Мөнгөний урсгал холдоод байна
2014-11-25

Ирэх жил бүсээ чангалж хэмнэлтийн горимоор амьдрах төсөөлөлтэй төсвийг парламент батлаад байгаа. Анх удаа 100 тэрбумыг хэмнэсэн төсвийг баталлаа гэж  эрх баригчид бахархалтай мэдэгдэж байна. Хэмнэлт нь хаана хэнд хясал болж буухыг харвал бас нэг төсөөлөл бууна. Гадаад томилгоо нэртэй төсөвт суудаг сайд дарга нарын аялал жуулчлалын мөнгө танагдсан. Энэ байж болно. Зочин урих зардлыг мөн хассан. Цэвэр агаар, хилийн чанадад суугаа иргэдэд туслах, аялал жуулчлалын, соёл урлаг хөгжүүлэх, байгал хамгаалах, сургалтын төрийн, эрүүл мэндийг дэмжих зэрэг сангийн мөнгийг тавин хувиар танасан. Мөн төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг олгох мөнгийг ч хассан. Эмнэлэг, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, онцгой байдал зэрэг салбаруудаас бусад төсөвт байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг 30 хувиар багасгаж баталсан. Энэ байдлаар урсгал зардлыг нэг тэрбум төгрөгөөр бууруулсан. Шинээр эмнэлэг сургууль барихгүй дүр зураг бууж байна. Харин дүүргүүдийн эмнэлгүүдийг өргөтгөх мөнгө тавьсан ба эхний ээлжинд Ёнсэй эмнэлгийн газрыг авч оношилгооны төв барихаар болж зураг төсөлд нь 150 тэрбумыг тавьж өгчээ.

1

Энэ бүхэн хэмнэлтийн горимын тоон үзүүлэлт. Дотроо бид төсвөө хэмнэж бүсээ чангалахын цаана нь уул уурхайн экспортоос эдийн засагтаа их юм харж тооцож суугаа. Ойрын өдрүүдийн мэдээгээр бол экспорт, хөрөнгө оруулалтын орчинд өөдрөг төсөөлөл харагдахгүй байна.

Гадаад талд бид ам.доллар олж ирэх гол суваг гэх нүүрсний зах зээл тийм ч таатай биш байгаа мэдээ Хятадын талаас сонсогдсоор байна. Нүүрсний ханш өмнөх жилийнхээс 28.5 хувь буурсан гэж Хөх хотын гаалийн газар мэдээлжээ. Оны эхний арван сард 13.21 сая тонн нүүрс импортолсны 98 хувь орчмыг нь Монголын нүүрс, үлдэх хувийг Австралийн нүүрс бүрдүүлсэн гэж мэдээлжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр бол манай улс оны эхний 10 сард  14.9 сая тонн нүүрс экспортолж  684 сая ам.долларын орлого олжээ. Энэ үзүүлэлтээр экспортын хэмжээ сая гаруй тонноор өссөн харагдах ч олсон орлого нь 22 хувиар буурсан гэж гарчээ. Ер нь ойрын 2020 он хүртэл нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн илүүдэлтэй байна гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Мөн эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт хамгийн багадаа 58 хувиар суларч магадгүйг шинжээчид мөн анхааруулж байна. Энэ нь ханшийн уналтаас болж үйл ажиллагаа эхлүүлж чадахгүй зогсонги байсан Хятадын уул уурхайн компаниуд ирэх жилээс олборлолтоо эхлүүлнэ гэж мэдэгдээд байгаатай холбоотой юм байна. 2012 он хүртэлх эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй уялдаатай байснаас өөр зүйлгүй. Гадаад талаасаа хамаарсан эдийн засгийн өсөлтийг эрх баригч намууд өөрсдийн улс төр болгон популизм хийж ирснээс боломжийг ашиглах, үйлдвэржилт бүтээн байгуулалт хийх тал дээр бодит санаачлага гаргаагүй гэх шүүмжлэл байдаг нь үнэн юм. Бид уул уурхайн эрдэс баялгаар нэг удаа төсвөө зузаалж мөнгөөр туйлж болохоос эдийн засгийн хямралаас гарчихгүй гэдгийг одоо ухаарч хэмнэлтийн төсөвтэй ирэх оныг хараалж сууна. Мөнгө дагаж улс оронд хөгжил, иргэнд эд баялаг бас итгэл төрж байдаг. Энэ итгэл дотоод гадаад аль ч талдаа өдөр өдрөөр суларч байна. Одоо бид улс төр гэдэг дээврээ дахиж доргиолгүй тогтвортой байдлаар иргэдийнхээ болоод гадаадын хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг аргамжих шаардлага бий болж байгааг эдийн засагчид төрд сануулсаар байгаа.

1

Австрали Хятадын тэргүүнүүд хоёр улсын чөлөөт худалдааны гэрээг саяхан үзэглэсэн талаар Блүүмбэрг телевиз мэдээлж байна. Энэ гэрээгээр Австрали улсаас Хятад руу чиглэх экспортын бараг 95 хувь нь татваргүй нэвтрэхээр болж байгаа гэнэ. Хятад энэ гэрээгээр нүүрсний импортын 6 хувийн татварыг 2 жилийн хугацаанд тэглэсэн бол зэсийн импортын татварыг байхгүй болгожээ. Хятадын нүүрсний зах зээл дээрх манай гол өрсөлдөгч улс далайн чанадаас бидний зүтгэж байгаа зах зээлд өргөжих замаа зассаар байна. Өрсөлдөгчийн энэ идэвхтэй хүч түрэлтэд шахагдахгүй байх төрийн бодлого холын хараа үгүйлэгдэж байгаа санагдлаа. Мөн намууд хэдий их удаж засгийг бүрэлдүүлнэ тэр хэрээр мөнгөний урсгал биднээс холдоод байгаа харагдлаа.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
haynalt shalgaltiin humuus yu hiideg yum be garch bgaa nuursnii 50 huvi ni unegui l shahuu heleer garch bgaag harsaar l bna shuu dee zarim negniih ni hool bolood l bid uuniig haraad suuj bna zuudud humuusees ochood asuugaa ch ter humuus mongoliin alt zugeer l garch bna geed l zahiin humuus heleed uguh bhdaa
2014-11-27
нннн:
женко манай улсын хувь заяагаар толгосон шүү битгий мартаарай
2014-11-27
kkkk uheruudee:
ta nar zaaval nuurs zarj ideh albatai yu har hytadad iduuleh ayulaas jaahan ch gesen holdoj bna aa uhsenii chini gadaadiin hurungu oruulalt hedhen jil kolo uuhaa bolichihaa jins umsuhuu ch bolichih hunii erh gj tenegtehee ch bolichih hunjliinhiuu hereer huluu jiichih tegeed l daraa ni hujaa nar uilaad guigaad irne bolohgui bol baylagaa hoich uedee uldeechiii
2014-11-26
зочин:
оросын тагнуул женко ч ажлаа сайн хийж байна даа
2014-11-26
haah:
boli boli zaaval zarah geed baih you baidiin . hulhi novshnuudad. nuursiig chin heden say tonnoor avnaal gesen haana bna ergeed muridag bna shdee . ugaasaa l hujaa zan eba you gelee buun youm boloodl hoshigruulaad baisan dag odoo haana bna. ugaasaa hujaa bol hujaa za.
2014-11-26
md-2014:
нөгөө их олон юм ярьсан "популистууд" хаашаа алга болчихвоо!!!!!!!!!! дуугараа ч эээээээээээээээээ!!!!!!!!!
2014-11-26
зочин:
хятад австралийн сая хийсэн чөлөөт худалдааны гэрэгээр австрали улс хятадын төрийн өмчит 16 компанид далайн зүүн эргийн боомтоос нүүрс чөлөөтэй ачиж ложистик хийх эрхийг нь хүртэл өгсөн байна.
2014-11-26
zochin:
bid ch sain urgeesen dee
2014-11-25