошой баатар болгоё Тэгээд монгол улс уртаашаа 2 хошой баатартай болог өмнөх нь ХОРЛООГЫН ЧОЙБАЛСАН шүү дээ. Ер нь ч энэ хүнд дахиад баатар өгөх болсон шүү энэ ардчилалын үед гацхан комунистаар зөв сэтгэлгэж байгаа нь энэ хүн шүү дээ сав л хийвэл хураана, булаана, нураана, хоиглоно, торгоно, журамлана... гээд л. Нэг өдөр ЦАХ.ЭБА гэнтхэн сюрприз барина даа харж л байгаарай.
2015-03-26
MGL:
Ер нь иймэрхүү ард түмнээ төрийн, хувийн гэж алагчилсан үзэгдэл зөндөө шүү дээ. Ардчилал гэдэг нийгэм чинь ингэж ялгаж байх ёстой юм биш үү. Би тэгэж ойлгоод байна нөгөө төрд ажлсан хүн тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх мөнгө авдаг биздээ гэтэл хувийхан 1 ч сарын тэтгэмж авдаггүй байх шүү хамгийн энгий жишээ энэ шүү дээ. Үндсэн хуульд эрх тэгш л гэсэн байна лээ. Эрх тэгш нь энэ юм байлгүй.
2015-03-26
Утас 9519-2899.:
Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам нь Монгол Улсын Үндсэн Хуулийн заалт мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа болно. Иймд бидний хэсэг нөхөд нийслэлийн засаг дарга Бат-үүлийг Захиргааны хэргийн шүүхэд өгөх тул хамтарч энэ асуудлыг хөөцөлдөх, санал хүсэлтээ хэлэх хүмүүс байвал холбогдоно уу. Утас 9519-2899.
2015-03-26
MGL:
Ер нь иймэрхүү ард түмнээ төрийн, хувийн гэж алагчилсан үзэгдэл зөндөө шүү дээ. Ардчилал гэдэг нийгэм чинь ингэж ялгаж байх ёстой юм биш үү. Би тэгэж ойлгоод байна нөгөө төрд ажлсан хүн тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх мөнгө авдаг биздээ гэтэл хувийхан 1 ч сарын тэтгэмж авдаггүй байх шүү хамгийн энгий жишээ энэ шүү дээ. Үндсэн хуульд эрх тэгш л гэсэн байна лээ. Эрх тэгш нь энэ юм байлгүй.
luka:
16 ond an oronnutgiin songuulid budaa bolox baix oo.
2015-03-25
irgen:
mongoliin xamgiin tom populist bol bat-uul. ganbaataraas ch iluu. gol ayul ni ter bie daaj shiidver gargax erxtei baigaad orshino
2015-03-25
ganbaa:
uneheer sain ajillasan hunee olj ogvol sain l baina. sain bogs dolooson humuust l ogoh geed baigaa yum shig oilgogdoj baina.
2015-03-24
www.golmedee.mn:
www.golmedee.mn
2015-03-24
irgen:
ard tumen harj bgaa shuuuu hurliin gishuudeeee
2015-03-24
user:
mash zuv shiidel bn. bayarlalaa. harin gomdologsod uchir nachraa saitar oilgoj baij um bichvel sainsan.
2015-03-24
монгол:
энэ асуудлаар хүмүүс бат-үүлд мөн нитх-н даргад хандсан гомдлоо гаргасан байгаа, хэрэв хүлээж авахгүй бол захиргааны хэргийн шүүхэд өгнө.... энэ шийдвэр угаасаа цуцлагдах болно....
2015-03-24
зүрх судас эрүүлжүүлье:
судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ли эр кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. эмя-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. хаяг: чингэлтэй дүүргийн дэргэд. утас: 96665038
2015-03-24
зүрх судас эрүүлжүүлье:
судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ли эр кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. эмя-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. хаяг: чингэлтэй дүүргийн дэргэд. утас: 96665038
2015-03-24