Ганц жилд “гялалзуулах” хувьчлал
2015-02-09

Соц нийгмийн үеийн жишээ л дээ. Жолооч Дорж машинаараа банз зөөдөг. Ачихдаа хэдийг илүү шидэж, буулгахдаа мөн төдийг дутуу буулган бултуулж өөрийхөө хашаандаа зөөнө. Дараа жилийн наадам гэхэд тэдний хашаанд зуны модон байшин улсын хөрөнгөөр босчихно. Бас галдаа нэмэрлэчих банзны хугархайгаар тасрахгүй. Энэ нь сэтгэлгээний хандлагатай. Тэр хэдэн банз улсын өмч тул хулгайлж болно. Барилга дээр банз дутахгүй. Дутлаа ч нярав хариуцлага хүлээнэ. Хувийн өмчийг зөвшөөрөхгүй тул улсын өмч мөн үнэгүй байсан хэрэг. Зах зээлд шилжиж өмч эзэнтэй болсноор Төрийн өмчит компанийн хөрөнгө мөнгийг цохих ажил өрнөсөн. Энэ нь Дорж жолоочийн улсын өмчөөс хумсалдаг хэдэн банзны дэргэд юу биш тэрбумаар хийдэг бизнес болж өргөжсөн.

1

Төрийн өмчийн 94 компани байхад алдагдалтай 57 компани байгаа гэсэн тоо гарч байсан. Төрийн өмчийн хорооныхон энэ хэдэн компаниудаа алдагдлаар нь ангилж үзсэн байдаг. Тэрбум төгрөгнөөс дээш, мөн 100 саяас дээш алдагдалтай болон 4-5 саяас 100 сая төгрөг хүртэл алдагдалтай гэх мэтээр. Ашгаар нь ангилна гэсэн ойлголт байсангүй. Төрийн өмч оролцоотой тул бараг бүгд их бага алдагдалтай. Энэ байдлыг нь хүлээн зөвшөөрч компаниудыг салбар салбараар харж эхэлсэн нь энэ засгийн үед хийгдсэн нэг том ололт байх. Эрчим хүч, зам тээвэр, холбоо мэдээлэл, уул уурхайн гээд жагсах компаниуд бараг бүгд алдагдалтай ажилласан гэж зарлагдсан. Соц нийгмийн үед улсын өмч шамшигдах нь ердийн үзэгдэл мэт боловч томоор илэрсэн тохиолдолд хүлээх хариуцлага хатуу байлаа. Харин одоо бол төрийн өмчит компаниас хөлжих нь улс төрийн томилгоон дор хийгддэг, хамгаалалт хаалт сайтай захиалгат шахуу ажил болсон байгаа нь ноцтой. Энэ бүхэн явсаар эцэстээ алдагдал дээр нь дөрөөлж хувьд өгөх шийдэмгий “ажиллагаа” болсон байх талтай.

1

Төрийн өмчит компаниуд хувийн компанитай хуйвалдаж, мөнгө цохидог татвар төлөгчдийн мөнгөөр шахааны бизнес хийдэг тогтолцоо олон жил үргэлжилснийг гэнэт илрүүлж “Пүү, Пай” болсон нь зөндөө. Эрдэнэт үйлдвэрийн агуулахаас гарсан хэдэн зуун ширхэг бэлгэвч бол үүний хамгийн хошин гэж болох жишээ. Энэ үйлдвэрт хэзээ хэрэглэх нь тодорхойгүй 100 гаруй тэрбум төгрөгийн саван, резинэн бээлийгээс авахуулаад ариун цэврийн цаас хүртэл овоолготой нөөцлөгдсөн байсныг гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдэгдэж байв. Белазийн нэг ширхэг дугуйг 48 сая төгрөгөөр худалдаж авах боломжтой байхад 85 саяар тооцож мөнгөөр зодоод авчихсан байдаг.

1

Төрийн мэдлийн компанийг эзэнгүйдүүлдэг, өмчийг нь хулгайлдаг, төрийн өмчөөр тоглож баяжиж болдог тогтолцоо бий болсон нь ардчилалтай нас чацуу гэж болно.  Төрийн өмчит компаниуд бол зарагддаггүй бараа таваарын шахааны газар ч болсон гэж хэлэх хүмүүс байдаг. Хаана зах зээлийн жамаар борлогдохгүй чанаргүй барааны илүүдэл үүснэ түүнийг төрийн компанид шахчихдаг жишиг тогтсон. Жирийн компаниас 20-30 хувийн ашиг өгөөд авчихаж болох бараа бүтээгдэхүүнийг хоёр, гурав, тав дахин өндөр үнээр “өөрийн хүнээс” аваад үйлдвэртээ шахчихдаг байхад ямар ч газар ашигтай ажиллахгүй нь тодорхой. 2012 оноос энэ шахааны бизнесээр бий болсон “хогнуудаа” тоолох, мэдээлэх үүргийг төрийн өмчийн хороо өөрийн компаниудад өгсөн байдаг. Үүний дүнд гуравдугаар цахилгаан станц гэхэд 160 кг төмсний гурил буюу цардуул, аль эрт ашиглалтаас гарсан Лада машины өндгөн тулгуур, тоос сорогчийн багаж гэх зэрэг хэн шахсан нь үл мэдэгдэх 370 сая төгрөгийн үхмэл хөрөнгө агуулахад нь байгааг нээлттэй зарласан. Хөрш хоёрдугаар цахилгаан станцад мөн 300-гаад сая төгрөгийн үхмэл хөрөнгөний “меню” байгаа гэсэн таамаг ч гарч байлаа. Шахааны хогноосоо салж агуулахаа чөлөөлж, хэрэгтэй зүйл хураах зай гаргах энэ санаачилга хэр амжилттай болсныг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан алдагдалтай балансаа цэгцэлж авах эхлэлийг тавьсан нь энэ төрийн зөв ухаарал болсон хэрэг.

1

Одоо нэмээд алаад байх биш төрийн өмчит компаниудыг дэмжсэн зөв бодлого явуулах шаардлага бий болжээ гэнгүүт “яаралтай хувьчилья” гэж дээгүүрээ шаагилдсан. Төрийн өмчит компаниудын эдийн засгийн чадавхийг нь сайжруулах, зээл, өр авлагыг зохицуулах боломж бий болгох чиглэлд ажил хийж байгаа гэдэг ч олигтой явуулсангүй. Гацаачихав. Явсаар эцэст нь төрийн өмчийн компани газруудыг хувьчлах яриа өндөр авч энэ засгийн өнгөн дээр хэрэгжих нь баараггүй болов.

1

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг Улсын Их хурлын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Төрийн өмчит компаниуд гэхээр чихэнд ойр байдгаар нь Эрдэнэт, Шивээ Овоо, Багануур МИАТ гэх зэргээр төсөөлөх нь бий. Гэвч энэ тойрогт олон салбар байгууллага хамаарна. Улсын гэх тодотголтой уруу царайтай, тааруу үйлчилгээтэй эмнэлгүүд ч үүнд хамаарна. Үндсэн чиглэлийн төсөлд банк санхүү, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, харилцаа холбоо, зам тээвэр, дэд бүтцийн салбарын зарим төрийн өмчит хуулийн этгээдийг хамруулахаар тусгана гэжээ. “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хувьчлалд хамрагдах компанийн төрийн мэдлийн хувьцааны 10 хүртэл хувийг компанийн ажиллагсдад үнэ төлбөргүй эзэмшүүлэх асуудлыг тухайн компанийг хувьчлах шийдвэрт тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах” гэж тогтоолын төсөлд оруулсан харагдана. Эндээс төрийн өмчийг хувьчлах ээлжит давалгааг энэ засаг өргөн хүрээнд эхлүүлэхээр шийдсэн нь тодорхой болж байна.

1

Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг боловсронгуй болгож төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим бололцоот соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдөх зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгохоор төсөлд тусгажээ.

1

Нэг талаас иргэд, мөн ажиллагсад нь төрийн өмчийн хувцааг эзэмшиж болох хувилбар эндээс харагдаж байгаа юм. Харьцангуй чөлөөт орчин бий болсноор хөрөнгө оруулалт татаж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тэмүүлэл хувьчлагдсан компаниудад бий болох суурь тавигдана. Төрийн өмч хувьцаа эзэмшигчдэд шилжсэнээр дотроос нь гардаг шахаа, хулгай хумигдаж хамгаалагдана гэх зэргээр бусад орны жишгээс хуулбарласан дэвшилттэй бодлого энэхүү тогтоолын төсөлд суусан байгаа харагдана. Бас зах зээлийн нийгэм байтал ашгийн төлөө бус ажиллах компаниуд ч бий болох юм шиг төсөөлөл бууж байна.

1

Төр өөрт харъяалагддаг бүх өмчит компаниа хувьчлах шаардлагатай гэж хоёр жил ярьсны эцэст яаж хийх талаар заасан тогтоолын төсөл бэлэн болжээ. Олон нийт, иргэний байгууллагууд энэ хувьчлалд анхааралтай хандаж өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй байх. Өмчөө эзэнтэй болгох төрийн ажил санаачилгыг хараар будаж бүдгэрүүлэх гэсэнгүй. Үйл ажиллагаагаа нээлттэй явуулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, өрийн зогсолт хийж хөл дээрээ босох зэрэг төрийн өмчит компани төлөвшиж тогтворжих олон гарц байгааг хэлэх хүмүүс байдаг. Төр өмчөө аврах нэрээр бусад боломжит гарцыг орхиж ганц хувьчлалаар хаачихна гэж тооцоолоогүй байх л даа.

1

Сайнаар бодоход хувьд очсон салбар өндийх л байлгүй. Гэхдээ цаана нь алдагдалтай балансаар зориуд үнэгүйдүүлсэн төрийн өмчийг “өнөө хэд”-ийн  халаасанд нэг мөр багтаах сүүдэр явж байх хардлага байхыг үгүйсгэхгүй. Манай иргэдийн хувьцаа үнэт цаасны арилжааны мэдлэг ямар билээ, хүн амын хэдэн хувь нь өмч хувьчлалд оролцох мэдлэг, мэдээлэлтэй байгаа билээ. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа арилжааны хүрээ нь ямар түвшинд билээ. Домог болсон цэнхэр, яагаан тасалбарт оногдох 11 тэрбум төгрөг байгаа ч авья гэж асуусан хүн алга байна гэсэн гайхмаар мэдээ ч гэнэт цацагдлаа. Төрийн өмчит байгууллагууд хэрэг дээрээ намын өмч мэт болчихоод байгаа тал ч бий. Ийм суурин дээр эхэлсэн төрийн өмчит компаниудын хувьчлал явсаар цөөн хэдэн хүнд ашигтай туссанаар дуусдаг сургамж бий.

1

Ядаж л тогтоолын төслөөр бол энэхүү ээлжит энэ хувьчлалаа ганцхан жилд /2015-2016/ гялалзуулаад дуусгахаар товлосон байна лээ. Их хурлаар хэлэлцэгдэж батлагдах нь бол бүр хурдан. “Яаруу” ангиллаар орж, яг цагаан сарын өмнө гараас гарчихаж магадгүй юм.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ard toroo:
elbegdorj bayarzogt saihanbileg 3 estoi gyalalzuulj baina ta nar odoo boliochee ta gurav shiiddeg asuudal bish shuu ene bol ard tumnii horongo shuu huvaaj idie
2015-02-21
зочин:
туйлширна гэхэд хэт туйлшрах юм аа. ухаантай бодлоготой улсад төр стратегийн чухал салбаруудаа төрийн мэдэлд байлгадаг нь хууль .гэхдээ төрийн нэрээр шахааны бизнес хийж, төрийн нэрээр үйл ажиллагаанд нь хутгалд гэсэн үг биш шүү дээ. улс төрчид тэндэр, улс төрийн томилгоо, шахаанд оролцдогоо болих хэрэгтэй. төрийн өмчит компанийн захирлыг компанийн хамт олноор нь хэлэлцүүлж томилдог, төхк өөрөө бие дааж худалдан авалт, хөрөнгө оруулалтаа хийдэг, үр ашигтай ажилладаг, үүнд нь тавих хяналтбн механизм сайн байх хэрэгтэй. хувьчилсан тохиолдолд тодорхой хувийг төрд үлдээж үлдэх хувийг компанийн ажилтнууд, ита-д хувьчлах хэрэгтэй. тэрнээс хувьчлал нэрээр хэн нэгэн эрх мэдэлтэн аваад цахилгаан дулаан г/м үнийг дураар нэмэгдүүлдэг байж болохгүй. улс оронд хүндрэл бэрхшээл тулгарлаа гэхэд яах юм бэ? хязгааргүй үнийн өсөлтийг ард түмэн даах уу? бусад орнууд хувьчилсанстратегийн обьектуудаа буцааж төрдөө авах, нийгэмчлэх бодлого хэрэгжүүлж байна шүү дээ цаана чинь. болдоггүй юмаа гэдгийг олон улсын практик харуулж байна.
2015-02-10
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-09
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-09
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-09
ard tumen:
ue ueiin zasag soligdood hiideg ajiliin jagsaalt 1.huvichlal 2. byaluu huvaah 3. tosovoo nemeh nemeer bidees avah tatvaraa ogtsom nemeh 4. idej uuj duusaad gadaad zugtah geh met
2015-02-09
быөйыб:
одоо хувьчлал гэдэг нэрийн доор нэг хэсэг нөхөд хувааж идэх хэрэггүй ээ? харин нөгөө ногоон тасалбараар хэрэглэвэл хүмүүс ойлгосон учир одоо тийм юм гарахгүй.
2015-02-09
зочин:
ан-ын хэдэн хүний л өмч болно шүү дээ. эдгээр төрийн өмчит байгууллага, компаниудын захирлыг төрийн өмчийн хорооны томилолтоор ирсэн ан-ын мэргэжлийн бус баагийнууд л хувьчилж авна гэдэг нь тодорхой, одоо бүх төрийн өмчит байгууллагын дарга нар нь ан-ын хүмүүс л байгаа шүү дээ. миат гэхэд л оююунгэрлийн дүү бат авах биз. худлаа л ашиггүй ажиллаж байна гэж сенсаци дэгдээж байгаа болохоос биш яг яс юман дээрээ бол ашигтай л байдаг байхгүй юу? ашиггүй ажиллаж байгаа нэрэн доор үнэгүйдүүлж хувьдаа авах тодорхой санаа нь хэрэгжээд эхлэх юм байна л даа.
2015-02-09
baagii:
toriin omchiin kompaniudiig bugdiig ni huvichlah heregtei. huvid ochvol kompaniin udirdlaga shuurhai manevrlah bolomjoor hangagdana, omchoo iluu shat damjlagagui udirdah bolomj neegdene, ajillagsdiinhaa niigmiin asuudliig biye daaj shiidej toriin achaag hongolno, geh met olon davuu tal garch irne. yaruu l huvichlah tusmaa sain ,tsagaan saraas omno bol bur sain.
2015-02-09