Намын хаанчлалаас түмний хаанчлал руу
2014-12-24

Мэдээллийн хэрэгслээр дайтахаас өөр бидэнд хийж чадах зүйл юу байна вэ. С.Зориг агсны хэлдэг шиг саруул ухаан хэрэгтэй болохоос биш хавьтсан ойртсон бүхнээ адлах сэтгэхүй, цаг хугацаа байхгүй. Нэгийгээ адлаж л байвал хөгжил гэдэг ойлгодог энэ сэтгэхүй хаанаас ингэтлээ бат бөх суурьшаа вэ. Эдийн засгаа өөд нь татах гэхээр засаглалын хямрал гацаа тавьдаг, бүр дордуулаад л  цэг тавьчихдаг энэ бүхний бурууг улс төрийн намуудаас хайх нь зөв шийдэл. Засаг төр ээлжлэн барьж буй улс төрийн намуудын засаглалын төлөөх өрсөлдөөнд бид сөхрөөд байна.

1

Нэгэн цагт М.Зэнээ агсны “АН-ын л тамгатай бол хэн дуртай нь парламентын гишүүн болно” гэсэн үгийг эргэн саная. Хэн нэгэн нь засаглалыг авч чадвал дуртайгаа хийж болно гэсэн зарчим 2000-2004 оны парламентад үйлчилж байсан. Ард түмний төлөөлөл 72 гишүүн МАХН-ын Удирдах зөвлөл ардын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж бүх асуудлыг шийддэг байлаа. Удирдах зөвлөл нь парламентаас дээгүүр эрх мэдэлтэй. Юу хэлнэ түүнийг биелүүлдэг байв. Өнөө ч энэ байдал чанарын хувьд өөрчлөгдөөгүй. С.Баяр олонхийн суудал авсан ч танхимдаа АН-ыг урьж байсан нь энэ бүх өрсөлдөөнийг эв зүйгээр шийдэх түлхүүр болж байлаа. Оюутолгой, Тавантолгой юуны учир саатаад байсныг шийдэх гэж оролдсон. Үр дүн нь ч тун дажгүй. Гагцхүү үргэлжлүүлэхэд улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн.

1

АН өөрөө чимээтэй дайныг өрнүүлсэн. Үзэл суртлын бүхий л боломжоороо засаглалын танхимаасаа хөөн гаргасан МАН-ын эсрэг хөдлөсөн. Байдал эвгүй болоход дараагийн Засгийн газар улс төрийн залгамж бодлого гэхээсээ илүүтэй өөрөө бүхнийг хийе гэж зүтгэсэн нь олны хайрыг төрүүлэв. АН-ын бодлогын бүх шатны сонгуульд ялалтад хүргэсэн Н.Алтанхуягаараа сор залах байв. Сайхан шийдэл. Өнөө тэд нэгдэх гэж байна. Амьдрал улс төрөөс хамааралтай байхын сонгодог жишээ үргэлжилсээр л...

1

Мэдэгдээд байгаа тэр ертөнцийн гуравны хоёрыг хэдийн эрхшээлдээ орууулаад гагцхүү өрний өчүүхэн газар нутаг гэж омог бардам өгүүлж байсан Монголчууд талцалын үүдэн дээр байна. Олон намууд үндэстний эрх ашгийг төлөөнөөс нэгдэх үү аль эсвэл бүх нийтийн сонирхлыг агуулсан утга санаан дээр тулгуурлаж эх орноо удирдах уу гэдэг гарцын өмнө ирээд байна. Энэ нь зөв тэр нь буруу даа биш. Олон ухаан санааг ургуулж уралдуулах нь хөгжлийн маань гарц байх болно. Ялангуяа ийм хүнд үед. Хэн амбицтай нэг нь нам байгуулж улс төрөөр гурван сая ард түмнээ талцуулж маргалдуулах гэж. Үзэл бодлоо тунхагла, намын гишүүнчлэлгүй болго. Ингэснээр бренд болсон намуудад харьяалалгүй л бол улс төрд хөл тавьж чадахгүй эрхийг хязгаарлана шүү дээ. Баруун байна уу зүүний байна уу үзэл бодлоороо нэгдээд ЗӨВХӨН МОНГОЛ-ынхоо төлөө гэж байвал заавал түүнд нэр хаяг зүүж, болсон болоогүй бодлого тулгах хэрэг юун.

1

Намууд парламентад суудалтайнхаа төлөөнөөс төсвийн мөнгөнөөс санхүүжилт авна. Хэдэн тэрбумаар шүү. Дээр нь хэн сайн тоглолт хийснээрээ орон нутагтаа мөнгө төсөвлөнө. УИХ-ын гишүүн байж, намын нөлөөн дор байгаагийнхаа хүчинд шүү дээ. Төрийн алба сонгуульд ялсан намуудын албан тушаалын хуваарилалтаар бус, бодлогыг нь хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой, найдвартай ажиллах бүтэц бидэнд хамгийн чухал. Маргаанаа шийдээд улс гэрээ авч яв гэж бид тэдэнд саналаа өгсөн. Жолоогоо атгуулсан. Түрийвч зузаан ч хөгжил тодорхойгүй ирээдүйг атгуулсан. Өнөөдөр юу болоод үлдчихэв. Үнэндээ тэд биелүүлээгүй. Сөрөг хүчин хүчтэй байснаас гэсэн ганц гарцаар буруугаа зөвтгөж, нэгдэхийн тулд түүнийгээ зөвтгөсөн. Сонин уламжлалаас салах цаг хэдийн болсон. Өнөөдөр нийгэм эдийн засгийг босгохгүй юмаа гэхэд сэргээх суурийг тавихаар хичээж байна. Улс төрөөс залхаж гүйцлээ. Улс төрийн намууд яагаад бидний өмнөөс үг хэлэх эрхтэй гэж. Сонгосон иргэдийнхээ үгийг ч сонсохоо болилоо. АН, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр тэс ондоо. Нэгийг нь эрх барьж нөгөөг нь хянаж шүүмжилж бай гэж энэ сонголтыг хийсэн. Монгол хүн бүрийн сэтгэл дотор буй "Ийм уудам газар нутагтай, ийм их баялагтай, ийм их мал сүрэгтэй Монгол оронд төрж өссөн гурван сая хүрэхгүй хүмүүсийг ийм арчаагүй байдалд оруулах ямар хэрэг байнаа" гэсэн халаглал надад байна. Бидэнд намын хаанчлал хэрэгтэй юу, түмний хаанчлал хэрэгтэй юу.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
санаа:
3000000 (ердее л гуравхан сая) хун амыг ийм их баялагтай байж ядуу дорой, амьжиргааны хамгийн доод тувшинд барьж, ядуу байлгаж чадаж байна гэдэг энэ дэлхийд байхгуй гайхамшиг биш гэж уу???!!! ман, ан болоод бусад намуудын оролцоотой уих-ын далдыг хардаг 76 суут ухаантны гайхамшиг!!! гиннесийн номонд дахин давтагдахгуй гайхамшиг болгон оруулъя!!!
2014-12-27
иргэн:
төрийн албанд орж, нэр хүндтэй, авлига авах местэнд санаархсан хулгайч нарт үлгэр жишээ болоод байгаа сайд, дарга гишүүд бүгд буруутай. балиар муухай хүний ул шагайсан хэдэн молхи ухаантай, хүн чанар муутай, доошоо бар, дээшээ хав шиг улсуудын цуглуулга нь төрийн алба болжээ. үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна.
2014-12-27
mongol hun tur zasag gej gorigoh oo boli:
hun bolgon uuriiguu hugjuulj zorilgodoo hurch chadna амжилт=цаг + зvтгэл tur zasag gej harah yamar ch hereggui.
2014-12-26
keke:
comment-ийн хэсэгт зар оруулаад байгаа хүмүүсийг бүр мөсөн ip-гаар нь бандааж админаа....цагаа олсон сайхан нийтлэл байна. нөхцөл байдал ийм байгааг гадарлаад л байна гэхдээ яг яаж ямар механизмаар уг байдлаас гарах вэ? шийдэл байвал дараагийн нийтлэлдээ оруулаач.
2014-12-25
зочин:
үнэн шүү дэмжиж байна, бидний эх орныг нам бус ард түмний шүүлтүүрээр гарч ирсэн жинхэнэ улс орноо гэсэн сэтгэлтэй чадварлаг удирдагч л хөгжилд хүргэнэ.
2014-12-24
hooolt orto:
endees liberal niigem ruu buu or gej tolgoid orj irlee
2014-12-24
kalki:
ard tumen dooguurt tavigdaj baigaa mongol suirehees ch yahv hajuud 2 tom daisna baihad
2014-12-24