Томчуудыг томоогүй болгодог “Шинэ жил”
2014-12-31

Томчуудыг хүүхэд шиг томоогүй болгодог шинэ жилийн баяр оргилдоо ирлээ. Бүтэн жил ажиллаж хөдөлмөрлөснөө дүгнэж юу хийхээ төлөвлөдөг шинэ жилийн баяраар томчууд бид томоогүй болдог. Өвлийн өвгөн байдаггүй гэж нотолж чадах ч өвгөн ааваас бэлэг авч хөөрдөг. Он солигдох мөчид хүслээ шивнэж маргаашнаас нь бүтчих байх гэж найддаг.

1

Энэ чинь баяр шүү дээ. Шинэ жилээр хүслээ шивнэж лаа үлээхэд тэр нь биеллээ олно гэсэн итгэл байгаа нь өөрөө энэ баярын нэг ялгарал. Скандиновын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байсан гэнэ. Тэрхүү бэлгийг цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд итгүүлдэг байжээ. Энэхүү уламжлал Европын бусад улсад дамжсан байх.

1

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр гэнэ. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж.

1

Санта клаус гэж байна. Өгөөмөр өглөгч энэ дүрийн үүсэл домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлсэн гэдэг. Николас Бизанти Анатоли буюу өнөөгийн Турк улсын Лусиа мужид өссөн тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж. Дэлхий нийтээр Санта улаан малгайтай бол Орос манай хоёрт “лоовууз” малгайтай байдгаараа сэтгэлд ойр үлдсэн.

1

Социалист нийгмийн үеийн багачууд “Дед мороз” өвлийн өвгөнөө хүлээдэг байлаа. Гэхдээ “дед мороз” сургууль цэцэрлэг дээр ирж бэлгээ бөөндөхөөс бус гэрт зочлох нь бараг ховор байв. Харин одоогийн “Санта Клаус” бол 30-50 мянган төгрөгөөр айл айлын хаалга тогшин бяцхан үрсийг ангайлгаж “палхийтэл” гэрт нь ороод ирдэг болсон. Манайд Оросоос импортлогдсон энэхүү баяр сүүлийн 20-оод жилд сүрхий Европжиж “Merry Christmas” гэх дуунд өнгөө олж эхэлжээ. Гэхдээ үндэсний шинжтэй өвлийн өвгөн аав Монголдоо сайхан харагддаг хэвээрээ. Цалин мөнгөн тэнгэрээс цацаг чимгээ сагсуулсаар ирдэг цагаан торгон нөмрөгтэй монгол өвлийн өвгөний бэлэг гэдэг “оны шагнал” болдог байсан үе бий. Гацуур модыг ойгоос тастаад авчирдаг байснаа Орост үйлдвэрлэснээр нь сольсон бол одоо цагт ойр Эрээнээс зөөдөг болсон. Гэхдээ жилээс жилд өнгө хийц өндөр нам олон сонголттой болсон. Ер нь шинэ жилийн модыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг байна. Бидний сүлд мод гэж нэрийдэх болсон зул сарын гацуурыг Европын орнуудад 12 сарын 25-нд засдаг.

1

Мөнгө, өнгө хөөж өөрсдөөсөө холдох бидний дүлий орчилд хонх цохиж шинэ он ирдэг. Гар барьж халз мэндлэхгүй ч сэтгэлд нэг “юм” хийчихдэг болохоороо он солигдох мөч бас өвөрмөц мэдрэмж төрүүлдэг. Шинэ оноо угтах үед та хаана ч байж болно гэдгээрээ энэ баяр их ардчилсан шинжтэй. Гэхдээ хүмүүс гэртээ, хайртай дотны хүнтэйгээ оргилуун дарс буудуулахыг илүүд үзнэ. Ямар нэг тохиолоор гудамжинд гаргачихсан ч харамсахааргүй баярлаж болдгийг бид кино жүжгээс зөндөө л хардаг. Сэтгэл хөдлөлөө захын хэнтэй ч хуваалцаад хундага өргөчихөж ч болдог тул энэ баяр ургийн юм уу, сар шинийн баяраас өөр. Тухайн улсын Ерөнхийлөгч цагийн зүү 00 цаг 00 минутыг заахаас өмнө амжиж мэндчилгээ хэлсний ард үдэж буй онтой тэнцэх мэт хором өнгөрдөг. Улс орон, дэлхий даяар  уухай хадаж оргилуун дарсны бөглөө тааз цоохорлосноор сэтгэл хөдлөл дээд цэгтээ заана. Тэгээд шууд бас хэвийн байдалдаа орчихгүй. Цаг зогсчихсон мэт мэдрэмж хүчтэй болж ямар нэг хүлээлт найдвар бас түгшүүр ч төрдөг. Оргилуун дарсны бөглөө мултарч сархадын хөөс хундаганд сагахад хуучин он цонхоор гараад явчих шиг санагддаг.

1

Шинэ жилийг би ганцаар угтлаа, чинээлэг би ядуу байлаа.

Атгаастай олон олон гар, арвин их дарс аль нэг газар байлаа.

Харин шинэ жилийг би ганцаар угтлаа.

Чинээлэг би ядуу байлаа...

1

гэсэн Оросын яруу найрагч Марина Цветаевагийн шүлэг хааяа санагддаг. Гэхдээ сэтгэлээрээ баян байвал “шинэ жил” гэдэг ганцаараа ч байсан тэмдэглэж болдог тэсрэлттэй баяр.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zogii:
tomchuudiig tomoogyi bolgodog gedeg ni arhiddag bayar gej baigaa heregyy.
2015-01-04
mongol:
???? chi haanaas medeellee avdag yum? dandaa website-aas unen hudal ni togtoogdoogui zuil buu huulaad bai l daa. cham metees bolood naad ard olon munharch guitseh ni.
2015-01-01
jjjjjj:
yag yag.....
2015-01-01