Толгой мөлжих амбиц
2015-02-02

Монголоос хөрөнгө оруулагчид дайжсан гэж амтай болгон л ярьж байна. Ерөнхий сайдын хэлснээр бол бид залж авчирсан хөрөнгө оруулагчдаа заамдаж байгаад буцаагаад явуулчихсан. Өнөөгийн хямралын гол шалтгаан нь энэ. Мөнгөтэй хүмүүс нүүрээ буруулж, нуруугаа харуулснаар бид долларт дарлуулж, халаас хоосрохдоо тулаад буй. Тэгвэл эргээд сэхэхийн тулд яах уу? Хөрөнгө оруулагчдаа урин залах. Энэ амар биш. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал хүнд хэцүү, дээр нь улиг болтол яригддаг ч засардаггүй хууль эрхзүйн тогтворгүй байдал зэргээс үүдэн залсан болгон уриалгахан ирэхгүй. Харин яг одоо ирчихээд байгаа нэг хөрөнгө оруулагчийг өнөө мөдгүй үргээхдээ тулчихаад байгааг анхаарах хэрэгтэй байна. Энэ бол Тавантолгой. Асар их хугацааны дараа арай гэж гацаанаас гарч, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрүүд үргэлжилж буй энэ цаг хугацаанд толгой мөлжихийг хүссэн амбиц газар сайгүй гарч эхлэв. Дөнгөж өнөөдөрхөн гэхэд УИХ-ын 16 гишүүн Тавантолгойн төсөлд Монголын талыг төлөөлж буй сайд М.Энхсайханд асуулга хүргүүлжээ. Тавантолгойн асуудлыг эс ширхэг бүрээр нь тайлбарла гэсэн утгатай асуулгыг өргөн утгаар нь харвал их л эх оронч ханджээ. 16 эрхэм Үндэсний аюулгүй байдалд их санаа зовниж. Бас ард түмэндээ ч хайртайгаа харуулж. Иргэн бүр эзэмших эрхтэй Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг яаж олгохыг ч лавлахаа мартсангүй. Цаашлаад хөрөнгө оруулагчдын үсний ширхэг бүрийг тоолохыг хүсчээ. Бас төмөр замын асуудлыг ч мартсангүй. Эх орны баялаг ашиглагчийг өнцөг булан бүрээс нь судалж, бидэнд үлдэх ашгийг тоо ширхэгээр нь судлахыг хүссэн тэднийг зөвтгөх хүмүүс цөөнгүй байх. Гэвч энэ бүх аяглал хөрөнгө оруулагчдыг үргээх шалтаг шалтгаан болчих вий гэж болгоомжлогчид дийлэнх хувийг эзлэх болов уу?!

g

Сайд М.Энхсайханы сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол гучин жилийн хугацаатай хэрэгжих Тавантолгойн төсөл үр дүнтэй болвол Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, зардлын хөрөнгө мөнгийг босгох үнийн дүн нь 94 тэрбум ам.доллартай тэнцэх аж. Цаг хугацааны хувьд хол сонсогдох ч үр дүн нь чамгүй хувиар илэрхийлэгдэх төсөлд бид хүлээцтэй хандах учиртай. Хүн бүхэн толгой мөлжих хүсэлдээ хөтлөгдөөд дайрвал бид хоосон хоцрох өндөр магадлалтай. Өглөөхөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Тавантолгой дээр бүлэглэлүүд зодолдох өнгө аяс гараад ирлээ. Яасан ч Монголыг хорлож дуусдаггүй хувийн шунал, улс төрийн амбиц вэ" хэмээн жиргэсэн байсан. Үнэхээр хувийн шунал, улс төрийн амбицаа хэсэгхэн хугацаанд хойш тавьж, бага зэрэг хүлээцтэй хандаж, Тавантолгойг гараанаас гаргачихвал бидэнд дараа дараагийн үүд хаалга нээгдэх ч юм билүү. Магадгүй энэ төсөл цаашид хэрэгжих том төслүүдийн үүд хаалга болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

а

Ирэх онд сонгууль болохыг бид мэдэж байна. Дараагийн нүхээ малтаж байгааг чинь ч харж байна. М.Энхсайханд асуулга хүргүүлсэн гишүүдийг харвал бүх нам, эвслийнхэн нэгдсэн мэт харагдана. МАН, АН, МАХН, бие даагчид гээд бүгд л эх орондоо санаа зовиногчид. Мэдээж, сонгуулийн бэлтгэл ажил базааж байгаа цаг хугацаанд эх орон, ард түмний төлөө гэсэн "сайхан" сэтгэлийг алхам тутамдаа үнэртүүлэх ёстой. Тиймээс ч Тавантолгойд анхаарал хандуулсан сайхан нэртнүүдээс хэн нь ч хасагдахыг хүсээгүй бололтой. Гэвч ард түмэн юуг чухалчлахаа хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ. Тавантолгойг ашиглаж, улс төр хийн, сонгуулийн нүхээ малтаж буйг нь ч илхэн хэлж чадна. Товчхондоо иргэд сонгуульчин, эх оронч хоёрыг ялгах хэмжээний ойлголттой гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

х

Дэлхий дээр гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор хоёр тэрбум орчим ам.доллар эргэлдэж байгаа. Тэрний багахан хувийг нь ч бид хүртэх эрхтэй. Харин энэ эрхээ эдлэхэд өөрсдөөс маань хамаарах зүйл чамгүй их байгааг өнгөрсөн он жилүүд хангалттай харуулсан. Үр дүнг нь бид одоо биеэрээ амсч буй. Тиймээс хувийн шунал, толгой мөлжих хүслээ түр хойш тавихыг санал болгож байна. Энэ санал маань саарал ордонд суугаа нөхдөд илүү хамаатайг давхар хэлье. УИХ-ын гишүүд эрх мэдэлтэй хүмүүс. Дор бүрнээ нэг зүйл ярьж, хэсэг бүлгээрээ нэгдсэн зарим нэг тохиолдол нь улс орноо аврах бус хорлох тал руу илүү хазайж буй. Дотооддоо бие биенийхээ бөгсийг малтаж, гадагшаа гарахаараа нөгөөг хардаж суух цаг одоо лав биш. Бидэнд сэхэл авах амь тариа хэрэгтэй байна. Тэр нь гадаад хөрөнгө оруулалт гэдгийг улстөрчид хэн хүнээс илүү сайн мэдэж байгаа. Харин энэ мэдлэгээс нь хувийн амбиц нь давчихаад буйг энэ мэт асуулга харуулж байна. Толгой мөлжих хүсэл надад ч байна. Гэхдээ энэ хүслээ өнөөдөртөө хойш тавьж, илүү мөлжүүртэй болох маргаашийн өдрийг хүлээвэл ямар вэ?!

а

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zurhaich:
hunii amdral zuir ug dotoroos gajdaggui
2015-02-03
gomo:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. google дээр онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
2015-02-03
gomo:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. google дээр онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
2015-02-03
baagii:
tavantolgoig zugeer yavuulaach ee muu erguu ulstorch ner zuusen ulsaa horlogchid oo. odoo ta nariin hudlaa hairiig songogchid chini ali hediin meddeg bolchihsoniig meddeggui yum uu. buhan byaruu shig l nudee aniad zutgeed bh yum, dureed l avbal daraa ni uhsen ch hamaagui yu
2015-02-03
hhuued:
ene asuulga yu g zognoj baigaa bol
2015-02-03
huuhed:
ireh onii songuuliin shou bolvuu
2015-02-03
хэрлэн гуай д:
сэтгүүлч гуай урьдчилгаагаа авсан болтой гэхдээ чамаар заалгахгүй уих дээр эдний дээрмийг зогсоох болно, энэ талаар энхболд дарга яриад эхэлчихсэн чи араай л дийлэхгүй дээ.............
2015-02-03
enkhbaatar:
gantshan casino g l 2.7 terbumaar barij baina daa jaahan yum unshij bai setguulchee.
2015-02-02
хэрлэнд:
дэлхий даяар гадаадын хо гэж хичнээн доллар эргэлддэг гэчивээ
2015-02-02
werty:
yas uymandeer ulsiin tender avdag tom kompanuudl ajilgui bga bolhoos, jiriin ard irgeded hyamraad bh uym bhgui, ugasaa yadyy buurai holtoi holgui honojl bna ygasaal iim bsan, buten 25jil shiljdeg niigem gej hana bsin. musain luivarchinguud
2015-02-02
irgen:
gai bolson battulgyn army
2015-02-02
zochin:
hamgiin svvld heregleseniig bodhod ta-be?- gej bdagiig meddeg l yum bna shvv dee! !! esvel urd nutsgiinhaa ayalgaar bicheed bgaa yum uu?
2015-02-02