Алдаа хийгээд оноо
2014-12-03


Бүх алдаа завхралын хариуцлагыг улстөрийн хүчнүүд үүрэх ёстой. Сонгууль хариуцлага тооцдог механизм байхаа больсон. АН-аас МАН руу, МАН-аас АН руу төрийн эрх мэдэл шилжүүлэх процесс болж хувирсан. Хэчнээн олон гэм зэмгүй шударга, улс орноо гэсэн төрийн түшээд нам дардаснаасаа болж хэлмэгдэв. Энэ 24 жилийн туршид. Дуугарсан нэгнийг нь намын сүрээр нам дарна. Өөрийнхөндөө гологдсон нөхдүүд өрөөлийн хаяа хатавч бараадна. Бас л намын нийтлэг эрх ашиг нэрийн дор амыг нь хамхиж орхионо. Илжигний чихэнд ус ч хийсэн, алт ч хийсэн сэгсрэнэ гэж бухимдсаар улстөрөөс хөндийрнө. Уг нь бидэнд тэдний толгой хэрэгтэй байлаа. Даанч намын буянаар өөрөөр сэтгэх шинэчлэлд тууштай үзэл санаа огт хэрэггүй болжээ. Яагаад улс төрийн хүчин өөрчлөгдөхгүй байна вэ.


Албан ёсны ёсорхуу, хуурай тайлбараар нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэнэ. Гал асчихаад байхад цурмандаа орчихсон гэсэн худал тайлбар хийнэ. Байлдал эвгүйцснийг мэдсээр байж Норовын хүүгээр үнэнийг хэлүүлэхгүй байсаар тахил өргөчихсөн. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэгчлэн намууд ялзарсан болохоос хүн нь ялзарчихаагүй. Хүнээ ялзруулдаг механизм намын амин сүнс болоод байхад хөжглийн зөв бодлогын тухай яриад ч хэрэггүй болов уу. Өөрийн мэдэлгүй л ялзралд хэдийн автдаг энэ жишгийг хурцхан өөрчлөхгүй чөдөр тушаа болоод зогсохгүй мөхөл ангал руу монгол түмнээ чирэх нь. Өнөөдөр шинэ Засгийн газрын танхим бүрдэх гэж дуншиж байна. Ч.Сайханбилэг чадлаараа л чармайж байгаа харагдана. Парламентад хэдэн суудалтайгаас хамаараад Засгийн танимыг бүрдүүлэх эхний тохироо хийж байх шиг байна. Хөөрхий ИЗН-д квотоор нэг байтугай хагас сайдын суудал ч олдохгүй нь бололтой. Н.Алтанхуяг буухаасаа өмнө Засгийн танхимаа шинэтгэсэн. Бүтэц орон тоог нь ч тохирсон. Үүн дээр нэмж яам байгуулж өөрчлөхгүй бол ИЗН Засгийн танхимын гадна үлдэнэ. Ингээд өөрчлөх дээрээ тулбал олон нийтийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулна. Тойргийн гадна үлдэж байгаа намыг гүйцэтгэх засаглалд оруулж ирэхийн тулд шинэ яам бий болгохыг олони нийт хүсэхгүй л болов уу. Олон нийт хүчтэй байх ёстой.


Ерөнхийлөгч гадаад бодлогод тоглож улсынхаа эрх ашгийг дээшлүүлэхэд нөлөөлсөн шиг одоо дотооддоо эв нэгдлээ хадгалах учиртай. Засаглалын зарчим алдагдсан. Бурууг хүлээн зөвшөөрөх ёстой. Намууд улстөрийг бизнес болгон хувиргасан. Сонгуульд ялсан намууд эрх мэдлийн хуваарилалтдаа "үнэ хаялцуулан", Монголын улстөрийг бизнес болгон хувиргасан. Эрх мэдэлд хүрэхийн тулд их хэмжээний мөнгө намдаа "хаяж", хариуд нь олж авсан эрх мэдлээрээ "хаясан" мөнгөө хэд нугалан эргүүлж олж авахын төлөө тэд өөр хоорондоо хуйвалдацгаадаг нь үнэг. Шийдвэр гаргах, түүнийг нь баталгаажуулах, ашгийг нь хувааж авах бүх процессууд төрийн хувьд өөр хоорондоо хамааралтай байдагт шалтгаан нь оршиж байгаа. Эрх баригчид болон сөрөг хүчнүүд нь өөр хоорондоо зохицолдоод байдаг хийгээд сонгуульд ялсан намууд дангаараа бус хоорондоо эвсэж ЗГ-ыг байгуулаад байдаг нь "зүгээр ч нэг тохиолдол" биш. Шийдвэр гаргагсад болон хянагсад нь өөрсөддөө "ашигтай" хувилбрууд дээр хуйвалдан тохиролцоод байгаагийн жишээ. Улстөрийн буруу шийдвэрийнхээ төлөө нэг ч улстөрч хариуцлага хүлээгээгүй шүү. Ямар дүр зураг харагдаж байна даа. Алдаа нь тодорхой оноо нь тодорхой байж гэмээн улс гэр хөгжих болохоос ПИАР-ын тоглолтоос нийгэм эдийн засгийн төлөв сайжрахгүй. 


Хэн хэн нь одоо улстөржихөө азная. Улстөрөөр талцсан, өөр хоорондоо үгсэн хуйвалдсан, хариуцлага хүлээдэггүй шударга бус байдал газар авсан байдлаар Монгол орон хөгжихгүй ээ. Бид зориглож өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Сандал ширээ, эрх мэдлийн төлөөх улстөрийг хаяандаа гаргаад хаячихья. Улиг болсон энэ байдалд бид залхаж байна. Намууд дотор байгаа шинэчлэлийг хүсч байгаа олон залуус ч ийм өөрчлөлтийг хүсч байгаа. Тэд өөрснийхөө тиөлөө. Гэхдээ Хэт өөрийнхөө тухай биш гэдэгт би итгэлтэй байна. Бусдын хамрын үзүүрээр чиний эрх чөлөө хязгаарлаглдана гэдэг ардчилалын амин сүнс ойлголтоор тэд хүмүүжиж байгаа болохоор.


Монгол хүн бүрийн сэтгэлд уудам газар нутагтай, ийм их баялагтай, 50 сая мал сүрэгтэй Монгол оронд төрж өссөн 3 сая хүрэхгүй хүмүүсийг ийм арчаагүй байдалд оруулах ямар хэрэг байнаа" гэсэн халаглал оршиж бий. Хэзээ ч бид Ленинградын өлсгөлөнг 90-ээд оны картын бараагаар туулахад давтаагүй. Намууд минь та нарыг бид сонгоно. Харин та нар эрх мэдлийн дэмийрэл биш энэ ардаа бодвол урт настай байхсан даа. Дотоодынхоо муу муухайг гадагш цацдагаа больчих хэрэгтэй. Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тгоон дотроо гэдэг шүү дээ. Энэ дотоодын самуун чинь биднийг амьдрах эрхгүй болгож байна шүү дээ. Эрхэм төрийн түшээд эрхэмлэн тунгаана биз ээ.


Н.Бадамжав   

Shuud.mn
Сонин хачин
zochin:
neeree 50say maltai baij mahnii une n undur uchnuun zeel avaad uls ornoo hugjuulj chadahgui bid chin 3sayhan hun shuudee arai l denduu uursdiguu bayajuulsh yumdaa saihanbileg odoo altanhyag shig ajillaval an 2016 oni songuuld bam daruulna daa
2014-12-04
hongortsog:
dampuurch baigaa toriin ajil shuu umig sonsohoos ch oi gutaj baina
2014-12-04
zochin :
ene yag unen ajil hiideg mongoloo gesen setgeltei yhaantai humuus n helmegdyyled 25 jil bolson humuus n eelj daraagaar said bolood oligtoi medlegtei humuuse demjihgui 3 say hyrehgyi hun amtai asar ih baigalin baylagtai orong namaar talchaj hubaaj idej dyysla erunhiilugch min yu bodj yabdag ym bol odooni alban tu*lin temchel duusdgyi mongol oron maan sogdoj dyysla boliochee
2014-12-04
irged:
bairniihaa uniig bodit unend n , ner say bolgochih tegbel hurdan borlono.tegehgui bol bakind huu tuluud l bairaa hadgalaad suuj baidaa.
2014-12-04
гена өвөө:
тэдэнд одоо юу ч хэлээд хэрэггүй, амиа бодоцгоо ард түмэн минь. тэнэгүүд бол мөнгө л бодно, жирийн иргэн амьдралаа л бодно, хүүхдүүдээ бодно. харин өвлийн хүнс, дулааны асуудлаа сайн шийдчихвэл эднийг хараад яадгийн. 2016 он хүртэл хэрэлдэж л л байг. бидэндээ наалдсан ганц ч асуудал шийдэхгүй ээ, тийм хөрөнгө нь хармайнд нь л орно доо.....
2014-12-03
zochin:
bidnii l songolt shuu dee ene muusain namuudiig bish oorsdiinhoo songoltiig l saitar bodmoor baigaam bid l songoltoo buruu hiisnees ene muusainuudiig hariutslagagui bolgood baigaam buur durgui hurchihlee saihnaagii orgon barisan butetsiig har daa huuchnaasaa ylgarah ium ogt alga tui eh orondoo mongol hun yaj amar amidrah ium be badmaa sain husaad baigaarai
2014-12-03
ард түмэн:
нүд нь сохор, чих нь дүлий төртэй мянга юм яриад нэмэргүй. тэдэнд улс орон, ард түмний эрх ашгаас хувийн эрх ашиг нь илүү. ингэсээр байгаад ард түмний амьдрал туйлдаа хүрч иргэий дайн гаргахад хүргэнэ тэр үед л наад тэнэгүүдтэй тооцоо хийх боломж гарах байх өөрт нь байг гэхэд үр хүүхэдтэйн. тэрнээс наана ямар ч нэмэргүй
2014-12-03