Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй
2015-01-29

Байгалийн баялаг ихтэй ч далайд гарцгүй Монгол Улс, АНУ-ын харилцаа 2014 онд улам бүр хумигдсан ба эдийн засгийн байдал муудсан өөрийн эрхгүй хөрш Хятад, Оростой харилцаагаа зузаатгасан. Өнгөрөгч оны наймдугаар сарын 20-21-нд Хятадын дарга Си Зиньпин, есдүгээр сарын 3-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг Улаанбаатарт хүлээн авч уулзсан нь монголчууд гуравдагч гэхээсээ илүүтэй хоёр хөрштэйгөө илүү дотно байхыг чухалчилсан бодлого явуулсны илрэл. Үүнээс өөр гарц байсангүй. Тэднээс үл хамаарах импорт, экспорт гэж үгүй. Гуравдагч хөрш гэж бид хашгираад эхлэхээр хоёр хөрш дурамжхан хүлээж авсан. Хууль эрхзүйн орчин нь ойлгомжгүй, улс төрийн байдал тогтворгүй өөрөөр хэлбэл хэлсэн амандаа хүрдэггүй монголчуудаас барууны ертөнц нүүр буруулж эхэлсэн. Дүрвэх болсон бас нэг шалтгаан нь дэлхийн эдийн засаг, геополитикийн шинэ гурвалжин үүсгэхийг санаархсан Хятад, Орос хоёртой ихэд элгэмсэхийг чармайж байгаа нь таалагдсангүй. Тийм ч учраас Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол дараа жил нь 1.8 тэрбум ам.доллар, 2014 онд 0.8 тэрбум ам.доллар хүртэл буурсан юм. Монголын үндэсний валют төгрөгийн ханш ам.доллартой харьцуулахад сүүлийн хоёр жилийн хугацаанд 40 хувиар үнэгүйдсэн нь эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж явсан Монголыг тун хүнд байдалд оруулав. Монголын мөнхийн сонирхол гуравдагч хүчирхэг хөрш, дорвитой хөрөнгө оруулалт, ашиг сонирхол байлаа. Хоёр хөршийн тэргүүн нарын айлчлал бидэнд ийм үнэ цэнтэй олдсон. Харин хэр ашигтай тусав гэдэг нь цаг хугацаанаас шалтгаална. Гуравдагч хөрш хийгээд далайд гарах Монголын боломжийг хоёр их гүрэн өргөн нарийн царигаараа шийдэв. Та нар гадагш гарч болно. Харин манай сонирхлоор гэсэн бодлого тулгав. Байгалийн хийн хоолойг манайхаар тойруулан тавьж байгаа нь ч энэ бодлогын илрэл.

1

Хятадын эрх ашиг тун тодорхой. Том зах зээл манай экспортын цөөхөн бараа бүтээгдэхүүнийг нутаг дэвсгэрээрээ дамжууллаа гээд нэг их эрсдэл учрахгүй. Тэртэй тэргүй хойд хязгаарт нь байрлах аж үйлдвэрийн том районуудыг хангах түүхий эдийг авч байгаа хойно жаахныг нь ч болтугай далайд хүргэчихэд тэдэнд алдахаасаа оноо нь илүү. Тэр тусмаа Монголын эдийн засаг дахь нөлөөгөө улам бататгахыг хүсч байгаа. Хэдий их хамааралтай байх тусам ашигтай. Өнгөрсөн хориод жилийн хугацаан дахь бодлогоо баримталсаар байх болно. Зах зээл дээр эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь энэ улсаас хамааралтай. Энэ хувийг нэмэгдүүлэхийг чармайна.

1

Харин Оросын ашиг сонирхол эгзэгтэй. Улс оронд нь эдийн засгийн хямрал нүүрлэж бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч, ард иргэдийнх нь худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтож байгаа учраас Ази руу тэмүүлэх хандлага нь харанхуйд гэрлийн цучил. Эдийн засгийн гэхээсээ геополитикийн эрх ашиг тэдэнд чухал. Геополитикийн ашиг сонирхол багатай гэж үзэн дорно зүгт нөлөөллөө багасгасны горыг өнөөдөр юу юунаас илүү амсч байгаа учраас тэр. Баруунтай муудсан энэ үед Орос нөөц стратегиа санав. Африк, лалын ертөнц хийгээд Хятад. Нийлээд гурван тэрбум шахуу хүн амтай энэ зах зээл дээрх тоглолт барууныхныг айлгах нь мэдээж. Тэр тусмаа тэрбум илүү хүн амтай Хятадын зах зээл дээр хямдхан гарчих гарц нь Монгол. Урьдын эв модны наадаанаа Монголтой хийгээд өргөн уудам тэр гарцаар Хятад руу цаашлаад Энэтхэгийн бас л тэрбум гаруй хүн амтай зах зээл рүү шунган орохыг чармайж байна. Эдийн засгийн үр ашиг бага байсан ч хамаагүй дэлхийн эдийн засгийг Хятадтай хамтран эзлэхийг чармайж байгаа. Энэтхэг дэх эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд Америкчууд Ерөнхийлөгчөө хоёр дахь удаагаа /түүхэндээ анх удаа/ илгээлээ. Эдийн засаг улс төрийн ашиг сонирхлын маш сонирхолтой дайн өрнөж байна.

1

Монгол улсын гадаад бодлогын улс төрийн сонирхол ямагт зөв явж ирсэн. Харин эдийн засгийн бодлого байнгын хоёр хөршийн ашиг сонирхолтой зөрчилдсөөр ирсэн юм. Бид “Гуравдагч хөрш” гэгдэгч Япон, Герман, Зүүн-өмнөд Азийн хэд хэдэн оронтой нягт хамтран ажиллан нэмэлт хөрөнгө оруулалт татдаг ч АНУ-тай илүү ойр эдийн засгийн харилцаатай болохыг хүсдэг. Мянганы хөгжлийн сорилтын сангаас санхүүжигдсэн төслүүд амжилттай хэрэгжиж хоёр дахь санхүүжилтээ авах болсон маань таатай хэрэг. Гэхдээ энэ санхүүжилт хэрхэн яаж хэрэгжсэн вэ гэдгийг өнөө хүртэлх сайтар тайлагнаагүй нь эргэлзээ төрүүлнэ. Энэ сангийн эхний шатны 285 сая ам.долларын санхүүжилтийн дийлэнх нь Монголын “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэлд зориулагдахаар төсөвлөгдөж байлаа. Хэдий тийм ч “Улаанбаатар төмөр зам”-ын тал хувийг эзэмшдэг ОХУ тэрхүү төлөвлөгөөг эсэргүүцсэн тул санхүүжилтийн зориулалтыг өөрчлөн нарийн мэргэжлийн сургалт, газар өмчлөлийн эрхийг нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөл, агаарын бохирдолтой тэмцэх, аливаа улиралд зохицсон зам барих зэрэгт зориулсан юм. Хөршийн гар тун урт сарвайсан хэрэг. Ач холбогдол багатай өнөө маргаашийн гал намжаах санхүүжилтэнд зарцуулагдснаар бараг л салхинд хийсгэжээ гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй. Орос, Хятад, Монголын олон тэрбум ам.долларын санхжүүжилт бүхий нүсэр том бүтээн байгуулалт, дэд бүтцийн дэргэд 285 сая ам.доллар төрийн томчуулд дэндүү бага санагдсан хэрэг. Ашгаа бодвол зөв алхам хэдий ч хоёр хөршөөсөө хараат байхыг илүүд үзсэн алдаатай бодлого байлаа. Эцсийн бүлэгт дэд бүтцэд гуравдагч хөршийн ашиг сонирхлыг бий болгож чадсангүйгээр тэдний хүссэн үнэ тарифаар тээвэрлэж ашгаа хуваахаас өөр аргагүй байдалд хүрэв.

1

Монгол дахь ашиг сонирхлоо нэмэгдүүлэхийг барууны орнууд чармайж байгаагийн нэг илрэл нь Мянганы сорилтын сангийн хоёр дахь шатны санхүүжилтийг Монголд хийхээр шийдвэрлэснээс харагдана. Дэлхийн хамгийн том 7.4 тэрбум тонн нөөцтэй коксжих ба эрчим хүчний нүүрс бүхий Тавантолгойн ордыг ашиглан хөгжүүлэх тендерт Хятадын “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи ресурс” нарын консер­циум тодорч АНУ-ын “Peabody Energy” корпораци хасагдсанаас эс шалтгаалан энэ санхүүжилтийг хийх болсон нь Монгол дахь ашиг сонирхлоосоо татгалзаагүй гэдгээ илэрхийлсэн хэрэг. Энэ консорциум дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна Тавантолгойн уурхайн Хятадын “Chalco” компанид төлөх учиртай 160 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж, урд болон хойд зүг рүү бүтээгдэхүүнийг нь хүргэх төмөр зам барихаар тохиролцоод байгаад сэтгэл дундуур байгаагаа битүүхэн илэрхийлсэн нь Мянганы сорилт сангийн санхүүжилтийг хаана юунд зарцуулахаар тохиролцох тохиролцоог бүдэгшүүлэх дүр зургийг бий болголоо.

1

Дэлхийн банк 2012 онд 11.7, 2014 онд 6.3 хувь өссөн Монголын ДНБ 2015 онд 6 хувь хүртэл буурна гэжээ. Үүнээс гадна Монгол Улс 2017-2018 онуудад 1.08 тэрбум ам.долларын өрөө төлөх асуудалтай тулгараад байгаа юм. Монгол эдийн засгийн чанд ширүүн бодлого баримтлахгүйгээр энэ хүнд байдлаас гарч чадахгүй. Ерөнхий сайд Япон руу тун удахгүй айлчилж Чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурна. Гуравдагч хөрш рүүгээ дөтлөх бас нэг арга зам. Гуравдагч хөршийн эдийн засгийн хангалттай биш харилцааны үр дүнд Евразийн бүсэд Хятад, Оросын нөлөөг ихэсгэж буйд тэд эмзэглэж байна. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр цэцэн бэрийн нүүдэл хийх ёстой. Алдагдсан итгэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эн тэргүүний зорилт болох учиртай. Өөрөө өөрийгөө тэжээж дийлэхгүй, өр ширэндээ баригдсан хойно үүнээс арга зам үгүй. Нэг хоёроос гүн хамааралтай байх уу, олноос хамааралтай байх уу гэдэг үндэсний аюулгүйн байдалтай ч холбоотой.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
ноён уулаа хамгаалъя:
ноён уулаа аварцгаая. монголын төрийг сүүлийн 20 жил барисан түшмэдүүдийн гарт уудам эх орны минь үзэсгэлэн төгөлдөр олон газар түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр сэндэгчин ухагдаж онгойсон нүхнүүд болж үлджээ. хагартлаа баяжсан түшмэдүүд гадны хөрөнгийг идэхийн зэрэгцээгээр орон нутагт ядуурсан монголчууд ч зүрх сэтгэлгүйгээсээ төрсөн орон нутгаа хамтдаа ухаж төнхөж ирлээ. бидний өвөг дээдэс агуу сайхан эх орныхоо чимх шорооны төлөө амь насаа өгснийг бүгд мартжээ. уул уурхайн олборлолтоос гарч байгаа үр дагаварууд байгаль орчин, хүн ард, ан амьтан бүгдэд хортойгоор нөлөөлж эдийн засагт илүү сүйрлийг авчирч байна. . http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?crmwebb
2015-01-30
ноён уулаа хамгаалъя:
ноён уулаа аварцгаая. монголын төрийг сүүлийн 20 жил барисан түшмэдүүдийн гарт уудам эх орны минь үзэсгэлэн төгөлдөр олон газар түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр сэндэгчин ухагдаж онгойсон нүхнүүд болж үлджээ. хагартлаа баяжсан түшмэдүүд гадны хөрөнгийг идэхийн зэрэгцээгээр орон нутагт ядуурсан монголчууд ч зүрх сэтгэлгүйгээсээ төрсөн орон нутгаа хамтдаа ухаж төнхөж ирлээ. бидний өвөг дээдэс агуу сайхан эх орныхоо чимх шорооны төлөө амь насаа өгснийг бүгд мартжээ. уул уурхайн олборлолтоос гарч байгаа үр дагаварууд байгаль орчин, хүн ард, ан амьтан бүгдэд хортойгоор нөлөөлж эдийн засагт илүү сүйрлийг авчирч байна. . http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?crmwebb
2015-01-30
sanalaa ugnu uu:
сентерра гоулд болон монголын засгийн газарт: гацууртын орд газраас савраа тат!!! та бүхнийг энэ хуудас руу орж саналаа өгөхийг уриалж байна. http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?twtmvib
2015-01-29
sanalaa ugnu uu:
сентерра гоулд болон монголын засгийн газарт: гацууртын орд газраас савраа тат!!! та бүхнийг энэ хуудас руу орж саналаа өгөхийг уриалж байна. http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?twtmvib
2015-01-29
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-29
mongol:
oros novshnuud sain dampuurasai, har novshnuud. ediin zasagaa alj haysan putin udirdagchdaa bayarlaj yawtsa, tarhia ugaalguulj suuga malnuda
2015-01-29
mongol:
oros novshnuud sain dampuurasai, har novshnuud. ediin zasagaa alj haysan putin udirdagchdaa bayarlaj yawtsa, tarhia ugaalguulj suuga malnuda
2015-01-29