Бид бүтээмээр байна, боломж өгөөч
2014-12-05

Засаглалаа булаалдах хооронд нийгэм эдийн засгийн байдал хүндэрлээ. Уул уурхайн ашигт малтмалын орлого байхгүй, гадаад дотоодын хөрөнгө оруулалт тэг заачихсан. Засгаа бүрдүүлэх гэж үйлээ үзэж сууна. Ер нь энэ Монголд орлого гэж байна уу. Бид хэзээ ч өлсч үзээгүй ард түмэнсэн. Нүүдлийн мал аж ахуй нь буян байлаа. 90-ээд оны картын барааны хямралыг ингэж л давсан. Харин өнөөдөр өөр байна. Нүүдэлчин монголчуудын дийлэнх нь хот суурин бараадлаа. Улс орон хэдхэн эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг празит эдийн засагтай боллоо. Үгүй шүү. Бидэнд асар их боломж бий. Төр хувийн хэвшлээ нэгдсэн цогц бодлогоор дэмжихэд л асуудлын голыг нугалчихна. 1990-ээд оны эхэнд нийгэм солигдох үед хувийн хэвшлийн ДНБ-д ноогдох хөрөнгө мөнгө дөнгөж гуравхан хувьтай байлаа. Өнөөдөр ДНБ-ийн 80 орчим хувийг эзлэж, жил ирэх тусам хурдацтайгаар нэмэгдэж хөл дээрээ босч байна. 


Үлдэж байгаа 20 хувь нь дулааны цахилгаан станц, уул уурхайн орд, Эрдэнэт үйлдвэр гэхчлэнгээр төрийн оролцоотой аварга том бүтээн байгуулалтууд эзэлнэ. Тэгсэн мөртлөө ашиг орлого муу, байнгын алдагдлаа татвар төлөгчдөд хүлээлгэнэ. Төр хамгийн муу менежер гэдгийн яруу тод жишээ энэ.Хүн амын эмзэг хэсэгт үзүүлж буй нийгмийн халамж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд ажиллуулж амьдруулах зэрэг хувийн хэвшлийнхэн хийж барахааргүй нийтийн эрх ашгийн төлөөх арга хэмжээнд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой. Эдийн засгийн томоохон төсөл санаачилж оролцож болох ч бүтээж босгоод, ашиг орлого хураагаад, түүнээ зарцуулаад байдаг юм огт биш. Бодлогоо зөв тодорхойлоод, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж бүтээн байгуулалтаа хүлээн авч зарцуулсан хөрөнгө мөнгөө тоо ёсоор нь авч дараагийн хөрөнгө оруулалтаа ийм зарчмаар санхүүжүүлэх л үүргийг төр хүлээнэ.Харамсалтай нь Монголын төр өнгөрсөн хорин жилийн турш яг эсрэгээр буюу өөртөө төвлөрүүлэн захиран зарцуулахыг оролдсоны дүнд хөгжлийн хурдыг эрс сааруулж байна. Иргэд аж ахуйн нэгжээс цугларсан татварын орлого цахилгаан станцыг шинэчлэх, баг сумын төвд 100 хүрэхгүй сурагчтай сургууль байгуулах, зам тавих, хавтгайрсан нийгмийн халамжинд гэхчлэн буруу бодлогынхоо төлөөсөнд зарцууллаа. 


Одоо арай өөрөөр төр хэмээх нүсэр аппаратын эрх үүргийг зөв тодорхойлж улам бүр өсөн нэмэгдэж буй хувийн хэвшил, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд эдийн засгийн хямралаас өлхөөн гарчихна. Магадгүй нөөц үлдэх байх шүү.  Бидний уугуул суугуул нутаг гүүдлийн хөдөө аж ахуйн орон. 145 мянган малчид гурван сая монголчуудаа элбэгхэн тэжээнэ. 50 сая мал сүрэгтэй хэрнээ хөгжилгүй орон байж болох уу. Нөхөн сэргээгдэшгүй уул уурхайн баялгаас хуримтлах мөнгөөр нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйгаа дорвитойхон өндийлгөж чадвал хос мориор мөн ч холыг саадгүй туулна даа. Хөдөө аж ахуйн биржийн сүлжээг хаа сайгүй байгуулчихна гэж олон ч жил ярилаа. Ченжүүдийн гар дамжуулахгүйгээр төрийн нэгдсэн бодлогоор зангидаж хувийн хэвшил, малчдаа яаж дэмжих вэ гэдгээ даруйхан шийдчихмээр байгаа юм. Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дээр ялангуяа гал унтраах төдий биш маш том хөрөнгө оруулалтыг хийе. Хяналтаа ч маш хүчтэй тавих учиртай. Тэгэхгүй бол захын нэг байцаагчаасаа авахуулаад түшмэд нь хүртэл авилгын хэдэн цаас салгах гээд улайрчихна. Ноолуур ноос дээр багахан хөрөнгө оруулалтаар овоо дэвшилд хүрсэн. Хяналт санаанд хүрээгүй ч болдог юм байна гэдгийг харсан. Арьс ширний салбар байна. Гол үйлдвэрлэгч малчиддаа арьс шир бэлтгэн борлуулах мөнгө очсон, боловсруулагч нарт хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн, эргээд Монгол улс өөрийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох бүрэн нөөц бий. Газар тариаланг дэмжих бодлого амжилттай болсон шиг махны бодлого дээрээ ч реформ хийх цаг болсон. Хөдөө аж ахуйн бирж ажилласан шиг ажиллаж чадаад махны чанарт үнэлгээ хийчих шинжилгээний лабораториудыг ядахнаа бүс нутаг болгонд эрчимтэй ажиллуулж чадвал Орос ч тэр, гуравдагч хөршүүд ч тэр манай бэлчээрийн малын махыг дуртай авна шүү дээ. Зөвхөн ноос ноолуур ч гэдэг юм уу аль эсвэл мах гурил гэж туйлшралгүйгээд Хөдөө аж ахуй гэсэн энэ салбарыг нийтэд авч үзсэн цогц бодлогыг хэрэгжүүлмээр байгаа юм. Манай үндэсний үйлдвэрүүдэд хамгийн их тээг болдог нь урд хөршийн түүхий эд цуглуулах бодлого.


Сүүлийн жилүүдэд энэ бодлогоо ямар амжилттай хэрэгжүүлж үр дүнд нь хэчнээн олон үйлдвэр маань түүхий эдгүй хаалгаа барив даа. Гадагшаа дахин боловсруулаагүй ноос ноолуур, арьс ширээ гаргахгүй байж зах зээл үйлдвэрүүдээ хамгаалах арга хэмжээг энэ бодлогын хүрээнд онцгойлон тусгамаар байгаа юм. Ингэсэн цагт жижиг дунд, хөнгөн үйлдвэрүүд маань босоод ирнэ.Асар их хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой. Гэхдээ бидэнд гэдрэг ухрах эрх байхгүй. Ийм мөнгө бий. Засгийн газар бонд гаргаж болно. Тэртэй тэргүй Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн нөөц ирээдүйд улам бүр үнэд орно. Харин манайд шавхагдашгүй үргэлжид нөхөн сэргээгдэх үйлдвэрлэл бий. Малчдаас үйлдвэрлэлд, үйлдвэрлэгч дээр нэмүү өртөг шингээд эдийн засагт орж ирнэ. Төрийн энэ цогц хөтөлбөрт зарцуулагдсан мөнгө татвар, зээлийн хэлбэрээр төрд төвлөрөөд эргээд л малчдад хүрнэ. Энэ бодлогыг төр зарласан. Тэгээд яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Монополиудын халаасанд төр орсны тод баталгаа. Энэ өвлийг төрөө нураачихгүй бол хавартай золгоно. Малын түүхий эд хуримтлагддаг ид үе. Бид социализмын үед сая хол давсан метр даавуу үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр ганц ч метрийг үйлдвэрлэж чадахгүй байна. Цагдаа, цэрэг, онцгойнхон, эмч сувилагч бүр сургуулийн сурагч нарын дүрэмт хувцасны даавуугаа голдуу урд хөршөөсөө авч байна. 200 гаруй тэрбум төгрөг өмнийг зориод л нисчихэж байна. Харамсмаар тоо шүү. Гэтэл бид ноосоороо даавуу үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг элбэгхэн хангачихна. Хангаж чадаад байсан хэрэгцээг хангаж чадахгүй байсны гол дутагдал түүхий эдийн баазын сүлжээ устсан, үйлдвэрлэл бүрэн унасны л гай.Арьс шир маань боловсруулагдаагүй шахуу урагшаа л гарч байна. Түүхий эд нь байхгүй гутлын болон арьс ширний үйлдвэр дампуурсан. Хятадууд манай арьс, ширийг өөрсдийн технологиороо татаж сунгаад нэг үхрийн ширнээс гурван үхрийн ширтэй тэнцэхүйц нимгэхэн шир боловсруулж байна. Ийм ширээр манай гутлын жижиг үйлдвэр, цехүүд бүтээгдэхүүнээ хийж байна шүү дээ.


Асар их боломж, хөрөнгө мөнгө энд алдаж байгаагаа төсөөлөхөд гол харламаар байх юм. Асуудлуудыг улстөржихгүйгээр жаахан анзаарвал гарц олон байна. Яагаад хямралын тухай бус засаглалын эрх мэдэл дээр парламент үсээ үгтээгээд байгаа юм бэ. Бид бүтээмээр байна. Та нар боломж өгөөч. Ер нь гуйх ч үгүй. Сонголтоо зөв өгөх маний ухаан л шийднэ. Ухаангүй хүнээр төрөө бариулснаас бидний төлөөлөл хүнээр засаг бариулах ухааныг монгол түмэн гээгүй байлтай. 


Н.Бадамжав 
Shuud.mn
Сонин хачин
hongortsog:
ard irged l buteedeg bolohoos uls torchid yu ch buteej baisan tuuh baidaggui um
2014-12-10
zolo:
bolomj iig malchdad bizh . ..... oyunii chadavhitai irgeded
2014-12-06
setgel:
u ch hiij chaddagui hooson yaridag mongol
2014-12-05
малчин залуу:
тэр хөдөө аж ахуйн биржид чинь мах мэддэг чмар ч амьтан алга. тэгээд л шал худлаа яриа л, цаг хугацаа хожоо л. монгол мөхөх тийшээ хандаа л, сайханбилэг минь цомхотгосон шиг........, ажилласан шиг ажиллаарай. тэр захирал нь гэж хөлдүү толгой. хэн ч шахсан юм. одоо энэ хүн шинэ засагт ямар ч нэмэр болохгүй. зүгээр утсан хүүхэлдэй байв.
2014-12-05
yagaad gevel:
darga nar uul uurhai metiin tom tusluudees hagartlaa ideh bolomjtoi mal aj ahuigaas ted yugaa ideh yum mal buyntai yu buyntai gehdee ter bum terbumaar ni zugeer hulgailah bolomjgui ee teheer jijighen hernee asar ih buyntai ene salbar turiin bodlogoos hotsrovoo huurhii
2014-12-05