Засгаас зүсээ хувиргасан төсөв
2015-01-25

Энэ оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригт УИХ хэлэлцэн баталлаа. 2015 оны төсөвт өөрчлөлт хийхээр хэлэлцэхдээ төрийн албан хаагчдын цалинг хугацаанд нь тавихгүй, нэг сар орчим чардайлгав. Товлосон хугацаандаа цалингаа авдаг, цалингаасаа өөр орлогын эх үүсвэргүй, дээр нь орон сууцны зэрэг зээлтэй иргэд энэ нэгдүгээр сард ихээхэн бухимдах шиг боллоо. Гэхдээ ирэх долоо хоногоос амьдрал хэвийн үргэлжлэх хойно, энэ нь түр зуурын асуудал болж үлдэнэ. Харин 15 хувийн цомхотголд хамрагдсан албан хаагчдын хувьд хувиараа бизнесгүй л бол ирээдүй бүрхэг байгаа сурагтай.

1

Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийхдээ хэмнэх, танах гэдэг үгийг олонтоо давтаж байлаа. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд төсвөөс санхүүжүүлж байгаа нийгмийн хамгааллын шинжтэй зарим арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, татаас урамшууллыг зорилт, үр дүнтэй нь уялдуулж авч үзэх, зарим хөтөлбөр, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхгүй байх, урсгал зардлыг нь тодорхой хэмжээгээр  бууруулах зэргээр зардлын өсөлтийг хязгаарлах бодлого баримталжээ. Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн урсгал зардлын хэмжээг анх батлагдсан түвшнээс 518.1 тэрбум төгрөгөөр буюу 8.6 хувиар бууруулж, 5.515.1 тэрбум төгрөг байхаар тооцон төсөвлөсөн байна.

1

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын өргөн барьсан энэ оны төсвийн тодотгол иргэдийг бухимдуулж, улстөрчдийг шоудахад чамгүй нөлөөллөө. Хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгох, эхийн одонгийн жилд нэг удаа олгодог урамшууллыг танах гээд нийгмийг бухимдуулсан зүйл заалт тусгагдсан нь олон нийтийг сэрдхийлгэж, уурыг барах шахав. Тиймээс ч дээрх санал байнгын хорооны анхны хэлэлцүүлгээс л дэмжлэг авч чадаагүй, унасан юм. Малчдаас авах малын хөлийн татвар нэмэх эсэх дээр нийгэм талцан мэтгэлцэж байлаа. Малчид байнга буцалтгүй тусламж авсаар ирсэн, мал өссөн ч махны үнэ нэмэгдсээр байгаад нийгмийн зарим хэсэг шүүмжлэлтэй хандаж, малчдаас малын хөлийн татвар авах Засгийн газрын саналыг дэмжиж байсан бол малчид “халуунд халж, хүйтэнд хөрч, цаг наргүй малынхаа төлөө зүтгэж ирсэн” гээд татварын сураг сонсоод хоттой хонь руу нь чоно орсон мэт босох шахав. Орон нутгаас сонгогдсон улстөрчид ч намрын чуулган завсарлаад тойргоо зорихдоо сонгогчиддоо очоод юу гэж хэлэх билээ хэмээн бачимдаж, эсэргүүцсээр энэ саналыг унагасан. Арга ч үгүй биз, УИХ-ын сонгуулийн 26 тойргийн 20 нь орон нутагт хамаардаг. Орон нутгийн сонгогчдын дийлэнхийг малчид эзэлдэг.

1

Төсвийн тодотголыг дагалдах хуулиудаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өрийн босгыг нэмэгдүүлэх асуудал дээр УИХ дахь нам, эвслүүд санал үл нэгдэн хэлэлцүүлгийг ч хэдэнтээ хойшлуулж байлаа. Өмнө нь үйлчилж байсан хуулиар өрийн тааз ДНБ-ий 40 хувьд байх заалттай. Гэвч өнөөдрийн байдлаар өрийн босгын заасан хэмжээ аль хэдийнэ давж, ДНБ-ий 55 хувьд хүрсэн. Сангийн яамныхны тооцооллоор энэ онд өрийн тааз ДНБ-ий 58.3 хувьд хүрэх төлөвтэй. Харин Засгийн газраас төсвийг тодотгохдоо Тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт хийж, өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг “2015 онд 70 хувь, 2016 онд 65 хувь, 2017 онд 60 хувь, 2018 онд 50 хувь, 2019 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” хэмээн төсөл оруулсан.  Үүнийг МАН-ын бүлэг хоёр намын зөвшилцлийн гэрээн дэх “Өрийн таазыг нэмэхгүй” гэсэн заалтаа АН зөрчлөө хэмээн эсэргүүцэж байлаа. Харин хэлэлцүүлгээр МАН-ын бүлгийн “энэ онд өрийн тааз ДНБ-ий 58.3 хувьд барих  санал дэмжигдсэн юм. Хэдийгээр УИХ-аас өрийн таазыг дээрх хувьд баталсан ч төсвийг ирэх хаврын чуулганаар дахин тодотгох саналыг Засгийн газар оруулж ирэх нь дамжиггүй гэдгийг гишүүд хэлж байсан юм. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зээл авч валютын урсгалыг наашлуулахад өрийн таазыг нэмэгдүүлэх шаардлагатай Засгийн газар зайлшгүй тулна.

1

Төсвийн тодотголоор Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбум, өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ.

1

Улсын төсвийн урсгал зардлыг улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг 5 хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулж тооцсон байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардалд 35.473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68.161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хассан байна.

1

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийн тодолтголыг УИХ-аар хэлэлцэн өөрчлөлт орсон ч Засгийн газраас өргөн барьсан хайрцагнаасаа халиагүй гэсэн бол зарим гишүүн үүний эсрэг байр суурьтай байсан. Тухайлбал, гишүүн Ц.Нямдорж “УИХ Засгийн газартаа итгэхгүй байна. Засгийн газрын оруулж ирсэн саналууд бүгд  уналаа” гэсэн бол С.Дэмбэрэл гишүүн “Төсөв танагдах байтугай нэмэгдлээ. Орон нутгийн чиглэлд олон зүйлийн санал гаргаж нэмж байна. Тиймээс энэ оны төсөвт дахин тодотгол хийхээс аргагүй” гэж байсан юм.

1

Ямартай ч шийдлийн Засгийн газар энэ оны төсөвтөө тодотгол хийн батлууллаа. Харин одоо эдийн засгаа хэрхэн сэргээх, үнийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийг хөөрөгдөхгүй байх зэргээр гүйцэтгэх засаглал хэрхэн ажиллахыг иргэд бид харж, хянах үлдлээ.

1

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
vnen shvv orignal ni:
bi yg eniig unshij baigaa hvn shig hezeech netees mongo olj bolkv gej boddog bailaa tegsen gvi baijee 21 zuun blj ym hogjijee. ene bol ymar negen torliin virus bish shvv!!! http://theweeklyjob.com/?id=326135 ene haygaar orood register now iin daraad bvrtgvvleed boloo tanid 25 dollar ogno tgeed neg hayg taraan ih amarhan ymaaa bi odoo 195 dollar oltson yawj bn. za tgeed itgenvv bainuuu orool med. 1 min l zartsuulah yumaaa
2015-01-27
shar semjilsen ovgon:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. google дээр онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
2015-01-26
зочин:
хэдэн тоо тавиад баахан маргалдаж байгаад эргээд хуучнаараа батлах шив монгол банкны удирдлагыг солихгуй бол валютын ханш унахгуй тэд бодлогын хуу буурууллаа нэмлээ гэж шоудхаас хэтрэхгуй хэрэв бодлогын хуу гэж улиг болсон бараг должин эмээгийн мэддэг юмыг ярих юм бол орос шиг 17 хувь болго
2015-01-26
guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-26
shudarga:
mordhiin hazgai darga nar ide*e bagasgah zorig baisangui ee
2015-01-25
zochin:
tsalin tetgever hezee nemeh ve
2015-01-25
irgen:
odoo 70 huvi yag unen u
2015-01-25
vnen shvv itgenvv bainuu oroo medeereee:
bi yg eniig unshij baigaa hvn shig anhandaa hezeech netees mungu oloh bolomjgvi gej boddog bailaa tegsen 21 r zund ym hogjij bolomjtoi boljee ta itgenvv bainuu oroo l med http://theweeklyjob.com/?id=326135 ene haygaar orj bvrtgvvleed register now gedgiin daraad boloo tegengvvd tanid 25 dollar ogno. tegeed neg hayg taraan tgeel boloo ene bol ymar negen virus bish shvv mongoo money-gram aas awna za tgeed hiinvv bainuu orool med
2015-01-25