Ил болговол, хэл огтлох уу
2015-01-27

Нийслэлийн хаа сайгүй байх орчуулгын төв, канон, принтер гэсэн хаягтай байрны хавиар эргэлдэх гэр оффистой компанийн захирлуудын нүд нэгэн хаяг дээр байн байн унана. “Компанийн татварын тайлан гаргана. Шивж өгнө”. Нүдээ олсон энэ үйлчилгээг авдаг жижиг компани ч олон, давхар тайлан гаргуулж орлогоо нуухад ашигладаг томууд ч цөөнгүй.  Эдийн засгийн өршөөлийн хууль нэртэйгээр боловсруулж байсан хуулийн төсөл “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл” болж нэрээ өөрчлөн Их хуралд өргөн баригдав. Энэхүү хууль цөөн хэдэн авлигач, офшор данстангуудад зориулагдсан эсэхийг шууд хэлж чадахгүй ч энэ хуулийг 2015 ондоо багтаан батлах шаардлагатай гэж ташуур нэмэх хүн олон боллоо.

1

2008 онд төр татвараас бултагсад буюу хууль зөрчин орлогоо нуусан нөхдийг “хэсэгчлэн” өршөөсөн байдаг. Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын тухай хуулийг зургаан сарын хугацаатай хэрэгжүүлснээр тухайн үед цөөн хэдэн компанид боломж олгосон. Тодорхой хугацаанд, тодорхой хэсэг бүлэг энэ хуулийг бүтээлчээр ашигласан хэрэг. Аливаа дүрэм журам нь шударга зохистой байх ёстой бөгөөд нийгмийн байдлыг харгалзахгүйгээр бүгдэд нь адил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл 2008 оны өршөөлийн хууль өршөөхөөр төлөвлөсөн хүмүүсээ л өршөөснөөрөө шударга зохистой байсангүй. Одоогоос зургаан жилийн өмнө баталж, зургаан сарын хугацаатай хэрэгжүүлсэн хууль яагаад ийн дутуу дульмаг хэрэгжив. Тухайн үед хууль батлагдсан ч Сангийн яам журмыг нь гаргаж өгөөгүй удсан байдаг. Хууль батлагдсанаас бараг 4 сар болсны дараа дөрөвдүгээр сарын 13-нд журам нь гараад үндсэндээ сар хагас хэрэгжсэн хууль. Хэдий богино хугацаа ч энэ хуулийн үйлчлэлд 2856 компани, 2000 гаруй иргэн хамрагдсан гэсэн тоо байдаг. Харин эндээс ил болсон мөнгө нь 3 тэрбум гараад явчихсан гэдэг. Одоогийн ил тодын хуулиар энэ үзүүлэлт 5 тэрбум дөхнө гэсэн тооцоо ч байна.

1

Өршөөлийн буюу Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг зайлшгүй гэдэгт зүүж байгаа нэг үндэслэл нь нийт ААН-ийн татвар төлөлтийн харьцуулалт. 2014 оны наймдугаар сарын байдлаар 292 хувьцаат компани (ХК), 89789 хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) бүртгэлтэй байна. Үүнээс ердөө 300 гаруй нь татвар төлж улсын төсвийн 90 хувийг бүрдүүлдэг гэсэн статистик бий. Энд улсын бүртгэлийн гэрчилгээнийхээ тоон дүнгийн мөн чанарыг ч эргэн харахад илүүдэхгүй байх.

1

Дурсамж өгүүлэхэд, 2000 оны эхээр бараг 10000 төгрөгнөөс дээш орлоготой хүн бүр компани байгуулж татвар төлөгч болох шийдвэр гарч байсан. Эрээн рүү ханьсаж ганзагын наймаа хийж галт тэргэнд явсан 3 хүүхэн гэнэт компанийн захирал болсноо тэмдэглэн хэтрүүлэн ууж эрүүлжүүлэгдсэн тухай мэдээ ч шар хэвлэлээр гарч байв. Барс зах дээр төмс зардаг байсан эр нэг өдрийн дотор компанийн захирал болж, хоёр өдрийн орлогоороо ойр хавийнхныгаа дайлж, ах дүү хамаатнаараа нийлж тамгаа угааж байсан цаг. Энэ үеэс бизнес хийх гэвэл компанитай /хуулийн этгээд/ болж татвар төлөгч болох их хоморголгоо эхэлсэн. Татвар төлөгч болох тулгалтаар нэг удаагийн байшин барих төсөл авахын эрхэнд компани байгуулаад таг мартсан захирлууд одоогийн 89000 хүрээд байгаа ААН-ийн бүртгэлд багагүй жин дарна. Эхний үед эдгээр “ганц гишүүнт” компанийн захирлууд хүн гуйж татвараа шивүүлээд яваад байдаг. Гэхдээ сар, улирал бүр татварын тайлан гаргуулах нь 30-100 мянгын үнэлгээтэй тул жил хүрэхгүй тэсээд энэхүү хэтэвчинд “алдагдалтай” орлогогүй компаниа мартахаар шийднэ. Ийм байдлаар цаасан дээр үлдсэн компанийн захирлуудад татварын өршөөл бус элдэв байцаалтгүй татан буулгасан шүүхийн мэдэгдэл өгчихвөл баярлана. Ер нь бол одоогийн ААН-ийн бүртгэлийн мэдээ нь бодит байдлаас тасарсан тоо бөгөөд үүнийг төрийнхөн сайн мэдэх хэдий ч засч залруулах гэж яарахгүй байгаа юм. Энэ нь бас цаанаа учиртай. Аль нэг засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас сүүлийн хагас жилд 30 мянган ААН хаалга үүдээ барилаа гэж хэлэхэд хэрэг болдог хөөсрүүлсэн статистик.

1

Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталчихвал дор хаяж 4-5 тэрбум ам.долларыг далд эдийн засгаас олох боломж бүрдэх ба гадаадын офшор бүсэд /маш бага хэмжээний хураамж төлж, татваргүйгээр мөнгөө байршуулдаг орчин/ нуугдсан их хэмжээний хөрөнгө Монголд орж ирнэ гэсэн тооцоог эдийн засаг дээр дуугардаг гол эх сурвалжууд ам уралдан өгүүлэх боллоо. Эндээс ямар ч байсан сайн нууж төөрүүлсэн 4-5 тэрбум доллар бас их хэмжээний хөрөнгө офшор бүсэд нуугдсан байгаа гэдгийг Төрийн хүрээнд мэдэж байгаа юм байна гэж ойлгогдоно. Амьдрал дээр байхгүй байгаа зүйл, харилцаанд зориулж хууль батлахгүй л дээ. “Манай улсын иргэдийн 1 тэрбум ам.доллар гадаадад байгаа гэсэн тооцоо гарч байна" гэж Ерөнхий сайдын ойрын хүн хэлснийг нэгэн нийтлэлд иш татсан байдаг. Үүнтэй зэрэгцүүлж дотоодод бэлнээр 100 саяыг эргэлдүүлдэг Нарантуулын нэг бөөний худалдаа эрхлэгчийг ч ил тод байдалд хамруулахаар тооцсон байгаа.

1

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн гол үзэл санаа юу вэ.

...хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаж шинээр мэдүүлсэн, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаань хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх...

1

Энэ ерөнхий томьёоллоор нь харвал нэлээн өргөн хүрээний өршөөл явагдах нь харагдана. Хуулийн энэ үзэл санааг зөөлтгөвөл нуусан хөрөнгө орлогыг нь өөрөөр нь илчлүүлээд хураана гээгүй. Зүгээр ил болгоод нэг харчихья гэж байгаа юм байна гэж хэлж бас болно. Санхүүгийн хоёр тайлан, хуу­рамч баланс, хуу­чин бүртгэл үгүй болж төрийн оролцоогүйгээр эдийн засаг тө­рөлжиж эхэлнэ гэж дэмжиж болно. Цаашлаад улстөрчид хэн нэгнийгээ, өөр бусад намын хандивлагчдыг барьцаалдаг байсан татварын зөрчлийн “хар дэвтэр”-ээ шатааж болно. Үүнийг  эерэгээр харвал сонгуульд ялахгүй л бол нуусан дарсан хөрөнгө, татварын “но” нь илэрч шоронд орно гэсэн улстөрчдийн айдас, улайрал бага ч гэсэн намжиж барьцаанаас гарах байх гэж харж болно. Одоогийн статистикаар бодит байдал дээр 300 орчим компани бодитой татвар төлж төсвийг дүүргэж байгаа тухай дээр хэлсэн. Энэ нь явсаар "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай" хуулийн төслийн ид шидийг энэ хүрээний компаниуд 100 хувь хүртэнэ гэсэн таамаг бууж байгаа юм. Ямартай ч тэд ил тод ч бай, өршөөл ч бай нэг удаа өөрсдийгөө илчилж, шийтгэлээс өршөөгдөх боломж олгохыг иргэд, ААН-ийн нэрээр төрд шахсан байх талтай. Өршөөх хуулийн нөгөө талд ямар хөрөнгө, офшор данс ил болсныг олон нийтэд ил болгох хориотой байх заалт бас сууж таарна. Үүнийг ил болгосон хэн нэгнийг энэ цагийн Исмил-үүд хэлгүй болгож ч магад. Өршөөлийн хуулийн эхний төслийн заалт нь бараг тийм байсан юм билээ. Хуулийн төслийн 6-р зүйлд “өршөөл үзүүлсэнтэй холбоотой мэдээлэл буюу санхүүгийн болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, гаалийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэлд хамаарах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах ба нотлох баримт болгон ашиглахыг хориглоно... Хэрвээ ил тод болговол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, үгүй бол 5-50 сая төгрөгөөр торгоно” гэж төслийн эхний хувилбартаа оруулсан байсан нь шинэ хуульд ямар нэг хэмжээгээр хадгалагдаж таарна. Энэ талаасаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг даган гарах Өршөөлийн хууль нь нууцыг ил болгохгүй байх чанга заалттай байх нь харагдаж байна.

1

Үүний нөгөө талд бид ер нь хэн ч төлөөд явчихаар жигд татвартай болж татварын бааз сууриа өргөтгөвөл дээр гэсэн өөр нэг хувилбар бий. Тэднийхээр бол татварын өндөр хувийг багасгаж нэг жишиг болгож татварын баазаа томсгох ёстой гэнэ. ААН-үүд жижиг дунд бизнес эрхлэгчдийн бодит боломжоос хэтэрсэн, цаашдынх нь бизнес чадамж өсөлтийг хязгаарлаж боогдуулсан татвар хураамжийг олноор давхардуулан авч байгаа нь дэмжинэ тэтгэнэ гэж тунхаглаад байгаа үндэсний үйлдвэрлэгч нараа эргээд боомилсон хэрэг болж байгаа. Манай нөхцөлд үл зохицох НӨАТ-ын тайлан татвараас хөнгөн гарах гэсэн хувийн хэвшлийнхэн хуурамч падаан шивэлт хийх болон компаниа зориудаар жижигрүүлэх үйл явц руу татагдаж байдаг. Одоо энэ хүчлэлийг зогсоож орлогын НӨАТ-тàй больё гэсэн санал гарч байгаа юм. НӨАТ-ыг энгийн болгож хялбаршуулан босгыг үгүй болгосноор татварын бааз суурь өргөжиж мөн дарамт нь багасна.

1

Энэ нь нэг удаагийн өршөөлөөс ч илүүтэй холын хаялгатай гэж хэлж болно. Энд банкны гол зээлдэгч найдвартай түнш, салбартаа монопол болсон 300 орчим компанийг тусад нь харах хэрэгтэй байх. Тодорхой орлогын дүнд жигд хувь ноогдуулсан татвар авдаг бол цагтаа тайлангаа гаргаад татварынхны өмнө булталзахгүй байх хүсэлтэй бизнес эрхлэгчид олон байгаа. Энэ бол харин эдийн засгийн ил тод байдал мөн болох байна.  Өршөөгдсөний дараа дахин “Өршөөлийн хууль” хүлээхгүй байх татварын орчны шинэчлэл хүлээгдэж байна.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
shar semjilsen ovgon:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. google дээр онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
2015-01-28
нөат төлөгч:
"нөат-ыг энгийн болгож хялбаршуулан босгыг үгүй болгосноор татварын бааз суурь өргөжиж мөн дарамт нь багасна." энэ бол зөв зохицуулалт гэж бодож байна. худалдан авалт хийсэн анхан шатны баримтаар нь л үндэслэх хэрэгтэй.
2015-01-28
нөат төлөгч:
"нөат-ыг энгийн болгож хялбаршуулан босгыг үгүй болгосноор татварын бааз суурь өргөжиж мөн дарамт нь багасна." энэ бол зөв зохицуулалт гэж бодож байна. худалдан авалт хийсэн анхан шатны баримтаар нь л үндэслэх хэрэгтэй.
2015-01-28
bi bol:
bi bol shuud putindene ee.huuli busaar olson orlogiinhoo 33huviig ni av uldseniig ni ulsad tu* chadahgui bol shorondoo moril tand songolt baina gej heleed shuud heregjuulne.....odoo lingehgui bol oroitoh ni dee .putin shig l hun heregtei bna daa yag ene mochid .
2015-01-28
хууль тэгш үйлчилнэ:
ялгаварлан гадуурхалгүй бүгдийг нь өршөөх нь зөвөө. үгүй бол нуугаад үлдээд монголоос явчихад яахын яаж ч чадахгүй л байхгүй юу. дүвчигнөхдөө бас жаахан бодолтой дүвчинөх хэрэгтэй л дээ. уулаасаа алдах юмгүй гэдгийг чинь мэдэж байна.
2015-01-27
монголчууд:
энэ хуульд улс төрч,төрийн албан хаагчид,яам тамгын газрын дарганцаруудыг хамаруулж болохгүй.учир нь эд нар амташиж сурчихаад дахиад л өршөөлийн хуулиа хэдэн жилийн дараа бариад гүйцгээнэ.2008оноос хойш энэ удаа 2 дахь нь тэгээд 2020онд дахиад л өршөөе,эдийн засгийн ил тод байдалаа яриад хууль санаачилж явах нь тодорхой. ер нь алтанхуяг тэргүүтэй ан-ын авилгалчид,баярцогт,сайханбилэг,батбаяр,гансүх гээд тэдний ах дүү үр хүүхэд,найз нөхөд, хамсаатангуудын улсын төсвөөс хулгайлж зувчуулсан их хэмжээний мөнгө,чингис,самурай бондын,нүүрс хөтөлбөр,цэвэр агаар сангийн,ерөнхий сайдын50тэрбум гээд өөр олон олон тендерүүдээс авилгалдаж,луйвардаж нуусан хөрөнгөө хууль ёсных болгох гэсэн башир арга байна.ер нь монгол улсыг албаар эз-ийг нь дампууруулж байгаад ийм бузар аргаа хэрэгжүүлэх гэсэн эртнээс зохион байгуулж төлөвлөж өргөн барьж байгаа хуулийн төсөл байнаа.
2015-01-27
иргэн:
буруу аргаар баяжсан зарим хулгайч нарыг уих, төр засгаас холдуулахгүй бол ард түмний нэр барьж, 5 жил тутам өршөөлийн хууль санаачлах болно. харин ард түмэнд өршөөлийн хууль хэрэггүй тэдэнд өршөөл хүсэх асуудал ч байхгүй
2015-01-27
цулдай:
бүхэл бүтэн ордуудыг уул устай нь хулгайлаад авчихсан улс төр бизнесийнхэнтэй эхлээд ярь. тэд үнэнээрээ татвар төлдөг болохгүй бол энгийн иргэд төлөхгүй ээ.чи эхлээд ядуу хоосон иргэдий хармаа тэмтрэх юм ярьж байна.энэ бол популизм. зарчим тодорхой байх ёстой, бүгд мөрдөх ёстой, гэхдээ дээрээсээ эхэлж мөрдөх ёстой.
2015-01-27
mgl irgen:
tantai sanal neg bn.
2015-01-27