Монголжин-д
2015-01-28

Долоон тэрбум хүнтэй бөмбөрцгийн бөөрөнд байх Монгол Улсын 3 сая дахь иргэн болж чи төрлөө. Чиний эх орон өвөрмөц цаг уур, гоёмсог байгалийн тогтоцтой. Өвөлдөө хасах 40 хэм, зундаа нэмэх 30 хэм хүрнэ.  Осгом хүйтэрч, хайлам халах эрс тэс орчинд чи өснө. Гэхдээ ээжийнхээ сүүн энгэр, аавынхаа халуун алганд багтах насандаа  хайр энхрийлэлд умбаж байхад чамд өвөл дулаахан, зун сэрүүхэн байх болно. Харин дараа нь бие дааж чихэр шиг амт, давс шиг гашуун хоёрыг ээжлэн амсаж амьдралын замд өгсөнө.

б

Чамд бахархах юм их бий. Орхоны хөндийгөөс мордоод дэлхийн талыг нэгтгэж явсан догшин өвөг дээдсийн түүхийг багш нь чамд ярьж өгнө. Хойд зүгт Байгаль далай, өмнө зүг цагаан хэрэм зүүн зүгт Их Хянганы нуруу, баруун тийш Ил Тарвагатай, Эрчис мөрөн гээд уудам нутагт нүүдэллэн амьдарч Дэлхийг морин туурайгаар тамгалж байсан бахархал бидэнд бий. Манжийн дарлалд 200 жил нухлуулсан ч цусаа цэвэр авч үлдэн, тусгаар улс болсон цаг түүхээ уншиж, дүгнэх өдөр та нарт ирнэ. Холын Америк, ойрын Хятадад байхгүй цэлмэг хөх тэнгэр, үржил шимт газар шороо Монголд минь байгааг чи хилийн дээс анх алхахдаа мэдэрнэ.

ө

Есөн эрдэнийн өлгий нутагт та нар мэндэлсэн. Чиний төрсөн нутаг Өмнийн говьд  монголыг минь тэжээх баялаг, эрдэнэсийн сав бий. Түүнийг бид эмтлээд, идээд эхэлсэн байгаа. Хэрвээ та нарт юм үлдвэл самар шиг цайруулж цөмөх хэрэггүй. Ааруул шиг хүлхэж, дүү нартаа, үр ачдаа үлдээдэг байвал сайн. Одоо цагийн олигархи ах нар шигээ  уулын эрдэнэсийг жижиглэн зөөж, бичгийн ширээ шиг алтны сэйфэндээ багтаах гэж улайрах гэх хэрэггүй. Эх орондоо элэггүй нэгэн гэж зүхүүлнэ.

б

Хүүхдийн ухаанаар хэлэхэд “Доллар гэдэг мөнгө ховордсоноос уух сүү, зүүх памперс чинь үнэтэй болж буй зурвас үед та нар мэндэллээ. Гэхдээ миний ардын сэтгэл цагаан. Монгол хүн итгэл дүүрэн байж ирээдүйгээ сайхнаар харж чаддаг тул билэг учралт энэ өдөр муу үг хэлж, саар зүйл бодох хүн үгүй. Амны хишиг, ашдын билгээр та нарыг ерөөн хотол олноороо талархал дүүрэн нэг өдрийг өнгөрөөж байна.

б

Хөх толботой төрсөн тул охин чи Монгол оршихуйд хүн болно. Усны эхийг булигартуулдаггүй, уулын чулууг хөнддөггүй овоо тахиж бороо оруулдаг өвөрмөц заншилтай ард түмэн дээр чи ирсэн. Хайраар хадаг хэлхэж эх нутгаа ороох эрмэлзэл тээсэн Монгол хүн байх боломж чамд тохиосон. Бэр гуйж өрх үүсгэдэг, буян хурааж сэвлэг үргээдэг үр хүүхдээ бурханд үздэг ард түмний галд ирсэн чи азтай юм. Хуур татаж гэрийн жавар бүлээсгэдэг, сур дэвтээж морио аргамждаг, хөдөө талд уртын дуу сонсож суудаг өвөг дээдэс минь нас урт, сэтгэл амгалан амьдарч чаддаг байсан.

ө

Дөрвөнсая дах иргэнийг тосох та нарын үед сүүтэй цайтай, хултай айрагтай, загсаасан өрөмтэй, цагаан идээтэй Монгол минь монголоороо үлдэж хөгжилд хүрсэн байвал сайхан. ы

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
ghgff:
guuuuololljhgffhhhhhh
2015-02-08
ghgff:
guuuuololljhgffhhhhhh
2015-02-08
ghgff:
guuuuololljhgffhhhhhh
2015-02-08
ghgff:
guuuuololljhgffhhhhhh
2015-02-08
ghgff:
guuuuololljhgffhhhhhh
2015-02-08
залуу:
хамгийн сүүлийн өгүүлбэр нь маш их таалагдлаа.сүүтэй цай,загсаасан өрөм,айрагтай байхын тулд малтай байх,бэлчээр нь шимтэй устай,ус нь ундрагатай байх,ундрагатай байхын тулд уул нуруугаа төнхөж ухахгүй байх нь чухал...
2015-02-05
money:
мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! үнэн гэдгийг нь би өөрөө 350 доллар авч байж итгэлээ. зөвхөн интернэт байхад л хангалттай. интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. туршаад доорх http://theweeklyjob.com/?id=330452 ороод бүртгүүлээд үз дээ. бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. тэрхүү линкээ мөн адилаар бу*д тараа. байж болох бүхий л сувгаараа тараа. ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, money gram, western union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. жич: нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. танаас ямар ч зардал гарахгүй
2015-01-31
sodura:
tand bayr hurgye iim l uhaalag ugs ard tumend maani dutagdaad bainadaa 3say dahi irgeniig tuucheelj gal manah gunj tursun bolohoor eh hun urjih ni medeej oluulaa bolno gesen erunhiilugchiin muruudul bielj ehellee mongolin urs mash olon boloh boltugai
2015-01-30
saihan bichjee:
hurai hurai
2015-01-29
ааагиы:
огшчихлоо, тои болохоор нь ээж нь уншуулахаа мэддэг байгаа даа золиг чинь
2015-01-29
mgl1:
tsagaan hel am hureh vii dee. het ih ingej tuilshrakh demii ym bishuu. mongolchuud bid ert deer uyeesee bytshan ursee har tsagaan hel am hurchih vii gj ikh l tseer baridag shuu dee
2015-01-29
үүрээ:
үнэхээр сайхан бичсэн байна сэтгэл хөдөллөө яаж ингэж хэлж чаддаг байна аа миний монгол хэл үнэхээр гайхалтай хэл юмаа
2015-01-29
зочин:
сайхан бичсэн байна их таалагдлаа
2015-01-29
jargal:
hatambold azzaya narin ger byld az jargal hysiy ohinoo saihan erdem medlegtei sain hyn bolgooroi
2015-01-29
jargal:
hatambold azzaya narin ger byld az jargal hysiy ohinoo saihan erdem medlegtei sain hyn bolgooroi
2015-01-29
өөөөөөөөө:
хужаа элбэгдорж нэр өгч хужаа баярхүү түүнийг нь магтан дэвэргэв.
2015-01-29
wow!:
yheheeriin saihan medee..bayarhyyg guain ogyyllegyydiig bi unshih aimaar durtai..ene ih uhaantai,ondor medleg chadvartai hyn shyy..bayarlalaa tand.amjilt hysie! usa
2015-01-29
ulaan danigaid:
ulaan danigai zuurdaar yhlee...ashgyi dee..hujaagiin * baisiin neg ch gesen hujaa dala orj bval. thank god!
2015-01-29
монгол:
энэ 3 сая дахь охиныг ан-ын дарга з.энхболд ан-ын олуулаа гэсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт гэнэ дээ. ичиж амьдрасаа. шинэ оны сонгодог популизм мөнөөсөө мөн.
2015-01-28
zochin:
eruul bat orshikh boltugai!
2015-01-28
tugsuu:
tuv aziin tseejin dahi gurvan zuun tumen mongolchuudaa gej
2015-01-28
bi mungutei bolno:
namaig demjeed end burtguuleed ugvul ugvul bi 10 dollartai boloh geed bgaamaa. tuslaarai . bi unen esehiig tur*d odoo 300 doolar avahad 15 hun dutuu bna .http://theweeklyjob.com/?id=330605
2015-01-28
tungalag:
unekheer goyo niitlel baina. bayarlalaa
2015-01-28
зочин:
монголын хацар гоо охид эмэгтэйчүүдээ монголын генээ цэвэр байлгамаар байна гадныханы өнгө, мөнгөнд битгий хууртаарай даа, монголын, зөвхөн монголын үрс маш олон болтугай
2015-01-28
баяраа:
ямар гоё бичээ бэ. бид, монголчууд ийм л уужим сэтгэлтэй, ирээдүйг сайхнаар хардаг ард түмэн шүү дээ
2015-01-28
mnbb une hudlin medhed 3 hun heregtei bn :
http://theweeklyjob.com/?id=315100 ene linkeer orood
2015-01-28
bayanaa:
saihan saihan uneheer saihan. 3 saya dahi irgenee huleen avlaa gej hotol olnooroo bugd medeellees olj unshij harj baina. aav eej ni saihan nudend dulaahan zaluuchuud yum. 3 saya dahi irgendee zoriulj bichsen ene niitlel uneheer saihah setgel zurhiig saihan medremjeer duurgelee saihan baina uneheer saihan.
2015-01-28
goviin huu:
bayarhuu chi ug ni gsiguich yum bichij surch l bga yum bndaa. teneg tsarailaad uls tor bicheed bdag teriigee bolioroi.uls tor gdg.....
2015-01-28
улаан данигай:
үхсэнийх нь сайхан бичсэн байхав дээ хойч үедээ юу байхгүй шүү гэсэн байна элийрчихсэн нийтлэл байна монголжин ч гэх шиг сэлэнгэ гээ биз дээ элбэгээ та 2 айлын нялх үрээр шоудахаа боль малнууд
2015-01-28
түвшин:
баярхүү гуай үнэхээр сайхан уншууртай бичжээ. улстөр гэж туйлшраад байлгүй жинхэнэ монгол ахуйгаа нүдэнд харагдтал, аргалын утаа үнэрттэл бичиж чадах хүн байна шүү дээ та чинь.
2015-01-28
baynaa:
mongoliin vrs mash olon boltugai ervvl enh az jargal hvsie toriin min svld avarch orshoo
2015-01-28
mongol hun:
mongolchuud bid oluulaa bolno.
2015-01-28
mongoljin:
3 saya gej gotsloogui bugded n helsen ym bish uu... mongoliin urs olnoos olon boloh boltugai.
2015-01-28
batzaya:
монголжин-д гоё
2015-01-28
зочин :
ирээдүй хойчдоо үлдээх гайхалтай ухаарал хайрласан нийтлэл байна баярлалаа. монголын үрс маш олон болтугай. хурай хурай
2015-01-28
адар:
амьтны үрсийг алаг үздэггүй юм. 3 сая дахь нь энэ шүү гэж бурхан илгээгээгүй шүү дээ. зүгээр л тооцоогоор 3 сая дахь нь боллоо гэж бид тодорхойлсон. энэ мөчид, үүнээс өмнө хойно хэзээ ч төрсөн монгол охид хөвгүүд бүгд л эх орныхоо элгэнд тоостой хорвоогийн жамаар амьдарна. энэ нийтлэлийг уншаад нулимс гаргаад байгаа хүмүүс үүнийг бас нэг бодчих. 3 сая дахь иргэнээр зарлагдаж байгаа энэ охин азтай, одтой байна. бусад нь муу биш, жирийн л охин, хөвгүүн. миний бие баярхүү таны үзэл бодолд нэг их автдаггүй, таны бичиж нийтэлж байгаа зүйлийг ч шүтдэггүй. та заримдаа үнэнээс хэт тасарсан зүйл бичдэг. үүнд чинь бий дургүйцдэгээ үүгээр нэг илэрхийлчихье
2015-01-28
zochin:
nulimastai nudeer unshij ogshloo. tand bayarlalaa
2015-01-28
.....:
orosyn daranguilald bas 70 garui jil bsan yum shuu
2015-01-28
зочин:
сайхан бичжээ. танд талархал илэрхийлье.
2015-01-28
зочин :
үнэхээр сайхан бичжээ. баярхүү гуайд талархал илэрхийлье.
2015-01-28