Эрүүл мэндийн “эмзэг” цэг
2014-12-05

Эвсч засаг барих болсон намууд яамдаа хуваах дээрээ эвдрэх шахуу л юм болж  зөвшилцлөө. Эрүүл мэндийн яамыг өгөх гэсэн чинь авахгүй гэж гүрийсэн нам байна. Үүний шалтгаан тодорхой. Эрүүл мэндийн салбар өөрөө маш хүнд өвдсөн. Хариуцлага хүлээж ажиллана гэсэн улс төрийн хүчнүүд хүртэл ЭМЯ-ыг авахгүй гэж гүрийжээ. Харин МХЕГ-ыг бол булаацалдаж байна гэнэ. 


Монгол улсын хүн амын өвчлөлийг ихэсгэж байгаа эрүүл мэндээс яамны хэр хэмжээнээс давсан олон шалтгаан байдаг. Агаарын бохирдлоос үүдсэн ханиад томууны сезон ид үедээ ирж хүүхдийн эмнэлгүүд шатнаасаа бусад бүх зайндаа битүү хүүхэд авчихаад эмч нар нь суух ширээгүй болчихсон тухай мэдээ гарч байна. Гэтэл манай улс нэг хүнд оногдох хэвтэн эмчлүүлэх орныхоо тоогоор дэлхийд дээгүүр ордог гэж сонслоо. Харин бодит байдал дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй бус байсаар байгаа. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хүртээмжтэй болгох зэрэг суурь шинэчлэлээр харах асуудал эрүүл мэндийн салбарт хуримтлагдсаныг харуулж байгаа хэрэг.


Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсролтой болгох, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд бүгд хамрагддаг болоход чиглэсэн бодлого гаргаж ажиллаж байсан нь нэг талын зөв эхлэл байсан. Энэ эхлэлийг дараагийн сайд хэрхэн авч үзэх нь тодорхойгүй. Засаг унах төдийд эрүүл мэндийн 21 довтолгооныг нь улс төржүүлж, асуудлыг хариуцаж байсан албан тушаалтнууд, хамт олныг нь ардын дайсан болгох шахсан мэдээллээр бөмбөгдөхийг бид харлаа. Энэ салбарыг өөд нь татахад саад болж буй улс төрийн нөлөө их байгаа хэрэг. Эрүүл мэндийн довтолгоо, 21 зөв дадал гэдэг нь их энгийн хэрнээ алсдаа иргэдэд үлдэцтэй байж болох хөтөлбөр байсан. Бид 3 саяулаа, гэр бүлээрээ жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж амьдралын буруу хэвшил зуршлаа засах хэрэгтэйгээ ойлгож авдаг бол жилд 735-819 мянгад хүрээд байгаа хэвтэн эмчлүүлэгчдийн тоо яваандаа нэлээд хувиар бууж эхлэхийг олж харсан хэрэг. Нийт өвчлөлийн 60 хувь нь хамгаалж сэргийлж болох өвчин эмгэг байдаг гэсэн судалгаа гарсан. Үүн дээр суурилж хүн өөрийгөө гэр бүлээ өвчин эмгэгээс хамгаалж болох ухамсар мэдлэгийг хэвшүүлэх гэсэн энэ зорилтод төслийг бас л улс төржүүлэх гэсэн салхи босгож байгаа нь харамсалтай хэрэг.


Нэг жилд бидний ярьдаг 103 буюу түргэн тусламжийн дуудлага 730 мянгад хүрчээ. Ямар нэг байдлаар эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага 730 мянган удаа гарчээ гэсэн үг. Үүний хэд нь хамгаалж сэргийлж болох өвчлөл, золгүй тохиолдлын дуудлага байсныг жагсаавал хэцүү үзүүлэлт гарна. Үүний цаана урсч буй бензин тос эдийн засгийн тооцоог гаргавал асар их хайран мөнгөний дүн гарна. Автын осол,унасан бэртсэн, цай хоолонд түлэгдсэн гээд ахуйн чанартай эмнэлгийн тусламжийн дуудлага байнга өндөр хувьтай гардгийг салбарын хүмүүс хэлдэг. Энэ нь ядуурал эдийн засгийн хямрал, стандарт хангадаггүй ахуй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөллийн хамааралтай ч явсаар хувь хүний өөрийгөө бөөцийлөх чадвар, өвчнөөс урьдчилан сэргийлэх ухамсар хэвшилтэй холбоотой болж ирэх юм. Энэ бол эрүүл мэндийн салбарын иргэддээ хандаж хийх ёстой ажлын нэг эхлэл.


Төсгөлд хэлэхэд, улс төржсөн энэ цаг үед эвсч буй намууд нэг зүйлийг санаж сахиуштай санагдлаа. Төрөөс эрүүл мэндийн салбараа өөд нь татах гэсэн олон стратеги хөтөлбөр боловсруулдаг. Эдгээр хөтөлбөр нь тодорхой санхуужилтээр явж үр дүнд хүрэх учиртай. Төр тунхаглаад баталдаг ч хөтөлбөрт суурилсан санхүүжилтийг нь Сангийн яам гацаачихдаг. Аягагүй бол амгүй гэдэгтэй адилаар санхүүжилтгүй төслүүд тэгсгээд цаасан дээрээ тунхаг болж үлддэг. Эвссэн нэртэй ч тус тусын намын эрх ашиг, ирэх сонгуулийн бэлтгэлээ харж засагт орсон улс төрийн хүчнүүд засгаа бүрдээгүй байхад бие биенийхээ ажлыг гацаагаад байж мэдэх дүр зураг эхнээсээ харагдаж байна. Сангийн яамыг нь МАН авсан, ЭМЯ-ыг МАХН авсан бол нөгөө намынхаа яамны санхүүжилтийг нь гацаагаад байхад л ажил нь унаж эхлэх юм.


Бодлого байхгүй, хуучин социалист системийн бүтцээр явж ирсэн эрүүл мэндийн салбараас одоо төр барилцаж буй намууд хүртэл зугатаах дээрээ тулжээ. Сонгууль ойртож байхад чихний хонх гэж үзсэн хэрэг. Цаашид улсын эмнэлгүүдээ төр яаж авч явах вэ. 51 хувь нь төрийн мэдэлд байгаад 49 хувийг нь эмнэлгийн ажилчдад хувьчлах гэсэн хуулийн төсөл бэлэн болчихсон байгаа гэдэг. Эрүүл мэндийн даатгалын хуулийг бүхлээр нь үзэл санаагаар нь өөрчлөөгүй цагт энэ хувьчлал бас амжилттай болох боломжгүй гэдгийг энэ салбарынхан бүгд зөвшөөрдөг. Асуудлыг нь намууд биш, нэг сайд биш, эмч нарын оролцоотой холбоогоор дамжуулан шийдвэрлэх нь одоогоор хамгийн зөв гарц гэж хэлж болохоор байгаа. Эмнэлэгт хэвтэхэд үзүүлдэг цэнхэр дэвтэр болчихсон даатгалын ямар ч үр дүнтэй үйлчлэлгүй болчихсон эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаж хөл дээр нь босгох вэ гээд олон асуулт шийдлийн засгийн газраас “шийдэл” хүлээн овоорсон байгаа.


Манай улсад нийт 2752 эрүүл мэндийн байгууллагад 45080 эмч, ажилтнууд ажиллаж байна. Бид эдгээр байгууллага хүмүүсийг “эрүүл мэндийн манаанд зогсч байна” гэж хэлэх дуртай. Гэхдээ энэ манаанд зогсоход эмч нарт ажлын орчин нөхцлийн асар их дарамт ачаалал байдаг. Нэг жилд эрүүл мэндийн салбарынхан 16 сая 576 мянга орчим удаад амбулаторийн үзлэг үйлчилгээ хийдэг байна. Харамсалтай нь үүний дөнгөж 5 сая орчим нь урьдчилан сэргийлэх үзлэг байдаг. Эрүүл мэндийн салбарт өөрт нь эмзэг цэг их бий гэж болно. Үүнийг нь мэдсээр байж улс төржүүлж бялууны нэг булан болгож улам их өвтгөх нь ёс зүйгүй хэрэг.


Эрүүл мэндийн салбарт сэтгэлтэй, салбараа мэддэг хүнийг гаргаж ирсэн шинэчлэлийн Засгийн газрын бодлого үргэлжлээсэй гэж цагаан нөмрөгтнүүд хүлээж байна. Шинэ сайд нь эхлээд эрүүл мэндийн салбарын эмзэг сэдвүүдээ зөв оношилж, салбараа хөл дээр нь босгохыг тэд хүсч байна. 2016 оны сонгуулийн дараа намууд бултах биш булаацалдаж авдаг яамдын нэг нь ЭМЯ байх болтугай.


Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
000000:
ard tumnii amidral tedend hamaaguini oilgomjtoi b olsoon yu huleegeed suuugaad baidag yum .........
2014-12-11
0000000:
ard tumnii eruul ayulgui amldrah nohtsoliig burduuleechee uls toriin malnuudaa
2014-12-11
иргэн:
монгол улсын үндсэн хуулийн 43.2-т "ерөнхий сайд, эсхүл засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно" гэж заасан. гэтэл огцорсон сайд сайханбилэг ерөнхий сайд болж байгаа нь, огцорсон сайд гантөмөр, эрдэнэ нар дахин сайд болох гэж байгаа нь, сонгуулиар олонхийн санал аваагүй ман засгийн газарт орж байгаа нь мөн чанартаа үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаа хэрэг юм. намуудын дарга нар, монгол улсын ерөнхийлөгч, уих-ын дарга нар хуйвалдаан зохион байгуулж төрийн эрх мэдлийг сонгуулийн бус замаар, хууль бус замаар бу*д шилжүүлж байгаа хэрэг гэж үзэхээр байна. монгол улсын эрүүгийн хуулийн 82.1-д "төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэж заасан. үндсэн хуулийн цэцийн гишүүд, уих-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж,хууль дээдлэн ажиллахыг хүсэж байна. үндсэн хуулийн заалтыг зөрчих нь улс орны эдийн засгийн хяиралаас мянга дахин илүү их хор уршигтай зүйл юм.
2014-12-08
сонс:
хамгийн гол асуудал нь агаарын бохирдол амьдарах орчин муугаас хггхуб өвчилдөг жишээ нь английг аваад үзье хүүхдийг төрөхөөс нь өмнө өрөө хүртэл бэлдүүлж байна хэрвээ өрөө бэлдээгүй бол төр хүүхдийг нь авна. тэгвэл өнөөдөр манайд хүүхэд хамгийн их хэлтэгдэж бн төрүүлж байгаа эх эцэг адилхан хэрхэн тэжээхээ бодож шаналана тэгээд ээж нв сүүгүй болно угжина 1 хайрцаг нь 25-400000 үнэтэй сүүг төсвийн ажилчид хүчрэх хэцүү, эцэг нв эсвэл хариуцлагаас зугтаад хаяаад явна эсвэл архи ууж зовооно. эх нь хөгц мөөгөнцөртөө баригдсан хүйтэн нийтийн байранд хүүхдээ өсгөнө. хүүхэд бүү хэл том хүн ч өвдөнө. өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд ч байртай болно гэдэг хэцүү. эмч үнэтэй эм бичээд амьдарч буй орчин эдгэрэлтэнд нөлөөлнө. амьпарал гэдэг чинь амаргүй шүү дээ арчаагүйдээ гэж хэлэх бас л хэцүү байдаг юм билээ
2014-12-07
sahaaa:
saihanbileg muu glod hardaaa chi tord 22 jil zutegsen mungu oloh gj zutgee yu
2014-12-06
eh hun:
yun udwal we iim baidald oruulsan hun bol udwal harin uurchilj shine mergeshsen hun tavih heregtei udwal yu hiisiin ih zuilig hiisen bol udiid byatshan ursuud maani iim baidald orohgui bsan
2014-12-06
batu:
ha, ha, super!
2014-12-06
zochin :
gants eruul mendiin yam gologdood baina oyun gishuuneer said tavichih l daa
2014-12-05
irgen:
ovoo heden emneleg turuh barih mungutei bolood baital udval ulsturch guai zogsooj neg ch emleg zasahgui neg ch baishin barihgui eruul mendii yam barigiin yam bolson baina gej tunhaglaad shal dorduulsan daa hurhii . odoo ch seheh ni ungursun baih . hurelbaatar lamba tsolmon nar ih uud ni tatsan yum shuu dee
2014-12-05
marga:
manai mongolchuud uneheer aimar bolchihjee bur hunii unergui bolchij
2014-12-05
гомбоо:
салбарын тогтолцоог нь сууриар нь өөрчлөх хэрэгтэй. удвал сайд их юм хийгээгүй. их л цаас үйлдвэрлэсэн. мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдээр удирдуулж, улс төр намаас ангид эмнэлгийн ажилтан болон ар иргэдээр сонгуульдаг болгох хэрэгтэй. мөн үйлчилгээ үзүүлсэн байдлыг иргэдийн сэтгэл ханамжаар эмч, сувилагч бүрийг үнэлсэн цагт өрсөлдөөн тэдний дунд бий болно. тэрнээс худлаа иргэдийн эрүүл мэндийн боловсрол гэж хий худлаа ярих хэрэггүй. мэдээллийн тогтолцоо нь маш муу, хэрэгтэй хэрэггүй олон хөтөлбөр, стратегиудтэй, нэг ч төсөвгүй, амьдралд хэрэгждэггүй энэ олон цаасан бухлын дарамтаа эхэлж болих хэрэгтэй. дараа нь шоудахаа болих хэрэгтэй. эрүүл мэндийн довтолгоо гэж шал хэрэггүй зүйл хийсэн. маш цаас үйлдвэрлэсэн. тэр мөнгөөрөө эх, хүүхдийнхээ асуудлыг бодитойгоор шийдэхэд зарцуулах байсан. сүүлд нь бүгдийг удвал сайд хийсэн мэтээр шоуддагаа болих хэрэгтэй. наад салбар чинь нурж унаад байна. сайд солиод сэргэхгүй. салбараар нь монгол улсын хэмжээнд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. чадваргүй олон яамдын хэрэггүй түшмэдүүдийг ч болих хэрэгтэй. тэгж байж төсвөө хэмнэнэ. гэхдээ үлгэр болох байх даа. улс төрдөөд намчирхаад танил тал нутаг ус заваараад завхруулаад дуусна даа.
2014-12-05
iiiiiiiiiiii:
salbaraa bosgoh hun taviachee emnelgin uilchilgee bah baidgaaraa bain
2014-12-05
udval:
udval ni deer
2014-12-05
bvv ovd:
yadargaatai yumaa, hvvhdvvdee bitii ovchluulj bai l daa. hool, huvtsas, amraltiig ni sain zohitsuulj uliraliin chanartai uridchilan sergiileh huviin beltgel bazaaj suraachee. tegee l sahij suugaa huuhdee ovchluulchiheed toroos buruu haigaad bhiin. olon emleg barichihval dulaand ezguirch baahan sul ajiltan tosvoos tejeene gesen ug shd. archaatai amidarch surmaar yum ene humuus!
2014-12-05
mgl guy:
sayhan huuhdee uzuuleed gartal 103 emch nar zailuul argaa bartsan bailee zailshgui hevteh huuhduudee hurtel butsaaaj b.a said darga nar ni tenger bagandsan ordonguud barial tuhaltsgaah yum jiriin irgeded huuhduuded 3 han davhar emleg barichih hurungu ene ulsad oldohgui l baigaamdaa iim l uchuuhen turtei uls shuudee bid, ireeduiruugee ih buugaar buudaj l baina ireedui maani harin yugaar buudah bol
2014-12-05
zochin:
udvaliigaa daxiad tavix xeregtei ix zuil xiisen shuu odoo sedsen tolvolson zuil ch ix baigaa
2014-12-05