Гацаа ба туйлдсан эдийн засаг
2015-03-23

Ярьж хэлдэгээрээ бол манай төр хэдэн толгойгоос юм босгож манийгаа жаргаасаар удлаа. Явдаггүй дээ. Улиг болсон алаг үнээний зурагтай Оюутолгойг дахиж мөлжөөд яахав, түр орхиё. М.Энхсайхан гэдэг Монгол улсын сайд мега төслийг базаж урагш нь явуулах гэж энэ засгийн танхимд сууж байгаа. Сайн муу ажиллаж байгааг одоо дүгнэхэд эрт байна. Харин энэ тойрогт бий болоод байгаа улс төрийн орчин, төрийнхний зөрүүтэй байр суурийн тал дээр хэлж дүгнэх зүйл их болж байна. Таван толгойн төсөл ямар гараанаас эхэлсэн. Одоо ямар байдалд очоод байгаа талаар хангалттай яригдсан тул товчильё.

.

Засгийн газар өөрт олгогдсон эрхийн хүрээнд энэхүү мега төсөл дээр тендер зарласан. 2010 онд уг тендер анх зарлагдах үед нийт 15 компани уралдаант шалгаруултад материалаа ирүүлж байсан бол энэ удаад зургаан компани санал ирүүлсэн. Энэ тендерт өөрийн талаас үндэсний компани /Энержиресурс ХХК/, Зах зээлийг бүрдүүлэгч нь Хятадын тал /Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”/, гуравдагч талаас Японы тал /Сумитомо корпораци/ оролцсон хамтарсан консорциум ялж дараагийн алхам болгож Засгийн газартай хэлэлцээрт орсон. Дээрх консорциум Тавантолгойн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нь хариуцаж ажиллахаас гадна Чалко компанид тавьсан Монголын Засгийн газрын өрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг төлөх ёстой юм. Мөн иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон 1072 ширхэг хувьцааг олгох ажлыг хариуцахаар болсон. Түүнчлэн Засгийн газраас шалгарсан компаниудад Баруун болон Зүүн цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх шаардлагыг тавихаар болсон. Тавантолгойд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр эхний байдлаар ярьж байлаа. Олборлолтыг нь 30 сая тоннд хүргэх үүрэгт багтсан Зүүн цанх нь хэвлэлүүдийн ончтой хэлснээр “Ломбард”-д байгаа баримт ил болсноор одоо төслийн явц жинхэнэ гацаанд ороод байна. Энэ асуудал босч ирэхээс өмнө ч гадаад, дотоод талаас гацаа босгох салхи сэвэлзээд эхэлсэн байсан.

1

Ч.Сайханбилэгийн Засгийн газар кабинетийн шийдвэрээр Тавантолгой ордыг олон улсын тендерийн нөхцөлөөр эргэлтэд оруулах ажлыг гарч ирэнгүүтээ хөдөлгөсөн. Үүнийг л хийх гэж намууд эвслээ эвлэрлээ гэж ойлгосон. Хямрал нүүрлэсэн мэдээнд хямартлаа дарлуулсан иргэдэд хүлээлт бас найдвар буй болсон.

Энэ үед Их хурлын гишүүд болоод уул уурхайд тодорхой байр суурь, нөлөөлөлтэй эрхмүүд дэмжээд ч байгаа юм шиг, дэгээдээд ч байгаа юм шиг сууж байснаа М.Энхсайхан ахлагчтай “Тавантолгой Мега төсөл” гэсэн галт тэрэг хөдлөх дохиогоо татангуут сурсан зангаа гаргаж гар тормозыг нь татах гэв. Замын сумыг нь хүчээр солих санаа өвөрлөж “тендер шалгаруулалт Но-той ш дээ” гэж дуугарч үзэв. “Энержи Ресурс” биш шүү гэлээ. Тэгээд өөр хэн байна гэхээр таг. Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын төслийг таван жил зуурч байгаа түүхээ давтах мэт талцаан зөгнөсөн үг, үйлдлүүд гаргаж эхэллээ. Энэ төмөр замыг таван жилийн өмнө дотоодын компани өөрсдөө барчихья гэж байсан бол гацаасны эцэст нөхцөл бүр дордсоор одоо Хятадын талтай хамтрахаас өөр гарцгүй болсон талаар нийтлэлч Л.Болормаа “Эх орончдын эгэл түүх” нийтлэлдээ жишээ баримттай тодорхой өгүүлсэн болохоор энд нуршихаас түдгэлзье.

1

Гомдолж хэлэхэд, бид нүүрсээрээ мөн ч их баярхаж бас улс төр хийж талцлаа. Монголын нүүрсийг Хятадын аманд цутгаад ам.доллар хүүлэх үлгэр төрийн түшээ бүрийн амных нь хийгээр цацагдавч ачир дээрээ кноп дээрээ наймаалцаж ард нь улс орон боломжоо алдаж, гадаад талдаа нэр хүнд доошоо орсоор байгаа. Үүнийг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байгааг бид бас мэднэ. Биднийг өөр хоорондоо талцан заамдалцах зайд нүүрс маань уурхайдаа үнс болж үнээ алдах нь жилээр биш сараар хэмжигдэж эхэлж байна. Барууныханд “дунд хуруу” гаргаж ганцаараа сөрж зогссон Орос гүрэн Хятадыг хайрын харцаар харж дорныг дөтөлсөн зам, дэд бүтцээ босгож эхэллээ. Тэд бидэн шиг Хятадаас хоол хүнс хувцсаа ихээр зөөдөггүй. Харин түүхий эдээ, тодруулбал нүүрсээ л томхон орон зайд шахах гэж буй хэрэг. Энэ эрх ашгаа хэрэгжүүлэхийн тулд бидэнтэй нэг их өрсөлдөөд байх ч хэрэггүй харагдана. Бид тэртэй тэргүй төмөр зам тавих, түүгээр нүүрс зөөх асуудлыг өөрсдөө гацааж гадныханд боломж олгож байдаг сонин гэмээр санаачлагатай улстөрчидтэй. Үүнийгээ УИХ дээрээ төгс хийж аливаа төслийг гацааж гаргуунд гаргачихдаг шийдвэрийг “төрөөс баримтлах бодлого”-д нийцүүлэх гэж цэвэрхэн нэрлээд юу ч биш болгодог. Аливаад буруу байхын нөгөө талд зөв бас байх тул “эх орны эрх ашиг” гэсэн хэнд ч таалагдах үгээр яриад эхлэхээр ард түмэн ч эргэлзэж хоёр хуваагдана. Тийм болохоор хаширсан нэг нь арай гэж урагшилсан Тавантолгойн төслийг Засгийн газраас кабинетийн зарчмаар бие даан шийдвэрлэх байр суурийг илэрхийлсэн байх.

1

Бид олон удаа том төслүүдээ Их хурлаар оруулж зөв бурууг шүүн, шийдвэр гаргах боломжоор нь хангаж ирсэн. Тийм эрх нь ч байдаг. Харамсалтай нь иргэдийн хүлээлтэд хүрсэн нэгдсэн шийдлийг гаргаж байгаагүй. Хэрвээ Тавантолгойн төслийг чуулганаар оруулж, телевизээр шууд дамжуулах юм бол жинхэнэ “хадуурна”. Төрийн түшээдийг тэнэг гэж хэлээгүй. Тийм л нөхцөлд оруулж хэлэлцүүлэг биш хямрал болтол нь даамжруулдаг “найруулагч” нар олонтой болсныг нь хэлж байна. Мега төсөл дээр Микро сэтгэлгээтэй болохоо зарим улстөрч зөндөө л харуулсан. Бүлэглэлийн нөлөөнд орж хэн нь хэний тал вэ гэдгээ харуулж кноп дарчихдаг гэмтэй. 

1

Хийрхэлгүй дурдах жишээ энд олон. УИХ-аас батлан гаргадаг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого” гэх баримт бичиг засаг засгийн үед нэг төрнө. Мөн засаг солигдох бүрт засвар орсон. Үр дүнд нь таван жилийн өмнө үндэсний компани өөрөө бариад дараа нь төрд хувиа өгчих байсан боломж алдагдсан. Энержи ресурс гэдэг компани юм хийгээд томорвол томорно л биз дээ. Эргээд Монголынхоо хөгжилд цагаан мөртэй хувь нэмрээ оруулж байвал болоо бус уу. Ийм хэмжээний том төслийг хэн нэг баян гишүүн ганцаараа хийхгүй нь тодорхой. Өөр хэн нэг нь илүү ашигтай төсөлтэй, хөрөнгө чадалтай бол түүнийгээ хийгээд харуулах цаг хугацаа хангалттай л өнгөрсөн санагдана.

1

Чуулганыхаа хуралдаан дээр хэлсэн үг, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээсэн гишүүнийг та санаж байна уу. Энэ нь хуулиар хамгаалагдсан байдаг. Тийм болохоор ганц гарц болсон Таван толгойн мэтийн төслүүд Их хурлаар хэлэлцэгдвэл юу болохыг төсөөлөхөд тийм хэцүү биш.

Жирийн л хүний хувьд олонтаа бодлоо, харьцууллаа. Зээл авах бүрт хүүнд нь дарлуулж газар нутгаа хэрчим хэрчмээр алдах аюул байгааг бид харж мэдэрч байна. Чалкогоос бэлэн доллар зээлж сонгуулийн амлалтаа булахдаа цаана нь Тавантолгойнхоо нэг хэсгийг бас өгөөд тавьчихаж. Өрөө төлөөд нэмээд таван жил нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэхийг Чалко-д нууцаар зөвшөөрчээ. Гутлынхаа зулгийг урагдтал чаргууцалдах хэдэн популистийг чирээд арай гэж урагшилж байсан Тавантолгойн төсөл энэ хүрээд аргагүй гацлаа. Одоо Хятадын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи” нөгөө талд “Чалко” гэсэн хоёр компани ам хэлээ олж гарц гаргахыг бид хараалж байна. Урд хөршөөс нааштай шийд гараад ирлээ гэхэд “нам гацаана” гэсэн төлөвлөгөөтэй манай хэдэн Популист багаа зүүгээд гараа үрж суугаа гэж бодохоор дотор муухайрмаар. Ингээд л хүний гараас атгуулсан хутгаар бие биенээ сүлбэх цусгүй дайн эхэлнэ.

1

Манай эдийн засагт орох мөнгөний урсгал татарсан нь үнэн л бол хөрөнгө оруулалт татах ганц зөв зам байгааг одоо хүлээн зөвшөөрөх л болж байна. Эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлсэн дотоодын зохицуулалт, төрийн бодлого тохируулга байх хэдий ч энэ улс орноо түр биш бүр сэхээх ойрын боломж бол хөрөнгө оруулалт гэдгийг иргэд ч зөвшөөрсөн. Ерөнхий сайдын яаруухан явуулсан санал асуулга үүнийг ямар нэг хэмжээгээр илэрхийлсэн. Энгийн ойлголтоор хэлбэл,  хөрөнгөтэй чадалтай техник технологитой гадныхантай нийлж мөнгөөр нь “мөнгө” босгож, дэд бүтэцтэй зам харилцаатай болж зах зээлд нүүрсээ зарах энэ гарцыг “гадаадын дайсны явуулга” гэж ойлгуулахад чиглэсэн үе шаттай сурталчилгаанд хаясан мөнгө хэтэрхий их. Хөдөөд хэдэн шинэ сум байгуулчих хөрөнгөд дөхсөн байх. Үр дүнд нь хямралаар дөрөөлөөд Засгаа сольчихсон хуйвалдаанд хутгалдсан парламентын дүр төрх тодорч, жинхэнэ эс бөгөөс хуурамч аль хямралд нь орчихоод байгаагаа ойлгохоо больсон иргэд бухимдсаар байна.

1

Оюутолгой, Тавантолгойн төсөл 10 жилээр гацсан ч ганц грамм жин хаяж турахгүй, өлсөхгүй, зутрахгүй олигорхууд ард түмний нэр барьж дээрээ талцаад эхэлжээ. Тавантолгойгоос олборлох коксжсон нүүрсний зорилтод зах зээл нь Хятадын зүүн, зүүн хойд хэсэг болоод арлын Япон болохыг одоо бараг 10-р ангийн хүүхэд хэлж чадахаар болсон. Гэтэл дэд бүтэцгүйн хяслангаас хаяанд нь байгаа зах зээлээсээ бид өдөр тутам жийгдсээр байгааг нэг мөр зөвшөөрч Тавантолгойн төслийг намгаас татаад гаргах эр зориг улстөрчдөд дутсаар байгаа нь харамсалтай. Үүний ард том жижиг популистуудын аманд багтсаар амт нь гарсан бохь шиг болсон  хөрөнгө оруулалтын бодлого хөөрхий дөө гэмээр болоод байна.

1

Тавантолгойн асуудлаар дотроо талцсан бидний өөр хоорондоо шидсэн чулуу олон. Хагарсан цонхоор нь хямралын салхи л чөлөөтэй сийгэж иргэдийг жиндүүлж байна. Залбирч гуйдаггүй юмаа гэхэд залж урих учиртай хөрөнгө оруулалтын хаалга хаагдаж их гүрнүүд ил далдаар улс орны хөгжлийн боломжийг боогдуулсаар байгааг бид мэдэж л байгаа.

1

Үлдсэн хугацаанд энэ төрөөс олон зүйл хүсэх нь үлгэр гэдгийг “та ч харлаа, би ч харлаа” гэдэг болоод байна. Тавантолгой зэрэг Мега төслүүдөө хөдөлгөснийхөө төлөө популизм хийгч нарт бариулж идүүлсэн ч ер нь яахав дээ, Ч.Сайханбилэг сайдаа. Эцсийн дүнд нь энэ улсын эдийн засаг нусаа татахаа больж, иргэд нь мөнгөгүйн гачланд ярвайж явахаа болино шүү дээ.

1

Энэ засгийн газар ирэх сонгуульд Тавантолгой төслийг хөдөлгөсөн гавьяагаа тэврээд, итгэл төрж инээмсэглэх маяг орчихсон иргэдээ хараад зогсч байхад яаж ч чадахгүй ш дээ, муусайн популистууд. Манайхан тэгээд рок поп дууг ойлгодог шигээ популист, эх оронч хоёроо нэг ялгаж салгаад, ял гавьяаг нь дэнсэлж 2016 онд саналаа зөв талдаа өгчих байлгүй дээ.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
таван толгойн төслийг хөдөлгөж бидний амьдарлыг дээшлүүлсэн улс төрч бизнесийхниййг 2016 онд сонгоёё. одоо хятадууд манай тэнэг улс төрчдийн хийсэн гайгаас болоод гэдийгээд байгаа ш дээ. баттулгатнууд. ганбаатартнуудаа бүүр шороо долоолгохоос өмнө болиочээ. бурхан та нарыг шийтгэнээ
2015-03-24
отгоо :
5 толгойн хөрөнгө оруулагчидтай төр тохирч чадвал 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. урьдчилгаанд өгнө гээд байгаа 150 сая доллараар нь унаж буй эдийн засгаа сэргээхэд хэрэгтэй ашигтай юм хийж туйлын арвилан хэмнэх хэрэгтэй т
2015-03-24
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-23
иргэн:
засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/
2015-03-23
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/
2015-03-23
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-23
иргэн:
монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-23
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-23
uheruud yu genee :
kkk maanaguudaa ih gurnii ashig sonirhol mongolchuudiin esreg bolchood bna l da diilj garhad hetsuu saihan bileg bol zugeer l huuhed shuu deee 20 myngan huvisagchtai tegshtgel bodood surchuul yah vee arga ni oldoh bh
2015-03-23
zohin:
ene teneg zoljargaliig zailuulaach ee undsendee valyutiin han*s bolj ediin zasag unaad bna sh dee ajlaa hiij chadahgui mal
2015-03-23
bold:
улсын их хурал шийдвэрээ гаргасан. одоо засгийн газар нь хурдан таван толгойн гэрээгээ байгуулаач ээ.
2015-03-23
nasanjargal:
tavantolgoig gatsaasan populist uzeltei gishuun jenko battulga said baisan gansuh nariig dahin songohgui baiya urialj bn hezee boltol populizm hiij tumur zamiig gatsaaj tavantolgoig gatsaah ve uur hen populizm hiij bn tuunii neriig ard tumend nerlehiig *rdaj bn
2015-03-23
hosbayar:
manaihan heterhii ert dugnelt gargah yamaa yamnii duhand hurehguil ene ediin zasag hetsuu bn hyamraad bn l geed baihiin yg hyamartsan baigaa zuilee ch medehgui ingej yrihad arai ertdeh baihaa
2015-03-23
саак:
оюу толгойн талаар уих-ын гишүүн ч.улаан ноцтой баримт дэлгэлээ
2015-03-23
шуудайд хийсэн үхрийн эвэрнүүд:
шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг л монголчууд ... нэгнийгээ хүндлэнэ, ойлгоно, туслана , дэмжинэ , хамтрана гэж оогт байхгүй, нийлээд эвсээд зүтгэвэл өөрсдөө л хожино гэдгийг хэзээ ч ойлгохгүй хөлдүү толгойнууд хохь нь ...
2015-03-23
irgen :
enkhsaihan bol mundag uls turch tiim ch uchraas ulsiin tom tom tuslvvd deer tvvniig tomildog ni todorhoi . ene tusliig hurdan ajil bolgoh heregtei heden jiliin daraa l gehed nvvrsnii vne delhiin zah zeeld vnegvid hvrch nvvrsiig orloh zvil garaadl irne shv
2015-03-23
gansuh:
tavantolgoig gatsaasan populist uzeltei gishuun jenko battulga said baisan gansuh nariig dahin songohgui baiya urialj bn hezee boltol populizm hiij tumur zamiig gatsaaj tavantolgoig gatsaah ve uur hen populizm hiij bn tuunii neriig ard tumend nerlehiig *rdaj bn
2015-03-23
зочин:
энэ төслийг хэн гэдэг хүн ямар хүмүүс гацаагаад байгааг олон нийтэд зарлаачээ. улс орон хүнд үед ийм булай юм хийж байгааг бодоход цагаандаа гарсан луйварчид байгаа юм байна шүү дээ. тэд эх орноосоо урважээ.
2015-03-23
хуучин гарч:
хуучин сайд байгаад юуч хийсэн юмгуй шоудсаар байгаад дууссан улсуудад ажил хариуцуулах хэрэггуй манай улс хэдхэн хунийг тойруулж сонгосоор байгаад ийм байдалд орсон учир залуусыг тавиж зоригтой урагшлах хэрэгтэй.
2015-03-23