Цэнхэр дэлгэцийг минь цэвэр байлга
2014-12-11

МҮОНРТ-д захирлуудын халаа сэлгээ эхэлсэн гэнэ. Хов мундсан биш. Яагаад энэ сэдвийг бид анхаарах ёстой вэ. Энэ байгууллага бол төрөөс санхүүжилт авдаг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хариуд нь төрийн мэдээллийг иргэдэд үнэн бодитой, шуурхай хүргэх үүрэг хүлээдэг. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг болохоор хяналт байх нь зүй. Энэ хяналтыг гүйцэтгэдэг Үндэсний зөвлөл гэж бий. Энэ зөвлөл МҮОНРТ-ийн бодлого, бүтэц зохион байгуулалтыг зөв боловсруулж,хэрэгжүүлэхээс гадна төрөөс баримталж байгаа бодлоготой уялдуулах, хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж ойлгогддог. Бага зэрэг явцуу харвал одоогийн захирал М.Наранбаатар, түүний багийн удирдлагыг хэм хэмжээтэй байлгаж хяналт тавьдаг эрх бүхий төрийн төлөөлөл гэж болно. Гэвч амьдрал дээр хараад байхад М.Наранбаатар захиралдаа базуулчихсан ч юм шиг харагдана. Ер нь МҮОНРТ-д хаан ор суусан мэт ээлжгүй засаглах энэ хүнийг хашиж хязгаарлах эр зориг, ухамсар Үндэсний зөвлөлд нь байгаа эсэх нь эргэлзээтэй. Жил тойроход телевизийнхээ хоёр захирлыг таалал гажин халж явуулсан захирлынхаа талд Үндэсний зөвлөл нь 100 хувь зогсч байна гэж бодогдохоор байна. Байгууллагын дотоод асуудалд оролцох гэсэнгүй. Үндэсний телевизийг үздэг, татвар төлдөг мянга мянган иргэний нэг нь тул бодлоо хэлж байна. М.Наранбаатар даргын хувьд өнгөрсөн жилүүдэд үндэсний зөвлөлөө хөдөлгөөд сурчихсан мэт харагддаг. Түүний хоёрдахь бүрэн эрхийн хугацаа 2012 оны 10 дугаар сарын эхээр дуусах байсан. Гэтэл өмнө нь наймдугаар сард нь Үндэсний зөвлөлийн шинэ  бүрэлдэхүүн ажилдаа орохоос өмнө хуучин гишүүд нь амжин хуралдаж захирлыгаа улираан томилсон тогтоол гаргаад замаа хөөцгөөсөн тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Ингэснээр М.Наранбаатар захирал гурав дахь удаагаа МҮОНРТ-ийн захирлаар улиран сонгогдож нийт есөн жилийн турш тус газрыг даргалах түүхэн замаа нээсэн байдаг. Радио телевиздээ бол Оросын Путин шахуу болчихсон хүн гэж хэлж болохоор. Бүрэн эрх нь дуусгавар болсон Үндэсний зөвлөлийн гишүүдийн хийсэн тэрхүү томилгоо хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй гэж мэдээлэгдэж байсан ч шинэ зөвлөлийн гишүүдтэй хурдан ам хэлээ ололцсон бололтой, асуудал тэгсгээд дарагдсан.


Хуучин зөвлөлийн бүрэлдэхүүн нь 2012 онд өөрчлөгдөхөөсөө өмнө амжин хуучин захирлыгаа дахин улируулан томилсон нь улс төрийн зорилготой гэсэн хардлагыг төрүүлж байлаа. Энэ бүхнээс харахад Үндэсний гэх сүржин нэртэй зөвлөл нь хяналт тавих хүнийхээ хараанд өөрсдөө орчихсон юм байна гэж дүгнэж болохоор.  Хэтрүүлэн харсан бол хүлцэл өчье. Энэ зөвлөлийн үйл ажиллагааны талаар ил тод мэдээлэл, шийдвэр гаргасан хурлын тэмлэглэлийг нь олж харж чадахгүй тул мэдээлэл хомс байна. Гэхдээ энд М.Наранбаатар захирлын сайн муу удирдагч гэдэг тухай бус хяналтын ямар ч нөлөөлөлгүй болж доошоо орсон Үндэсний зөвлөлийн тухай бодлоо хуваалцаж байна.


МҮОНРТ бол төрөөс санхүүжилт авдаг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг дахин хэлье. Тийм учраас бүх төрлийн мэдээллийг иргэдэд үнэн бодитой, шуурхай хүргэх үүрэг хүлээдэг. Хэн нэгэн нэр дэвшин Үндэсний зөвлөлд багтсанаар Үндэсний радио телевизийн бодлого, бүтэц зохион байгуулалтыг зөв боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна төрөөс баримталж байгаа бодлоготой уялдуулах чиг үүргийг барьж төрийг төлөөлж хянаж ажиллах үүрэг хүлээдэг. Үүнийхээ төлөө цалин урамшуулал авдаг байх. Товчдоо зөвлөлийн гишүүд хэн нэгэн захирал эсвэл МҮОНРТ-ийн удирдлага нь хууль бус ажиллаж байвал түүнийг зогсоох, цаашилбал, үнэн бодитой мэдээллийг иргэдэд хүргэх, нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад гол бодлогоо чиглүүлж ажиллах үүрэгтэй гэж ойлгогдоно.  МҮОНРТ-ийн гэсэн тодотголтой бие даасан тусгай хууль хүртэл баталж мөрдүүлсэн. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг хүлээсэн ганц зөвлөл нь үүргээ умартвал М.Наранбаатар захирал олон нийтийн болоод төрийн хяналтаас сугараад гарчихаж байгаа хэрэг. Байгууллага толгойлж төсөв мөнгө барьж байгаа хүн сайн муу хэлэгдэж, элдэв хардлага, хэл аманд утуулна. Үүнд эмзэглэх хэрэггүй юм. Тэр тусмаа 9 жил нэг албанд тухалсан хүнд туршлага бас хоцрогдол, аливаа шүүмжлэлд эгдүүцэн хандах амбиц байх нь дамжиггүй. Гэхдээ олон нийтийн радио телевиз гэдэг онцгой статустай байгууллагыг нэг нь толгойлж нөгөө нь хяналт тавьж байгаагаа умартан найзан дундаа явж болохгүй юм.


Бид дарга цэрэг, жирийн иргэн хэн байлаа ч гэртээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө үзэгч л байдаг. Тийм болохоор олон нийтийн өмч энэ байгууллагын гэрэл сүүдэр гэрийн минь хойморт, үр хүүхдийн минь оюун санаанд тусч л байх юм. Үндэсний гэх телевизээрээ холливуудын хулгайн кино үзсээр л суудагтаа бид хэдийн эвлэрсэн байгаа. Хууль зөрчин реклам цацдагийг нь харж байвч төсвийнх юм даа гэж уучилж л суудаг. Өв соёл, түүхийн сайхан нэвтрүүлэг “ганган” кинонд мөнгө хаяхгүй хэрнээ хаа нэгтээ орон сууц барьж, бетонон хашаа барихад хөрөнгө хаяад байгааг нь харин ойлгож төвдөхгүй явдаг. Хариу тайлбарынх нь учирыг нь ч олохгүй бид. Харин нүдний өмнө харагдаж байгаа Үндэсний телевизийнхээ хоцрогдлын буруутнаар уран бүтээлчдийг нь бус энэ байгууллагад 9 жил хаан суусан М.Наранбаатар захирлыг л нэрлэнэ. Телевизийн саарал байшинд болж байгаа алдаа гажуудлыг өнөөх Үндэсний зөвлөл бидний өмнөөс харж хянаж байгаа гэж олон нийт боддог. Гэхдээ үгүй бололтой юм.


Үүнийг өгүүлэх учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн орон тооны бус гишүүдийн заримынх нь ажиллах хугацаа дуусгавар болсон бөгөөд сонгон шалгаруулалт эхлээд байгаа юм байна. Үүний цаана одоогийн захирлын бүрэн эрхийн хугацаа яригдах биз. Сэмхэн зарлагдсан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх “комби” яаж явагдаж байгаа талаар мэдээлэл олон нийтэд алга. Урьдын байсан зөвлөлийн жишгээр ирээдүйд ажил үүргийг нь хянах ёстой захирлынхаа аманд унаж нэр дэвшицгээж яваа ч юм уу, бүү мэд. Ямартай үндэсний зөвлөлд сул гараад байгаа долоон орон тооны нэг нь Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх салбар байгаа бол дөрөв нь УИХ, хоёр нь Засгийн газарт хамаарч байгаа гэнэ. Нэгэнт Үндэсний зөвлөл нь бүхлээрээ шинэчлэгдэхгүй болохоор хуучин захирал М.Наранбаатар улиран сонгогдож хэдэн жилдээ радио телевиздээ “Путиндэх” байх гэсэн явган яриа сонсогдож л байна. Их дээгүүр яригдаж батламжлагдаад доошоо орж захиралдаа базуулчихдаг Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн нөхөн томилгооны шалгаруулалт эхэлсэн талаар өгүүлэхэд ийм байна. Зурагт гэрийн хойморт залраад 46 жил болжээ. Бид дарга цэрэг хэн байлаа ч гэртээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө суухдаа үзэгч л байдаг. Монголын үндэсний телевизийн хоймроос цацах киноноос Ромын гладиаторуудын илдэний харшилдаан бус Монголын минь бахархал, зоригт баатруудын уухай хадаж зүрх огшоож байх учиртай. Энэ телевизийн эфирээс дэлхийд ганцхан Монголын аугаа их өв соёл, түүхийн гайхамшиг нь бидэнд мэдрэгдэж, цаашлаад дэлхийд танигдаж байх ёстой. Хөгжлийн хурдац, мэдээллийн их урсгалын нөлөөг мэдэрч  монгол язгуурын гайхамшгийг сурталчлан үзүүлдэг, үндэсний зан заншил, өв соёлын их сантай, эрдэмтэн мэргэд, уран бүтээлчдийн их чуулгантай, улс төржилтгүй цэв цэнхэр өнгөөрөө байх ганц дэлгэц нь Монголын үндэсний телевиз байх ёстой юм. Тийм болохоор цэнхэр дэлгэцийг минь “цэвэр” байлгаарай.


Пүрэвжавын Баярхүү /тоймч/


Shuud.mn
Сонин хачин
zochin:
ter naranbaatariig husah tsag bolson shuu.uchnuun mungu idej uusan geed yarigdaad bdag ter huuliin baiguulgiin haaguur yavdag nuhur be.mongol tv yu hiisen gej ulsaas tataas avdag yum.hamgiin goln naranbaatar uuriign eseguutssen humuusee halaad odoo uurtn ug heljchaddag hun bhgui bolson gesen tegeed.l duraaraa durgudag blgui dee.uuniig shalgadag tsagn bolson shuu tatvar tulugchdiin mungiig uuriin yum shig urj ashiglaj bhgui bizdee ard tumeen ugee heltsgee
2014-12-14
саранбаатар:
энэ наранбаатарын хаанчлалын үе дуусах болоогүй юм уу? нэртэйгээр хүүхдэд албан тушаалаа залгамжлуулаад өгчих хэрэгтэй юм. ким чен ир шиг.
2014-12-13
zochin:
bayarkhuud bayrallaa. televiziin nevtruulegt huch oyunaa zoriulj yvsan olon uran buteelchid ene luivarchdiig eserguutsej baina.
2014-12-13
soka:
hulmas shiwer arilgadag mash sn tos niiluulne
2014-12-13
sodura:
mongol ty nernees tsaashgui boljdee huurhii mash zuw niitlel bichsen na demjij bna
2014-12-13
зочин:
наранбаатар мүонрт-ийг дарангуйлах бус атг-аар хийсэн бүх хулгай луйвраа шалгуулж хийсэн гэм нүгэлдээ тохирсон ял эдлээд шоронд сууж байх ёстой этгээд шүү. түүний хань хамсаатан болсон лхагвадаш, сүхбаатар, нараа, гэрлээ гээд олон этгээдүүдийг бас сайтар шалгаж татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж завшсан бүгдийг эргэн төлүүлж ялыг нь биеэр эдлүүлэх ёстой.
2014-12-12
иргэн :
1 хүн олон жил тэр байгууллагыг удирдахаар юу болдог билээ гашуун туршлагууд байдаг даа
2014-12-12
irgen:
jiriin irgen minii huvid "tsenher delgets" maani tseverlegdeh argagui bolson um bishuu! minii bodloor an-iin tv geed zarlachihmaar umdaa! muu nuuhaar sain ilchil gej ug baidagdaa!
2014-12-12
зочиж:
энэ байгууллага арай хэтэрч л байгаа шүү дээ хэн ч яаж ч чаддаггүй ямар бут газар вээ хамгийн хоцрогдсон улсуудаар дүүрчихсэн үзэгчдээс хүчээр мөнгө дээрэмдэж авчаад өхгүй шүү дахиж
2014-12-12
мөнхөө:
хэн дуртай нь дайрч доромжлоод байдаг газар ч биш байх шүү нээрээ
2014-12-12
anhaa:
олон нийтийн телевиз төрөөс санхүүжиж байж өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. гэтэл өнөөдөр улс төрчид өөрсдийн тааллаараа төсвийг нь танаж байна гэдэг үзэгч түмнээ хүндлэхгүй байгаагийн шинж. гадна олон нийтийн телевизүүд яаж санхүүжиж ямар үйл ажиллагаа явуулж байгааг харьцуулаад үз.олон нийтийн телевиз улс төрийхнийй мэдэлд байсаар л байна. хэн дохиураа хөдөлгөнө тэнд үйлчилэх болж байх жишээтэй уих-ын даргыг хар засаг барьж байсан хүмүүсийг хар бүгд л энэ телевизийн үйл ажиллагаанд оролцож байна. олон нийтийн телевизийн хууль хуудуутай хууль болсон гэдгийг ч хууль гаргасан хүмүүс нь хүлээн зөвшөөрдөг.энд ажиллагсадын нийгмийн асуудалд хэн анхаарч байна. бид ямар цалин авч уран бүтээлээ хүнд хүргэж байна гээд зөндөөн асуудал бий . энд хэн нэг даргыг хардахаасаа илүүтэй олон нийтийн хуулиа эргэж харж засах цаг болсныг хэлмээр байна. энэ хамт олноос өнөөгийн үйл ажиллагаа явуулж байгаа тв-үүдийн олон боловсон хүчин бэлтгэгдсэн. бахархах зүйлтэй хамт олон шүү
2014-12-12
иргэн л.тамжав:
манайх гэхэд л юнивишн үзээд сард 32000 төгрөг төлдөг, гэтэл энэ мүонт байрны мөнгөн дээр хүчээр 2000 төгрөг сар болгон авч дээрэмдэж байна, тэгээд үзчих зүйл байхгүй мэдээ нь дандаа хуучирсан байдаг энэ тв-ийг ер нь хувьчилвал таарна даа
2014-12-12
zochin:
komissiin hyvtsas shig l heden huuchin nevtruuleg yavyylj humuusiin tsagiig urj nugel tarij baina myont.
2014-12-11
иргэн:
мүонт-ийг нэвтрүүлгүүд үзэгчдийн сэтгэлд үнэхээр хүрэхгүй байна. тэнцвэртэй мэдээллээр хангах нэрийн дор цаг үеийн мэдээлэл нь бөөрөнхий, хугацаа нь богинохон, энэ сувгаас малчид цаг агаарын мэдээг нь л үздэг байх. дээр нь хууль яриад хураамж авна аа, өрөвдмөөр хэдэн хүн хүнд чичлүүлээд л мөнгө нэхээд явдаг юм. арилжааны хэлбэрт шилжүүлсэн нь дээр дээ. наранбаатар хоол хороох хувьтай хүн юм даа.
2014-12-11
иргэн:
мүонртв ийн нэвтрүүлэгүүд дотоод,гадаадын үзэгчдийн хүсэл сонирхлыг татахгүй байна.эфирийн соёлгүй,хөтлөгч нь үзэгчээ хүндэтгэдэггүй шороотой гуталтай,сэгсийсэн үс үрчийсэн хувцастай хойморт залардаг.мэдээллиийн хурд олон өнцөггүй,агуулга,багтаамж муу.урансайхны энтертаймент нэвтрүүлэг нь цаг нөхцөөсөн уйтгартай.спорт нэвтрүүлэг мэдээ хугацаа хожидсон цар хүрээгүй хөтлөгчид нь хэл ус чадваргүй .томилолтын сурвалжлагч нь хуучинсаг өөрийн нутаг уснаасаа мэдээ сурвалжлага бэлдсэн нэр зүүж хэд хоногоор мэдээ гэж үзүүлдэг гээд бөөн брак!!!дээр нь нүсэр бүтэц,дол цохисон удирдлагууд өвөр түрийдээ орсон.гаднаас ямарч шүүмж авдаггүй ваккумжсан сүртэй нэртэй даржин байгууллага болжээ өөрчлөх цаг болжээ
2014-12-11
cccc:
casacascascascsacas
2014-12-11
hoovon:
hoovon hohoo baiguullagaa bitgii muulaa ho ach buyaniig ni minii naiz chamgyi l hyrtsen shyy de yun jiriin yzegch ve kkk olon saihan nevteryyleg hiij baisan nairuulagch baisnaa martchihsiimuu
2014-12-11
bagii :
songuulaas omno soli
2014-12-11
bagii:
3 jil bolood shuud soldog bolox xeregtei
2014-12-11
ugiin baelag:
eruu todoor geh ug has
2014-12-11
zochin:
mongolyn undesnii tv oyunlag newtruuleg yawuulakh tal deer ikh muu , yu we ? am khamran deeree yum togtooson , ereg shurag ursun, dees togloson saya tugrug biluu neg newtruuleg , kharakhad ,oroltsoji baigaa khumuusiinkh ni umnuus ichmeer,yaduukhan oyunlag bus,ichmeer
2014-12-11