Нэрэлхэхээ больжээ
2014-10-21

Чуулган эхлээд гурав дахь долоо хоногтоо орсон ч гишүүд үндсэн ажлаа барьж аваагүй, улс төрийн мэдэгдэл “пауз” шоугаа өрнүүлж эхлээд байна. Сөрөг хүчин 2015 оны төсвийн төслийн хууль дээр хэн ч дэмжихээр дуу хоолойгоо гаргаж буцаалгаж чадлаа. Харин ердөө тэр долоо хоногтоо энэ бүхнийг балруулдсан улс төр хийж Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтийг өргөн барих юм. Энэ удаа Ерөнхий сайдыг огцруулах мэдэгдэл хийсэн арын фон нь содон, бас энэхүү хүсэлтэд АН-ын гишүүдийн нэр нэмэгдсэн байгаа нь яах аргагүй содон байна. Олон нийт Ерөнхий сайд болон түүний Засгийн газартай хариуцлага тооцохыг үгүйсгээгүй ч тэгээд өөр Ерөнхий сайд гараад байдал дээрдэх үү гэж асууж байна. Хүнд алдаагаа засах боломж олгох, нэг бол алдаан дээр нь түлхэх хоёрын заагт монголчууд их бодож эргэцүүлдэг өвөрмөц ард түмэн болохоор Норовын хүүг нүдээд буулга гэсэн хүмүүс ард түмний дунд олонх болтлоо удах байх. Харин ингэж хэлэх хүмүүс Үүл баатраас эхлээд нам дотор нь олон болох нь харагдаж эхэллээ. Үүн дээр сөрөг хүчин ордон дотроо хор гүйлгэж намын гишүүдээс нь урвуулж шарвуулаад олонх болчих ойрхон байгааг 28 гарын үсэгтэй өргөх бичгээс бид харлаа.

7

Өнгөрсөн хоёр жилд сөрөг хүчин 7 удаа ч билүү ямар нэг хэлбэрээр Засгийг унагаах шаардлага мэдэгдэл хүргүүлсэн гэсэн статистик маягийн юм ч гарч. Энэ намрын улс төрийн үйл явцыг харахад улс орны нийгэм эдийн засгийн байдал чуулганы сонирхлоос алсарч сайдын суудлын хуваарилалтыг дагасан улс төржилт оргилдоо хүрч байгаа нь ажиглагдаж байна. Үүний цаана улс орныг хорин жил чирсэн гэж ярих улстөрчид биднийг дахиад арван жил ч хөлдөө чирэхээр ёс жудгаа алдаж байгаа нь харагдаж байна. Одоо өрнөөд байгаа улс төрийн хүрээний дүр зураг ийм л дүгнэлтэд хөтөлж байна.

6

Харьд цагаачилж бултах нь гэсэн шуугианы эзэн Н.Энхбаяр гэнэт “дуудагдан” ирсэн нь Засгийн газрын эргэн тойрондох ордны хуйвалдаан дээд цэгтээ хүрснийг харуулна. Улстөрчийнх нь байр сууринаас нь харах юм шударга ёсны талд харагдах нэг алхам, хүн талаас нь харах юм бол урвалт гэж хэлж болохоор шийдвэр гаргаж байгаа Засгийг унагаах талд кноп дарах гишүүд ил цагаан өөрсдийгөө зарлалаа. 28 гишүүний гарын үсэгтэй  Ерөнхий сайдыг унагах хүсэлт гэнэтийн зүйл биш. Түүн дотор нэр орсон АН-ын гишүүд ч гэнэт ийм шийвэр гаргаагүй нь тодорхой. АН гэдэг эрх баригч нам дотроосоо задарч байгаа нь  дахин хэрэгт татагдах шуугиан тариад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр гэж хүнийг эх орондоо итгэл төгс буух виз болсон гэж харж болохоор байна. Нам нь хагарсан ч засгийг бүтэн байлгах ганц ар тал нь “Шударга ёс” эвсэл гэдгийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч 2020 он хүртэл найзааараа байх гэрээг үзэглэлээ. Ингэхдээ өдрийн од болсон Н.Энхбаяр даргыг нь ирүүлж байгаад гарын үсгийг нь зурууллаа. Номоороо бол гэдэг шиг хуулиараа бол Н.Энхбаяр дарга ямар нэг хэмжээгээр шалгагдах асуудалтай гэж харагдаж байсан. Одоо энэ талаар дуугарах хүн алга. Тохироо хийгдсэн бололтой. Магадгүй хэрэгтэй цагт хонх дуугарахад дуулгавартай гүйгээд ирэх уяа болгож Н.Энхбаярт хаяглаж хэрэг төвөгт татах тухай шуугиулж байсан ч байж магадгүй. Энэ бүхний эцэст яаж ийгээд Засгийн газрыг нэг унагаачих гэсэн МАН-ын улайрал АН-ын хэд хэдэн эмоцитой гишүүдийг өөрийн талд татсан ч эргээд дараагийн сонгуульд давж гарахад бэрх ханыг өөрсөддөө босгууллаа. Ирэх сонгуульд АН, МАХН-тай эвсэл болон орох дүр зураг харагдаж эхэлж байна. Н.Энхбаяр гэж хүнтэй дээлээ уралцаж байна гэж андуурсаар шударга ёсонд үнэнч өөрийн намын олон гишүүдээ алдаж эхэлснээ мэдрэхгүй  байсаар сонгуульд бардамнан орж ялагдсанаасаа МАН-ын шинэ залуу удирдагчид сургамж аваагүй бололтой байна.  Н.Энхбаяр гэж хүний оймс нь гозолзсон шөнийг 2016 оны сонгуулиар ч мартахгүй байх өрөвч жирийн олон одоо ч олноороо байгаа. Энэхүү жижиг давуу тал дээр МАХН, тэдгээрийн чоно улстөрчийн хийх дараагийн алхмуудыг нэмээд харах юм бол АН-ын талд дараагийн сонгуулийн ялалт битүүрч магад. Энэ бол дараа нарийсган харах асуудал байх. Харин одоогийн улс төрд  юу тод харагдаж байна.

6

Ерөнхий сайд улстөрчийн хувьд ч, хүний хувьд ч өөрт байгаа бүх боломжоороо хамгаалалтаа хийж байгааг буруутгах эрхгүй. Бас олон болохгүйгээ хүлээн зөвшөөрч цааш зүтгэхээс өөр сонголт үгүй гэж хэлж байгаа олны дэмжлэгийг мэдэрч байгаа байх. Хэдийгээр зарим сайдаа хариуцлагаас бултуулсан заль байсан ч Засгийн газарт ямар ч байсан салхи орж Ерөнхийлөгчийн даалгавар ямар нэг хэмжээгээр биелж дан дээлтэй сайдууд орж ирж байна. Хэдэн яам нэг малгайн дор орж төсөвт хэмнэлт гарах нь тодорхой боллоо. Гэхдээ сөрөг хүчний туйлын хүсэл Засгийг танхимаар огцруулж тэртээх жилүүдийн дурсамжийг сэргээх л юм байна. Засгийн бүтцийг өөрчлөх зайд сөрөг хүчний зүгээс зуурч буй сайдуудыг нь харахад зарим нэг нь хэт хувийн гэмээр зуулттай байгаа харагдана. Өөрийн улсын өв соёлоо хадгалах тухай том бодлогыг ярих байтал намыг нь санхүүжүүлдэг нэг байрыг нь музей болгочихсон сайдыг шүдэндээ зууж яамтай нь сугалах гэж улайрах нь сөрөг хүчинд тун тоогүй гэх үнэлгээг авчирна. Эрүүл мэндийн салбарыг яаж доройтуулж, хэр унагааж ирснийг олон нийт мэдсээр байхад Ц.Удвал сайдыг сугалаагүйд харамсалтай байгаа гэж мэдэгдэж байна. П.Нямдаваа  сайдаас хойш энэ салбарыг яс мэргэжлийн эмч хүн авч яваа ганц тохиолдол энэ засгийн үед таарч байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа байсан ч Ц.Удвал нэр дэвшигчийг хөдөө суманд хүүхэд эх барьж авч байсныг санаж байна. Өөр цаг үеийн хэн нэг эрүүл мэндийн сайдыг хүүхэд эх барьж авах юм уу, мэс засал хийж байсныг би л хувьдаа санахгүй юм. Сайдын асуудал том энгээр тавигдахыг ойлгож байгаа ч энэ засагт дан дээлтэй ганц эмч хүн эмнэлгийн салбараа удирдаж байгаа нь үнэн. Хариуцлага ярих бол шударга ёсны зарчмаар яригдана. Яармагт байгаа төрөх эмнэлгийн дутуу барилгыг Ц.Удвал сайдаас нэхэх үү, сөрөг хүчнээс нэхэх үү гэвэл ард түмэн мушийх л байх. Энэ мэт засаг хөдлөх энэ зуурт өшөө санасан юм шиг шүд зуулттай мэдэгдлүүд багагүй сонсогдож байгаа юм. Ерөнхий сайд, эрүүл мэндийн сайд хоёрын ойлголцол санаачилгаар сайн муу хэлэгдсэн ч 11 аймагт оношилгооны төв барьж хөдөөгийн хэдэд эмнэлгийн үйлчилгээ, хэвтэх орыг нь ойртуулаад өгчихсөн нь улс төрийн оноо болж харагдан өнөөдрийн олон эсэргүүцлийг өөр дээрээ дуудаж байж ч магад.  Хэрвээ энэ мэт улс төрийн намуудын хийрхэл явцуу байр сууринд нийцүүлж сайдууд томилогдоно гэж харвал төрийн яамны сайд гэдэг ажил үүрэг, салбараа мэддэг чаддаг хүний тухай асуудал бус намуудын өмч хувьчлалын “цэнхэр тасалбар”-ын зодоон гэж харагдахаар байна. Намууд, улстөрчид ийм байдлаар улс төр хийж өмнө хойдохоо мартсан эрээгүй мэдэгдлийнхээ тоог хэтрүүлбэл  үнэнийг шүтдэг ард түмэн та бүхнийг “хөгийн гарууд” л гэх байх.

6  

Энэ намрын чуулганаар Засгийн бүтцийн асуудлаар эхэлсэн сөргөлцөөнөөр эрхэм гишүүд чуулганы 21 хоногийг нь ардаа хийлээ. Манай улстөрчид өнгөрсөн 20 жилд юуг хурдан мартдаг болж, юунд шунан улайрдаг дадалтай болсноо ил харуулж байна. Бас зарим нэг нь улайрсан зүйлдээ юугаа ч өгчихөд бэлэн болсноо харуулсан бол, нөгөө хэсэг нь ямар суудал сэнтий хүсч байгаагаа нэрэлхэлгүй илэрхийлж сурсан байна.

6

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
jjjj:
ардчилал гэж зуйл байдаг юм уу,ардчилал гэдэг чинь луйварчидийн нуурэндээ зуудэг маск,америкчуудийн узэл бодолоо тулгах,шинэ колоничлол хийхдээ нуурэндээ угладаг маск ум биш уу?ардчилалаар замнасан монгол,украин,гурж хогждоггуй, харин ардчилалгуй сингапур,казакстан,хятад,ветнам хогжоод байх юм.улс орон хогжиход либерал узэл,ундэсний узэл санаа ,шударга ёс л чухал болохоос улс торийн ардчилал хэрэггуй юм биш уу.миний хэлэх гээд байгаа зуйл бол ардчилалгуй л бол хаалттай нийгэм болчихгуй шуу дээ, заавал тоталитар дэглэм ч болчихгуй, бид гадаад паспорт, хувийн омчтэйгоо л байна шуу дээ.ардчилал болон хогжлийн талаархи таний бодолийг сонсмоор байна
2014-10-22
jjjjj:

jjjjjjjjj:
ardchilal geech zuil baidaggui bololtoi,ardchilal gedeg chin alban tu*ld ochihdoo zuudeg mask yum gej oilgoloo.
2014-10-22
иргэн:
элбэгдоржийг энхболдоор солиход бас л өөр хүнээр солиод дээрдэх үү? гэж байсан ч дээрдсэн гэдгийг мэдсээр байж ийм сонин гаргалгаа хийхээ больцгоое монголчууд аа
2014-10-22
irgen:
altanhuyagiin bagiig zailuulj uls orni amidraliig ood tatah tsag bolson bn. iimd zahialgat niitlel bichyyleed nemergyi. haaltin gereenees ilyy ynet zyil baigaa shyy. uls ornooroo hamraaraa shoroo hatgaj luivarchidaar udirduulah geegyi bol ahuyagiig torhmond ni butsaah stag negent boljee
2014-10-22
tumur:
дугуй дугуйгаараа нийлж байх шив журмын нохдоо ардчилсан намыг аврах цаг ирсэн аланхуяг бvvр авилгач гэдэг нь шvvхээр тогтоогдсон авилгачтай нийлж ардчилсан намыг булшлахаар шийджээ намаа аварцгаая намаа аврах эвсэл байгуулцгаая партазануудаа ээлжит бус их хурлаа хийцгээе vзх яагаад хуралдахгуй байна вэ яаралттай хуралдуулаач намын даргаа солиоч ман- н мэнгэтийн туршуул хийгээд байна ш дээ наад увс хvн чинь энэ чигээрээ байвал 2016 онд нэг ч суудал авахгуй ялагдаад бугд шоронд орно шvv энэ аланхуяг ганцаараа шийддэг хэн юм бэ та нарыг дэндvv басамжлан доромжилж байна vзх-н гишуудээ та нарыг * хуцахаас доор vзэж байна аль эсвэл бvгдээрээ албан тушаалын хахууль авчихсан юм уу яадаг юм албан тушаалд очоо л биз наад муу намын дарга нэртэй луйварчнаа араар нь тавь хуралдаад намын даргаа сольчих та нарыг ажлаас халах мэдэлгуй vлдээд гансvх руугаа маршлана биз

зочин:
баярхүү гэдэг ёстой усан тэнэг сэтгүүлч юм даа . аргагүй дээ алтанхуягтай хаалтын гэрээ хийгээд 100 сая төгрөг авсан юм чинь ингэж л хошногыг нь долоохоос яах вэ. шударга сэтгүүлзүй устаж хаалтын гэрээний барлагууд цаас эрээлдэг үе ирж дээ.
2014-10-22
зочин:
алтанхуяг ч сайхан баллаж байна даа, ан-ыг, энэ хувиа хичээгч суудалдаа үлдэж байвал бусад юм, нээрээ батүүлийн хэлээр нам ч яаамай юм шиг байна аа, улс орны эдийн засгийг ан-ын засгийн газар баллаад хаячихлаа, ямар ч чадваргүй нам юм байна ш дээ, энэ балай ан чинь, 12 онд итгээд сонгосон, 16 онд сонгохгүй тэнэгүүдийг

манан байгуулья:
манангаас чоноан юугаараа дээр юм бэ манан ядахдаа ялтантай гэрээ байгуулаагүй байгуулагдсан
2014-10-22
увс хvн:
н алтанхуяг жинхэн эр хvн тэр бол баяд бас тэр увс хvн тиим учираас тэр чадан

hogjil:
zahiin 3r angiin huuhed uhaalag utas internet ashiglaad 76s deer setgedeg bolchjee. ah egch 76 odoo joohon ichij amidaraa
2014-10-22
bi bna:
zarim huniig kadafi shig bolgoh heregtei bna. esvel tsag hugatsaa tiim bolgood uguh yum bolov uu
2014-10-22
иргэн:
п.баярхүү өөрийнхөө бодлыг бодит юм шиг итгэжээ.ер нь ядаад улс төрийн мэдлэгээ хир бэ? гэдгээ дүгнэх хэрэгтэй дараа нь бу*д санаа бодлоо тулгах хэрэгтэй хөлсний сэтгүүлчээ
2014-10-22
zochin:
ene man arai dendej bn uls ornoo boddog yum u
2014-10-21
лллллллллллл:
ман-ын хорчин докторууд ан-ын амаржаргал, баттулга, батзандан, бурмаа гэсэн дутуу урагнуудыг абортолсон. одоо дараагийнх нь бат-үүл абортонд орох нь яана даа бас дараагийнх нь ...ман-ын тоголоом болж байгаагаа өөрсдөө ойлгохгүй ганц муу алтанхуягруугаа агсраад хэрэг алга аа энэ бат-үүл.
2014-10-21
манан ана мана болжээ :
манан ана мана болжээ
2014-10-21
zotcin:
altanhuag ih um hiisen shuu taniig demjij bna
2014-10-21
tsg111:
man bol ugaas ungursun nam, odoo deer ni an-iin zarim hugshin burhiinuud buruu zunuud bgaam uu hai* yum. altanhuyagiin an namiig shine zaluu zalgamj halaag baga bagaar gargan irj an-iig tseverleh tsaashlaad mongol orniig hugjuuleheer hiij baigaa ajliig sanataigaar man-tai niilj unagah gej bgaa dur zurag haragdaad baihiin. altanhuyag heden dajgui zaluuchuudiig demjeed yavaad bgaa haragdaad bgaam daa.
2014-10-21
эээээ:
хүний хийсэн зүйлийг харахгүй байна гэдэг санаатай буснуулагчдын зан, өмнө энэ хот, зам, барилга ямар байлаа, өнгө зүсгүй хачин юм байснаа мартаа юу? юм хийх тусам сөрөг хүчин зүгээр байлгаж дэмжээд явахыг хэн хэзээ харсан, харин ч эсрэгээрээ эд юм хийж байна дараагийн ээлжинд бид байхгүй болно гэж байгаа болохоос улс орон ард түмнээ бодож байгаа намынхан байна уу албан тушаал эрх мэдлийн төлөө энэ биш үү?? огцрууллаа гээд ямар үр дүнд хүрэх юм, ирэх жил сонгуулийн шоундаа орцгоож гарах засаг нь бүр юм хийхгүй шүү!!!! тунгаан бодоорой.
2014-10-21
уншигч:
энхбаяр хаана савраа дүрнэ тэнд хэрүүл болно
2014-10-21
zochin:
goliin olj yg zuv bichsen baina . bayr hurgie.
2014-10-21
sdvba:
anuus uud anuus bolj bna
2014-10-21
зочин:
алтанхуяг шиг ажил хийж байгаа ерөнхий сайдыг 25 жилд харсангүй.хэрвээ бүгд ингэж эрч хүчтэй ажилсан бол монгол одоо ийм бхгүй байсан.алтанхуягт баярлах хэрэгтэй.ман намынхан ёстой улхайхгүй зүтгэх юм.сурсан юм аргагүй дээ.

ah nam avilgalcdniin nam boljee:
altanhuygaas mungu avaa uu. tolgoigoo hurehgui umand bitgii dugar gej ertnii ug bdagdaa, bayarkhuu min!
2014-10-21
иргэн:
ардчиллын луйварчдыг маш хурдан зайлуулах хэрэгтэй. тэд улс орноо маш их өрөнд оруулж, эдийн засгийг сөхрүүлж байна даа.
2014-10-21
mangar yumaa:
мангарын мантуунууд матрын нулимсаа хэзээ болих юм бол оо
2014-10-21
иргэн:
энэ ан ёстой хэрэг алга
2014-10-21
иргэн:
энэ ман ыг яах вэ?
2014-10-21