Өнжих эрхгүй Шийдлийн засаг
2015-01-05

Шинэ оныг шинэ Ерөнхий сайд, Засгийн газартай угтсан монголчууд биднийг энэ жил юу хүлээж байна вэ? Хэдийгээр Засгийн тамгыг гардаж авсан шинэ хүн ч Ч.Сайханбилэг сайд олон нийтэд бүсээ чангалж, төсвөө хэмнэхийг шуудхан уриалж, хичээж ажиллахаа илэрхийлснээс бус ямар нэг амлалтаас зугтав. Сонгуулийн дараах бус парламентын бүрэн эрхийн хугацааны завсрын Засгийн газар болоод ч тэр үү, өмнөх Засгийн хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг үргэлжлүүлж, халамж, төсвийг хумхи бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

1

Ер нь төрийн албан хаагчид энэ оныг айхгүй ч аягүй угтсан гэхэд болно. Засгийн газраас хэмнэх бодлого хэрэгжүүлж төсвийн байгууллагын орон тоог 15 хувь цөөрүүлэх шийдвэр гаргаж, Цөмийн энергийн газар, Боомтын захиргаа зэрэг зарим агентлагийг татан буулгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу зарим яам эхнээсээ албан хаагчдаа 15 хувиар цомхотгоод эхэлсэн. Тухайлбал, Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэрэгжүүлсэн эхний ажлуудын нэг нь энэ. Тэрбээр Засгийн газрын шийдвэрийг дагуу найман албан хаагчаа халсан гэдгээ мэдэгдсэн. Хуучин он тоолол 360 хоног руу шилжиж байхад Засгийн газар 2014 оны төсөвт тодотгол хийн өргөн барьж, УИХ хэлэлцэн баталсан. Дээрх төсвийн тодотголоор цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэхээсээ тайлан баланс дээрээ нэгдсэн ойлголцолд хүрсэн байх, парламент чиглэл өглөө гэхэд Засгийн газарт хэрэгжүүлэх хугацаа байгаагүй. Харин 2014 оны сүүлчийн өдөр 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Энэ оны төсөвт хэрхэн өөрчлөлт хийхээс Засгийн газрын ирэх оны өнгө, цаашлаад хамтарсан улс төрийн хүчнүүд олон нийтээс ямар үнэлгээ авах өнгө нь цухалзах болов уу.

1

Хамтарсан Засгийн газар байгуулсан улс төрийн хүчнүүд энэ онд хэрхэн бүтээлч ажиллахаас ирэх оны хувь төөрөг шийдэгдэнэ. Учир нь сонгуулийн жилийн өмнөх он. Хамтарсан Засгийн газар энэ онд л төлөвлөснөө, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусгахгүй үүрэгтэй. Ирэх он сонгуулийн жил учир улс төрийн хүчнүүд бүрэн эрхийн хугацаанд юу хийж хэрэгжүүлснээ олон нийтэд амаар бус ажлаар тайлагнаж, тууз хайчилдаг бичигдээгүй хуультай. “Бид хамтарсан үедээ том бүтээн байгуулалтыг эхлүүлж, хийж, хэрэгжүүлж чаддаг” хэмээн шийдлийн Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүд дуу нэгтэй дуугарцгааж байгаа.

1

Засгийн газраас иргэд наанадаж өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлэхгүй барих, цаашлаад эдийн засгийг сайжруулж өгөхийг хүсч, хүлээж байна. Шийдлийн Засгийн газар мега төслийг үргэлжлүүлэх, эхлүүлэх нь бас л олны хүлээлт. Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь Засгийн газрын үнэлгээнд мөн нөлөөлнө. Оюутолгойн санхүүжилтийг үргэлжлүүлэх, Тавантолгой төсөл, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татахаас манай эдийн засгийн хамаарна. Тиймээс ч оны ажлын эхний өдрөөс Тавантолгойн төслийн хэлэлцээр эхэлж байна. Мөнгө наашлан урсч эхэлвэл эдийн засаг сайжирч, иргэдийн амьжиргаа ч дээшлэх нь дамжиггүй. Тиймээс энэ он бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар ярихаасаа илүүтэй хийж, бүтээх жил. Нөгөөтэйгүүр Засгийн газрын үнэлгээ зөвхөн АН-д ч бус Ч.Сайханбилэг хэмээх улстөрчид хамааралтай. Олон намыг нэгтгэсэн Засгийн газрын танхимаа хэрхэн удирдахаас Ч.Сайханбилэгийн улс төрийн имижд тодорхойлогдоно.

1

Харин сонгуулийн жилд гарахад Ч.Сайханбилэгийн танхимын сайд нар дуу нэгтэй хамтарсан шигээ дугтрахад хүч нэг байх эсэхэд эргэлзэх ажиглагчид төдийгүй улстөрчид байна. Учир нь Засагт хамтарсан МАН-аас эхлээд зарим улс төрийн хүчнүүд замын дундаас буцах магадлалтай. Хэрвээ буцлаа гэхэд парламентад олон суудалтай АН гомдоллон матрын нулимс унагах эрхгүй. Ямартай ч хуанлийн хуудас шинэ оныг зааж, амьдралын шинэ өдрүүд үргэлжилж байна. Улс төрийн цаг хугацааны хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газар аливаа шийдвэрийг нэг өдөр алгуурлан өнжүүлж, хойшлуулахгүйгээр зүтгэвэл зорьсноосоо ч илүүтэй амжилтад хүрч болох юм. Төр, засаг нь сайн ажиллавал иргэд бидэнд л ээлтэй. Асуудлаа УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад торох чулуу ч байхгүй, “73-ын бүдүүн” бүлэг Засгийн талд.

Төрийн албан хаагчдаа цөөрүүлж, төсвөө хумхиж, бүсээ чангалахыг уриалан ажлаа эхлүүлж байгаа Шийдлийн Засгийн газар эдийн засагт ямар эргэлт авчрахыг харцгаая, бүгдээрээ.

1

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин