Хөлдөө чирэх нь
2014-11-11

Эхлээд жаахан гомдоллох хэрэгтэй болж байна. Одоогоос арваад жилийн өмнө 450 төгрөгийн цалинтай хүн хоол ундаа шийдээд, цаана зээл аваад түүнийгээ бага багаар төлөөд хуримтлал үүсгэх боломжтой байсан гэсэн судалгаа гарч байж. Харин одоо энэ байдлаа хадгалахын тулд 1 сая 250 мянган төгрөгийн цалин авах шаардлагатай байгааг эдийн засагчид хэлж байна. Эрх баригчдын барьж ярих дуртай статистикийг харвал 2012 оныг хүртэл эдийн засаг сүрхий өсөлттэй явж ирсэн тоог жагсаадаг. Иргэд харин энэ өсөлтийг хүртэж чадсангүй. 




Далд эдийн засаг маш их тэлсэн, төрөөс төрсөн тэрбумтнуудын хүрээ нэмэгдсэнийг харахад эдийн засгийн өсөлт өөр газраа унацтай байсан харагдана. Монголын эдийн засгийг 20-иод тооны гэр бүл атгаж байдаг тухай цочир мэдэгддэг улс төрчид бий. Тэдний эрхэлдэг бизнест өнгөрсөн 10 жилийн эдийн засгийн өсөлт наалдсан юм болов уу даа. Одоо бол бидэнд хэзээ эдийн засгийн өсөлт хэзээ наалдах юм болдоо гэж бодогдох боллоо. Ордондоо багталцахгүй болж, төрөөс юм хүртэх эрхтэй гэсэн такс үзүүлсэн намын бүлгүүд одоо Засгийн газарт багтахын төлөөх дайнаа эхлүүлсэн байна. Дайн ч гэж дээ хоорондоо нэг их байлдахгүй. Зүгээр сайн наймаалцаад цэргүүдээ татчихна л даа. Энэ бүхний ард улс орон “яана даа” боллоо шүү гэж сэтгүүлчид зөндөө л хэлжбайна. Одоо хийж буй улс төртэй нь харьцуулахад эдийн засаг их энгийн гэж боддог зарnм нь төсөв мөсөвхөн амархан баталчихна л гэж авч байна лээ. 170-200 хуудастай гэх ирэх оны төсвийн төслөө бүтэн уншиж ойлгосон нь хэд байгаа бол доо гэж ёжлох иргэд ч байна. Гишүүд намын ажлаа хөөгөөд үнэхээр завгүй байгаа харагдах юм. Засгийн газар огцорч дараагийн Ерөнхий сайдыг чимээлэх зуурт дэлхийн томчууд харин эдийн засагтаа тэнхээ нэмсэн  алхмуудыг хийсээр. Энэ зуурт бид одоо яг хаана юутай үлдээдбайгааг тооцож, анхааруулж хэлэх төрийн хүн байна уу.  Манай парламент төсөв батлахдаа хаширдаггүй нэг хүлээлттэй. Гадаад зах зээлд зэс, нүүрсний үнэ өснө гэдэг өөдрөг төсөөлөл. Үүнийгээ дагасан  жижүүрийн хэдэн үгтэй. Эдийн засагт орох талынхаа мөнгөний төсөөллийг байнга өөдрөгөөр харж, зэс нүүрснийхээ үнийг өсөлттэй тавьчихдаг. Үүнийгээ дагуулаад үрэлгэн тансаг зардалтай төсвийг Засгийн газраас оруулж ирдэг. Ойрхон жишээ байна л даа.


Бид Хятадад нүүрсээ нийлүүлж түүгээрээ эдийн засагтаа хэдэн доллар татна, эв нь таарвал нүүрсээр бараг эдийн засгаа босгочихно гэж сурталдсаар  хэдэн жил болов. Чалкогийн 100 саяыг дарчихвал босоод ирнэ гэсэн суурь тайлбартайгаар улаан зам татуулсаар нүүрсээ түүхийгээр зөөсөөр байгаа. Илүү их нүүрс гаргаж, өшөө том нийлүүлэгч болохын тулд төмөр замын асуудлыг ч хавраас эхлэн шахсаар энэ засаг унахаас өмнө УИХ-аар оруулж батлуулсан. Харин хятадууд нүүрсний хараат байдлаас гарахын тулд Оросоос татах хийн түлшний хоолойгоо Бээжинд ойртуулах алхмыг хийсээр байна. Энэ нь явсаар эрчим хүчний асуудлаа нэг мөр шийдэх,  нүүрсний хараат байдлаас гарах ирээдүйгээ бэлдэж буй хэрэг. Монголын ч, Австралийн ч нүүрстэй нүүрсгүй үүр цайна гээд дээгүүр хараад явчих бодлого зангидаж байна гэж болно. ОХУ, Хятад хоёрын эрчим хүчний хоршил биднийг засгаараа наадах хооронд их хол явчихаж байгаа санагдлаа. Хоёр хөршийн тавдугаар сард байгуулсан зүүн чиглэлд 38 тэрбум м3 байгалийн хий нийлүүлэх хэлэлцээрийн үргэлжлэл болгож баруун чиглэлээр мөн хийн хоолой тавихаар санамж бичгийг өнгөрсөн өдрүүдэд үзэглэлээ. Дэлхийн хоёр дахь том зах зээл Хятадын хувьд дээрх гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтээр байгалийн хийн хомсдолыг арилгаж, нүүрснээс хамааралтай байдлыг багасгах нь тодорхой. Өөрийн газар нутгаар дамжсан хийн хоолойноос сул мөнгө зохиод амархан баяжих бидний санаашрал одоо бараг биелэхгүй болсныг төрийнхөн шударга хүлээх ёстой. Бодит байдал дээр бол одоогийн эдийн засгийн хямралын хамгийн ойрын гарц нь Оюутолгой гэж хэлэх хүмүүс олон. Оюутолгойн хоёр дахь бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын гацааг гаргахаар 15 асуудлыг мухарлаж явсан Шинэчлэлийн Засгийн газар нь байхгүй болчихов. Магадгүй дараагийн Засгийн газар Оюутолгойн асуудлыг залгамж чанартай харах уу, занал зуулттай харах уу гэдгээс олон зүйл хамаарах байх. Дахиад шинэ судалгаан дор, өөр өрнөлөөр асуудал эхэлж Оюутолгойн үл ойлголцол цааш сунжирвал эдийн засгийн энэ хямрал биднийг улам дарангуйлна. Бидэнд өөрөөр ойр харагдах хөрөнгө оруулалт, ам.долларын урсгал үнэндээ бараг алга. Улстөрчид увайгүйтэж дотроо хямарвал улс орноо, эдийн засгаа хөлдөө чирэхийн зөвхөн ил харагдах нэг жишээ нь энэ байх.


Төсөв яахав. Түнтийсэн төсөв ч байна, үрэлгэн харалган төсөв ч байна. Гишүүд нь тойрог гарал угсаагаа бодож нэг алтан дунжаар тооцоод баталчихна. Төсвийг зузаатгах мөнгөний үүсвэр хумигдаад байхад өөдрөг төсөөллөөр иргэдээ хуураад, үрэлгэн зарлагатай яваад байж болохгүй гэдгээ л ойлгох хэрэгтэй байна. Товчхондоо дэлхийн зах зээл дэх уул уурхайн эрдэс, түүхий эдийн үнийг хэт өсгөж харсан төсөөлөлд манай төсвийн төслийн бараг 70 хувь нь багтаж байдаг гэсэн шүүмжлэл байдаг. Одоогийн төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр сөрөг хүчний зүгээс хэлж буй гол шаардлага нь үрэлгэн зардлыг танах. Хэмнэлтийн горимд орох. Үүнийг хэтрүүлэн сургууль цэцэрлэг барих мөнгөө танана ойлгосон хэмнэгчид ч бий болоод байгаа. Одоо яаруу дааруу  батлагдах төсвийн төсөл урьдын адил үрэлгэн батлагдах магадлалтай. Ер нь төсвөө баталчихаад дараа нь засгаа нударсан бол болохгүй юм байгаагүй л харагддаг. Хэд хоногийн өмнө Сангийн сайдгүй төсөв хэлэцэхгүй гэж суусан гишүүд одоо бүр Ерөнхий сайдгүй болж, Засгийн газраа унагааж авч байгаад төсвөө хэлэлцэж сууна.


Сараа дааж шуугиан тарьсан ордны түжигнээнээс анир авч улс төрийн байдлыг тандсан хөрөнгө оруулагчид одоо дахиад л үргэлээ. Шинэ засаг улс төрийн ямар өнгө аясаар бүрдэх, Оюутолгойг хэрхэн шийдэх, шинэ хуулиудаар бий болгосон хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчноо хэр баталгаатай хадгалах вэ гэсэн олон тандалт хийж суугаа. Энэ бүхнээс гадныхан манайд хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ эргэн харах улс төрийн нөхцөл байдал бий болчихлоо гэж дүгнэж болно. “Хөлдөө чирнэ” гэдэг нь заавал хэн нэгнийгээ нүхэнд унагахыг хэлээгүй. Энэ мэт засаглалын хямрал, улстөрчдийн  зодооноос  хөгжил удааширч, түмэн олон ядуурч сөхрөөд байгааг л хэлж буй хэрэг.  


Пүрэвжавын Баярхүү / тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
1250000 төгрөгийн цалинтай болгох:
цалин тэтгэврийг амьжиргааны өртөгт нь хүргэж 1250000 төгрөг болговол авилга хээл хахуул байхгүй болох байхаа.
2014-11-12
irgen:
tegeed songohguil baildaa harin nuguu songolt n yu bile mah namu, esvel man namuu, ali n ch yalgaagui heregtseegui hognuud
2014-11-12
зочин:
ан эдийн засаг унагаад бүүр дуусгалаа ш дээ, балай нам, чадваргүй юмнууд, дахиж сонтголтгүй юм байна
2014-11-11
gutsaad bai gutsaad bai :
hen archaguizalhuu net ru orj demii balai gutsna ter zolbin amidarna aaaa gj kkk hutsaldaj bhaar ajil olj hiigeechee maluudaa
2014-11-11
зочин:
ер нь бол хээл хахууль муу муухай цалин хэт бага байгаатай холбоотой иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин зоригтой нэмэх шаардлагатай
2014-11-11
өө тэнэг :
reallle ч гэх шиг ядчихсан новш вэ
2014-11-11
өө тэнэг:
эргүү новш вэ эргүүгээ мэдэгдэх гэж юм бичдэг юм уу хаашаа юм
2014-11-11
өө тэнэг:
энэ ямар тэнэг нь 450 000 гээд байгаан бэ тэнэг дурак чинь 10 жилийн өмнө гэж байгаа биз дээ
2014-11-11
really?:
450,000 bailguidee..
2014-11-11
mongol:
tegeel harin uerunhiilugchiin zasaglaltai boloh heregtei geed baigaamshd, ene parlamentiin zasaglal chin etses tugsgulgui heruul temtsel, sandal shireenii hor nairuulalt, naad zahiin engiin shiidveriig gargachij chadahgui 5-6 jil hereldene tegseer baital shiideh yostoi asuudal n unguruud tsag ue uur bolchihson baidag
2014-11-11