Популист дөнгө
2015-01-08

Гинжнээсээ өөр алдах юмгүй Оросын ажилчин анги  хаант засгийг самарч, энэ нь бүх дэлхийг улаанаар бүрхэх коммунист хийрхэлээр туг хийн үндэсний үзэлтэн эх орончдыг устгах коментерний “геноцит” ажиллагаа болон өргөжиж байлаа.  Энэ давалгаанд бидний ахмад үе хөрөнгөт нийгмийг алгасч лам дээл хамжлагат ёсыг халж социолизм байгуулахаар зорьж ажилчин ангийг үүсгэж байсан. “Нийгмийн гарал ажилчин” гэж анкет бөглөхдөө нэр хүндтэй гарал үүсэлтэйдээ бахархдаг ч байсан байх. Хувьсгалын дараа малчин ангиас ажилчин анги үүсэж, залгаад сэхээтний давхарга бий болсон байдаг. Ардын хувьсгалаас ардчилсан хувьсгал хүртэлх нэгэн үеийнхэн  хамжлагат ёсноос нийгэм журамт улсыг  бий болгосон гавьяатай. 70 жил улаан коммунист үзлээр боолгуулсан ч долоон голтой гэдгээ харуулж Монголоороо тэсэж үлдсэн биднийг одоо харин популизм гэдэг дөнгө залхуугийн боолчлолд оруулах гэж байна.  


Ангийн болоод хөрөнгийн ялгааг устгаж, тааваараа ажиллаад нийтийн тогооноос хүсэнээрээ халбагадаж болох далай баян нийгмийг байгуулна гэж яс итгэж нэгэн насаараа зүтгэсэн буурлууд бий. Сүүлийн 25 жилд энэ үзэл үгүй болж, олон зүйл өөрчлөгдсөн. Хийж бүтээсэн өөрчилж цогцлоосон нь их ч 70 жилд бий болсон  ажилчин анги гэж байсны оронд “ажилгүйчүүд” гэдэг шинэ анги үүсчихсэн ч юм шиг. Тэднийгээ бэлэн мөнгөөр угжиж саналыг нь ходоодоор нь өгүүлээд сурчихсан ч юм шиг. Хэн хөдөлмөрлөсөн нь бус хэн хүссэн нь нийтийн тогооноос халбагадаад зүгээр суугаад байж болох төсөөлөлтэй нөгөө коммунизмаа байгуулах гээд байгаа ч юм шиг санагдана. Маш товч хэлэхэд сонгуулиар түүчээлэн төрийн эрхэнд чичирсэн намууд сонгогчидоо анги давхаргаар хуваан ялгаж,  бэлэн мөнгө тараасаар популизм гэдэг гинжээр иргэдээ бэхлээд авчээ. Малчин, тариачин, оюутнууд, ажилгүйчүүд  залхуучууд бүгд адилхан ямар нэг халамж тэтгэлэг хүртэх болсон ба энэ дөнгөндөө бид ямар их дассаныг нь ойрын хэдэн өдөрт харж болохоор байна. Популизм гэж нэрлээд байгаа улс төрийн амлалтаар тараасан бэлэн мөнгө, хавтгайрсан халамж биднийг өөр замруу хөтөлж байгааг сэхээрэх хэрэгтэй болжээ. Хямралын эсрэг сөргүүлсэн хэмнэлт популизмийг тойрох аргагүй. Дагаад  үүнийг хараалсан улс төр аль хэдийн эхэлсэн ба халамжаараа өөр хоорондоо барьцах маягийн талцаан сошиал ертөнцөд бий болж байна.Одонгийн мөнгийг ялгаж олгон, жирэмсэн эхчүүдийн мөнгийг танаж, малчдыг минь татвардах гэж байгаа бол хогны уутаа болиод, оюутны 70 мянгаа адилхан хас гэж байна. Булаацалдаж  төрөлжүүлж, түүн дээрээ талцаж болохоор ийм л их халамжтай хэрнээ нэг их наядын алдагдалтай төсөв барьчихаад сууж байна бид. Халамж тэтгэмжээ хамгаалж зарим нэг нь жагсах ч сураг байна. Хэмнэхгүй энэ чигээрээ хямраад байя гэж байгаа жиргээч, тэрслүү хүн мэдээж энд байхгүй. Харин зарим нэг нь санаатай улс төржуулэх бүжгээ эргэж иргэдийг талцуулж байгаа нь харамсалтай.  


Комунизмийн үзлийг дагасан коминистууд гэж байсан бол популизмийг дагасан популистууд мөн бий болсон байна. Бэлэн мөнгө халамж нийгмийн аль давхаргыг онилсон болох нь тодорхой буюу улс төржүүлэхэд хамгийн амархан сэдэв. Хөөрхий эхчүүд, эмзэг ядуу өрх бүлийн хүүхдийн мөнгийг булаалаа, дараагийн сонгуулиар тооцоо бодоцгооё гэх популистуудын энэ шахаа идэвхжээд байвал  эрх баригч хүчин бэргэж эргэлзэнэ. Нам нь айж ерөнхий сайдаа “одоо боль гэж”  шахан, сонгуулиа бодон гарцаагүй байдлыг тойрох гэж сэтгэж ч  магадгүй. Улс төрчдийг сонгуулийн популизмаар  айлган түнтэгнүүлэх энэ арга зарим нэг байгууллага, үйлдвэрчний эвлэл холбоодын хувьд сурсан мэх нь болжээ.


Ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс тодорхой хэсэг бүлэг нэн ядуу иргэддээ халамж тэтгэлэг олгох нь төрийн нэг үүрэг. Энэ халамж хамгаалалтыг хүртэх ёстой нь ямарч саад тотгоргүй авах учиртай. Ялангуяа энэ хямралын цаг үед халамж харахгүй бол амьдарч хүчрэхгүй болсон тартагтаа тулсан иргэд олон байгааг ойлгоно. Харин халамжийг хавтайруулаад тараагаад байвал хөгжлийн дөнгө, иргэдийн эх оронч сэтгэлгээг хүлсэн гинж болдогийг хямралын эсрэг “хэмнэлт” зарласан энэ өдрүүдэд бид бултаараа нэг харлаа. Зүгээр мөнгө авах буюу халамж хавтгайруулан олгох болсон шалтгаан ч улс төртэй холбоотой, одоог хүртэл халамж улам хавтгайрсаар байгаа нь ч улс төрийн намуудын залгамж үйл ажиллагаатай холбоотой. Үүнд цэг тавьж, популист хийрхлийг давж гарах үүрэг энэ шийдлийн засагт хаяглагдаж байгааг халамжийг хамгаалсан эсэргүүцлийн аян хэлж өгч байна. Иргэдийн саналыг амархан авахаар хүзүүнд нь хийсэн улс төрчдийн популист дөнгө улс орныг минь бөхийлгэж мэдэхээр болсныг бид зөвшөөрөх цаг нь ирсэн байна. 



Пүрэвжавын Баярхүү / тоймч/


Shuud.mn
Сонин хачин
zochin:
иймэрхий зуйлийг хэнч хэдэн удаач бичиж чадна тэгээд дээрсэн юм алгаа
2015-01-09
zochin:
иймэрхий зуйлийг хэнч хэдэн удаач бичиж чадна тэгээд дээрсэн юм алгаа
2015-01-09
батт:
маш зөв бичсэн байна шдэ яг загтнасан газар маажав гэгч болжээ монголын ард түмэн энэ хэдэн жилд ийм л арчаагүй амюрах чадваргүй болсон байна шдээ, с.е.к.с хийж байхдаа улсынхаа төлөө зүтгэж байна гэдэг болж , хүүхэд төрүүлж, өсгөж байгаа нь ч төрийн төлөө, амьдарч амьсгалж байгаа нь ч эх орны төлөө болж дээ хөөрхий!!
2015-01-09
батт:
маш зөв бичсэн байна шдэ яг загтнасан газар маажав гэгч болжээ монголын ард түмэн энэ хэдэн жилд ийм л арчаагүй амюрах чадваргүй болсон байна шдээ, * хийж байхдаа улсынхаа төлөө зүтгэж байна гэдэг болж , хүүхэд төрүүлж, өсгөж байгаа нь ч төрийн төлөө, амьдарч амьсгалж байгаа нь ч эх орны төлөө болж дээ хөөрхий!!
2015-01-09
zochin:
salbar ni bantan bolsoor nurgeseer 2 jil bolj bhad said nu mandaad unen oilgomjgui bolovsrol shinjleh uhaand uhaalah oyunlag said hairlaach dee zasag mini naidah yumgui bolloo
2015-01-09
үнэнхүү:
энэ баярхүү үе үе эмзэг сэдэв хѳндѳж их үнэн бичих юм. популизмчид сүүлийн үед улаанчулуут, цагаан даваагаар их тѳрѳлжиж байгаа баярхүү! гэдсээ чангартал, бүр тасартал бүсээ чангаллаа ард түмэн цаана чинь гэнээ хэхэ. сүйд болж байгаа юм байхѳѳ! гол нь та*рчих гээд байгаа юм бол нутгийн нударган индианчуудын малнаас та*ж аваад маллаач дээ. аа хүүхдээ сургууль бараадуулах гээд хотод ороод ирсэн гэж үү! хѳдѳѳ сургууль байдаггүй юмуу! хордлоготой хоолтой ч гэсэн дотуур байр гэж нэг юм байгаа биз дээ!
2015-01-08
чамд зориулав:
популизм байж л хувьсгал хийдэг юм шүү дээ. худлаа тэгж коммунист энэ тэр гэж өнгөрсөн лүүгээ хараах хэрэггүй. тэр нь байгаагүй бол чи ч байхгүй. жаахан буруу зөрүү олсон юмтай болждээ чааваас гэж. бас хэдэн халтар ном уншсан ухаантай юм байх. өлссөн чоно юу ч хийж магадгүй гэдэг. ард түмэн чинь тийм байдалд байна. тэгтлээ мундаг ардчилагчид, ухаантнууд нь тэр үед яагаад тэгээд тийм байлгаж чадаагүй юм. худлаа ингэж тархи угаахаа боль. тэгээд ч хуучинаа санагалзсан хүмүүс ч олон байна. ер нь бол эвгүйтвэл босч ч магад. ухаантангууд минь ард түмнээ бодох цаг болоод байна шүү. бүү хоосон хийрх популизмч гуай
2015-01-08