Соёлын дархлаагүй МОНГОЛ
2014-12-24

Ардын баатар Сүхэд Богд хаан хор уулгаж, Бодоо, Данзанг Монголын түүхэнд хор учруулж XX зууны түүхийг тэр чигт хараар бүтээсэн киногоор хувьсгалын өмнөх хийгээд дараах түүхийг ойлгож коммун, нэгдэлжих хөдөлгөөнөөр угжуулж улаан тарианы хүүхнүүдээр соёлын довтолгооныг үргэлжлүүлэн атар газар эзэмших, социализмын бүрэн төгс ялалтын төлөөх он жилүүдийн хувьсгалт уриа бүхий киногоор тархиа цэнэглүүлж өсөв. Өнөөдөр ч мөн ялгаа алга. Баяр цэнгэл болгоноор энэ утгатай киногоор дүүрнэ. 90-ээд оноос хойш “Бүх урлагийн дотроос хамгийн чухал” гэгдэх киногоо бид утга санааных нь хувьд хайхарсангүй. Баяр ёслол бүхнийхээ өмнөхөн мөнөөх л хэдээ мөлжинө. Жинхэнэ залхаалт. Тэс хуурамч түүх тэс өөр орчин цагийнхныг хүмүүжүүлнэ. Ямар сайндаа польшууд хүүхэд насны маань үзэх дуртай “Нохойтой дөрвөн танкчин” киног Монголын телевизээр гаргахгүй байхыг сануулж элчин сайдынхаа нэрээр эсэргүүцлийн ноот илгээж байхав дээ.

1

Оросууд Соёлын яамныхаа дэргэд төрийн санхүүжилтээр Колчак, Чапаев хийгээд дэлхийн хоёрдугаар дайны үеийн баатруудынхаа хэлмэгдэл, үнэн дүр төрхийг бодитоор нь гаргасан кинонууд гаргаж эхэллээ. Их Оросын үзэл санаа бүрт харшлах хуучны кинонуудаа архивтаа хав дарж олон нийтэд үзүүлэхээ больсон. В.И.Ленин, И.Сталин сэдэвт кино бүр хаагдсан. Тухайн үед амьдарч байсан хүмүүсийн удирдагчдаа бус эх орон, элгэн садандаа хэчнээн их хайртай байсан тухай сэдэвт киног гаргаж байна. Төрийн бодлого гэж энэ. 1320 орчим кино архивт шилжсэн гэх мэдээ байна. Үлдсэн нь 600 хүрэхгүй. Энэ бол хуучин ЗСБНХУ-ын бус өнөөгийн ОХУ-ын хэмжээнд шүү дээ. Оросын түүх юу билээ. 37 ханлигийг нь нэтгэсэн нь бидний өвөг дээдэс. Үй түмэн өмнөдийн суурин иргэдийг нэгтгэж нэг сууринд суулгасан нь мөн л биднийх.

1

XIII зуунд хүрээд очих юм бол оросын вангууд Монголын их хаадын өргөөний үүдэнд зогсч өөрсдийнх нь асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зүрх алдан хүлээж зогсч их ах, эзэн хаан хэмээн зогсдог байсан юм. Раш ид Ад Дин, Марко Поло /саяхан Холливуд 10 цуврал кино хийж байгаа/, В.Д. Рубрук зэрэг сартваахийн олон бүтээлд бий.

1

Кино бол нийгмийн сэтгэлзүйг өөрчилдөг маш хүчирхэг зэвсэг. Солонгос хаадын нэрийг а, б-гүй мэдэх хэрнээ Монголын 37-хон хааныхаа нэрийг бид мэдэж байгаа бил үү. АНУ-ын Ерөнхийлөгчдийн нэрийг бас бүгдийг нь мэднэ. Үүх түүхийг нь ч мэднэ. Харин манайхан 50 саяын уналт нэвтрүүлгээр Хубилайтай маргалдаж мөхөөгдсөн Аригбөх хааныхаа тухай бүү хэл өрнө дорно дахинд их ижий хэмээгдсэн Сорхагтани хатны тухай асуултад Мандухай хэмээн ташаарч зогсоно. Түүхэндээ нэг ч улсыг эзлэж яваагүй бусдын хараанд хэдэн зуунаа үдсэн солонгосууд хүртэл манай хөлөг баатруудын тэргүүн эгнээнд үнэлэгдэх хүртлээ бидэнд ойр болжээ. Үндэсний дархлаа ингэж л хумигдаж байгаа юм. Казахуудыг хар. Чингисийг өөрийнхөө болгох гэж хэчнээн их хөрөнгөөр кино хийж байна вэ. Манай жүжигчид очоод Монголынхоо түүхийг гуйвуулаад л тоглож байна. Мөнгөтэйд нь түүхээрээ бизнес хийж биеэ үнэлж байна. Соёлын яам тэр дундаа үе үеийн Засгийн газар мөнгөгүйдээ түүхээ шинэчилж чадаагүй. Их Монгол улс байгуулагдсны ойгоор ч олигтой хөдөлгөөн оруулаагүй. Мөнгөгүйдээ бусдад түүхээ луйвардуулах ёсгүй. Өнгөрсөн үеийн киногоор толгойгоо цэнэглүүлсээр байвал энэ улсын ухаан хэзээ ч саруул байхгүй.

1

Соёлын хүчирхийлэл гэж энэ. Соёлоо хүчирхийлүүлэхээс гадна соёлынхоо гайхамшигийг бусдад алдаад удаж байна. Өнөөдөр хэн хөөмийлж, гүннү цуураа үлээж, хэн хуур татаж, туульс хайлж чадаж байна вэ. Монгол дээл, гутал, малгай хийгээд бөхийн зодог шуудаг, нум сумаа хийж хэрэглэж чадаж байна вэ. Бид гэж омог бардам хэлэх хүмүүс төв суурингийнхнаа эс тооцвол 200 гаруйхан мянга үлдээд байна. Өнөөдөр манай улсын 47 музейд 208000 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байсан юм. Ингэж өнгөрсөн цаг дээр хэрэглэхийн учир нь гадаадын зах зээл дээр монголын олон зуун үнэт үзмэр харийн орны урлал, урлаачийн нэр дээр данслагдаад зарагдаж байна. Энэ соёл түүхийг өмчилж дархлаажуулах нь МОНГОЛ түмний үүрэг баймаар юмсан. Түүхээ үнэн зөвөөр бичиж ойлгуулж, ирээдүй хойчдоо уламжлуулах нь Монгол төрийн үүрэг.

1

Н.Бадамжав
Shuud.mn
Сонин хачин
боль!:
2 жилийн өмнөөс хуучин кинонуудыг устгах гэнэ гэсэн шум яваад байсан үнэн байжээ. одоо тэгвэл бүүр хуудуутай ч байтугай түүхгүй болгох нь л дээ. э ээр эхэлсэн хүний санаачлага юм гэсэн. өмнөх нийгмийн үеийн хүмүүс чинь амьд байгаа шүү. эмээ өвөөгөөсөө үнэн түүхийг бас сонсчихож болдог юм шүү дээ. социализмын үеийн кинонууд үнэн байсан гэж хэлэе. ганц нэг хэтрүүлэг бий аваас тэр нь сайн сайханд чиглэсэн, нийтээрээ эх оронч, буруу бусармагаас ангид байхад чиглэсэн байсан юм даа. ээ хөөрхий ийм ч юм сонсох гэж....
2014-12-25
hmmmmmmm:
hmmmmmmmmmmm
2014-12-25
ард дураакт:
ard duraakt.соц үеийн түүх гажиггүй юм бол яагаад өөрчлөх хэрэгтэй болсын? дандаа худлаа юм цээжлүүлж байсан ш дээ. түүх тийм их мэддэг юм бол 1924 оны адбну-тай байгуулсан гэрээ, зху (адбну биш шүү) дундад иргэн улстай байгуулсан гэрээний тухай мэдэх үү? тэрүүгээр чинь орос манайхыг хятадад зарж байсан юм шүү. тэгээд оросоо очиж шүт малаа. тэр гэрээг одоо болтол хүчинтэй гэж тайваний засаг үздэг.
2014-12-25
чингисийн дүү:
эхлээд сонирхоод уншиж байтал үргэлжлэл нь арай л биш бололтой. эх түүхээ, уншаад солиор за. чингис хаан мөнх бидний зүрхэнд байна.
2014-12-24
mongol:
ard ard.yng demjij bna tag unen helh bna
2014-12-24
ard ard:
үзэл сурталгүй нийгэм гэж хаана ч байдаггүй юм аа. соц-н үеийн түүхэн кинонд тэгтлээ их гажсан зүйл огт байхгүй. харин ч 90 оноос хойшхи хийсэн кино бол жинхэнэ тархи угаалт байгаа даа. 1921 оны өмнөх 1911 оны үйл явдал яагаад бидэнд хамаагүйг энд тайлбарлая. энэ миний аль 8-9 жилийн өмнө бичиж байсан сэтгэгдэл. түүх түүхээрээ үлддэг юм аа, балайбартангууд аа, дан ганц тайван, хятад, японы архив биш өөрийн монголынхоо, оросын мөн барууны архивийг нэг ч гэсэн удаа сөхөж үзээч ээ л гэж хэльэе........ bi usa-s hooloigoo suutul hasgiraad 8 jil bolloo, 1911 ond undesnii erkh chuluunii huvisgal l gej yarih yum, bid eriin saindaa manjiig tulhej unagaagui shuu dee, harin hyataduud l manjiig zasgiin gazriig tulhen unagaasan, tegeed ch 1911 onii tuhain ueiin zasgiin gazriig delhii deer dan gants tuvd l huleen zuvshuursun tuuhtei. yag unendee nariin avch uzeh yum bol 1911 onii bolchimgui ene uildliig bid 79 jiliin daraa buyu 1990 ond yag adilhan davtsan tuuhtei yum. er ni ene 1911 onii sain tootsooloogui alhmuud ni uuruu mongol ulsad maani gai l bolson tuuhtei yum shuu dee, ingesneeree bid uvur mongoliig mun tsaashlaad tuva-g aldah undes suuriig tavisan yum, naad tembuu yarandaa barigdsan gomo bogd-g barag baatar, orgodol tenuulch baron ungerniig narma mongoliig baiguulah bsan meteer bicheed bgaa garuud bol dan gadaadiin ali neg ulsiin surgaltiin tetgeleg amijirgaanii eh uusver olj avahiin uuriiguu eh ornoo, uzel bodloo hudaldsan garuud bdag yum, shinjleh uhaanii akademi, bas olon uls sudlaliin hurelend sumtai garuud duuren bna. 1921 onii tuuhiig zohiolloo l geh, yag unendeee bol ter ni dotor zohioson barag bhgui gej helj bno, eliirel balairliig undeslegch baabar , sagsuu har sosorbaram tuuhch urangoo, batsaikhan metiin gadniihand biee unelj amidardag erguu garuud bur soliorliin shatandaa orchihson bna.tedend sudlaad notolson yum yuu ch bhgui , dan taivan, china-n arhiviin barimt l bii, terniig 100 % unen gej notolson yum yuu ch bhgui... mongol uls odoo yag 21 on shig tembuu, doh-nd barigdlaa, ard tumniig hoorond ni taltsuulj mongol ulsiin hugjil devshliig uhraahaa boliooch ee gej helmeer bna…
2014-12-24
дэмжигч:
"энэ соёл түүхийг өмчилж дархлаажуулах нь монгол түмний үүрэг баймаар юмсан. түүхээ үнэн зөвөөр бичиж ойлгуулж, ирээдүй хойчдоо уламжлуулах нь монгол төрийн үүрэг" - үүнийг 2 гараа өргөн дэмжиж байна. казакстаны казахуудын санаа 180 хэм эргээд байгаа шүү манай казахууд ч бас санаа гэж чинжүү болоод байгаа сурагтай
2014-12-24