Шинэ оны босгон дээрх том хүлээлт
бол Тавантолгойн хөрөнгө оруулалт. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг тодрох үед
бараг зэрэг чимээлсэн Тавантолгой хөрөнгө оруулагчид ялалтын баяраа хааж ажил
хэргээ эхлүүлэхээр засгийн төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээнд сууж байна. Хятадын “Чайна Шэнхуа Энержи”, Японы
“Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл Тавантолгойн
ордод хөрөнгө оруулагчаар ажиллахаар шалгарсан. Энэхүү консорциумын төлөөлөл
Засгийн газраас гарсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хэлэлцээг эхлүүлж байна. Том
хүлээлттэй бага борлуулалттай байгаа нүүрсээ борлуулах ажлыг төр өөрөө авч явах
гээд барсангүй. “Эрдэнэс-Тавантолгой”
компанийнхан зүүн
Цанхийн нүүрсийг
тонныг нь 70 ам.доллароор
нийлүүлж, “Чалко”
компаниас авсан 350 сая ам.доллараа барагдуулахаар тооцсон ч өнөөдөр анх
тооцоолсон үнэ
нь хоёр дахин хямдарсан. Хятадад таататай үнээр нүүрс
нийлүүлэгч
өрсөлдөгчид гарч ирснээр нүүрсний
үнэ анхны төсөөллөөс хол зөрүүтэй хямдарсан. Одоо ч нүүрсний үнэ өссөн юм алга.
Гэтэл Тавантолгойн ялагч юунд найдаж Засгийн газрын хатуу болзлуудын ихэнхид нь
“за” гэж толгой дохиод байгаа юм бол.
“Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоолд хөрөнгө оруулагчид эхний 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулж, хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх ёстой гэсэн болзол тавьсан. Үүнийг хөрөнгө оруулагчид бараг зөвшөөрөөд байгаа гэдэг. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Шэнхуа энержи” компани Хятадад өөрийн гэсэн ложистикийн сүлжээ, төмөр замтайгаас гадна, нүүрсний томоохон зах зээлтэйд тооцогддог байна. Энэ компанийн төмөр зам Хятадын “Ганц мод”-ны боомтоос цаашаа далайд гардаг гэж байна. Энэ төмөр замаар манай нүүрс Өвөрмонголын тойргоос гарч Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд хүрнэ гэсэн төсөөлөл байгаа бололтой. Эндээсээ гадаад далай хүрч нүүрсээ Японы зах зээлд хүргэх бололцоотой гэсэн тооцоо ч байгаа юм байна. Тавантолгойн хар алтыг гуравдагч зах зээлд борлуулах ажил энэ төслийн оргил гэж болох төсөөлөл. Одоогийн хөрөнгө оруулагчдын хувьд энэ ажлыг Японы Сумитомо корпораци хариуцна гэдгээ илэрхийлсэн сураг байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан зүүн Цанхийн нүүрсийг тонныг нь 70 ам.доллароор нийлүүлж, “Чалко” компаниас авсан 350 сая ам.доллараа барагдуулахаар тооцсон ч анх тооцоолсон vнэ нь хоёр дахин хямдарч өөдрөг хүлээлтийг үгүй болгосон. 2011 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн Хятадын төрийн өмчийн компанид нүүрс нийлүүлж, өрөө дарж байна гэж шороо босгож эхэлсэн ч цаг алдсанаар өнөөдөр тонн нүүрсээ арай ядан 30 ам.доллароор нийлүүлж байгаа дүр зурагтай байгаа. Маш том зах зээлд өрсөлдөж нүүрсээ борлуулах тухай ярьж буй хэрнээ нүүрсээ машинаар зөөсөөр байгаа нь Тавантолгойн том онигоо юм. Шанагаар нь цутгах ёстой ам руу халбагаар нүүрс шидэж байхад эндээс олигтой юм хүлээлтгүй гэдгийг учир мэдэх хүмүүс төрд хэлсээр л байсан. Дэд бүтцээ шийдээгүй байж том тоотой борлуулалт хийнэ гэж өр тавьж ам гарсан төр энд ямар мэнэжэр гэдгээ харуулсан хэрэг.
Одоо Тавантолгойн нүүрс зорилтод зах зээлдээ хvрэхэд манай талын дэд бүтэц асуудал болоод байна. Урьдчилсан яриа хэлэлцээрээр бол хөрөнгө оруулагчид “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих ёстой болж байна. Ингэхийн тулд Гашуун сухайтын төмөр замд хөндлөнгөөс орж ирсэн Төр энэ замаас оролцоогоо цуцлах ёстой болж байгаа хэрэг. Анх Гашуун сухайтын төмөр замыг барихаар “Энержи ресурс” компани концессийн гэрээ байгуулж байсан удаатай.Гэвч төмөр замын ажилд зарцуулсан 94 орчим тэрбум төгрөгийг буцаан өгөхөөр болж, “Зам тээврийн яам”, “Төрийн өмчийн хороо”, “Монголын төмөр зам”, “Энержи ресурс” компаниуд хооронд байгуулсан гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-нд гэрээг хүчингүй болгосон байдаг.“Энержи ресурс”-ийн зүгээс хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан энэ төмөр замын гэрээг цуцлаж, төр дундаас нь орж ирсэн удаатай. “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барихад шаардлагатай 800 орчим сая ам.долларын тодорхой хувийг Хөгжлийн банкнаас гаргачихсан байгаа. Одоо төр энэ төмөр замаа сэргээгээд гарах ёстой болж байна. “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниуд төмөр замыг үргэлжлүүлэн барьж, гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх тохиролцоо хийгдэх нь бараг тодорхой гэж ажиглагчид үзэж байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгараад байгаа “Шэнхуа”, “Энержи ресурс” компаниуд “Тавантолгой”, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хамтран хил хооронд 18 км төмөр зам барихаар болсон гэж байна. Энэ 18 км төмөр зам манай нүүрсийг Хятадын гүнд хүргэх цаашлаад далайд гаргах боломж болох юм байна. Энэ нь “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн 267 киллометр төмөр зам, “Гашуун сухайт-Ганцмод” чиглэлийн 18 км төмөр зам.
Тэд хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд “Гашуун-сухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулж, 51 хувийг “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд, 49 хувийг Хятадын “Шэнхуа” компани эзэмшихээр болсон. “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн 267 киллометр төмөр зам, “Гашуун сухайт-Ганцмод” чиглэлийн 18 км төмөр зам баригдвал, Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд хүрэхээс гадна, гуравдагч зах зээлд хүрэх гарц улам нээлттэй болно гэж байна. Ийнхүү итгэлтэй байхын гол зангилаа нь “Шэнхуа энержи” компани энэхүү Ганц модны боомтын эзэн. Эндээсээ салаалсан төмөр замын ложистикийн сүлжээтэй. Ингээд харвал хөрөнгө оруулагчид Тавантолгойн нүүрсийг мөнгө болгоно гэж итгэлтэй дуугарч байгааг ойлгож болохоор. Хятадын “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлд бие биенээ нөхсөн нийцэл, ашиг олж ажиллах хоршил болж харагдаж л байна. Гашуун сухайтын төмөр зам дээр улс төржиж, талцаж телевизийн эфирээр үнэнээ нотлох гэж мөнгө цаг үрж байсан гашуун үнэнээ мартчихалгүй цаашилбал Тавантолгой хар алт эдийн засагт мөнгө оруулах цаг тийм хол биш харагдана. Одоогийн дүр зургаар харах юм бол ердөө л 18 км төмөр замын цаана л Хятадын гангийн үйлдвэрүүд эгнээд цаахна нь гадаад далай Японы боомтууд харагдаж байгаа гэнэ. Гэхдээ энэ шанаганд хар алтаа нийлүүлэхийн тулд эхлээд түүхий нүүрсээ баяжуулах ёстой болно.
Пүрэвжавын Баярхүү