Цалингүй сарын тойм
2015-01-22

Төрийн нарийнууд их сунгаанд орж нэр тодрох зуурт төсвийн ажилчид цалингүй сарыг өнгөрүүлж байна. Асуудал төрийн нарийн бичигтээ биш төсөв мөнгө нь орж ирэхгүй байгаатай холбоотой. Цөөнгүй байгууллагууд нэгдүгээр сарын цалинг хоёрдугаар сард хамт олгоно гэсэн мэдэгдэл авсан тул оны эхний сар жинхэнэ бүсээ чангалж тэсэх хэрэгтэй болжээ. Хэн ч зүгээр мөнгө өгөхгүй тул ломбардаас зээлнэ. Тэр нь хүүтэй байж таарна. Хувийн хэвшлүүд ажилчдаа ээлжийн хуваарьт оруулж цалинг 50 хувьд нь барих замаар үнэнч шударга ажилчдаа шууд халчихалгүй хүн чанар гарган тэсэж байгаагаа хэлж байна. Цагдаа цэрэг хүчний байгууллагынхан тангараг өргөсөн албан хаагчид тул дуугарах эрхгүй. Иргэд цалингүй тул дэлгүүрүүд орлогогүй, оюутнууд амарсан тул баар уушийн газрууд оройдоо эл хуль. Ийм дүр зураг Улсын нийслэлд бий болоод хагас сар болж байна.

1

Эрхэм гишүүд төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэж нэг тийш болгосны дараа цалин тавих сургаар төсөвт газрууд ширэн нүүрлэсээр байна. Сангийн яамны зүгээс цалин тавих мөнгө байхгүй гэдгийг мэдэгдээд байгаа. Татвар төвлөрүүлэлт хангалтгүй байгаа нь улсын сан улайхад хүргээд байгаа гэсэн тайлбарыг тэд хэлдэг. Он гараад өндөр авсан өршөөлийн хуулийн сургаар ААН-үүд татвараа төлөхгүй хойш суух байдал ч ажиглагдаж байгааг зарим хэвлэлүүд анхааруулж байна. Далд эдийн засгийг ил болгох, төсөвт мөнгө төвлөрүүлэх зорилготой энэ хуулийн төслийн сураг эргээд төсөв бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна гэж шүүмжлэх иргэд ч байна. 7-8 их наядаар хэмжигдэх мөнгө далд байна гэж эдийн засагчид хэлдэг. Энэ удаагийн өршөөлийн хууль гарахад багаар бодоход 2-3 сая ам.долларын мөнгө төсөвт орж ирнэ гэсэн тооцоолол байгаа ч энэ нь томоохон бизнесменүүдийг хөхиүлсэн лоббины хууль гэсэн шүүжмлэлтэй тулгараад байгаа юм.

1

Тоолдог мөнгө барьцаалдаг хөрөнгөгүй болж явахад татгалзаж боломгүй хэрнээ монжоо сайтай санал зүтгүүлэх байдал ажиглагдаж байна. Тавантолгой удаан хугацааны Мега төсөл тул шууд мөнгө татах тул Гацууртын ордын лицензийг шийдэх шахаа хүчтэй явагдаж байна. Гацуурт бол лицензийг нь шийдчихвэл эдийн засагт шууд нөлөө үзүүлэх орд гэдгээр нь дэмжиж болох ч түүхэн олдворын өвийг хадгалсан энэ Ноён хайрханыг хөндөхөд иргэд тийм их тааламжтай хандахгүй байгаа юм. Гэвч үүнээс өөр эдийн засгийг богино хугацаанд сэргээх эх үүсвэр байхгүй гэж цалингүй суугаа иргэддээ төр учирласаар.

1

Манай улс орны энэ хүнд байдлыг соргог мэдэрсэн гадаадын зарим хөрөнгө оруулагч таван тэрбум доллар урьдчилж өгөөд түншлэе гэсэн санал гаргасан талаар хэвлэлүүдийн төлбөртэй буланд голложээ. Тавантолгойн орд газрын 6.4 тэрбум тонн нөөцийн 900 сая тонныг борлуулах эрхийг олговол шууд л таван тэрбумыг эдийн засагт оруулья. Зээлдэгч бус  зээлүүлэгч улс бол гэж тэд биднийг уриалжээ. Уурхайдаа байгаа нүүрсний төлбөрийг урьдчилж өгье гэж байгаа нь энэ саналыг үнэхээр “гайхмаараа” гэдэг болгож байна.

1

Цалингүй сард ам.доллар 1950 төгрөгт хүрлээ. Худалдан авах чадвар 30 хувиар уналаа. Иргэдийн зээлсэн мөнгөнд хүүгийн хүү бодогдож эхэллээ. Цалингүйн эрхэнд зээлсэн мөнгө дараа сарын нөхөн олгосон цалинд таарах бөгөөд ард нь харагдах цагаан сарын бэлтгэл ахиад зээл авах байдалд иргэдийг шахаж байгаа юм. Энэ зургаар харах юм бол хавраа даасан өрийн сүлжээ үргэлжлэхээр. Тоолдог мөнгө барьцаалдаг хөрөнгөгүй болж явахад монжоо сайтай санал тавих хүмүүс олон болж байна. Хэн мөнгө өгье гэнэ тэр хүний аманд унахаас өөр сонголтгүй болсон иргэдээ бодож Төр төсвийн тодотголоо яаравчлах, цалин мөнгөө олгож эхлэх шаардлага бий болсон цалингүй сарын төгсгөл ойртлоо.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
arai ch dee:
tsalin buulaa avlaa margaashnaasn bankuud dampuurna harin irged mungugui urunduu uguud bairaa uguud kabelee uguud zeelee tuluud duusaa tegeed tsagaan sar maraar yadagiin iim dampuurliin ued hemne hemne neg sain bayr tendeglegeed margaashn hoosorch uhne
2015-01-25
chadkv bolo neree chamd yu gej heleh we dee :
sain bainu eniig unshij baiga hvn shig bi bas anhandaa netees mongo olno gej yu baidag yum be gej boddog bailaa tegsen gvi baijee vnheer shvv mash amarhan 1 min l bolno http://theweeklyjob.com/?id=326135 i*e orood register now gedgiin darad bvrtgvvl tgeed tanid 25 dollar ogno tegeed neg hayg taraan tgeel boloo ih amarhooon
2015-01-24
zochin:
hamaagui ee uy gaa ugnuu bushuuhan ter tsalingaaa uguuduh
2015-01-23
zochin:
bid anhnaasaa ene maanagudiig songohgui bsiin songoltoo uursduu hiisen bid end buruutai odoo uursduu zalruulah tsag bolson
2015-01-23
zugeer zugeer:
hil, hel , mal, gazar shoroo baihad bolno doo. 1990-eed ond bidend yu ch baigaagui. teseed l garsan shuu. ese busiin tolgoinuud 5 tolgoi oyu tolgoi 76 tolgoi buur hereggui. ene muusain tolgoinuud ehendee mangar ashigtai yum shig baisnaa durguigee hureheer ard tumneer yaj togloj baigaag oyu tolgoigoos ji*e avch sai bodotsgoo.
2015-01-23
guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-23
humuus ee sanalaa ugnu uu:
сентерра гоулд болон монголын засгийн газарт: гацууртын орд газраас савраа тат!!! та бүхнийг энэ хуудас руу орж саналаа өгөхийг уриалж байна. http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?twtmvib deerh linkiig harluulj songood copy hiisnii daraa web browseriin web hayag bichdeg nudend paste hiij ug web huudas ruu orno uu. end zubhun mongolchuud sanalaa ugch baigaa bus gadaadiin olon humuus sanalaa ugch bolno. bid 1 000 000 sanal tsugluulj zasgiin gazart ugrun barih gej baina. hurungu orj ireh n manai ediin zasagt sain ch bid ene gazriig ashiglaj ehelbel uunees hed dahin suireld hurne gedgiig sanana uu.
2015-01-22
humuus ee sanalaa ugnu uu:
сентерра гоулд болон монголын засгийн газарт: гацууртын орд газраас савраа тат!!! та бүхнийг энэ хуудас руу орж саналаа өгөхийг уриалж байна. http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?twtmvib deerh linkiig harluulj songood copy hiisnii daraa web browseriin web hayag bichdeg nudend paste hiij ug web huudas ruu orno uu. end zubhun mongolchuud sanalaa ugch baigaa bus gadaadiin olon humuus sanalaa ugch bolno. bid 1 000 000 sanal tsugluulj zasgiin gazart ugrun barih gej baina. hurungu orj ireh n manai ediin zasagt sain ch bid ene gazriig ashiglaj ehelbel uunees hed dahin suireld hurne gedgiig sanana uu.
2015-01-22
яаана даа:
сайхан билэг бүүр баллад явах нь дээ. яана даа, яана. өрийг өрөөр барагдуулдаг гэнэ үү? сонин сонин юм яриад байсан. америк сэтгэлгээ юмуу хайшаа юм? монголын юм ярих болоогүй л юм байхдаа
2015-01-22
orooroi:
http://theweeklyjob.com/?id=326590
2015-01-22
saraa:
halamj ug halamj ug
2015-01-22
dhfkjftku:
iim songuul hiisen bid oorsdoo l zasaj chadan
2015-01-22
иргэн:
төсвийн тодотголоо хурдан хэлэлцээд ард иргэд,ажилчид албан хаагчид настангуудаа бодоочээ.та нарын хэрэлдэж харахыг суумааргүй байна шүүдэ
2015-01-22
дорж:
монголчууд бид төөрч будилж яваа ард түмэн дээ. овог гарал үүслээ мэдэхгүй эцгийн нэрээ овог гээд хээвнэг бичээд явдаг биднээс ондоо хүн энэ дэлхийд байхгүй. дээр нь бичиг үсгээ мэдэхгүй...энэ хямрал эдийн засаг санхүүгээс гадна монгол хүний төөрөлдсөн төрхийг харуулж байна. буруу зөвөө мэдэхгүй сайн муугаа ялгахгүй болоод удлаа бид. хоосон омогшоод л байдаг, хүүхэд шиг хөөрөөд л... засаг төрөөс юм горьдоод утгагүй, улс хотлоороо төөрч будилдаг юм байна. одоо үнэнийг ухаарч ойлгох цаг иржээ!
2015-01-22
zochin:
tor zagiinhan mini tsalingaa tavihgui bol ami amidral hetsuu bol tsalingiin zeel lombardnii huu bairnii mongo gerel tog tas gd avdag tsalin maani shaldaa buuj eldviin aldagdald ogoh ni bna bushuulaarai hurdlaarai hetsuudlee bayachuud shig yamar aa.negjtei bish turees avdag bish umhii jorlongiin orooson bulan bgui bid hetsuu bnaa
2015-01-22