Сөрөг хүчнээ “халж”, спикер тушаал дэвшсэн намрын чуулган
2015-02-21

УИХ-ын намрын чуулган хугацаа сунган хуралдаж, билгийн тооллын битүүний өдөр хаалтаа хийлээ. Намрын чуулган үүргээ биелүүлсэн үү, баталсан шийдвэр, хууль тогтоомж нь амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгөх нь үү гэх уламжлалт асуултаа хаа хаана өвөрлөсөөр гишүүд галзууруулагч хэмээх хонин жилийг угтсан биз ээ. Намрын чуулган энэ парламентын хувьд ихээхэн онцлогтойгоор тэмдэглэгдэн үлдлээ. Намрын чуулганы онцлох тодотгол баталсан хууль тогтоомжуудаас гадна дотоод асуудлын өрнөл ч хамаардаг. Жил жилийн намрын чуулган ирэх оныхоо улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг баталдаг учир гишүүдээс хариуцлага шаарддаг. Харин энэ удаагийн чуулганаар “Шинэчлэл”-ээс татгалзаж, шийдлийн Засгийн газрыг байгуулж, төсвийг хоёронтоо баталсан гээд өнгө нэмэх тодотголууд цөөнгүй.

1

Н.Алтанхуягийн “час өдрүүд”

1

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд намрын чуулганы хугацаанд “час өдөр”-үүд үргэлжилж, улс төрийн давхар давхар мэхэнд хэдэнтээ уналаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засагт мөнгө байсан хэдий ч эдийн засгийг хямруулж, иргэдийн амьжиргааг доош татсан, алдаа гаргасан сайд нартаа хариуцлага тооцдоггүй гээд шүүмжлэл хөвөрсөн. Хэдийгээр сөрөг хүчний зүгээс түүний Засгийн газрыг огцруулах санал, шаардлага байнга ирдэг ч энэ нь парламент дахь олонхийн саналыг авч чаддаггүй байв. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар парламент дахь МАН-аас бусад улс төрийн хүчин, бие даагчидтай хамтарсан. Тиймээс сөрөг хүчин болох МАН Засгийн газрыг огцруулах саналыг хэдэнтээ өргөн барилаа ч олонхийн дэмжлэг авч чадахгүй хүчин мөхөсдөж ирсэн юм. Харин энэ намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэхэд АН-ын даргын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг МАН-аас гадна журмын нөхөд нь дэмжив. Засгийн газрыг огцруулах санал хураалтад УИХ дахь АН-ын бүлгийн  зарим гишүүн хэдийгээр “yes” кноп дараагүй ч, ирцээ бүртгүүлээд хурлыг таслан одож, биеэр илэрхийлэв.

1

Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон Н.Алтанхуяг дараагийн Засгийн газрын тэргүүнийг хэлэлцэх намын бага хурлын үеэрээ АН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Ийнхүү сул гишүүн болсон тэрбээр өөрийн “Хаан жимс” амралтын газартаа чөлөөт цагаа өнгөрөөж, салхинд гарч алжаалаа тайлах үедээ мопедноос унаж хөлөө гэмтээн Солонгос улсад эмчлүүллээ. Тэрбээр намрын чуулганы хугацаанд БНСУ-д биеэ эмчлүүлж, илааршаад, оны эхэнд ажилдаа орсон юм.

1

Итгэл хүлээлгэсэн Шийдлийн Засаг

1

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Гэхдээ Н.Алтанхуягийн танхимын сайдууд бултаараа огцорсон гэвэл өрөөсгөл юм. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдын “баруун гар” болох ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өнөөдрийн гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байна. Цаашлаад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ дараагийн Засгийн газарт хэвээр ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтцийг нүсэр байна цомхотго, Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр” рүү санаачлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй, сайд нарыг “дан дээл”-тэй байлгах хэрэгтэй гэх шүүмжлэл, шаардлага явж байна. Харамсалтай нь дээрх шаардлага шүүмжлэл биеллээ олсонгүй. Ч.Сайханбилэгийн танхим өмнөх Засгийн газраас ч  хүрээгээ тэлж, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яамыг нэмж байгуулж, Шадар сайдаас гадна Монгол Улсын сайд гэсэн орон тоог ч нэмэв. Түүнчлэн “давхар дээл”-ийг тайлах шаардлагыг тавьж байсан гишүүн Бурмаа ч “дан дээл”-ээ давхарлав. Ч.Сайханбилэгийн Засгийн газар парламент дахь гурван бие даагч гишүүнээс бусад улс төрийн хүчнүүдтэй хамтарсан. Түүний Засгийн газрын танхимыг баталсан парламент “73-ын бүдүүн бүлэг” нэр зүүв. Шинэ Засгийн газар төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Хэмнэлтийн горимд шилжилж, халамжийн мөнгийг танах бодлого барьсан Ерөнхий сайдын  бодлого бүрэн хэрэгжээгүйгээр үл барам зарим төсөв нэмэгдэж батлагдсан билээ.

1

Эдүгээ парламент дахь нам, эвсэлтэй хамтарсан Засгийн газрыг хэрхэн ажиллаж, богино хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулахыг, басхүү шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэр улстөрч болох чансааг дүгнэх цаг хугацаа үргэлжилж байна. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хямарсан эдийн засгийг сэргээж, айл өрхийн амьжиргааг өөд татах чадвал Засгийн газрын төдийгүй хамтарсан намуудын рейтинг өснө. Ялангуяа энэ Засгийн газрыг тэргүүлж байгаа Ч.Сайханбилэг хэмээх хувь улстөрчийн нэр хүнд ч лидерийн хэмжээнд хүрэх юм. Түмний нэрийдсэн Шийдлийн Засгийн газраас олон нийт итгэл хүлээлгэж, энэ хэрээр ихийг хүлээж байгаа гэдгийг ч дурдах хэрэгтэй болов уу.

1

“73-ын бүдүүн бүлэг”-ийн дарга нар

1

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ялсан намын дарга нь Засгийн газрыг тэргүүлдэг хуулийн заалттай. Харин энэ парламент шинэ Засгийн газрын тэргүүнээр намын даргаа бус, намын дарга ч байтугай ерөнхий нарийн бичгийн даргаар ч ажиллаж байгаагүй эрхмийг томилов. Гэхдээ АН-ын хувьд залуу улстөрч, нөгөөтэйгүүр “90 оны партизануудаасаа салаагүй” гэдэг муу нэрээ ч шинээр томилогдсон Ерөнхий сайдаар цэвэрлэнэ лээ. Харин АН-ын даргаар УИХ-ын дарга З.Энхболд томилогдлоо. Тиймээс ч улс төр ажиглагчдын дунд Засгийн газрыг Ч.Сайханбилэг биш З.Энхболд удирдан чиглүүлж байна гэх хардлага байдаг нь оргүй үг ч биш юм. Мөн МАН-ын дарга М.Энхболд Засгийн газарт хамтрахдаа Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилсон. Өмнөх хамтарсан Засгийн газрын Шадар сайдууд тухайн намын дарга, дэд дарга нар байдаг байлаа. Харин өнөөдрийн хамтарсан Засгийн газарт АН, МАН-ын дарга нар УИХ-ын дарга, дэд даргын албыг хашиж байна. Тиймээс УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хоёрыг “73-ын бүдүүн бүлэг”-ийн ахлагч нар ч гэх.  Ямартай ч хоёр Энх-ийн улс төрийг Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохоос өмнө яригдсан тохироо гэж ажиглагчид үздэг.

1

УИХ эдүгээ сөрөг хүчингүй болсон гэхэд болно. Учир нь гурван бие даагч  хяналт тавиад ч 73-ын өмнө хүчин мөхөсдөнө. Энэ парламентад хоёр жил гаруй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн МАН Засгийн газарт хамтарсан. Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа ч бид эрх баригчдад хяналтаа тавьсаар байх болно гэж МАН-ынхан онцолж байсан.  Харин нийгэм МАН-ын энэ үйлдэлд итгэлтэй бус байна лээ. Сөрөг хүчний хяналт гэхээсээ улс төрийн тохироонд хүрээгүй үедээ засгаас гарна гэж шогтох биз хэмээх хардлага давамгайлж харагдсан. Шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй хугацаа өнгөрч байхад УИХ-ын нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барив. ЗГХЭГ-ын даргыг зөвлөх компанид хууль бусаар мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлийг нэр бүхий гишүүд гаргажээ. Харин сайд С.Баярцогт “асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн, миний нэр төрийг гутаах гэж гүтгэлэг тарааж байна” хэмээн тайлбарласан. Намрын чуулган хаалтаа хийх өдөр дээрх асуудлыг хэлэлцээд олонхи огцруулах шаардлагагүй гэж үзэж, уг саналыг дэмжсэнгүй. Намрын чуулган эхлүүт Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан парламенчид шинээр бүрэлдсэн Шийдлийн Засгийн газрын сайдыг авч үлдлээ.

1

Намрын чуулганы хугацаанд Төрийн түшээд дотоод асуудлаа цэгцэлсэн ч төлөвлөсөн хууль тогтоомжоо хугацаа сунган хуралдаж, хэлэлцэн баталсан. Намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудаа сурталчлах, хэрэгжилттэй нь танилцах, сонгогчдынхоо үгийг сонсох гээд хийх ажил мундахгүй. Гишүүд хонин жилээ угтаж, сар шинийн дараагаар тойргоо зорих биз. Зарим нь ч  гадаад орныг зорьж, чилээрхсэн биеэ эмчлүүлж, алжаалаа тайлдаг. Хаврын чуулган хүртэл Төрийн ордонд гишүүдийн хөл татарч, Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэл, үүргийг гүйцэтгэнэ.

1

Ийнхүү парламент хэмээх нэг ангийнхны хөгтэй хөөртэй нэгэн намрын чуулган өндөрлөлөө.

1

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
ноён уулаа хамгаалья:
ноён уулаа хамгаалах саналаа өгнө үү. гадаад дотоодын найз нар таньдаг хүмүүстээ уриалж share хийнэ үү. баярлалаа. https://secure.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?crmwebb
2015-02-23
ноён уулаа хамгаалья:
ноён уулаа хамгаалах саналаа өгнө үү. гадаад дотоодын найз нар таньдаг хүмүүстээ уриалж share хийнэ үү. баярлалаа. https://secure.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?crmwebb
2015-02-23
монгол хэл:
монголчууд өөрийн аав, ээжийн эхийг хүндэтгэн хөгшин ээж гэж дууддаг. харин өөрийлийн хөгшин ээж, хөгшин эмэгтэйг эмээ гэж хүндэтгэн дууддаг. зарим нэг хужаа, харь үндэстнүүд монгол хэлийг сурахдаа хөгшин ээж, эмээ, эмгэн гэсэн үгүүдийн ялгааг төдийлөн ойлгохгүй хэлэхэд амар эмээ гэсэн үгийг түлхүү хэрэглэдэг бололтой.
2015-02-22
зочин:
хуувилдааны засаг шүү хөөрхий
2015-02-21
zocin:
iim parlament baidag umuu,niileedl ideed baihaas bolobcroltoi eh ornoo elgen sadnaa geh czin setgelgyi ulsuud 20iod zil deer baina,ih hurliin giszyydiig 1udaal songood dahij gargahgyi huuli gargaacz,naad 20iod zil targalsan hudalcz nuhed nyamdorj czig tyreesnii bajrtai gedeg ulsuud hudlaa yarisaar 25zil bolj baina,halah solih heregtei,uls orond yamarcz nemergyi setgelgyi ul*a,yadaz neg cz uhaantai hyngyi,dandaal har amia boddog hogin uls gehed ilyydehgyi
2015-02-21