Ерөндөгтэй зээл
2015-01-06

Тусгаар тогтносон улс орондоо буйраа сахисан хөх толбот монголчууд бид 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2 995 949 болсон байна. Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцооллыг холбогдох албаныхан гаргажээ. Гурван сая дахь иргэнээ будилаангүй бүртгэх баталгаажуулах журамтай ч болоод авлаа. Зарим судлаачид 2017 онд 3 сая дахь иргэн мэндэлнэ хэмээн таамаглаж байсан нь ийн даруй 2 жилээр наашиллаа. Үүнийг хүн амын өсөлтөө дэмжсэн төрийн оновчтой бодлого, хүүхдийн 20 мянгын хаялга гэж магтвал хэт долигносон болно. Ажлын байр бий болж өрхийн орлого нэмэгдэж, харчууд овоо мөнгө олдог болсон гэвэл туйлширч хадуурсан болно. Харин гэр бүл төлөвлөлт гэдэг ойлголт хүмүүсийн ухамсарт сууж нэг айл ядаж л 3 хүүхэдтэй байх гэсэн эрмэлзэл бий болсон эерэг нөлөөлөл үзүүлсэн гэж үзэх хүмүүс байна. Солих хувцастай орох оронтой болж байж гэр бүл зохио гэсэн эцэг эхийн товч удирдамжаар гэр бүл төлөвлөлтийг багцаалдаг байсан цаг бий. Зах зээлийн шилжилтийн үед хосууд хүүхэд гаргахаас татгалзаж  “хэмнэлт” хийж эхэлсэн нэгэн зурвас үе ч бий. Удалгүй энэ хэмнэлтээ гэр бүл төлөвлөлт гэж ойлгон арай бодитой харж эхэлсэн байдаг.


Ер нь бол дааварын  эм, умайн ерөндөг зэрэг жирэмсэлтээс  хамгаалах аргууд бий болсон 1950-иад оны дунд үеэс хүн амын нөхөн үйлдвэрлэлийг ухамсартайгаар удирдан жолоодох бодит боломж бий болж эхэлжээ. Тэнгэрийн тааллаар ч юм уу, бурхны зургаар бус хамгаалах аргыг зохистой хэрэглэж төлөвлөлттэй жирэмслэх замаар хүн ам зүйн тогтолцоонд нөлөөлөх иж бүрэн арга бий болж яваандаа энэ нь  гэр бүл төлөвлөлт гэж нэрлэгдэх болсон гэдэг. Манай улсад хэрэгжүүлж буй гэр бүл төлөвлөлтийн бодлого нь мэдээж хүн амын тоог цөөрүүлэх өсөлт бууруулах зорилго агуулаагүй, төрөлтийн хоорондох зайг тохируулах замаар эх нялхсын эндэгдлийг бууруулах дундаж наслалтыг уртасгах гэр бүлийн сайн сайхан бололцоот амьдралыг хангах зорилготой явж ирснийг онцлох ёстой байх.


Гэр бүл төлөвлөлт нь өөрийн эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, амьдралын байдалд тохируулан хүссэн цагтаа жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд төрүүлэх, төрөлт хоорондын зайг зөв зохицуулах, тохиромжтой насандаа жирэмслэх зэрэг олон ойлголтыг өөртөө багтаасан байдаг.Төрөлт хоорондын зай 2-3 жил байх,нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байх,18-аас өмнөх болон 35наснаас хойших төрөлтийг хязгаарлах, анхны хүүхдийг 19-25 насны хооронд төрүүлэх зэрэг заавал тооцохнөхцлүүд үүнд багтана. Энгийнээр бол нэгэн насны гэр бүлийн амьдралаа дарамт болгочихгүй, санхүүгийн бололцоо боловсрол, эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлсийг тооцон зөв тохиромжтой цагтаа жирэмслэх тухай ойлголт. Хүүхэд хийх 10 минутын ажил гэж хошигнож болох ч тэднийгээ хүн болгож мөр бүтэн явуулах үүрэг насан туршид ирэх тул дор хаяж 10 жилээ харсан зөв төлөвлөлттэй байх ёстойг л ойлгуулах гэж эмч мэргэжилтнүүд олон талаас нь тайлбарласан байдаг. Товчдоо бол хүүхэд төрүүлэх явдлыг гэр бүлийн хоёр төлөвлөн зохицуулахыг л хэлж буй хэрэг. Энэ төлөвлөлт нь ханиа зөв сонгохоос эхэлж насны эцэст элбэг хүртээмжтэй амьдралтай, үр хүүхэдтэй өнөр өтгөн өрхийн аав ээж, үр ачийн эмээ өвөө болсноор төгсөнө. Гэр бүл төлөвлөлт гэдэг нь танай гэр бүл хэр зэрэг тогтвортой амьдрах вэ гэсэн асуултад хариулт өгч байгаа юм гэж хэлэх хүмүүс ч байна. Үүнд өөрсдийн санхүү, боловсрол амьдрах орчин мөнгө олох бололцоо гээд олон зүйлээ зөв тооцох шаардлага гарна. Цувдай ч болсон идээд хүн болгочихно гэж хайнга ханддаг цаг улирч хатуу ширүүн өрсөлдөөнт нийгэмд гэр бүлээ авч явах тул асуудлыг өөрөөр харах ёстой гэнэ. Юм юмыг хүргэхийн тулд, хүүхэд бүрт хүртээхийн тулд эцэг эхэд ирдэг сэтгэлийн зовнил дарамт их байдаг. Наад зах нь жирэмслэлтийн болон төрөлтийн үедээ хүссэн эрүүл мэндийн үйлчилгээгээ авч, хүүхдээ аюулгүй газарт өсгөж бойжуулахад ч санхүүгийн тогтвортой байдал, хуримтлал хэрэгтэй юм гэдгийг одоо олонхоороо ойлгох болсон энэ цаг үед 3 сая дах иргэн хэвлийдээ нойрсож байгаа нь сайшаалтай. Гэхдээ гэр бүл төлөвлөлт нь хосуудын шийдлээс гадна төрөөс баримтлах хүн ам зүйн бодлого, улс орны нийгэм эдийн засгийн уналт босолттой салшгүй хамааралтай болж ирнэ. Үүнд хэлэх нэг жишээ байна.


Банкууд  2014  оны  3  дугаар  сарын байдлаар  нийт  1684 зээлдэгчид  95.9  тэрбум  төгрөгийн  ипотекийн зээл  шинээр  олгожээ. Энэ нь нэг талаас 1684 өрх амьдралын нөхцлөө дээшлүүлж орон сууцтай болсон сайн мэдээ. Нөгөө талаас ийм тооны гэр бүл  “ерөндөг” тавиулсан буюу дахин хүүхэд “төлөвлөх” боломж нь хумигдсаныг илэрхийлэх тоо. Энэхүү урт хугацааны /15-20 жил/ орон сууцны зээлтэй холбоотой хүүхэд гаргахаас татгалзсан хосуудын нэгэн давхарга бий болсон нь ажиглагддаг. Тэдний ихэнх нь гэр бүл төлөвлөлтөөр ид хүүхэд төрүүлэх насандаа буюу 25-35 насны эмэгтэйчүүд байх юм. Мэдээж үнийг миний бие жич судалгаанд тулгуурлан хэлж хараахан чадахгүй. Гэхдээ ойр тойронд байгаа хэдэн хүнээс дараагийн хүүхдээ хэзээ гаргах вэ гэхэд “зээлтэй шүү дээ хө” гэх бэлэн хариулт үүнийг хэлж өгнө. Атга будаа зүүний үзүүр рүү асгахад ганц нь л тогтохтой адил завшаан тохиолоор хүн төрөл олддог гэж хэлдэг. Энэ боломж нь цөөнгүй хосуудын хувьд байрны зээлийн дарамтанд давхар хаагдсан хэрэг. Одоо хүн бүхний авах гэж мэрийх болсон 8 хувийн зээл ерөндөгтэй зээл болсон гэж хэлж болно. Зээлээ төлөх 15 жилийн дотор юу болж өнгөрч хожим 50 дөхсөн эхнэр нөхөр хоёр хэнз хүүхэд гаргахыг зориглох эсэхийг бид таашгүй. Эндээс 8 хувийн зээл таатай хэдий ч сүүдэрт нь төрөлт хэдэн хувиар буурч байгаа вэ гэдгийг төр нэг судалж харах ёстой байх.


Үүнд  холбогдуулж олон тайлбар нуршилгүй 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ид үеэр төрийн тэргүүний хэлсэн үгнээс ишлэл авья.  



...Хүн төрлөө гэж бодъё. 5 сартай жирэмснээс эхлээд 12 сарын хугацаанд 40 мянган төгрөг авч байгаа. Энийг бид дэмжих хэрэгтэй. 20-40 насны хооронд байгаа төрөх насны ээжүүдийг маш сайн дэмжмээр байна. Монголчууд бид олуулаа болмоор байна. Нэг тоо хараад гайхлаа сая. Монголын нийт өрхийг аваад үзсэн чинь 70 хувь нь хүүхэдтэй өрх байна. 30 хувийнх нь хүүхдүүд том болоод тусгаарлачихсан бололтой. 70 хувийг нь 100 хувь гээд аваад үзсэн чинь 80 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Миний аав, ээж шиг 8 хүүхэдтэй айл хаана байна вэ? 10-15 хувь нь 3- 4 хүүхэдтэй байна. 5- 6 хүүхэдтэй нь нийт өрхийн 2-хон хувь болж байна. Нөгөө олуулаа болох монголчууд маань яав аа? Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг биз дээ. Бидний бодлого хаана байна аа. Улсынхаа ирээдүйг бодъё гэвэл бид хүүхдээсээ эхэлж бодох хэрэгтэй. 2 нас хүртэл хүүхдээ харж байгаа ээжүүдийн ажлыг хөдөлмөр эрхлэлт гэж үзэх ёстой. Тэр ээжүүдэд тэтгэмж өгөх ёстой...


Олуулаа болох тухай сануулсан Ерөнхийлөгчийн энэ сайхан санаа ажил хэрэг болж 2 нас хүртэл хүүхдээ харж байгаа ээжүүд цалин тэтгэмжтэй болоод ирвэл асуудал өөр болоод ирэх талтай. Хоёр биенийхээ цалинг харж банкны зээл, түүнд төлөх хүүгийн ая даган амьдарч байгаа хосууд дахин хүүхэд төрүүлэх боломж нь нэмэгдэнэ. Хүүхэд төрүүлэхэд нэг нь цалингүй хоёр жил сууна гэсэн аргагүй байдалд гэр бүл төлөвлөлтөө өөрчилж “хамгаалалт” сонгосон хосууд олон. Энэ ерөндөгийг хурдан авах ёстой байх. Хэдий хол санагдах ч 4 сая дахь иргэнээ угтах талаар одооноос ярих нь билэг дэмбэрэлтэй.


Пүрэвжавын Баярхүү / тоймч/


Shuud.mn
Сонин хачин
joojoo:
яг үнэн би дахиад 2хүүхэд гаргамаар бнадаанч зээлтэй банк 1 хоног хэтэрэхэд л залгана шүү дээ
2015-01-08
mgl suld urshuu:
hi.minii mongolchuudaa.eebeegiin usa n uxmel kapitalizmaar 24 jil sajillaa.aziin 4 n bar n zamaar yavsangui.etsest n ezengui tur eleg uushig n xordson ard tumen.zasag n mungu ugsun litsenz avba gesen duuren gadniixan.mgl suld urshuu
2015-01-07
setgel:
yaduu tarchig mongolchuud huuhdiin munguur aml zogooh gej huuhedtei boldog bolson shuu
2015-01-07
зочин:
монгол орны бүх хүн ам хэдэн саяын өртэй болсон гээд л байдаг. улс төрчид ичиж амьдраач. дээрх зургийг хар даа. тэр бяцхан амьтан бөөн өртэй л гэсэн үг ш дээ. одоо өрөө дартал та бүгд битгий ашиглан гаргаач дээ. хэрвээ тэгэхгүй бол бүх улстөрчид ард түмний өмнө нүүр хийх аргагүй нүгэлтэн болно.
2015-01-07
ард ард:
8 хувийн зээлээ төлж чадахгүй олон мянган хүмүүс байгаа шүү.... амьдрал туйлын хүнд байна...
2015-01-06
мудак гэж үүнийг хэлнэ:
1-д. 3 сая дах иргэн хэвлийдээ нойрсож байгаа нь сайшаалтай гэж солиорсон байна. үхсэн хүнээ л монголчууд иймэрхүү байдлаар хэлдэг. тэр хэвлийдээ байгаа хүүхэд чинь өсөж торниж байгаа амьд амьтан. үгээ олж хуцмаар юм. 2-д. атга будаа зүүний үзүүр рүү асгахад ганц нь л тогтохтой адил завшаан тохиолоор хүн төрөл олддог гэж баярхүү гэдэг энэ нөхөр л багцаалсан байх. түүнээс наад сургаал үгэнд чинь атга будаа гэж байхгүй л дээ. хүн болж төрөх хувь заяаг ямар ховор аз тохиол вэ гэдгийг арай өөрөөр хэлдэг юм. олж уншаад дараа нь цэцэрхэхдээ зөвөөр бичээрэй
2015-01-06
irgen ta:
irgen ta neg talaar zub helsen bn gehdee busad orond huuhed turuulehed huuhed bolon eejid ni tetgeleg buh talaar irdeg getel manaid bol yu bilee dee nz min .huuhed gargallaa gertee mungugui hoolgui ard ni zeel yah uu iim ulsad hun am ni yaj usuh uu erunhiilugch ch bai irgen ch bai hund ur huuhed olon bh saihan shu dee er nuhuruud ni hangalttai tsalin abdag bair suuts ni hymd bol ehneruud ni turuud l bn suu dee zeel gedeg huuchinii даажинпүүгийн пүүс данжаадуудын дансны өрийн бичгийн neg yum bish uu
2015-01-06
irgen:
banknaas bank busaas lombardnaas zeelee avaal amidraldaaaa bolhguin yu bgaam busad orond ch iiim bgaaa.nyltsganaj bhaar sain ajil hiii 2 ajil hii zaluuchuudaaa.
2015-01-06
zochin:
tiimee. mash zuv untsguus yarij bna. ter zasag maani ediin zagaa jaahan tsegtsleed daraa ni deerkh asuudlaa ergen harj mergen shiidvert hyrne gej naidaj bna. ehelsn ajii ni demjij eej aav ni zeelii ni teleed hedeh gereeree hyamraliig tuulah gej bvsee changalj bna. manai hyyhed 8% zeeltei buguud udahgyi terne
2015-01-06
ээнээ :
ёстой сайхан нийтлэл байна. үнэхээр залуу хүмүүсийн амьдрал яг л ийм байгаа. 8 хувийн зээл авсан"өвдөж, үхэж болохгүй" гэх үг мода болж байна.
2015-01-06
nuguu oluulaa boloh no shu dee:
yag unen shu urtei zeeltei hun yaj huuhed turuuleh bilee ene chin hunii erhk chuluund haldaj bga shu dee zeeltei hun uhej ul bolno bas turj ul bolno. ene ugiig erunhiilugch medreesei uuruu elbegee ih olon huuhedtei urgusun usgusun geed b,dag daa
2015-01-06
unen shuu:
bas odoogiin unen dur turhiig hundsun uguulel medeelel bn shu
2015-01-06