Зайдан морьтой Ч.Сайханбилэг
2015-02-03

Өрх гэр нь боломжоосоо давсан  их мөнгийг ах дүүдээ тараагаад байгааг хэлчихээд, арай өөрөөр амьдрах зам бариад  мордох гэсэн чинь ойр тойрных хэдэн бүл эмээл тохуулдаггүй,олом жирэмийг нь татуулдаггүй.


Цалгардах цаг бага,ар гэрийнхэн амьдрал хүнд, хэрүүл маргаан их  тул зайдан ч хамаагүй мордоод нэг өндөрлөг газар гараад доор юу болоод байгааг дээрээс нэг харчихья гэж нэлээн үзэх шиг болов.


Эцэст нь эмээл тохож эр хүн шиг ухасхийхгүй бол амжихгүй гэдгийг тэр ойлгох шиг болов. Гэтэл эмээлийг нь тохуулахгүй эргэлзүүлж, жолоо цулбуур булаацалдах ахас дээдэс олон. Өөр цаана нь гэрийн мухар сахих идэр залуучууд түүнээс чолон. Хөндийг бүрхсэн 50 сая мал, хөрсөн доор нь  алт эрдэнэс байх ч яахаа мэдэхгүй.Өлсөөд сүйд болоогүй ч олдог орлого, тоолдог мөнгө багасаад байхад ингээд хараад суугаад байж болохгүй. Эмээл тохож мордох хэрэгтэй.


Энэ улсдаа бэлтэй хөрөнгөтэй хүчтэй нөлөөтэй гэх саахалт байх гурав дөрвөн айл нийлээд гол усныхныгаа аваад явья, дэвжээж дэвшлүүлье гэж үг хэлцэж  эв зангидсан нь саяхан, Өвлийн эхэн сард. Хэдэн уулын дунд , нэг л хэвтэр бэлчээртэй эргэлдэж арга мухардаж ам уралдуулж байдгаа больж гар хөдөлгөж буйр сольж хөдөлцгөөе гэсэн. Дундаасаа Ч.Сайханбилэг гэх залууг  мордуулж газрын холыг харж хаашаа нүүж яаж өөрчлөхийг шийд гэж үг санал нэгдсэн. Тэгсэн хэрнээ эмээл тохуулдаггүй ийм нэг ийм адайр зантай ах дүүс түүнд байх. Өдгөө өвлийн адаг сар гарч хавар хаяанд ирээд байхад бахь байдгаараа, өнөөх буйран дээрээ. Жолоо цулбуураа бусдад атгуулсан зайдан морьтой өрхийн тэргүүн хаа хол давхих. Эмээлгүй морьтой, ах дүүгийн дэмжлэггүй ганц эр хүнтэй хэн тоож үг хэлцэж наймаа үсэргэх. Ийм өрөм нь дотроосоо өтсөн мэт болчихсон Монгол айлыг тэргүүлсэн Ерөнхий сайд өнөөдөр гарцаа хайж байна. Хаашаа яаж хөдлөхийг иргэдээсээ асууя гэж тэр шийдсэн. Эмээл тохох эрхээ авах ганц боломж нь энэ байж ч магадгүй.


Гадаадын хөрөнгө оруулалтыг гацаанаас гаргаж ам доллар татах нэг замыг “А” гэж сонголт дээр гаргаж ирлээ. Амархан мөнгөтэй болох ч ардаа нутгаа тавиад туучихаж мэдэх энэ зам дээр иргэд үгээ хэлээд удсан. Оюутолгой нь гараанаасаа буруудсан тул засах хэрэгтэй гэж. Эв ая нь олддог бол энэ замаар нь яваад нэг үзье гэж иргэд эрт шийдсэн. Их хүлээсэн. Хөрөнгө оруулагчаасаа зээл авч өр тавиад эхлүүлсэн энэ  “Мега ” тодотголтой төсөл одоо чухам ямар гацаанд ороод байгааг жирийн олон тийм сайн ойлгохгүй яваа. Баялгийг нь барьцаанд тавиад бултчих вий гэсэн айдсаар өнөөдөр өлсөх юу ч биш гэж үзэх иргэд олон. Энэ хардлага эргэлзээг арилгах үндэслэлээ өрхийн тэргүүн өргөн олонд эхлээд сайн хэлж ойлгуулах ёстой байх. Тусгаар улс байна, хамгаа алдаад модоо барина ч гэж арай юу байхав. Эхлээд алдсанаа засаад цаад хүн нь ашиг унацтай, наад бид мөнгөтэй бэлтэй болбол хэн хэндээ зөв болно гэж олон нийт “А” замыг дэмжинэ. Гадаад хүн гамшиг гэж хөөж тугаад байх сэтгэл зүй өнөө өөр болсон. Зулын хойморт залрах зурагт, гэрийн гадаа сойх машин, шөнө барьдаг гар чийдэнгийн батерей, шууд хотруу ярьчихдаг гар утсаа бүгдийг гадаад орноос валютаар авдагаа бид сайн мэднэ. Ам долларыг ихээр даллавал амьдралын хэрэглээ нь хямдраад ирэхийг бүгд хэлнэ.  Гэхдээ газар шороо, уул усаа гаргуунд гаргахыг хэзээ ч хүлцэхгүй. Төрөөс үүнийг л томоор шаардана.


Бүсээ чангалах “Б” замын тухайд бол хариулт тодорхой. Дээр хэлснээр хөндий дүүрсэн 50 сая малтай, хөрсөн доороо алт эрдэнэстэй буян заяат монгол олон бүсээ чангалж гэрээ зэврүүлэхийг хүсэхгүй. Энэ зам биднийг боломжоос минь дордуулсан зам байх болно гэж үзнэ. Бид үхэл үү, амьдрал уу гэсэн сүртэй сонголт хийх гээгүй. Хэр хурдан босох вэ, аль замаар буйр сэлгэж нүүх вэ  гэсэн асуултад саналаа өгөх гэж байгаа гэж харж болно.Харин үүнийг шийдэж өгсөн нь дээр. Биднийг замчлах Ч.Сайханбилэг сайдөөрөө зайдан морьтой яваад байж болохгүй. Түүнд эмээл тохож өгөөд өндөр дээрээс холын бараа харж хөдлөх боломж олгоё. Харин зогсож бодох ёстой газраа жолоо цулбуураа татахаа мартав гэж сайн сануулах ёстой байх.


Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
saahalt:
sain bichsen baina shuu amjilt husye
2015-02-06
ардчилалын арьс нөмө:
ардчилал гэдгийг анх амьдралыг маань сайжруулах сайхан нийгэм, ардчилалын хүмүүс зөв санаатай зөв үйлстэй улсууд байх гэж эхлэхээс нь одоог хүртэл дэмжиж ирлээ, гэсэн чинь ардчилал бол айдас албан татвар авилга хээл хахууль албан тушаал ашиг хонжоо гэсэн муу үгсээс ялгарахгүй шахам доошоо орж байх юм. ч.сайханбилэгээ чиний ард с.баярцогт гэдэг 20000 хувьсагчтай хүн, уянга гишүүнийг хүрзээ барьж очоод ноён уулын булш бунхнуудыг шалгачихаад ирэхгүй юу чи, би бол ноён уулыг ашиглуулхад нэг номерт гараа өргөнө гэж илт центерра голдын талд орж их хурлын индэр дээрээс орон даяар шууд нэвтрүүлгээр тавладаг з.энхболд нар сууж байгаа шүү дээ. та нар яагаад 2-хон хувьсагч тулгаад байна, ард түмэн бүсээ чангалхаас айнгуутаа оюутолгой тавантолгой ноён уулын ордыг та нарын мэдэлд өгөнгүүт та нарын офшор дансанд тал талаас асар их доллар цутгаж орж ирнэ. риотинто, mcs, центерра голд мэтийн гадныхан хүслээ биелүүлж, дагаж урт нэртэй хууль хүчингүй болж монгол орон алтан дээр сууж байсан гуйлгачид болох замруу эргэлт буцалтгүй шуударч эцэс сүүлд нь чад шиг нигер шиг өмнөд судан шиг хоорондоо ус хоолоо булаацалдаж дайтсан иргэний дайн эхэлж харин та нар гадаадруугаа мөнгөрүүгээ,үл хөдлөх хөрөнгөрүүгээ зугтаацгаана. та нар ард түмнийг арай л доромжлоод байна даа иргээд хариуцлага тооцох өдөр ирэх байгаа. бид монгол хүний уужуу саруул ухаанд итгэдэг бид хужаа эрлийзүүдийн хоёрхон хувилбар хутгаа ханцуйлсан залинд итгэхгүй. монголчуудын минь буян заяа хэзээ нэг гийх юм бол доо хөх тэнгэр минь юу л болох гээд байгаа бол буугаа цэвэрлэж хутгаа ирлэж суухаас даа. ийм байдалд хүрмээргүй л байна.
2015-02-05
baatar :
г.шийлэгдамба сайдын эрэлд шийдлийн засгийн газрын мэргэжлийн бус сайдын нэг, эмс-ын сайд г.шийлэгдамба өнгөрсөн 7 хоногийн *ан гарагаас эхлээд ор сураггүй болжээ. ор сураггүй гэдэг нь оргож зайлсан эсвэл өвдөж зовсон бус өнөөх сурсан араншингаа үзүүлээд арилаад өгсөн талаар эх сурвалж хэлж байна. тэрбээр энэ 7 хоногт болсон засгийн газрын хуралдаандаа ч суусангүй. өчигдөр аймгийн засаг дарга нартай яамдууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахад ч байлцсангүй, дэд сайд эмэгтэй л орлож харагдав. учрыг олж хужирыг тунгааж түүнийг даруйхан олж ир хэмээн хааяагүй эрэл сурал болжээ. уих дахь махн-ын бүлгийн гишүүд нь хүртэл санаа зовниж утас цохиж үзээд тусыг эс олж, сураг мухардсан байна. эх сурвалжийн хэлж байгаагаар г.шийлэгдамба махн-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа гэнэт ингэж алга болж шилэрдэг нь гэм биш зан байжээ. үе үе алга болж, үнэхээр ажил шахагдсан бачимдсан эгзэгтэй үед сураг тасардаг нь сүүлдээ дасал болоод байсан бол энэ удаа төрийн хариуцлагатай албыг аваад дөнгөж сар тэсэв үү, үгүй юу сурсан зангаараа сураг алдарсан гэнэ. бүр нарийвчлан тодруулбал мань сайд сархад нэг хүртэхээрээ лав 7-10 хоног тасралтгүй үргэлжилүүлдэг зангаа барьж дийлээгүй бололтой. гэвч үүнийг намын нөхөд, яамных нь албатууд тас нуухаар шийдэж байгаа мэдээ байгаа. харин түүний эл дутагдлыг махн дээр тас нууж, зөвхөн дотооддоо хэлцэн ярилцахаас хэтэрч чадахгүй байсан бол төрийн хариуцлагатай сайдын алба нь түүнийг хаацайлан өнгөрөх боломжийг хааж байгааг ойлгосон ойр тойрныхон нь цөхрөнгөө барж толгой сэгсэрч сууна.
2015-02-04
uuts uvchuug chanaj :
hotiin tuvd zoogiin gazart mergejliin togooch uuts uvchuug chanaj uilchilj baina. hurgej ugnu utas 91193355
2015-02-04
uuts uvchuug chanaj :
hotiin tuvd zoogiin gazart mergejliin togooch uuts uvchuug chanaj uilchilj baina. hurgej ugnu utas 91193355
2015-02-04
uuts uvchuug chanaj :
hotiin tuvd zoogiin gazart mergejliin togooch uuts uvchuug chanaj uilchilj baina. hurgej ugnu utas 91193355
2015-02-04
uuts uvchuug chanaj uilchilj baina.:
hotiin tuvd zoogiin gazart mergejliin togooch uuts uvchuug chanaj uilchilj baina. hurgej ugnu utas 91193355
2015-02-04
uuts uvchuu chanana:
hotiin tuvd zoogiin gazart mergejliin togooch uuts uvchuug chanaj uilchilj baina. hurgej ugnu utas 91193355
2015-02-04
áààòàð:
ìîíãîëûí èðýãäèéã ãàçðàà çàðíà ãýæ ÿàæ ìýäýæ áàéãà þóìáý òà íýãýë ººðèéí áîëîîä 76 óðâàã÷èéí áîäëèéã òóëãààä áàéíéäà
2015-02-04
г.батнасан:
сайханбилэгт зайдан унах нь битгий хэл унах морь ч байхгүй, морь байлаа ч зайдан байтугай эмээлтэй ч унаж чадахгүй. харин яаж шүү нэг баярцогт, с.баяр нарын нэр нүүрийг рио тенто-гийн өмнө аварч гарч тэднээс бага ч болтугай хишиг хүртэх билээ гэж бодож суугаа. эцэст нь п.баярхүү гээч энэ хүн чухам ямар ажилтай, мэргэжилтэй, чадвартай хүн юм бэ?
2015-02-04
saihanbileg mald zoriulav:
teneg mal ooriin tolgoigui utsan huuheldei ard irged bodohgui shireee sandlaasaa davj setgej chadahgui archaagui nobsh ene eronhii said geed baigaa nohor
2015-02-04
үй түмэн асуудал:
үй түмэн асуудал овоорсон хуримтлагдсан болохоор үнэхээр байдал хүнд байх шиг ээ.
2015-02-04
иргэн:
бодож, сэтгэж, хийж бүтээж, хийж бүтээж байгаа аж ахуйн нэгж, хувь иргэдээ дэмжиж, улсаа улс шиг болгож энэ бүхний эцэст ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх нь засаг төрийг удирдаж байгаа хүний эцсийн ганц эрхэм зорилго байх ёстой. гэтэл энэ бүхнийгээ умартаж, хийж бүтээж биш ард түмнийхээ орлогыг бууруулж, эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа гэх нь засаг удирдаж байгаа хүний ухаан гэж үү. монгол орон хүн амаа өсгөх, тэднийгээ сайн сайхан амьдруулах нь чухлаас чухал байх. гэтэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдээ харж үзэхгүй, хойч ирээдүй үр хүүхдээсээ мөнгө харамлах нь хүн амаа 3 сая хүргэхгүй гэсэн харалган бодлого бишүү. ххоататварын хэмжээг нэмэгдүүлэх, ганц хөл дүүжилж байгаа унааных нь татварыг өсгөх, шатахууны татварыг нэмэх гэх нь ухаалаг санаачлага мөн үү. энэ нь уих дээр зарим нь унасан байх хэрвээ уих дэмжсэн бол муу дээр нь муухай, муухай дээр нь улцан гэгчээр жинхэнэ гэдсийг нь тасартал бүсийг нь чангалах байсан биш үү. баярцогт гэдэг хүн засгийн газарт байгаа цагт уул уурхайн баялагаас монгол орон мөнгөтэй болно гэхэд итгэхгүй л байна. баярцогтын гайгаар оюутолгойн хөрөнгө оруулалтанд монгол улс хүүтэй өр тавьсан шүү дээ. энэ өрийг ярихгүй мөртлөө ямар ч байсан монгол оронд хамгийн наад зах нь зам болж үлдсэн чингэс бондыг яриад байгаа юм бэ.
2015-02-03
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-03
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-03
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-02-03
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-02-03
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-02-03
mori unasan.......:
deer ued mori unasan tolgoigui hun gedeg nomiig mongolchuud ikh unshdag baisan daa.
2015-02-03
zochin:
2 asuultiin hariu yum bish uu
2015-02-03
zochin:
harinch eviig hicheej dailj tsaillaad yavuuldag yos zanshiltai ard tumen.
2015-02-03
zochin:
"гадаад хүн гамшиг гэж хөөж тугаад байх сэтгэл зүй өнөө өөр болсон." ch geh shig. manai mongolchuud hezeech aris ungu shashin shutlegeer gadaadiihniig gaduurhaj havchij bgaagui.
2015-02-03
гунигггүйохин:
би энэ баярхүүд үгүй мөн их хэлэх юм даа. чи бол нийтлэлч биш гэж. нийтлэлч хүн ийм жул юм бичдэггүй байхгүй юу мал минь. сайн санаж яваарай. нийтлэлч болох санаатай юм бол эхлээд бичсэн эргүү юмныхаа дор байгаа сэтгэгдлүүдийг сайтан унш лалар аа
2015-02-03
иргэн:
энэ одоо юу гэсэн үг юм бэ? зайдан морьтой иймэхүү янзтэй байгаа хүн морио эмээллээд гарвал яах болдоо. ээддээ мэдэх юч алга. захиалгат нийтлэл гэж л ойлгогдож байна
2015-02-03
goook:
zuvhon said hiideg yum bish gesen ug
2015-02-03
зочин:
баярхүү гуай заримдаа ойлгомжгүй юм их бичих юмаа. захиалгатай ч юм шиг. бид нар гээд л бусдыг төлөөлөөд өөрийнхөө бодлыг олных болгоод л......үг хэллэгийг нь энэ цагийн залуучууд ойлгоход хэцүү л юм.
2015-02-03