Доллар буруутай гэж үү
2015-01-13

Америк долларын төгрөгтэй харьцах ханш 1900 гараад явчихлаа. Дурсамж өгүүлэхэд  2013 оны наадмын дараа ноён доллар 1515-1518 төгрөгт хүрэхэд бид их цочиж байлаа. Одоо бол ёстой гөлийнө гэдэг нь болжээ. Төгрөгийн ханш унах хэрээр иргэдийн үндэсний валютад итгэх итгэл суларч хадгаламж, хуримтлалаа зөвхөн ам.доллароор хийх хандлага улам бүр нэмэгдэх нь тодорхой. Өнөөдрийг хүртэл доллар төлбөрийн хэрэгсэл, өртгийг хадгалагч болж ирсэн ба манай эдийн засгийн хувьд маш чухал нөлөөтэй үнийн дохио болсоор байгаа. Одоогийн ам.доллар 1900 гараад байгаа нь төгрөгийн худалдан авах чадвар унаж байгаа бодит дохио ба төгрөг 30 хувиар унасан гэж эдийн засагчид хэлж байна. Ам.доллар ийн гаарч байгаа тухай тайлбарыг бид одоо бараг цээжилсэн. Хөрөнгө оруулалт байхгүй болсон, валютын нөөц хомсдсон л гэдэг. Бас буруутныг ч олоод заагаад эхэлсэн. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр бондын мөнгөнөөс асар ихийг төсвөөс гадуур зах зээлд нийлүүлснээс төгрөг цаас болоход нөлөөлсөн гэж Монголбанкийг шүүмжлэгсэд бий. Бүгд л үндэслэлтэй тайлбар шалтгаан мөн байх. Гэхдээ бид язгуур буруугаа олж харах ёстой гэж хэлж байгаа хүмүүсийн үгийг одоо сонсох ёстой байх.


Одоогийн эдийн засгийн хямрал нь улс төрийн хямрал дээрээ суурилж ирсэн харагддаг. Нам дамжсан олигархиуд бий болж эхэлсэн цагаас голомт авч одоо нийгмийн хорт хавдар болоод байгаа авилгын сүүдэр эдийн засагт үсэрхийлсний шинж гэж хэлж болно. Намын институцээр нь дамжуулан төрийн бүх эрхийг нэг хүн гартаа хийсэн тэр үеэс албан тушаал авилгын сүлжээ үүсч төсвийн мөнгийг тендер гэсэн сувгаар завшиж эхэлсэн тэр цагаас эдийн засаг ирээдүйгүй болж эхэлсэн. Эдийн засгийн өсөлт нь 7 хувьд хүрч байлаа ч иргэдийн амьжиргаа өчүүхэн өсч байсан нь үүнийг харуулна. Төрд гарч, гар урттай  болсон бизнесменүүдийн ихэнх нь бүтээгч салбарт бус импортын салбарт ноёрхсон эрхмүүд байлаа. Монголчууд гаднаас юмаа зөөгөөд л байх суурийг тэд сайн тавьж өгсөн. Олигархиуд баялаг бүтээнэ гэж байхгүй. Гадны хямд чанаргүй бараа бүтээгдэхүүнийг төрд шахах ажлыг сайн хийж байсан тул өдгөө манай улс өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг гаднаас ам.доллароор авдаг агуу импортлогч орон болчихоод байгаа юм. Энэ сөрөг байдал эрт илэрч эдийн засаг халуунтай байгаа нь дохиолж хямрал нүүрлэж эхлэхэд уул уурхай эрдэс баялгаа лицензжүүлэн зарах замаар ам.доллар татаж эхэлсэн байдаг. Лиценз аваад зардаг дамладаг бүхэл бүтэн сүлжээ бий болж хар зах шахуу юм үүсч байсан гэж бодохоор энэ үед юу гээч замбараагүй үйл явдал болж байсны зах зухыг харуулна.


Энэ бол эдийн засаг өнөө хямрахын бас нэг угтал байсан байна. Үүнд голлон тоглож найруулж байсан эзэд нь улс төрийн нөлөөт хүмүүс, тамга атгасан эрх мэдэлтнүүд байсан. Баялгаараа баяжиж, эдийн засгаа эмхлээд авах нэг алтан боломж бидэнд хэсэгхэн зуурт гарсныг ийн авилгын нэг шинэ сүлжээ болгон завхруулахыг улстөрчид тэдний гар хөл болсон нөхдүүд хийсэн. Сайн муу зэрэгцэн явагдсан уул уурхайн эрдэс баялгийн сургийг дагаж гадаадын хөрөнгө оруулагчид орж ирсэн ч манай төр молиго монгол араншин үзүүлж гэнэтийн ашгийн татвар зэргээр дарамт үзүүлж эхэлсэн. Үүгээр хөрөнгө оруулагчдыг гаргах их үргээлэг эхэлсэн. Эцэст нь гадныхан Монголын хууль журам, төр засагтай нь бус цагаан захтнуудтай нь түншлэх ёстойгоо ойлгож авсан байх. Ингээд уул уурхай түүнийг тойрсон хөрөнгө оруулалт хэдхэн хүний гарт төвлөрч эндээс эдийн засаг сэхэх нь гэдэг “дашийн шог” болсон. Гадаадын хөрөнгө оруулалтаар нөхөж байсан эдийн засгийн цоорхойгоо бонд зээлээр нөхөж аргацаан сонгууль дугуйлж явсаар өдгөө үнэнд гүйцэгдээд хямраад сууж байгаад зөвхөн улстөрчид л буруутай. Ардчилал зах зээлээр замнасан 25 жилд 28 Ерөнхий сайдыг үзэхдээ дэргэдээ эрдэмдэн судлаачид, эдийн засагчдийн мэргэжлийн зөвлөх баг ажиллуулж төрийн бодлогыг үндэс суурьтай холч хараатай төлөвлөж хийж байсан засгийн газрыг нэрлэхэд хэцүү байна.


Эцсийн дүндээ улстөрчдийн гараа угааж бэлээ нэмсэн он жилүүд биднийг өнөөгийн хямралд хөтөлж ам.доллар гэдэг даварсан мангастай болгоод байна. Өдгөө нийгэм маань бүхэлдээ авилгал хэмээх хорт хавдарт  гүнзгий идэгдсэнийг эдийн засгийн хямрал гэсэн томьёоллоор хөөсрүүлж гол зүйлээс олны анхаарлыг холдуулж байгаа санагдана. Өрийн таазыг нэмээд зээл авья яахав. Гарц ганц байгаа бол зөвшөөрье. Эхлээд өөртөө юмаа авч байж дараа нь нийгмийн төлөө жоохон юм  хаядаг суурь сүлжээтэй улс төрийн увайгүй наймаа, авилгын тор байхад тэр их зээл мөнгөний хэд нь зорилтоороо гарах бол. Бидний өнөөгийн “асуудал” эдийн засгийн хямралдаа биш, улс төрийн хямрал цаашлаад үндсэн хуулийн дордуулсан долоон заалт дээр суурилсан байгаа юм биш үү. Үгүй гэвэл хямралаар ханшаа чангалаад байгаа ам.доллар л буруутай юм байна.


Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
саран:
манан болохор доллор есехеер яагаад дуугарахаа байчихваа тун хэцуу болж байна шуу
2015-01-15
monhol:
zoljargaliig hal.
2015-01-15
zochid:
bankud tugrugin xuge nemeche,arai dendu bnashde,mongol bankni erunxilugchig soliod uguche,ene xun xudala yarix,namin dalgavar bielulj suxas ur zuil xisengui shde
2015-01-14
zochin:
dollor zoriud usguj bna,xen negend ashigtai l bgad bx shig,mongolin ard tumend l xund tusaj bnada,ard tumen songolto zuv xij bmar bnada,mongolin baychudad bol ashigtai shude
2015-01-14
zochin:
benzini buni une busan bx yum,jijiglengin une bux bolomjtoi l bna shde.ard tumen ursdu teneg bolxor odo yaltai ch bilede
2015-01-14
zochin:
a ltanhuyag gegch nuhurt ulsaaraa chaduulchihlaa. bas hamaatnuudad ni.
2015-01-14
zochin:
a ltanhuyag gegch nuhurt ulsaaraa chaduulchihlaa. bas hamaatnuudad ni.
2015-01-14
банкир:
золжаргалыг зайлуулья аа. төгрөгийн хадгаламжийн хүүг нэмэгдүүлээчээ
2015-01-14
5а-гийн баагий:
оросын рубль уруудаж байгаа нь гол бараа нефть 50 доллараас бууснаас үүдэлтэй гэж ойлгогдож байгаа.харин монгол төгрөг яагаад хэт уруудсаны учир юу байна? харин ч чангарах ёстой бус уу? морь унасан толгойгүй хүмүүсийг монгол гэх үү?
2015-01-14
answer:
mongolchuud unegui bolno gej uu...
2015-01-14
нам бусчуудын эвсэл :
монгол банк мөнгөний бодлогын хүүг 2014 оны 7 сарын 30-нд 12 хувь болгон, 2014 оны 8 сарын дунд үеэс валютын интервенцийг зөв зохистойгоор хийсэн даруйд долларын ханш 100 төгрөгөөр буурсан. гэтэл 2014 оны 9 сарын 2-нд болсон гадаад валютын дуудлага худалдаанаас эхлэн оролцолгүй дахин долларын ханшийг зөнд нь орхиж, гадаад валютын ханшийн зөрүү нь дээрээс насаараа идээд барахгүй хөрөнгийг олдог гэдгээ ард түмэнд ил тодоор нотоллоо. монгол банкны золжаргал тэргүүтэй нөхдүүд нөгөө л болсон гадаадын хөрөнгө оруулалт зогссон, эдийн засаг хямралтай байгаа гэсэн улиг тайлбараа тавьж ард түмний тархийг угаасаар.... яг үнэндээ бол долларын хомсдол гэж яг үнэндээ сүрхий юм байхгүй юм шүү дээ. гадаад худалдаа буурсан, гаднаас бараа оруулж ирээд ч ашиггүй болохоор хэн доллар ихээр авах вэ дээ. авах нэг нь юань, рубль л авна шүү дээ. тэгээд ч хоёр их хөрштэйгээ юань, рублийн своп хэлэлцээр байгуулчихаад байхад....монголбанкныхан л өөрсдөө зохиож дундаас нь баахан цавчаа хийдэг, тэртээ тэргүй гадаад валютын нөөц 1,3 миллиард доллар байхад тэрнийг хангалттайгаар зарсан ч тэгтлээ валютын нөөц дундрахгүй, учир нь алт олборлолт нэмэгдэж монгол банкинд тушааж байгаа алтны хэмжээ ихээр нэмэгдсэн болохоор дорхноо л нөхөөд авчихна. бэлэн мөнгөний зохиомол хөөсрөлт, төгрөгийн ханш уналтыг бий болгож байсан 8%-ийн зээл болон бага хүүтэй зээлүүдэд зориулагдсан принтүүд зогсчихоод байхад долларын одоогийн ханш бол зүгээр зохиомол хөөсрөл юм шүү. монгол банк бодлогын хүүгээ 2015 оны эхний улирал гэхэд дахин өсгөж оростой адил 17 хувьд хүргэх хэрэгтэй байна. хэрэв ингэх юм бол 2015 оны хавар гэхэд зах зээл дээрх мөнгөний хөөс өөрөө угжирч хагарч долларын ханш 1470-1575₮ орчимд байх боломжтой гэж эдийн засагчийн хувьд үзэж байна.... ард түмний авдаг цалин тэтгэврийн 1000 төргөгний 450 –нь салхинд хийсчихээд байна. энэ мэдлэг чадваргүй золжаргалыг үтэр түргэн ажлаас нь халж зохих шийтгэлийг нь нэн даруй өгөөч ээ. 90 онд баахан амьтны толгой эргүүлж цэнхэр ягаан тасалбар гэж хоосон цаасаар улсын өнгөтэй өөдтэй үйлдвэр хоршоог гадна дотны зальхай луйварчин дээрэмчдэд үнийг нь зориуд унагаан үйл ажиллагааг нь зориуд зориуд унагаан үйл ажиллагааг нь зориуд дампууруулж өгсний шийтгэлийг нь ч гэсэн ногдуулах нь зүйд нийцэх болно. https://www.facebook.com/profile.php?id=100007399847020 nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2015-01-14
zochin:
2000 hurchihvel amar bish uu. tootsoo bodohod amar shuu dee
2015-01-14
зочин:
жолооч нараа: тэврийн хэрэгслийн татвар нэмэхээр бол жагсах юу ч биш шүү, бослого, ....... болно шүү
2015-01-13
zochin:
ene zaruudaa zailuulaach ee
2015-01-13
guest:
өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл http://e-surgalt.com сайтад зочлоорой
2015-01-13
irgen:
yg odoo haan bankind dollar zarah ni 1942 tugrug boljee.nogoon ch mundag usuj b/na shyy.
2015-01-13
болормаа:
доллар буруутай гэжүү... хорвоо буруутай гэжүү...
2015-01-13
zochin:
yag unen tiim ch ikh erelttei zuil bish tgd ch ihenh baraa buteegdehuun yuan aar avch bga. zohiomol hoorogdoloo bolih hetegtei dee gol ni baraa buteegdehuunii une bga um magadgui ene benzinii uniig buulgahgui bh shildeg arga bh l daa
2015-01-13
болор:
$ бидэнд өдөр тутмын талх шиг хэрэгцээ биш шүү дээ зохиомол үнэ хөөрөгдөл,
2015-01-13