Цоожны нүхээр
2014-12-01

Эвийн гэсэн тодотголтой, улс төрийн хоёр намын маш том тохироог барьж байх цоожны хэв өчигдөр их тэнгэр хавьд эцсийн байдлаар цутгагдсан юм байна. Энэ цоожны нүхээр шагайж нарийн ширийн зүйлийг олж харах боломж сэтгүүлчдэд олдохгүй байх тул одоохондоо таамаглаж л болохоор байна. АН-ын ҮЗХ хаалттай хуралдсан. МАН-ын бага хурал мөн хаалттай болж засагт хамтрах нууц болзлуудаа булагнаж ярилцлаа.

1

Долларын ханш бараг хяналтаас гарч төгрөгийн ханш 30 хувиар унаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци 12 хувь давсан, иргэдийн амьжиргаа хүндэрч буй өдрүүдэд намууд хамтран ажиллах шийдвэрт хүрлээ. Үндсэндээ хоёр жилийн хугацаанд төрөө хямраасан сөргөлцөл түр зогсч 1.6 жилээр завсарлага авч байх шиг байна. Эрх ашиг нэг, хэлдэг уриа нэг, тавьсан зорилго нь тодорхой гэж улс төрийн намууд эвсэн засаглах энэ үзэгдэл бидэнд шинэ зүйл биш. Бараг 8 жилийн өмнө Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж байсан алдаа оноо бий.  Парламентад суудалтай зургаан намын тав нь нэгдэж, Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулсан түүх бий. Энэ л үед төр барилцаж, зөвшилцөл хэлэлцээрийн автороор сууж байсан улстөрчид одоо тодорч буй эв нэгдлийн засгийн газрын ард байж л байна. Эвлэлдэх болоод эвдрэлцэх дээрээ юу болдог, үр дүнд нь улс орон, ард иргэд яаж хохирч үлддэгийг тун сайн мэддэг улстөрчид байгаа хэрэг. Намын лидерүүд эвлэрэх цагтаа эх орноо иргэдээ бодоод л гэдэг. Энэ удаа ч тэгж байна. Эрхэм түшээдийн зарим нь эв нэгдлийн тухайд хэрхэн өгүүлснийг түүвэрлэж харлаа.

1

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Юуны төлөө эв нэгдэлтэй байх гэж байгаа вэ. Хүмүүсийн сайн, сайхан амьдралтай, ард иргэдийг ажлын байртай, орлоготой болгохын төлөө л бид эв нэгдэлтэй байх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бакей “Цөөхөн Монголчууд маань бусад дэлхийн улс орнуудтай харьцуулахад маш богино хугацаанд хөгжих боломж байна. Бидэнд баялаг, газар, хүний нөөц гээд бүх зүйл бий. Харин үүн дээр сайн менежмент, төлөвшсөн төр, эв нэгдэл л үгүйлэгдэж байгаа” гэжээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сүүлийн 20-оод жилийн хугацаанд эв нэгдэл гэдэг зүйл улс төрийн талцах байдлаас болоод алдагдсан. Энэ байдал цаашдаа гүнзгийрэх шинжтэй байгаа” гэсэн бол эсрэг кнопчин гэгддэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа “76 гишүүн өөрсдөө намын амбициас салах хэрэгтэй. Улс орны удаан хугацааны эрх ашгаа бодох ёстой. Хоёр том гүрний дунд байдаг Монгол улс хөгжих боломжтой” гэж дүгнэжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ үндэсний хэмжээний гол гол бодлогуудад зөвшилцөлд хүрч гарын үсэг зурах хэрэгтэй. Үүнийг 10 жил ямар ч улс төрийн нам сонгуульд ялсан ч өөрчлөхгүй байхаар том баталгаат цоож зүүж өгөх ёстой” гэж чухал хэрэгтэй санааг хэлжээ. Ерөөсөө л энэ.

1

Хөгжлийн дунд урт хугацааны хөтөлбөргүй намуудын сонгуулийн амлалт, популизмаар өнгөлсөн дөрөв дөрвөн жилийн тархи угаалтаар явсаар иргэд хямрал дээр ирсэн. Энэ удаагийн намуудын эвээ сахисан алхмаас ядаж 10 жилээ даах улс орны хэтийн бодлого бий болж, хөгжилд хүргэх бодитой тооцоо үндэслэлтэй хөтөлбөр үлдээсэй гэсэн хүлээлт байгааг төр барилцаж буй намууд мэдрэх ёстой юм.

1

Шинэ засгийг хамтран байгуулахтай холбоотойгоор хоёр намын хооронд улс төр, эдийн засгийн зөвшилцөл үргэлжилж байна. МАН-ын хувьд засагт орох нь ирэх сонгуульд тугаа дээр өргөх том боломж гэдгийг тооцсон байгаа. Өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах, үлдэж буй 1.6 жилийн хугацаанд хамтарсан бодлогоор ажиллах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж цахим машинаар тоолсон саналыг гараар тоолох зэрэг МАН-ын шаардлагуудыг нь АН хүлээн авсан бололтой байна. Энэ эвлэрэл дээр сонгуулийн шинэ хууль, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хууль батлагдах ёстой болж байна. Эвлэлдэн хамтрах сайхан ч сонгуулийн хойдохоо бодсон улс төрийн хүчнүүд бид одоо хүлээж тохироо хийх магадлал бас байгаа. Үүнийг намуудын засагт хамтрах урьдчилсан тохироо, эвийг хадгалах гэрээнд зүүх цоожны нүхээр төвөггүй харж болно. Учир нь бие даагчдыг эс тооцвол энэ парламент үндсэндээ сөрөг хүчингүй, ямар ч хуулийг баталж юуг ч хөдөлгөж чадахаар харагдаж байна.

1

Ер нь Монгол улсыг хөгжүүлэх, иргэдийг ядуурал дарамтаас гаргах уриа 25 жил түүчээлж байгаа ба үүний ард бид 28 дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзээд байгааг улстөрчид мартуулах гэх хэрэггүй. Эдгээрийн дунд жамаараа буюу бүрэн эрхийнхээ дөрвөн жилийг дуусгаж сонгуулийн үр дүнгээр халаагаа өгсөн хоёрхон сайд байсан гэхээр засаг төрд намууд эвтэй байсан үе гэж бараг байсангүй. Гэхдээ МАН, АН хоёрт цаагуураа бизнесийн болоод улс төрийн эрх ашгаа хангасан түр зуурын гар барилт бол хэд хэд байсан. Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газар үүний нэг болох, эх орноо бодсон эвлэрлийн шинэ хуудас болох уу гэдгийг цаг хугацаа харуулах юм. Хоёр жил унасан эдийн засгийг 1.6 жилд хөл дээр нь босгох уриа намуудын хоршлоор төрийн ордноос сонсогдож эхэллээ. Харин гадна талд нь эзэнгүй айл шиг сайдгүй яамд, цаг нөхцөөсөн албан хаагчидтайгаа нэг шийд хүлээсээр сууна.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
irgen dorj:
1.5 jild uneheer eblelden negdej chadahnuu hatsgaaya tegeed chadahgui bol erunhiilugchiin zasaglaltai botsgooy
2014-12-03
irgen dorj:
1.5 jild uneheer eblelden negdej chadahnuu hatsgaaya tegeed chadahgui bol erunhiilugchiin zasaglaltai botsgooy
2014-12-03
монгол:
бидний хувь заяаг дарга нэртэй 2000 хүрэхгүй луйварчин, хулгайч нар татсан тамхины иш шиг хөсөр хаяж байгааг ард түмэн ойлгох сайхан цаг хурдан ирээсэй.
2014-12-01
монгол хүү:
монгол бичсэн нь: /103.229.122.213/ 2014/12/01 18:52:48 монголын ард түмэнд : энэ намын дарга нар, нийслэл, аймаг, дүүрэг, сумын болон хорооны засаг дарга нар, компанийн захирлууд , ер нь энэ дарга нэртэй нам, түрийвч, найз нөхдөөрөө хөнжилдөө орсон хулгайч, луйварчингууд монголыг хэзээч хөгжүүлэхгүй, тэд өөрсдөө л баяжихыг хүсч байгаа нь тодорхой шүү дээ. иргэдээ 2016 онд дарга нэртэй нэг ч хүнд санал өгөх хэрэггүй, сонгууль хэдэн удаа ч болсон хамаагүй шүү... дан бие даагч нар ч хамаагүй яаж нэгдэхийг дарга нарт харуулах юмсан , дарга болоогүй мэдлэг чадвартай хэдэн зуун мянган иргэд байгаа, тэдний саруул ухаанд бид итгэх хэрэгтэй дээ
2014-12-01
монгол:
монголын ард түмэнд : энэ намын дарга нар, нийслэл, аймаг, дүүрэг, сумын болон хорооны засаг дарга нар, компанийн захирлууд , ер нь энэ дарга нэртэй нам, түрийвч, найз нөхдөөрөө хөнжилдөө орсон хулгайч, луйварчингууд монголыг хэзээч хөгжүүлэхгүй, тэд өөрсдөө л баяжихыг хүсч байгаа нь тодорхой шүү дээ. иргэдээ 2016 онд дарга нэртэй нэг ч хүнд санал өгөх хэрэггүй, сонгууль хэдэн удаа ч болсон хамаагүй шүү... дан бие даагч нар ч хамаагүй яаж нэгдэхийг дарга нарт харуулах юмсан , дарга болоогүй мэдлэг чадвартай хэдэн зуун мянган иргэд байгаа, тэдний саруул ухаанд бид итгэх хэрэгтэй дээ
2014-12-01
ergvv burmaa abgaid:
ene ergvv burmaa abgai odoo mereg tologch bolson yum uu? odoo bvr bvlterch ihiig medeed soliorod baih shigee?? mederel abgai hvnii vgeer buudaj baidag hvn shuu dee?,
2014-12-01
д.ганхуяг 99116570:
олон намын тогтолцоо яах гэж байдаг юм. шүүмжлэлтэй, ардчлалтай байлгах гэж байдаг. энэ нөхцөлийг сөрөг хүчин хангаж байдаг. тэгвэл сөрөг хүчин нь хангалттай чадвартай байх хэрэгтэй . ядаж намын бүлэгтэй байх шаардлагатай. тэгвэл сөрөг хүчин байхын тулд 10-аас доошгүй гишүүнтэй байна. эндээс авч үзвэл аоёр том нам нь засагт орчихоор цаана нь байгаа жижиг намууд бүгдээрээ нийлээд арай чүү гэж сөрөг хүчин болж чадна. ингэхлээр хоёр том нь нийлчихсэн тохиолдолд үлдсэн нь сөрөг хүчин байхаас өөр гарцгүй юм. энэ хоёр намын сөрөг хүчин болно гэдэг бол жижиг намуудад 16 оны сонгуульд ороход ердийнхээсээ 2 дахин ашигтай. одоогийн энэ жижиг намууд 2 жилийн дараах үр дүнгээ бодох уу??? өнөөдрийн уушгаа бодох уу гэдэг л үлдлээ. үнэндээ жаахан ухаантай, алсын хараатай нам бол сөрөг хүчин рүү л явах ёстой. гэвч өнөө маргаашийн өмд гутлаа бодсон нөхдүүд "засагтаа оруулаачээ, хөлдөж үхлээ" гэх байлгүй.
2014-12-01
адар:
энэ тэнэгт хүн муулахаас өөр чаддаг юм байдаг юм уув өөрийг нь сайд болговол юу ч хийхээс буцахгүй хэнээтэн.
2014-12-01