Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны гадаад айлчлалаа Япон улсад хийв. Тэрбээр анхны гадаад айлчлалаараа Монгол Улс, Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилтыг тавин, эх орноосоо мордсон юм. Энэхүү зорилгоо хэрхэн биелүүлснийг тоймлон хүргэе.
б
Шууд хөрөнгө оруулалтын хамтрагчтай болов
ө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Токиод хийсэн айлчлалын албан уулзалтууд “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал түүнд бараалхсанаар эхлэв. Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч, Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурь эзэлдэг, олон улсад хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажилладаг тус компанийн удирдлага Ерөнхий сайдад бараалхсан нь Японы бизнесийнхэн Монголыг ихээхэн сонирхож буйгийн илрэл болов уу. Тэр дундаа “Номура шокэн” компанийн захирал Кожи Нагаи Монгол, Японы хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулж буйд талархаж буйгаа илэрхийлсэн нь хөрөнгө оруулалт, бизнесийн нэгэн шинэ зам нээгдэхийн эхлэл гэж харж болно. Үүнийг ч бататгаж, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаи "Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана" гэдгээ манай Ерөнхий сайдад дуулгасан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Японы хувийн хэвшлийнхний харилцаа нь хоёр орны эдийн засгийг шинэ түвшинд хүргэнэ хэмээн ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монголын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллахыг хүсч, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулахад Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаагаа хэлснээр тэдний албан уулзалт өндөрлөсөн юм. Ингэж Монголыг сонирхож буй хөрөнгө оруулагч нэгээр нэмэгдэж, гүйцэтгэх засаглалын тэргүүн анхны алхмаа амжилттай тавилаа.
өө
8 тэрбум иенийг ашиглах эрэлхийлэл
ө
Ерөнхий сайдын анхны гадаад айлчлалын зорилгыг энгийнээр эх орныхоо эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах гэж тодорхойлж болно. Тиймдээ ч Японд төдийгүй бүс нутагтаа томоохон байр суурь эзэлдэг хөрөнгө оруулагчтай уулзаж, айлчлалаа эхэлсэн. Айлчлалыг үргэлжлүүлсэн уулзалтууд мөн л хөрөнгө оруулагчид руу чиглэв. Ерөнхий сайд хоёр дахь уулзалтаа Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай хийв. Энэ уулзалтаар Ерөнхий сайд Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг зээл тусламжийн бус худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэл руу оруулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлэх сонирхолоо илэрхийлсэн юм. Товчхондоо Монгол Улс зээл тусламжаар амьдардаг "угжны хурга" сэтгэлгээнээс гарч буйг Ч.Сайханбилэг тов тодорхой илэрхийлж, эн тэнцүү эрхтэйгээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ шинэ сонирхолд Японы олон улсын хамтын ажиллагааны банкны оролцоо онцгой ач холбогдолтой Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
ө
Японы олон улсын хамтын ажиллагааны банкны дэд Ерөнхийлөгч К.Яжима уулзалтын үеэр Монгол, Японы хооронд байгуулагдах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ихээхэн хүлээлттэй байсныг талархлаараа дамжуулав. Мөн тэрбээр Ерөнхий сайдаас нэгэн зүйлийг хүссэн нь 8 тэрбум иенийг эргэлтэд оруулах асуудал байв.
а
Монгол Улс, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны хамтын ажиллагаа 2013 оны зургаадугаар сараас эхлэлтэй аж. Тухайн үед хоёр тал экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ. Уг хэлэлцээрийн хүрээнд Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр эхний ээлжинд 8 тэрбум иенийн зээл олгохоор болсон аж. Гэвч уг хэлэлцээр өнөөг хүртэл бодит ажил хэрэг болоогүй байгаа аж. Тиймээс гэрээт хугацаанд 8 тэрбум иенийг эргэлтэд оруулахад анхаарал хандуулахыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Энэ эхлэл амжилттай тавигдвал дараагийн шатны хөтөлбөрийг дэмжихэд бэлэн гэдгээ К.Яжима илэрхийлж байв.
а
Ерөнхий сайд ч энэ хүсэлтийг хүлээн авч, төсөлд өөрийн биеэр анхаарал хандуулна гэдгээ хэлэв. Тэгээд ч зогсохгүй төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтээ Ерөнхий сайд уулзалтын үеэр тавьсан юм.
ө
Энэ уулзалтыг орхигдоод байсан хөрөнгө оруулалтыг эргэлтэд оруулах, шинээр хөрөнгө оруулалт татах боломжийг нээсэн эхлэл гэж дүгнэж болно.
хө
Анхаарал татсан Сумитомо
ө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлалын хамгийн том зорилт бол Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурах явдал байв. Гурван жилийн хугацаанд яригдсан ч өчигдрийг хүртэл шийдлээ олоогүй байсан уг хэлэлцээр хүчин төгөлдөр болоход том түлхэц үзүүлсэн зүйл бол Сумитомо корпорацид итгэл хүлээлгэсэн шийдвэр. Бүр тодруулбал Тавантолгойн ордод хөрөнгө оруулах консорциумын бүрэлдэхүүнд Японы Сумитомо корпораци шалгарсан нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зурагдахад тодорхой түлхэц өгсөн гэдгийг эдийн засагчид хэлж байна.
ө
Учир нь Сумитомо корпораци Тавантолгойн мега төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, Монгол нүүрсийг далайн чанадын 3-дагч зах зээлд гаргах чухал үүрэг хүлээгээд байгаа. Сумитомо компанийн Тавантолгой төсөлд гүйцэтгэх үүрэг маш тодорхой. Уг компани төслийн нүүрс борлуулалтыг хариуцах компанид 30 хувийн хөрөнгө оруулалт хийхээс гадна уурхайн дэд бүтэц, төмөр замын санхүүжилтыг босгох ажилд оролцоно. Тавантолгой төслийн амжилтын үндэс гэгдэж буй төмөр зам, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад оролцож, далайн чанадын гуравдагч зах зээлийн борлуулалтыг Сумитомо хариуцах нь аль ч талаасаа Монголын талд ихээхэн найдлага төрүүлж байна.
ө
Ерөнхий сайд ч энэ асуудалд чухал ач холбогдол өгч буйгаа илтгэж, дараагийн уулзалтаа Сумитомо корпорацийн Ерөнхийлөгч К.Накамуратай хийсэн юм. Уулзалтын үеэр Сумитомо корпорацийн Ерөнхийлөгч Монголын хөрөнгө оруулалтын болон эрхзүйн орчин тогтворгүй, байнга өөрчлөгдөн, хувьсч байдгаас урт хугацаанд тууштай хамтрах боломж хүндхэн байдгийг хэлсэн. Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд монголчууд үргэлж талархалтай ханддагийг хэлээд цаашид Сумитомо гэх мэт тус улсын бүхий л хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжин ажиллаж, хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгахад анхаарна гэсэн юм. Товчхондоо Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад баталгаатай байх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж, япончуудад Монголын үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлсэн.
ө
Мобиком компаниар дамжуулан Монголын зах зээлд 20 гаруй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Сумитомо корпорацийг Японы хөрөнгө оруулагчдын гол индикатор гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Монгол, Сумитомо корпорацид хэрхэн хандаж буйг Японы хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж, дараа дараагийн алхмаа тооцоолдог гэдгээ япончууд биднээс нуудаггүй. Энэ удаа Сумитомо корпораци үүрэн холбооны хүрээнээс хальж, Монголын уул уурхай руу анхаарлаа хандуулсан нь хөрөнгө оруулалтад томоохон үүд хаалга нээснээс гадна япончуудад итгэл төрүүлсэн чухал алхам боллоо.
ө
Япон улс коксжих нүүрсний хэрэглээгээр дэлхийд дээрээсээ 2-т бичигддэг том зах зээл. Сумитомо корпораци энэ том хэрэглээний даацтай хувийг дангаар удирддаг, метал боловсруулалт, коксжих нүүрсний худалдаа, борлуулалтын чиглэлд өөрийн эзэмшлийн том сүлжээтэй нь Тавантолгой төсөлд онцгой боломжийг олгож буй. Тухайлбал тус групп дэлхий даяар 650 гаруй салбар ба охин компанитай төдийгүй зөвхөн Японы зах зээлд дангаараа 40 гаруй сая тонн коксжих нүүрс нийлүүлдэг. Мөн уг нийлүүлтийг хийхэд шаардлагатай борлуулалт, дэд бүтцийн сүлжээг удирддаг гэдэг утгаараа Японы нүүрсний дотоод зах зээлд Сумитомод өрсөлдөгч үгүй гэхэд хилсдэхгүй.
ө