Цайрчихсан байна
2014-12-19

Цайрчихсан юм байна лээ гэж бид нар хэн нэгнийг хэлдэг. Өмнө хойдох үг яриа, амлалт хүлцэл гуйлт бүгдээ огоорч амин хувийн хэрэгт хэт улайрсан нэгнийг товчоор цайрчихсан гэж ярьдаг. Шийдлийн засгийн тогоонд хошуу холбосон намууд бүр шийдчихэж бас цайрчихаж. МАН ардчилсан нээлттэй нам болохоо харуулахаар дэд сайдууд дээр марафон явуулсан гэж байна. Боловсон хүчний нөөц сайтай тул дэд сайд хийчих угсаа гаралтай дарга нар дэндүү олон тул ийнхүү өрсөлдөөний журмаар дэд сайдуудаа сонгон шалгаруулжээ. МАН-ын генсек Ж.Мөнхбатын мэдэгдсэнээр бол нийт 43 хүн дэд сайд болох хүсэлтээ ирүүлснээс орон нутгийн 4 нэрээ татаж 39 хүн өрсөлдсөн юм байна. Долоон дэд сайдын квотод 39 хүн өрсөлдсөн гэхээр халуухан юм болсон нь тодорхой.

1

Харин нөгөө фронт дээр АН-д мөн л дэд сайд болох заяа төөрөгтөн олон. Эдгээр хүмүүсээ квот дээрээ байршуулаад цаана нь гомдоож болохгүй хүмүүс үлдээд байх тул хоёр яаманд хоёр дэд сайд байлгая гээд шийдчихэж. Албан ёсоор томилогдсон сайдтай нь зөвшилцөлгүй ийн тулган хийсэн болохоор сайндаад удаагүй байгаа хоёр намыг буцаагаад салгачих шахуу асуудал босгоод байгаа бололтой байна. Дэд сайдаа өөрийн намд хийж авахтай зэрэгцээд төрийн нарийн бичгийг өөрийн хүнээр томилуулах тулаан бас зэрэг эхэлчихэж. Төрийн нарийн бичиг гэдэг албан тушаал бол товчдоо төрийн сан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж гарын үсгээ зурах эсэхээ мэддэг “төрийн манаач” гэж хэлж болно.

1

Намууд энэ албан тушаалыг цэвэр өөрийн намын санхүүжилтийг татах хүн гэж харж улайран булаацалдаж байгаа бололтой. Дэд сайд яахав улс төрийн албан тушаал болсон юм байж. Төрийн нарийн бичиг бас намын томилгооны гарт орж жинхэнэ бялууны албан тушаал болсон байна. Энд олон хүчин зүйл бий. Төрийн нарийн бичгийн даргын суудлаас цаашдаа албан тушаал ахиж, дэд сайд, улмаар сайд болох шат дамжлага ойрхон харагддаг ч гэдэг. Засагт орсноор намуудын цээжинд буцалж байгаа ил хэлдэггүй нэг том шунал байгаа. Энэ бол улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай хууль батлагдахаас амжиж намынхаа санхүүжилтийг зузаатгаж дараагийн сонгуулийн мөнгөө хийх. Яамдыг хувааж халааслаад, одоо мөнгө барьж тендер гаргах төрийн нарийн бичгийн даргын томилгоон дээр талцан тулж байгаа намуудын улайрал энэ тайлбарт хөтөлж байна. Эндээс төрийн нарийн бичиг гэдэг албан тушаал намын санхүүгийн нарийн бичиг болж дээ гэсэн эмзэглэл олон нийтэд төрж байна.

1

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааныг 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилж, 14.00 цаг болгосон. Гэвч 15.00 цаг өнгөрсөн хэдий ч чуулган эхлээгүй байв. Энэ нь парламент дахь улс төрийн намууд дунд үл ойлголцол үүссэнтэй холбоотой байж мэдэх юм гэж парламентын сурвалжлагч нар мэдээлж байна.

1

Намууд Засгийн газрыг хамтран байгуулахдаа 15 яаманд 15 дэд сайд томилохоор квотоо хуваасан байсан ч Ардчилсан нам бусад нам, эвсэлтэйгээ зөвшилцөлгүй хоёр яамыг хоёр дэд сайдтай болгож, нэмсэн аж. Мөн Засгийн газрын хуралдаанаас өчигдөр зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо сайдтай нь зөвшилцөөгүй гэдэг маргаан үүссэн. Намуудын энэ зөрөлдөөн хууль батлах чуулганыг гацааж байгаа бололтой. Хуралдвал томилгоо л хэлэлцдэг, гацвал томилгоо тохирооноос болж гацдаг парламенттай болчихсон ч юм шиг.  Төрийн ажилд явуулах гол албан тушаалтаныг намын нэрийн өмнөөс томилогддог гаж тогтолцоог өмнөх Засгийн газрын үед үгүй болох магад гэсэн хүлээлт байсан. Олигтой өөрчлөлт болоогүй. Одоо шинэ засгийн газрын үед бүр “харагдаач” гэдэг нь боллоо.

1

“...Хугацаа байхгүй байхад сандал суудал дээрээ тохиролцож чадахгүй төрийн ажлыг цалгардуулж байна. Ер нь намууд томхон “бялуу” хүртэх гэж л Засгийн газарт орсон гэдэг нь харагдаж байна. МАН Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй, Засгийн газарт орохгүй, давхар дээлийг дэмжихгүй, яамдын тоог нэмэхгүй гэж байсан ч бүгдийг нь хийсэн. Дэд сайдын тоог хоёроор нэмсэн. Одоо өрийн босгыг 320 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ийм байж болохгүй. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй шүү дээ...” Сөрөг хүчин болсон бие даагчид энэ мэдэгдлийг хийсэн. Ард түмэн ч гэсэн үүнтэй адил үгийг цөхрөн хэлсээр байгаа шүү.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
usgiin daraallaar bugd said darga boliyooo
2014-12-22
baagii:
neree bosox bishvv araich ard tvmniig doromjilj bnaa dendene
2014-12-21
aygui evgui uymo:
ded saidyyd gej sonin garyyd bnaa...tsarai tsus gej avah uym alga
2014-12-20
zocin:
bygdeereel mungu ideh geed ulairaad uin ard tymen eh oron,tiim szydarga hyn garcz ireh geseer baital eh oron mini yrend barigdlaa,yasan cn szynaltai muuhai uls um,enhbayraas deerdeh umgyi,tyynii aldaag zasah hyngyi bygd adilhan umuudaa
2014-12-19
hhghk:
man odoo yahabdee uuruu oichison huuhed uildaggui yumdaa hamtraagui bol bolomj ih baisan yum alban tu*l mungu erh medeld durtai hesegeesee bolj an namiin uburt umduu tailaad belen huuhen shig oroboo
2014-12-19
луйварчдад өгөх зөвлөгөө:
дэд сайд ямар ч эрх мэдэлгүй, нэмэргүй, нэр төдий суудал. түүний оронд төрийн нарийн нь хэрэгтэй шүү та нарт.
2014-12-19
өгөр толгой сайханбалагт:
ардын намд ямар буруу байхав ан-ын алнууд өөрсдөө дэд сайдынхаа тоог нэмээд байхад үхсэн ацных нь ардын нам руу булайг нь чихдэг юм.
2014-12-19
ббббббб:
угаасаа ан тай хамтрах нь буруу байсан юм.
2014-12-19
dandar:
тоосонд хамт явсан нөхдөө тооноос орж ирсэн ’’торгон дээлтэнгүүд’’- ээр солив цээжинд байсан бэтэг задарч, аль ч намыг дагасан хүмүүс адилхан юм байна хэмээн ухаарч суугаа олон эрхэмүүд өнөөдөр сэтгэл гудгар үлдэж байгаа. намд байгаа бүгшсэн идээ бээрийг шахан зайлуулж, дахин шинээр нам болон салан тусгаарласан нөхдүүдийн хувьд энэ итгэл үнэмшил талаар болж , шударга ёсны эрэлд гарсан боловч мухардахад хүрээд байгаа баримт жишээ олон байна. н.энхбаярыг даган сэлж, их юм санаж, өрх тусгаарласан эрхэмүүд эзнээсээ нүүр буруулахад хүрээд байгаа талаарх ам дамжсан яриа аль эртнээс дуулдах болсон ч энэ бүхэн бодит яриа болох нь ойрын үед илэрхий болж байх шив. энэ намын философи нь зөвхөн нэг хүний удирдлаган доор, нэг гэр бүлийнхний эрхшээлд тэвчин явах хатуу тавиланг эдэлдэг бөгөөд үүнийг тэссэн аавын хүү, ээжийн охин хүссэн албан тушаалд алдаг оног хүрдэг хэдий ч үргэлжийн дарамт шахалтын шуурга тэвчээр зоригийг нь давхар шалгасаар ирсэн. тэвчээрт ч хязгаар байдаг. энэ хатуу шалгуурт сөгдөгсөд тийм ч удаан тэсэхгүй бололтой. шударга ёс эвсэл нь шударга бус эвсэл болтлоо нэр хүнд нь навс унаж, хэлсэн үг, үйлдэл хоёр нь байнга зөрсөөр ирсэн энэ намын хувьд их задрал эхэлж байна. энэ намд эхнээсээ энхбаярыг хамгаалан бараг өөрсдөө хулгай хийсэн мэт хулмалзан хамгаалсаар ирсэн л. цог, н.удвал нарыгаа илэрхий буланд шахаж, бузрын тоонд тооцож, хэцүү бэрх үед эрсдэл үүрэн, ман-аас гарч, тэнцэн ядан буй намынх нэр нүүр, нэрийн хуудас болж явсан д. тэрбишдагва, ч. улаан нараа улалзуулан элдвээр баалсаар байгаад хөсөрт хаяснаараа эгнээнээсээ алдахдаа тулаад байгаа энхбаярын намын хувь заяа их л ээдрээтэй боллоо. одоо түүнд ‘’тооноор орж ирсэн торгон дээлтэнгүүд’’ нь илүү сайхан харагдаж , санаж сарвайх үнэнч нөхдүүдийнх нь орыг эзлүүлэв. тэд энэ намын их бага суудалд заларахаар хоорондоо ид үзэлцэж байна. хэцүү цагт нь энхбаярын гадаа хэдэн хэрээнээс өөр ханьгүй ганцаардаж явахад нь халуун гэртээ халуун ханзан дээр тарвалзаж хал балгүй сууж байсан эрхэмүүд гэнэт л энхбаярын үй зайгүй хамтрагчийн дүрд хувилж, нам руу нь, өөр рүү нь, эхнэр рүү нь сээтэн хаяж, сэтгэл алдарч, тэдэнд таалагдахыг чармайж их бага суудалд суух гэж тэмүүлж байгаа дүр зураг ажиглагдаж байна. халуунд халж, хөр цасанд хөхөрч явсан нөхдөө энхбаяр хэргээ гаргаад хэрээнд хаяж өгч байна гэлцэж байгаа нь үнэнд гүйцэгдсэн мэдээлэл. хамгийн хачирхалтай нь намын генсек болоод намынх нь ажлыг навс унагаж, шилтэй архи, шилэн оймстой хүүхэн тэвэрэхээс өөр шидгүй, үргэлж хэрэгцээтэй чухал үед гэнэт л хэдэн арван хоногоор шилрэн алга болдог шийлэгдамбад хариуцлага тооцохын оронд харин ч сайшаан өргөж, өөрийн чадал, мэргэжлийг нь үл харгалзан эрүүл мэндийн салбарт тохоон томилж даажигнасан нь олны дургуйцлийг хүргээд зогсохгүй, энхбаярт найдаж байсан намын болон эгэл жирийн олон гишүүдийн итгэл, сэтгэл, зүтгэлийг хөсөрт хаяв. энэ намд үнэт зүйл гээч зүйл өдрийн од мэт ховордож, гагцхүү ганц хүн, ганц айлын мэдэлд бүрэн шилжих гамшигтай учирснаа олон хүн хожимдсон ч гэсэн бүрэн ойлгов бололтой. өнгөрсөн сард болсон тус намын бага чуулган дээр намын даргадаа хандан эгэл жирийн гишүүд нь намын ерөнхиий нарийн бичгийн даргынхаа ёс бус үйлдлийн талаар хангалттай баримт дэлгэн тавьсан ч энхбаяр үүнийг чихнийхээ гадуур өнгөрөөж, чимээгүй дарахыг хүсэж байлаа. манан- г дарж мандах нарыг авчирна хэмээн тунхаглаж байсан энхбаярын нам санаагаа эрс эргүүлж, засагт шургалахыг улайран зүтгэв. харин экс журмын нөхөд нь засагт орохын эрс эсэргүүцэн зогссон бол, харин тооноор орж ирсэн торгон дээлтэнгүүд нь засагт орохыг хөхүүлэн дэмжсэн байдаг юм. өнөөдөр торгон дээлтэнгүүд хэн хэнийгээ хаана тавихаа өдөр өнжилгүй хуралдаж, өрмөө хуваах гэж өрөвдөлтэй царайлж сууна. хамаг хэргийг энхбаярын эхнэр нь эз дийлэн шийдэж байгаа бөгөөд ‘’торгон дээлтэнгүүд’’ яс горьдсон * мэт хэл амаа долоон, тойрон эргэлдэж байна. гэр бүлийн намын уламжлалыг хадгалж, гэр бүлээрээ энэ намын нэрээр өндөр албан тушаалд шургах санаатангүүд олширч байгаа чих халууцуулам мэдээлэл энэ намаас дуулдах болов. тооноор орж ирсэн торгон дээлтэнгүүдийг толгойлж, томоохон албан тушаал авсан тоондоо төөрөөд байгаа уих-ын гишүүн ц.цолмон гэхэд өөрийн баз хүргэн хавдар судлалын үндэсний төвийн дарга төмөрбаатарыгаа эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга болгох гэж идэвхийлэн хөөцөлдөж байгаа сураг байна. тендерээр хөлжиж, газраар баяжсан хэмээн цоллуулдаг төмөрбаатар шийлэгдамбатай үй зайгүй найз төдийгүй хэнтэй ч, аль ч намтай мөнгөний шидээр учраа ололцож, өндөр суудалд залардаг гэдгийг салбарынхан андахгүй. түүнийг эмнэлэгийнхээ хашаанд газар зарж, гадны хөрөнгөөр бас дахин хавдрын эмнэлэг бариулж, хөрөнгө мөнгө идсэн гэх хэл ам таталж байсан баримт нь хуучраагүй. мөн эмя-ны төрийн нарийн бичгийн дарга асан түмэндэмбэрэлийн хэрэгт орооцолдож, одоо хир атг хаалга сахиж суудаг талаар чих дэлсдэг. энэ мэт торгон дээлтэнгүүд энхбаярын намын өнгийг тодорхойлж, мөнгө цагаан, нүд улаан гэсэн зарчим ноёрхож эхэлжээ. харин ирэх 2016 оны уих-ын сонгуулийн листэнд намын дарга н.энхбаярын нэрний дараа хоёрт түүний хүү батшугар бичигдэх юм гэсэн дам яриа байдаг. гэр бүлээр овоглосон энэхүү намд гэр бүлээрээ албан тушаалд эзэгнэх соёл дарангуйлж, монгол төрийн үнэт зүйл нуран унах нь ээ.
2014-12-19
zochin:
iim tur zasag , ard tumneeree togloson nam neriin dor negdsen buleg deeremchid , khulgaichidtai temtsekh kheregtei
2014-12-19
zochin:
olon jil doromjilloo doo ard tuvmenee. ta nar neg l udur sehehguigeer unana gedgee medjil bgaarai da. hugiin nowshnuud
2014-12-19
b.khureltogoo:
ard tumen doromjluulj baina bugdeeree negdej zasgiin gasr ih hurld baigaa archaagui humuustei temzie ard tumen sereech
2014-12-19