Эхний раундад МАН яллаа
2014-11-06

Бараг л хоёр жилийнхээ ойн дээр ардчиллын Засгийн газар ойчоод өглөө. Он цагийн энэ тохиолыг нь харах юм бол яг л хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ирж байгаа юм байна гэж харж болохоор. Ерөнхий сайдаа унагааж авсан энэ ажиллагаа гаднаа хариуцлага тооцож байгаа гэсэн тайлбартай. Дотроо бол том хагарлын дохио байх. Ерөнхий сайд унахгүйн төлөө бүхнийг хийлээ. Хэдэн өдөр дамнасан АН-ын бүлгийн хурал гишүүдээ базаж чадсангүй. МАН заавал хийнэ гэсэн санаагаа гүйцэлдүүлж АН-ын дотоод хагарал дээр мэдрэмжтэй тохироо хийж Засгийн газрыг нь унагаах эхний алхмаа амжилттай хэрэгжүүлж нэг хөнтрөөд авлаа. Тэдний алхам үүгээр дуусахгүй. Дараагийн Засгийн газарт бэлдсэн юм бас байж л таарна. Сая хийсэн шиг базаагаа үргэлжлүүлээд байвал 2016 оны сонгуульд юм дуулах нь гэсэн урам орж байгаа болов уу. Яагаад МАН ялж болохгүй гэж. Засагт гарч төсвөөс амаа тослох гэсэн АН-ын фракцуудын энэ эрх мэдлийн сөргөлцөл цааш үргэлжилбэл сонгогчид “бид хаширлаа” гэсэн үгээр сонголтоо хийж сөрөг хүчинд ялалтыг өгч болно. Гэвч энэ бол цаг хугацааны асуудал. Харин өчигдөр төгс хэрэгжсэн огцруулах ажиллагаанаас бид ярих юм ихтэй үлдлээ.

Эхлээд Ерөнхий сайдын зарим алдаанаас эхлэе. Ялалтыг намдаа авчраад засгийн тамга атгахдаа дотор гаднаас ирж болох олон цохилтыг эхнээсээ сайн тооцоолж чадсангүй. Н.Алтанхуяг даргад хүчтэй фракц байсан ч өөрийн гэсэн имиж, суурь болчих бие даасан ялгарал байсангүй. Үнэмлэхүй олонх болж чадаагүй хясал дээр сөрөг хүчний байнга сөрөх тактикт өгөх хариу нь ямагт хожимдож явж байлаа. Зам, бүтээн байгуулалтаас ард түмэн кайф авч байсан ч тал алдахгүй байхыг чухалчилж хийсэн албан тушаалын хуваарилалтууд нь засгийнх нь бодлогыг хөлдөө чирсэн үр дүнг харуулав. Эдийн засгийн хөгжлийн сайд нь бондын мөнгийг шууд захиран зарцуулж байсан нь сөрөг хүчинд том идэш болж өглөө. Хүргэн Дэнзэнгийн хэрэг явдалд хэт түргэдэх зэргээр том толгойлсноор нэр хүндээ шууд унагах хэнэггүй алхмуудыг хийсэн. Энэ алдааных нь бэлэн жорыг сөрөг хүчнийхэн шүүрэн авч сөргөлцсөөр эхний том ялалтаа хийж чадсан. Сэтгүүлчидтэй уулзаж хийдэг байсан 30 минутын мэдээлэл нь Засгийн газрын хийж бүтээж байгааг харуулахаасаа илүүтэй сайд албатуудынх нь мунгинуу бүтэлгүйг олон нийтэд ил цагаан харуулдаг болж эхэлсэн. Эдийн засгийн хямралын эсрэг гаргаж тавьсан бүтээн байгуулалтын уриа нь мөн л хожимдсон. Эдийн засгийг сэргээх 100 хоногийг зарлахдаа ард нь босох сөрөг хүчний тоглолтыг тооцсонгүй. 100 хоногт яагаад ч эдийн засаг сэхэхгүй гэдгийг захын иргэн ойлгож байхад болж бүтэх амлалтыг гамгүй урсгасан Ерөнхий сайд ард түмний дургүйцлийг хүргээд авсан. Энэхүү 100 хоногийн ард ирэх сөрөг хүчний далайлтаас дальдрахдаа Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхээр зарласан нь өөрийгөө огцруулна гэж хэлэхтэй адил санаачилга болж эцсийн дүнд замыг нь шуудруулчих шиг боллоо. Улс төрийн алхмын хувьд түүний алдааны төгөлдөршил аль эрт хавар эхэлсэн гэж болохоор харагдана. Болохгүй бүтэхгүйн хойд хар овоо Н.Батбаяр сайдыгаа бултуулж байхын оронд тэр хавар нь хариуцлагад бариад өгчихсөн бол сөрөг хүчний тулгалт нэг хэсэгтээ намжих байсан байх. Бүтцийн өөрчлөлтийг зарласнаараа сөрөг хүчний асаасан гал дээр нэмээд дотоод сөргөлцөөнөө өрдчихлөө. Нам дотроосоо түгжилдүүлж унах эрсдлээ тооцсон Ерөнхий сайд МАХН-ын дарга Н.Энхбаярыг яаран дуудаж далан таваар бууж өгсөн хэт том масштабтай гэрээг үзэглэчихсэн нь хотын фракцыг өөрийнх нь эсрэг тууштай зогсоход хүргэлээ. Энэ бүхний эцэст энэ нөхөр нэг л болохгүй нь гэдэг мессеж хурдтай тархаж эргэлзэн гуйвж байсан намынх нь зарим хөвөгч нарт кнопны сонголтыг нь заагаад өгчихлөө. Охиныг нь ч хэрэг төвөгт татах яриа багаар багаар газар авч зөвлөх Л.Гансүхийнх нь асуудлыг  олны анхааралд цагийг нь олж оруулах зэргээр Ерөнхий сайдад үзүүлэх дарамт өдөр өдрөөр нэмэгдэж байлаа. Үүний дүнд жирийн иргэд олон нийтийн дэмжлэг ч хумигдаад ирсэн байх. Ер нь түүнийг унагаах комби маш өргөн хүрээнд явагдсан гэж харагдаж байна. Хүргэн Дэнзэндээ тавиад өгчихсөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүсэр гарлага, үрэлгэн зардлыг бас л өчигдөр олон нийтэд мэдээллээ. Дэнзэн хүү мэтийн жижиг алдаан дээр эхэлж бүдэрсэн тэрбээр гишгэгдлээ сайн олохгүй байсаар өвдөг шороодлоо.

Сүүлийн нэг жилийг дотоод зөрчлийнхөө гал унтраахад зориулж хямарсаар байсан тул Ерөнхий сайдын чиг үүрэг нь алдагдаж эхэлсэн байх талтай. Энэ хэрээрээ ард түмнээс хөндий хол болсон харагдаж, хийж байгаа ажил нь хэрүүл зарга мэт болж, түүнийгээ цайруулсан хэгжүүн мэдэгдлүүд нь телевизүүдийн эфирт олонтаа харагдах болсон. Энэ бол ялсан нам толгойлж, улс орныг авч яваа Ерөнхий сайдыг өөд нь татах имиж бол яав ч биш байлаа. Төгсгөлд АН-ын тухай ганцхан өгүүлбэр хэлж болж байна. Үхрийн бөөр шиг эвлэлдэн бий болсон энэ нам ус, сүү хоёр шиг сүлэлдэн найрч төрийг түвшин барьж чадахгүй юм байна гэсэн дүгнэлт дээр олон нийтийг нэгтгэж чадлаа гэж хэлж болно. Нэмж нуршихад  “Нам ялахгүй ч би өөрөө гараад ирнэ” гэсэн итгэлтэй гишүүд нь намынхаа ирэх сонгуулийн ялалтаар бооцоо тавьж санасандаа хүрлээ. 2012 оны сонгуулын ялалтын дарсыг хамт шимж зогссон цөөнгүй нөхөд нь даргыгаа бүслэлтэд орхиод бултчихлаа. Намын дүрмээ баривал хөөнө л гэж байна. Бултсан хэд арван жилийн хүүхдүүд биш улстөрчид юм болохоор ҮЗХ-ны хурал дээр арыг нь дааж хамгаалаад үлдээх амлалтыг нь зохион байгуулагчдаасаа авч байж л тэр өдөр “ажлаа” тасалсан байж таарна. МАХН ч найдвартай түнш байж чадсангүй. Танхимаасаа жийгдсэн Ч.Улаан Д.Ганхуяг гэсэн сайд асангууд саналаа өгөөгүй бол Л.Цог, Г.Уянга нар эвслийнхээ эсрэг кноп дарлаа. Л.Цог гишүүн эр бие гүйцлээ гэдэг шиг Н.Энхбаяр даргадаа “баяртай” гэж хэлсэнтэй адил алхмыг хийлээ. Итгэл үнэмшлээрээ кнопдсон байх болтугай.

Ингээд одоо хадаг сүүтэй Ерөнхий сайдын тамга хэний гарт очихыг хүлээх үлдлээ. Харин сөрөг хүчнийхэн АН-ын шинээр бүрэлдэх засгийг нь дахиад хэрхэн хөнтрөх шинэ төлөвлөгөөн дээрээ сууж эхэлсэн болов уу. Их улс төрийн дэвжээнд хоёр том намын эхний раунд явагдаж хугацааныхаа тал дээр МАН онооны давуутай байдлаар завсарлага авлаа. Гэхдээ МАН-ынхан АН-ын хажуугийн шүүгч нар дээр ажилласан уу, ардчилсан намынхан өөрсдийн шүүгч нартайгаа тулж ажилласан уу гэдэг таавар хэвээр үлдлээ. Учир нь энэ раундад ялалтыг хэнд өгөх талаар зөвлөлдөхөд АН-ын шүүгчид олноороо байсангүй. “Хүн чанарын эрэлд гарцгаая” гэсэн нэгэн сэтгүүлчийн үг үнэн санагдлаа.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ан-ынхан өөрсдөө засагаа унагалаа ш дээ, ман-ын 26 мянга орилоод яадийн, шонхорынхон л засагаа унагаалаа ш дээ, нуруунд нь хутга шаах зарчимаар, с.эрдэнэ тэргүүтэй түгжилүүд, намаасаа хөөх хэрэгтэй
2014-11-07
batja:
m enhbold. uls orniig samarch bna tagnuuliin gazar gej manna ulsad baidag uu
2014-11-07
mongol:
ergvv burmaa abgai g haraad bvr eleg hoshson doo?? ter munhag abgai gal togoondoo uhantaj baibal mongoliin ard tvmend heregtei de?, iim ergvv abgaig tord gargah gej dee he he??
2014-11-06
иргэн :
ман нам иим муухай юм хийдэг л байхгүй юу? дандаа хаграган бударгаж байдаг шинжилсэн засаг газар сайн ажилсан шүү алтанхуяг танд баярлаа
2014-11-06
hai ya :
ai tanuus uneer uhere tolgoitoigoo ingeed medsen vaa aiin hai ya manai hun tanuusiiig hariulbaaa ain muu uheruud
2014-11-06
hai ya :
ai tanuus uneer uhere tolgoitoigoo ingeed medsen vaa aiin hai ya manai hun tanuusiiig hariulbaaa ain muu uheruud
2014-11-06
uudee sain delgeleee:
ulam ih tsoonh bolloo
2014-11-06
zochin:
man- aas bolj unaaguiee uursduusuu l bolloo doo
2014-11-06
zochin:
ugaasaa urbagchdaar dvvrcen zasag tarbal taarna xezee ch ard ipgediin amidraliig deerdvvlexgvi ni oilgomjtoi ter xeden urbagch abgau nariig garaad ou gutaj bna
2014-11-06
zochin:
muuhai urvagchid. tedniig uzen yadaj bna. an ev negdelguinhee goriig odoo hangalttai amsah bhaa.
2014-11-06
зочин:
монголчуудыг хооронд нь хагаралдуулдаг , монголчуудыг монголчуудаар нь сүйрүүлдэг бодлого л яваад байна даа эрхэмүүдээ ухаараад өгөөч эээ
2014-11-06
banga vzmerch:
2016 ond man 18 suudal abch vldseng an abna.1.4 jil bolood zasag soligdono.2020 ond man 62 suudal abna.neg iim ym l haragdaad bna.an 2
2014-11-06
уншигч:
жүжигчин энхбаяр хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална ман зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу чулуу шидэж хэрүүл дэгдээд нинжа шиг харанхуйд уусч алга болно..
2014-11-06
songogch:
1996-2000 man toglood duussan odoo bas togloj bn. bi lav man- toloo 2016ond sanal ogohgui.!!!!!! bi bas burmaa, batzandan 2-n toloo ch sanal ogohgui!!!!!!
2014-11-06
иргэн:
ан- хунд цохилт авсан. одоо хоорондоо зодолдоод дуусандаа. урвагчид монголын туухэнд улдэнэ.ан задраад дуусна!
2014-11-06
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.ah bol jinxene ah gedgee xaruullaa."odoo" tsagiig ungursun ireedui 2 xoeulaa tsogtsloodog.bidnii amidral boginoxon bid uursdiinxuu tuluu amidarmaar bna.zaluu n xugshnuu basaj,xugshin n zaluugaa ul tooj bid uy xojiv.zaluu n juulikeeree duuduulj xugshin n uy ch xiidguigeeree duuduulj xanalaa,tsadlaa, gadaad ertunts bax n xanalaa.mah d mash chadvarlaga bolovson xuchin bii,tedniig mongoliin tuluu ashigla.ah dangaaraa chingisiin turiig togtoon barij diilexguiee.mng n bayalag buteegchdiig tsaaziin tavtsangaas buulga!!!,bux avilgaliin jurmaa yamduud tsutsal!!!mng suld urshuu
2014-11-06
зочин:
20-р зууны мэхээ 21-р зууны эхээр хийж эхнийхээ бөгөөд эцсийнхээ раундад нэг хожлоо!гэхдээ баярлах болоогүй. та нар сүйрүүлэхээр,сөгдүүлэхээр хамтарч дотроос нь зулгаасан ч нөхөн төлжөөд аваад явчих залуус олон бий!чоно авалсан шигээ гэж бодоогүй биз дээ?цалхаалт нь толгой дээр чинь ирэх болно,гишүүдэд нь хүртээх болно!!урвагчдад эх орон байдаггүй!!
2014-11-06
mongol:
чадахгуй байж хий бурагсад
2014-11-06
mongol:
чадахгуй байж хий бурагсад
2014-11-06
зсссссс:
тэр балай батчимэг авгай ч бас юу вэ. урвагч
2014-11-06
fuc k you:
ymarch hymdhan yum be?ardchilsan zasag?gantshan mehend tsever taviulchih yum daa.m.a.n-n enkhbayar ajillagaa amjilttai bolloo.
2014-11-06
төлөгч :
ман -ын дараачийн операц бол их хурлыг тараах ажиллагааг эхлүүлэх болно. энэ ажиллагаанд ан -ын " шилдэг-10 " , " эвсэл-6 " багууд оролцох болно.
2014-11-06
зочин:
улс орноо сүйрүүлэгчид
2014-11-06
zochin:
man iin bish ard tumnii yalalt baisiin. uil uil uilaach huu
2014-11-06
zochin:
man-iin buyand uls bolon chin udii zeregtei yavaa bhaa an haraldaa uls elgeeree hevtlee shd e
2014-11-06
зочин:
улс төрч ,* хүүхэн ,альбин чөтгөр 3 яг адилхан гэдэг л энэ байхдөөө
2014-11-06
манам:
ман ер нь бидний төлөө юу хийсэн юм дандаа ашиг сонирхолын төлөө байдаг биздээ
2014-11-06