Нэг зоосны хоёр тал юмсан
2014-10-31

Төсөв тун хүндхэн батлагдах нь. Улсын төсвийн орлого 623.8 тэрбум төгрөгөөр дутуу биелж яваагийн дотор татварын орлого 718.1 тэрбумаар тасраад байна. Оны эцэс гэхэд энэ хэмжээ их наяд гараад явчихна. Орлогын эл тасалдалыг зарлага хэмнэх замаар багасгана гэж Сангийн сайд хэлж байсан ч мөнөөх л сандал суудлын маргаанаас болоод шийдэж чадаагүй. Орлого хумигдсан уул уурхайгаас орж ирэх орлого тасалдсан хөрөнгө оруулалттай холбоотой гэх боловч хямралын үед татварын багц хуульдаа реформ хийж чадаагүйгээс голлон нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

a

Үнэн үг. Татварын орчныг шинэчилж, далд эдийн засгийг ил болгохгүйгээр цаашдаа бид хол явахгүй. Багц хуульд олон цоорхой, уялдаа холбоогүй маш олон зүйл заалт бий. Тэдгээрийг зөв оношилж бүхэлд нь засвар хйихгүй цагийн аясаар ганц нэгхэн зүйл заалт дээр нь өөрчлөлт хийгээд явах юм бол энэ нь реформ болж чадахгүй. Авахаа мэдэхээс биш бүтээгчид, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил рүүгээ дайраад байвал яаж эрүүл саруул бизнесийн орчин бүрдэж зах зээл тунгалагших билээ. Сэлэм эргүүлээд ирж яваа нэгнээс гар хоосон хүн нуугдахыг хичээнэ үү гэхээс толгойоо тавиад өгөхгүй биз дээ. Манай улсын хүн ам болон зах зээлийн багтаамж нь гуравхан сая.

a

Ийм жижигхэн зах зээл дээрх бараа эргэлт удаан. Гадаад зах зээл дээр гарч чадахгүй болохоор энэ тойромдоо л хөвж таарна. Борлуулалт удаан байхад мөнгө бөглөрөлтэй арай ядан урсч аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох гэж өнө удаан чардайна. Харин төр тэднийг ойлгохгүй татвараар далайлгана, хууль эрхзүйн орчин, хяналт шалгалтаараа торгоно. Бизнесийн таатай орчин байхгүй улс оронд хөрөнгө оруулалт хийгдэж бизнес хэрхэн цэцэглэх билээ. Халаас хоосон байгаагийн учир энэ. Яавал 3 сая хүн ам бүхий зах зээлээ цоолж гадагш бараа бүтээгдэхүүнээ импортолж баялаг цуглуулах вэ, байгаа хэдийгээ алаг үзэлгүй яаж хөл дээр нь түргэн босгоод татвараа зөв цуглуулж өөрсдийнхөө мөнгөөр хөгжлөө тэтгэх вэ гэдгийг л ярилцаж мэтгэлцэж шийдвэрээ гаргаж суумар байх юм. Гэтэл хаанаас яаж өр тавьж өнөө маргаашаа аргалах вэ гэдэг дээр л толгойгоо гашилгаж суух юм.

a

Татварын дарамтаа бууруулж хувь хэмжээг нь багасгаад ирвэл ил далд хоёр баланстай хорь гаруй жил явсныхаа алдааг засах хэрэгтэй байна шүү дээ. Санхүүгийн өршөөл, ил тод байдлын өршөөлийг үзүүлж гэмээн үр дүнгээ өгнө гэж олон жил ярьлаа. Алийг нь ч төгс хийсэнгүй. Санхүүгийн өршөөл гэдэг уг нь шударга бус зүйл л дээ. Иргэн Дорж 10 жил татвараа төлж байхад иргэн Дулмаа хуулиас нуугдсаар ирсэн хэрнээ өршөөлд хамрагдаад явж байна гэдэг шударга ёсонд нийцэхгүй. Гэхдээ төр алдаагаа ухамсарлаад санхүүгийн ил тод байдалтай болчихвол эдийн засгийн 30 гаруй хувийг эзлээд байгаа далд эдийн засгийг ил болгож, төсөвт орж ирэх орлого тэр хэрээр өснө. Хамгийн сүүлд үзүүлсэн санхүүгийн өршөөлөөр далд эдийн засгийн 10 хүрэхгүй хувь нь ил болсон байдаг. Төрд итгэхгүй байгаагийн л шинж. Өршөөлөө дараа нь нухаад хаячихна гэсэн сэжиг Татварын багц хууль бүхэлдээ шинэчлэгдээгүйтэй холбоотой.

a

Төсвийн орлогыг 300 гаруй томоохон компани, аж ахуйн нэгж бүрдүүлж байна. Төр далайлгаж байгаад татвараа их бага хэмжээгээр авч чадаж байна. Ажлын байрны 90 хувийг ч тэд л бүрдүүлж байгаа. Арга ч үгүй юм эдийн засгийн гол гол судсан дээр эзэн сууж байр сууриа олчихсон, бараа эргэлтийн 80 орчим хувийг хангаж байгаа монополийн хувьд төрийн хараанаас бултахгүй. Гэхдээ мэдэгдсэн мэдэгдээгүй хоёр баланс гаргаад явж байгаа охин компаниуд нь ч олон бий. Гол нь улсын бүртгэлтэй үлдэж байгаа 90.000-3000=89.700 компани төсвийн орлогын 10 хувьд хүрэх татвар төлдөгийг сонирхох учиртай.

a

Сэлэм эргүүлээд айлгах биш учир шалтгааныг нарийн оношилоод санхүүгийн өршөөл үзүүлээд татварын багц хуулиараа дэмжиж тэтгээд эхэлбэл эдийн засгийн гадна үлдээд байгаа 30 хувь улсын эдийн засагт мөн ч том дэмжлэг болно. Төр засаг зах зээлийн хэв ёсны гольдролыг хөнддөггүй, хүндрүүлдэггүй, хүндэлдэг хууль эрхзүйн орчинтой болгочихвол хэн татвар төлөхөөсөө цааргалаад байх билээ дээ. Олсон жаахан орлогыг нь хуу хамчихдаг, элдэв шалгалт хяналтаар далайлгадаггүй, банкууд нь урт хугацааны хүү багатай зээл хэл амгүйхэн шиг өгчихдөг бол бизнес гэдэг өөрөө л цэцэглэчихнэ.

a

Татварын орлого нэмэгдэж байна аа гэдэг иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэж амьжиргаа дээшилж худалдан авалт сайжирна. Аж ахуйн нэгжүүдэд таатай бизнесийн орчин бий болно гэдэг чинь ажилгүйдэл багасч иргэдийн орлого нэмэгдэнэ гэсэн үг. Нэг ёсондоо нэг зоосны хоёр тал шүү дээ. Түүнээс нэг нь айлгаж нөгөө зугтаад нуугдчихдаг юм биш шүү дээ.                                                                                 

a

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хүн өөрийгөө мэдэж илүү долоо юм ярих хэрэгтэй. бадамжав гуай та том хүний юм битгий бичиж бай
2014-11-03
иргэн:
аливааг гадна талаас харах ийм аюултай. саяхан тэмүүжин 14 настай хүүхэд орой үдэш гадуур явах нь эцэг эхэд хамаагүй мэт ярьж байна лээ. хүний эрх. за үүнийг зөвшөөрөе. тэгвэл энэ насны хүүхэд хэрэг /20 сая төгрөний/ хийвэл хэн хариуцлага хүлээх вэ. эцэг эх үү эсвэл ийм хууль санаачилсан тэмүүжин үү.эсвэл төр үү. эсвэл ямар ч эрх мэдэлгүй багш нар уу. эсвэл насанд хүрээгүй хүүхэд үү.иймэрхүү тэнэглэл улс орон гэр бүл ер нь биднийг алж байна. магадгүй тэмүүжин дахиж сайд хийхгүй байх.харин энэ хүний хууль

нийгэмд иймэрхүү бадамжав, лхагважав мэтийн мэдлэг муутай хүмүүс маш олон байдаг тул монгол улс хөгждөггүй юм.
2014-11-03
дорж:
татөлсөн татвараа буцаан авьяа. 100 төг төлсөн хүн 100 төг төлөөгүй хүн хоёрын төлсөн нь хохироод төлөөгүйн хожих ёстой юм. энэ бол тамын тогоо биш шүү. маш олон иргэд татвар нд төлдөг.гэтэл сүүлийн үед татвар битгий хэл нд төлдөггүй малчдыг хүртэл тэтгэвэр олгоно гэх шиг .хаана тэр шударга ёс байна
2014-11-03
иргэн:
тэгээд татвар төлөөд 10-20 жил явсан аан яагаад дандаа хохиох ёстой юм. хэрвээ асуудлыг шударгаар шийдэе гэж байгаа бол татвар төлсөн аан иргэдийн мөнгийг буцаан олго.2008 онд бас л иймэрхүү юм яриад баахан том компаний татварыг өршөөгөө биз дээ. ер нь 2008 оны өршөөлд орсон компанийг энэ хуулинд хамруулж болохгүй. тэгээд ч өршөөлийн хууль бол эрх зүйн асуудал болохоос эдийн засгийн асуудал биш
2014-11-03
luivarin zoos:
neeree mongolchuud bid 2taldaa adil zuragtai zoosiig 6 udaa shidsen bn shdee
2014-11-02
irgen:
ene olon toriin alban haagchdiig tsoolj bayalag bvteeh salbarlyy ororyylah heregtei tegehgui bol saltikov *drini neg er hoer general tejeedeg gedeg egt vlger swhig l um boloj bn denduu ih darga zvgeer syyh hvseltei humuus der ni hooson tolgoitoi mongloor duurlee
2014-11-02
irgen :
zaaval tom tosov batlah geed bh shardlaga bagaa myy zvgeer tansag heregleeg hasaad oloh orlogoo bagaar tosoolood agshsan tosov batlah heregtei.tertee tergui ter ediin zasgiin osolt ard irgediin amidrald medregdehgui bgaa
2014-11-02
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.nam gedeg bol chingis xaant ix turiin ued bol tsereguud.baatar n namiin darga.yalsan namiin darga turiig barina gedeg ugtaa baatar xun turiig tuvxnuulne gesen ug.turiig baatar tuxnuuldeggui um. mergen tushmel tuxnuuldeg.tur barix, morin dereesee dain xiix 2 ix uur um shuu.altanxuyag bol yax argagui dainii ix baatar.zandaaxuugiin emxbold bol mergen tushmel mun.busee changal gexdee mongol xungui bolchixhuin tuld neg ornoos bu*as zeelee av.mng suld urshuu
2014-11-01
зочин:
ulsiin hurungu idej uuh ni tuuhend baigaagui ih hemjeetei bolj baigaa yum shig.
2014-11-01
94038858:
shalgaltgui hymdhan surgana gene bolgoomjtoi bgaarai notoi zar bna shuu huuhduud mini evgui garuud bj medne shuu huuheeed
2014-11-01
ххххх:
тендер нэрээр хувааж иддэг асуудлаа зогсоомоор байна 500 саяар босох обектыг тэр бумаас дээш үнэлж дундаас нь 500 сая-ыг хувааж залгиж байгаа нь нууц биш бодит үнэлгээ гаргаж тендер зарлахгүй байгаа нь идэх гэсэн асуудалтай шууд холбоотой төрийн албан хаагчдын тансаглал хирээс хэтэрч байгааг гишүүд ч гэсэн хүлээн зөвшөөрчихөөд яагаад дорвитой арга хэмжээ авч болдоггүй юм бэ энэ тэр ой баяр ёслол унаа машин контор саванд хэдэн тэрбумаар нь хийсгээд зогсохгүй иргэдэд үйлчилж чадахгүй ажлаа мэдэхгүй төрийн албан хаагчдын орон тоо цалинг хасах шаардлагатай сард 1-3сая төг авч байгаа төрийхний цалинг нэмэх хэрэггүй гагцхүү эмч багш нарын цалинг ажлын ачааллыг харж нэмэх насаараа татвар төлсөн өндөр настангуудын тэтгэврийг нэмсэн шиг нэмэх хэрэгтэй тэд удаан амьдарахгүй шүү дээ гагцхүү нийгэмд ганц ч төг татвар төлж хөдөлмөрлөөгүй байж сүүлд тэтгэвэр тогтоолгсон хүмүүсийн тэтгэвэрт ялгамжтэй хандвал зохилтой
2014-11-01
зочин:
өнөөдөр манай татварын алба төрийн гэхээсээ төрлийн алба,мэргэшсэн алба гэхээсээ "мэргэжилгүй хүмүүс"-ийн алба болчихоод байна. тэгээд ч 100 сая доллороор нь нэг эрх мэдэлтэй дарга оюутолгойд "хандив" өгөөд байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл.батмагнай,энхболд,минжирмаа,орхон гээд ер нь хуулийн дагуу дарга болж тег-д орсон хүн байхгүй байна.
2014-10-31
бизнес эрхлэгч:
татварын өршөөл үзүүлнэ гэдэг нийгэмд шудрага бус байдлыг дэмжинэ гэсэн үг юм. зэргэлдээ хоёр этгээд бизнес хийгээд нэг нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд татвараа төлчихдөг гэтэл нөгөө нөхөр нуугаад дараа нь өршөөгдөөд байвал тийм 2 бизнесийн шудргаар үүргээ биелүүлсэн нь хохироод өнгөрдөг юм аа. хэрэв хэн нэгнийг төлөх ёстой татвараа төлөхөөс нь чөлөөлье, өршөөе гэж байгаа бол өмнө нь шудргаар татвараа төлсөн нөхрийн татварыг буцааж өг тэгвэл бүгд татвар төлөхгүй шудрага болно. хэн нь татвараа төлөөд хэн нь өршөөгдөөд төлөхгүй үлддэг юм. аавын хүүхдүүдийг алаг үзэж болохгүй шүү бадамжав аа, эсхүл урбанек лхагжаваа. дэлхийд дахин дахин өршөөл гаргадаг улс дампуураад бизнес эрхлэгч нар нь дараагийн өршөөлийг хүлээгээд байдаг, эсхүл шудрагаар төлж байсан нь төлөөгүй өршөөгдсөнтэйгээ барьцаад төлөхөө больчихдог юм. татвараа нуудаг хулгайч компаниудыг өршөөнө гэж юу байдаг юм бэ, эсхүл бүгд төлөхөө больё
2014-10-31