Хэрвээ
2014-11-13

Хэрвээ Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд болбол ард түмэн дэмжих байх. Туйлын хүн биш ч гэлээ арай дээр нь гэж хэлнэ. Жилийн өмнө 2014 оны төсөв хэлэлцэж байхад тэр хариуцлагын тухай ярьж байсан хүн. “... 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа байдлыг харахад өнгөрсөн жил Сангийн яам ханатай төсөл УИХ-д оруулж ирж байсан. Гагцхүү УИХ өөрөө төсвийг хэлэлцэх явцдаа 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн. Үүнийг УИХ хийсэн.  Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг сүйтгэсэн, энэний төлөө өнөөдөр хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг субьект байна уу. Юу л байна мөнгө байна, хөдөө орон нутаг яваад ир, хийх ажлын жагсаалтаа гаргаад ир гээд  ярьж байсан сайд өнөөдөр хариуцлага хүлээх үү. Оюутолгойтой гэрээ хийгээд 450 тэрбум төгрөгийг оруулаад ирнэ, чадахгүй бол огцорно гэж ярьж байсан сайд хариуцлага хүлээх үү. 2013 оны төсвийг 20-30 хувиар өсгөөд байхад эвлэрээд баталж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд нар хариуцлага хүлээхгүй юм уу. Мөн ийм хөөсрүүлсэн төсөв баталсан УИХ дахь олонхийн бүлэг, Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээхгүй юм уу. Сөрөг хүчнийхээ амыг нь таглачихаад, бүлэг байгуулахгүйгээр 2013 оны төсвийг баталж байсан УИХ-ын дарга хариуцлага хүлээх үү. Тухайн үед би 2013 оны төсөвт эсрэг санал өгч байсан. Гэсэн ч өнөөдөр УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна. Монголын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг царайлаад сууж болохгүй” гэж бухимдлаа илэрхийлсэн.

1

Тэгээд би л хувьдаа Их хурлаас гарлаа гэж гэдийсэн. Энэ үгийнхээ арыг дааж Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцно гэсэндээ хүрч намынхаа эсрэг  кнопдсоныг нь ойлгож болно. Дээрх мэдэгдлээсээ хойш яг жилийн дараа Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдын өрөөний хаалганы бариулаас атгачихаад байж байна. Цаашаа өрөөндөө ороод тамгаа атгах нь бараг тодорхой болж байна. Иргэдийн зүгээс ам сайтай байгаа тул ҮЗХ нь амжилт хүсээд дэмжих байх.

1

Энэ бүхэн биеллээ олбол Р.Амаржаргал Ерөнхий сайд болоход ард нь ам асуух хүн даанч олон болох юм. Ноднин шүүмжилж байснаас нь улам ихээр унасан эдийн засгийг олон нийтийн маш том итгэлтэй авч гарах ачаа түүний нуруун дээр ирнэ. Шинэ Ерөнхий сайдын нэр тодормогц сөрөг хүчин бусад намууд засагт орох хүнийхээ мессежийг шидэж эхэллээ. Нам доторх фракцууд нь өөрийг нь дэмжих болзлоо хэлсэн байж таарна. Ямар ч байсан хуучин бүтцээр “Шударга ёс” эвсэлтэйгээ дангаар явахгүй нь тодорхой болж байх шиг байна. Тэгвэл том ухралт болно. Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болоод танхимаа өөрийнхөөрөө байгуулж чаддаг бол цааш хол алхаа хийж чадна. Гэхдээ энэ боломж тун бага харагдаж байгаа. Гэхдээ шинэ Ерөнхий сайд унасан засгийн тэргүүний алдааг давтах эрхгүй юм. Нам доторх фракцуудын шахаанаас бүрдсэн Н.Алтанхуягийн танхимын сайд нар дур дураараа толгой мэдэж дунд чөмгөөрөө жиргэж байсан тул бодлого үйл ажиллагаа нь зөрчилдөж сөрөг хүчний тоглолтыг хөгжөөсөөр унасан.

1

Нэг сайд нь ил цагаан сөргөлдөж, дарагдаж явснаас дарж явья гээд сайдаа өгч дан дээлтэй болсон. Энэ нь хувь хүн улстөрчийн шийдэл байсан ч Н.Алтанхуягийн гэсэн танхимын нэгэн цул байх эв нэгдлийг задалсан хортой үр дагавартай байсан. А.Гансүх сайд нь төмөр замаа би өөрөө мэднэ гээд Ерөнхий сайдынхаа шийдвэрийг үл зөвшөөрсөн байр суурь илэрхийлж гэдийж чадаж байлаа. Товчхондоо сайдууд нь фракцынхаа эрх ашигт үйлчилж бас нөлөө хамгаалалтад нь эрэмшиж хүний хүн хүрэн бөөртэй гэдгээр шийдвэрлэх цагт Ерөнхий сайдаа ганцаардуулж байсан. Гүйцэтгэх засаглалын энэ үхрийн эвэр шиг эв түнжингүй байдал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тодорхой бүлгийн эрх ашгийн бялууны доор дэвсэх цаас болгож байлаа. Засгийг нийлж байгуулаад хувааж задалдаг энэ тойрог шинэ Ерөнхий сайд түүний танхимыг өөрийн гольдрилдоо  оруулах гэж үзнэ. Засгийн газар нь фракцуудын хүслийг гүйцэлдүүлэх засаглал болчихсон энэ торноос өөрийн танхимаа тусгаарлаж аваагүй цагт дараагийн Ерөнхий сайдыг хуучин дарамт нөлөө дагасаар байхыг бид өнгөрсөн хоёр жилд харлаа.

1

Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болбол энэ тойргоос гарах гарцыг олж чадах уу гэдгээр түүний засгийн газрын ирээдүйг төсөөлж болохоор байна. Нэр бүхий гишүүдийн санаачилсан “Маргаашийн төлөө тунхаг”-т уриалснаар сайд нарын томилгооны эрх мэдлийг парламентын засаглалтай дэлхийн бусад орны жишгээр УИХ-аас Ерөнхий сайдад шилжүүлэх алхмыг хийх үү. МАН-ын шидсэн мессежээр их эвлэрүүлэгч М.Энхболд даргыг танхимдаа оруулж сөрөг хүчний сөргөлцөөнийг хазаарлах уу, мэргэжлийн засгийн газар гэдгийг ажиллуулж үзэх үү. Нэг бол одоогийн дүрмээр фракцуудын “кандитад” хуучин сайдуудыг чирээд зөв замд орох гэж үзэх үү.

1

Нэг жилийн өмнөх шүүмжлэлээ мартаагүй бол Р.Амаржаргалд хямрал уналтаас  гарах гаргалгаа бодсон юм байгаа гэж найдах үлдлээ. Бүлгээсээ 100 хувийн саналаар дэмжигдсэн Ерөнхий сайдад ордны хуйвалдааныг давж гарах тухайд бодох юм байгаа. Харин ордны гадаа олон нийтийн том хүлээлт бас бий. Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болбол улс орны нийгэм эдийн засгийн уналт хямралыг тогтоож,  өөр болгоно гэсэн хүлээлт нь итгэл болоход ойрхон харагдаж байна. Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болбол засгийн газрын шинэ танхимаа шахаагаар бүрдүүлэх үү, шалгуураар бүрдүүлэх үү гэдгээр хэр сайн ажиллах, хэр удаан тогтох нь бараг харагдана.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
baagii:
yuni turuund hen ch e s bolloo gesen eruul mendiin said udvaliig solih heregtei. yaj ulsin eronhiilogch bolgochihoogui ym.
2014-11-15
шогоо шог шог:
ман-ынхан бас дээр нь махн- гэж коммунист аргаараа хоер нуурлэж хор найруулагчдын гар хелд ороолдож хаширдаггуй ан- ынхан ч гэж естой жинхэнэ шог шог!!!...хор найруулагчдын найруулсан хогонд будэрч еерсдийгее унагадаг нь бур ч шогоос шог!!! хувийн амбицаа барьж чадахгуй байгаа бол унах нь унаж л байг хохь нь тэр, харин улс орны хегжил тэр чинээгээр хохирч байгаа нь гун харамсал. ийм л хувь заяатай байждээ монголчуудаа!!!
2014-11-14
зочинф:
нэг чадаагүй хүн 2 дахиа чадах уу гэвч ан-д арай нөгүүр нь энэ гэлүү одоо бушуухан манан-гаа байгуулаад 2016 хүргээд манай гаригаас зайл даа манан-гуудаа
2014-11-14
zotcin:
udahgui. dahiad. ogtsroh biz ee huurhii
2014-11-14
улаан дэмжигч нь:
дэмжиж байна
2014-11-14
уншигч:
жүжигчин энхбаяр хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу ман чулуу шидэж хэрүүл дэгдээд нинжа шиг харанхуйд уусч алга болно...
2014-11-14
чантуу:
/112.72.11.104/2014/11/14 00:03:26 enenii ajil hiine ch gej yu baihav. es ulsturch hun baih yostoi. lekts unshih ajil hiih 2 yalgaatai. /115.42.147.226/2014/11/14 00:53:44 shuumjleh hezeed amarhan harin hiihed hetsuu shuu
2014-11-14
zochin:
odoo tegeed ene hunees oor bolchih hun bna uu minii bodloor
2014-11-14
togtvortoi hugjiliin bodlogotoi bolgoh:
mongoliin ediin zasgiig togtvortoi hugjliin bodlogotoi bolgoh tsag bolson baina. bainga hyamarch unaj elgeeree hevtej baidag gadnaas denduu haraat muu buruu butetstei ediin zasagaar mongol hol yavahgui ni ilt baina shuudee. 1-iiig bodoh tsag irsen baina.
2014-11-14
bataa:
shuumjleh hezeed amarhan harin hiihed hetsuu shuu
2014-11-14
jjjjjjjjjjj:
enenii ajil hiine ch gej yu baihav. es ulsturch hun baih yostoi. lekts unshih ajil hiih 2 yalgaatai.
2014-11-14
гонгор:
aмрааг түрүүчийн удаа ес-аар ажиллахад ард түмэн 75:1 гэсэн дүн тавьсан . одоо хэд болох болоо
2014-11-13
harj le baihaa*a:
yu ch hiij chadahgui bol daraagiin songuuliar an budaa, man bas budaa
2014-11-13
nogoon hugjliin bodlogo heregtei:
mongol huren zamaar yavsaar suireliin irmegt tulj ireed baina. utaanbaatart 1400000 huniig ugaartuulaad udaj baina shuu. utaagaar uushiglasaar uchir ni oldohgui uvchind tahal met nervegdeh ersdel under bolsoniig gadaadiin sudlaachid anhaaruulaad udlaa. umneh zg yuch hiisengui. baidal ulam dordsoor baigaag ta anhaarna uu. amjilt
2014-11-13
зочин:
дэмжиж бна.
2014-11-13
irgen:
songuuliin daraa saidiin alban tu*liig golj zaaval eronhio said bolno geed hilgnaad bsan. chuulganii huraldaaniig hamgiin ih tasakdag ajilaa hiideggui oor nam bolon gadaaduudtai hor nairuulj yavdag ene tugjiliug eronhii saidaartavih yum bol an iin egel jiriin gishuud demjigchid bosoh bolno. jiriin gishuudiin achaar ondor alba hashij bga*uyrchin battuul beltreg enhbold amarjargal avgaigaa tagtnaastulhej alsan erdene metiin no vshnuudiig tugjiluudtei ni zailuulj namaa shine zaluu humuuseer udirduulah tsag irjee
2014-11-13
zasaglal:
erunhii saidiig ulsiin ih hurlaas tomilj erunhii said tanhimaa 100huvi uuruu tomilsonoor zasgiin gazar ulsiin ih hurlaas haraat bus bj chadana!fraktsuudiin shahaand orj zasgiin gazariin tanhimaa byrdyylvel amarjargal uuruuu unana! iimd zasgiin gazariin huuliig uurchluh *rdlagatai! turiin erh medeld bgaa uls turchdiig zulguidaj,doligonodog,zusarddag etgeedyyyd tedniig huulias ilyy erh medeltei gedgiig tolgoind ni suulgaj ugdug! buruutan boloood shorond orohod bygd nyyr buruuldag! nam dagaj uls turch dagaj amidarlaa uud tatah gesen zusarch byalduuch hognuud doloon uuliin tsaaguur dald oroh heregtei!er emgyi sharvaganaj hov zuuj hor hutgaj uls turchdiig zusardaj evdeheee boliocheee! ichij amidraacheee!
2014-11-13
ананд:
шалгуураар мэргэжилийн баг бүрдүүлэх хэрэгтэй. харин энэ улс төрчид хүнийг тэгж ажиллуулах болов уу даа.
2014-11-13
зочин:
засгийн газрын танхимыг өөрөө бүрдүүлэх эрхийг нь ерөнхий сайдад өгч, ерөнхий сайд мэргэжлийн, ажлын туршлагатай, ухаалаг, ёс зүйтэй хүмүүсээр багаа бүрдүүлж чадвал үр дүн гарч магадгүй. гэхдээ ан-д ийм боловсон хүчин байна уу. одоогийн байгаагаараа фракцуудын барьцаанд орвол хэн ч байгаад нэмэргүй. тогтолцооныхоо гажгийг засахгүйгээр цаашаа явахгүй нь тодорхой болж байна. их хуралд сууж байгаа нөхдөөс энэ талаар бодож байгаа хүн алга бололтой. уих төрийн эрх барих дээд байгууллага хэвээрээ байгаасай л гэж залбирсан хүмүүс байх шив дээ. ийм хүмүүсээс юу ч хүсэх вэ дээ. арай бодитой хүсэлт гэвэл багахан шиг л идээрэй, эс тэгвэл гэдэс чинь хагарч, үр хүүхдээс чинь эхлээд чиргүүлүүд чинь хэцүүднэ шүү л гэхээс...
2014-11-13
zaluu:
or tavilaa l gej hutsahiin ta nar barisan zamaar ni unegui yavj baigaa bizdee tiim or taviulah durgui zugeer tejeelgeed hevtej baimaar bna gevel bitgii gorid muusain ajilgui zalhuu novshnuud yum l bol ulstorchij tom tom baana. urdah ajilaa hiigeed ger bulee yaj tejeehee bodooch zasagtai zasaggui amidralaa avaad yavj baigaa humuus ochnoon l bna ajil golood hiihgui baij ulstor yarih durtai zalhuu chalchihaas oor yum medehgui buduuleg novshnuud bol mongolchuud !!!
2014-11-13
btr1:
1+1 bair soliod yamarch yalgaa bhgui. ulam dordono. uyanii nohdod ezed ni jaahan ugaadas hayah bh. ter ni l amjilt bolj haragdana.
2014-11-13
тэмүүжин:
алд бие тань алжааваас алжаатугаа ахуй төр мину бүү алдартугаа бүтэн бие тань зововоос зовтугай бүрэн улс мину бүү бүдэртүгэй
2014-11-13
kguoo:
urvagchidad ondor alban tu*l ogoh yum bol daraagiin urvagch nar tasrahgui. es boloh gesen humuus sorig huchintei niilj unagaad l
2014-11-13
!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!:
үзх гэдэгт нь эрхбиш монгол хүмүүс байж улс орныхоо эрх ашгийг бодно гэж найдья эс тэгвээс танай нам түүхийн хөрснөөс бүрмөсөн арчигдана. 3 сая хүн харж хүлээж байгаа шүү, та нарт найдсанаасаа болоод үр ачдаа өөрсөддөө өр үүрчээд гайхаж бухимдаж дургүйцэж байгаа хүмүүс байна. үзх гийн хэдхэн хүн өөрсдийн эрх ашгаа бодох юм бол танай намд маш олон хүн дургүйцлээ илэрхийлнэ. алтангадасаас хүн гаргана гэвэл чинь бидний өрийг улам лавшруулна гэсэн үг гэж хүмүүс харж байгаа шүүү
2014-11-13
голионы юу:
яг өөрийнхөөрөө шийдэж харагдаач.нам фракцаараа хуваагдчихсан, хувийн эрх ашигаа харсан, өөд өөдөөсөө сөргөлдөөд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон, бие биенийгээ шантаажлаад хуулиас дээгүүр гээд бодчихсон, хүн чанар гэж хойд сүвнээсээ ялгарахгүй болчихсон хөгийн хогийн хорчидийн хүрээлэлд байгаа цагт хүсэж бодож төлөвлөснөө хийж гүйцэлдүүлнэ гэж гонжийн жоо голионы * болно доо хөөрхий зайлуул
2014-11-13
qwerty:
хоосон мөрөөдх хэрэггүй.
2014-11-13
irgen:
ene p* umu ni eronhii said bhdaa yuch hiigergui an iig shavartai hutgaad ter jil an sug bolson. alban tu*liin tolii nudee yhsj oghoos butsahgui. ene iig toriin tirson baychuud ih demjeed bga ni tsaanaa tednii erh ashigiig hamgaslna gesrn ug
2014-11-13