Хэрэлдэх зав байна уу
2014-10-17

Болж өгвөл УИХ-ын чуулганыг телевизээр шууд дамжуулдагаа болимоор юм. Засаг нээлттэй болж байгаа юм байлгүй. Засгийн бүтцээс хэдэн сайд нааш цааш болгох гэсэн биш өдөржин хэрүүл болоод дууслаа. Бодлого нь буруу хүндээ зориулсан яам, яамандаа зориулсан хүн шиг болоод энэ төрийн ажил цалгардав. Дэлгэцийн баатрууд жинхэнэ булайгаа чирч сууна даа. Тэд өөрснөө эдийн засгаа царцаасныхаа төлөөсийг бие биенээсээ асууж байна. Хөрөнгө оруулалт байхгүй болоод асар их зардал шаардагдаж цангачихсан. Үндэсний үйлдвэрийг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг өөртөө бий болгох байсан гэдгийг нэг их наяд төгрөгийн дотоод дахь санхүүжилт харуулаад байх шиг. Зээл нь бага хүүтэй, дарамт багатай, борлуулалтыг нь төрөөс дэмжээд өгвөл мөнчиг их амжилтад хүрэх нь тодорхой байлаа. Даанч төсөөлөл маань биелсэнгүй. Нарантуул захын босс-оор аль болгон амьдрах вэ дээ. Бодит амьдралынхаа хөрсөн дээрээ бууцгаая л даа.

1

Монгол орон хөгжиж байгаа, эдийн засгийн үзүүлэлт дээшилж байгаа тухай өөрсдийн мэдэлд байгаа элдэв мэдээллийн хэрэгслэлүүдээр баяр бахдалтай мэдээлж тунхаглаж байгаа хэдий ч, бодит байдал, амьдрал дээр огт өөр байгаа нь зөвхөн засаглалын төлөөх түмний тархи угаалт байжээ. Жаахан түлхэц өгөхөөр л эдийн засгийн түмэн тулгуур өөрөө л босоод ирэх нь байна шүү дээ. Хос морьтон хорвоог туулна гэдэгсэн. Үндэсний үйлдвэрлэл, уул уурхайг зөв зохистойгоор хослуулбал холын ирээдүй мөнчиг дөт ойр байна даа. Манай санхүүгийн нөөц, боломж нь хязгаарлагдмал байна. Нэг эдийн засгийн цунами даянд  дэгдэхээр бид дагаад нухчихна. Уг нь бид хөрөнгө оруулалтыг татаж гэмээн эдийн засгаа тэлэх учиртай. Хөгжил буурай, төсөв нь цөөхөн нэр төрлийн ашигт малтмалаас хараат улсын хувьд өртэй болохдоо тооцоо бодлого сайтай, хяналттай, үр өгөөжтэй, шинэ орлогыг бий болгох салбар, төслүүдэд түлхүү зарцуулж гэмээнэ эдийн засгийн бааз сууриа бүрдүүлэх учиртай. Харин бидний эдийн засаг энэ бүх жам гольдролын алсуур даялаад байгаад Монголын мөнгө үнэ цэнэгүй болоод байгаа юм. Төр өөрөө барьцаанд орж мөнгө босгоно. Зүгээр л бизнесийн орчноо сайжруулаад, хөрөнгө оруулагч нарт аль болох ээлтэй орчинг эдийн засагтаа бий болгочиход л болчихмоор байгаа юм. Төрөөс төрсөн хийгээд тэрбумтнууд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөөнөөс асуудалд хандаж, эдийн засгийн мөчир салаа бүхэнд ноёрхлоо тогтоох юм бол энэ улс үргэлж л ийм байна. “ТЭЦ 5”-ийг чинь босгоод бариад өгье гэсэн хөрөнгө оруулагчдын өөдөөс “би хийдэг баатар” гээд төр гэдийчих жишээтэй. Харийнхан нүдэнд эвгүй харагдаад байдаг юм уу гэхэд бас биш. Төмөр замыг чинь өөрийнхөө хөрөнгөөр барья гэсэн дотоодын компаниа бас л өөрөө хийдэг баатар болоод гомдоочихно. Бид яаж хөгжлийн тухай ярих юм.

1

Одоо сайхан маргалдаж байна. Сонгоод, татвараа төлөөд асуудлыг минь шийдээд өг гэж гуйгаагүй биш гуядаад эрх мэдлийг нь өгчихөөд байхад бүгд ХААН царайлаад байхад энэ улс гэр яаж хөгжих вэ. Ирэх жил биднийг амаргүй олон сорилт хүлээж байгаа. Уул уурхайн баялгаа яаж саадгүй хоёр хөрш рүүгээ гаргах вэ. Нэмүү өртөг шингээж хагас боловруулах арга замыг даруй эрэлхийлмээр байгаа юм. Улаан Үд-Замын Үүдийн чиглэлийн авто транзит тээврээр юуг ямар хэмжээгээр тээвэрлэх вэ. Мэдээж нүүрс тээвэрлүүлээд байхгүй нь тодорхой. Эдийн засгийн цусны эргэлтийг байнга бөглөчихөөд байдаг дэд бүтцийн хариуцлагагүй бодлогоосоо болоод асар их боломж алдаж эдийн засгаа ганхуулж байсныг өнгөрсөн гашуун дурсамж сануулаад байгаа шүү дээ.

1

Хятад ирэх жил нүүрсний импортоо нэмэгдүүлэх төлөвтэй байгаа. Нүүрснийхээ дийлэнхийг Австрали, Индонезээс авч байна. Бид гэдрэг хараад хамраа сөхөх биш Хятадын тэр импортыг яаж өөртөө татах вэ гэдгээ нарийн тооцох учиртай. Асуудлыг бид дэндүү удаан ярих юм. Маргаж мэтгэлцэнэ. Тунгалаг төр өөрөө шуурхай чанарыг өөртөө шингээхгүй бол хоёр үзүүртэй зүү шиг шийдлээ олж чадахгүй. Төмс хүнсний ногоо, гурилаар өөрийгөө хангачихаж дөнгөж байна. Илүүдлээ гаргая л даа. Зүүн хязгаарт илүүдээд байгаа үр тариагаа урагш нь гаргая. Тариаланчид Улаанбаатар руу хоёр мянган км зам туулж гэмээн тариагаа зах зээлд хүргэж байхаар хаяанд шахуу байгаа Хятадад гаргаад ашгаа хүртэг л дээ. Мах махан бүтээгдэхүүн, түүхий эд гээд бидэнд бусдыг хангачих зүйл бишгүй бий. Гол нь нэмүү өртөг шингээдэг байх хэрэгтэй. Үүний тулд хөдөө аж ахуйн биржүүдийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх ёстой. Цэвэр агаар төслийн нөхдүүд шиг ажил хэрэг нь явдаггүй, хөрөнгө мөнгө нь хаашаа урссан нь тодорхойгүй хярамцагийн газар хөдөө аж ахуйн бирж болоод хувирсан таагүй мэдээлэл сонстох боллоо. Уг нь зөв залаад чиглүүлээд явбал англичуудын худалдан авдаг үнээс өндөр үнээр мах, сүүгээ хэрэглээд баймгүйсэн. Энгийн жишээ шүү дээ. Хэрэлдэх зав тэгээд байна уу. Гишүүд ээ.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongortsog:
uls torchid gej ner zuusen luivarchid odoo zailah tsag ni bolson
2014-10-20
hongortsog:
uls torchid gej ner zuusen luivarchid odoo zailah tsag ni bolson
2014-10-20
hongortsog:
uls torchid gej ner zuusen luivarchid odoo zailah tsag ni bolson
2014-10-20
delger:
uhaan joloogui, buruu zuvuu medehgui ajillasan nertei, ulsaa alj baisnaas udsan ch hamaagui, zuv hun, zuv bodlogoo taviad yavsan ni hamaagui deer
2014-10-18
ман болон ан-д:
энэ намуудын боловсон хүчний чанар чансаа их муудсан байна ш дээ! тоог харж биш чанараа харж кадраа бүрдүүлээчээ. дээр үед намд элсэхэд амаргүй л байсан даа!!! тооны араас хөөсний хар гай гарч байнаа. нэг нэгрүүгээ бурууг чихэх шаардлагагүй угаасаа өмнөх ч бай одоогийнх ч бай бүх алдаатай бодлогын үр дүн гарлаа шдээ!!! яг одоо хэрүүлээ зогсоож, шийдвэрүүдээ гаргаачээ!!! үр дүнтэй маргаж сураачээ!? арай ч дээ..... даанч яавдаа?!
2014-10-17
монголынхоо төлөө:
улс төр гэж юу вэ????????? худлаа сайн ярьж, хүмүүсийг худлаа хошгируулж сайн ярьж чаддаг хүн улс төрч үү, хор найруулж хуйвалдаан гэгчийг сайн хийдэг хүн улс төрч үү ёстой үгүй шүү. улс төр гэж ийм л байдаг юм, улс төрч гэж сайн ярьж хүнийг өөртө татаж чаддаг хүнийг хэлдэг, олон улсад, бусад улс оронд ч улс төр нь ийм байдаг гэж бид хичнээн жил бодож, хүлээн зөвшөөрч, улс төрч гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхдүүдийг өөгшүүлэх юм бэ ??? улс төр заавал ийм байх албагүй шдээ. хүн ам багатай, хөгжиж яваа улсад бид шинэ улс төрийг бий болгох цаг нь болсон юм биш үү, улс төр гэхээр заавал бүлэглэл хоорондын асуудал байх ёстой биш шдээ. хүмүүсээ, сэрцгээгээч эээ
2014-10-17
zochin:
alban tu*l erh medliin tuluu temtseldehee bolioch eee. uls oron suirlee!!!!!!!!!!!!!!!!!
2014-10-17
76 sadaa l ene ulsiig samarch bna da:
улс төрчидөөс өөр хямрал алга ,улс төрчидөөс илүү гай энэ оронд алга,76 үгүй бол энэ улс өлсөхгүй даарахгүй ,ядрахгүй,хөгжих байх да
2014-10-17
зочин:
ман нам яаж хөөрхий 90 жил төр барьсан юм бол.одоо хийж байга ажил нь хор найруулах.энэ монгол улс ядарна болино уу. тэдэнд хамаагүй даанч муухай
2014-10-17
зочин:
ман нам яаж хөөрхий 90 жил төр барьсан юм бол.одоо хийж байга ажил нь хор найруулах.энэ монгол улс ядарна болино уу. тэдэнд хамаагүй даанч муухай
2014-10-17
зочин:
ан-ын тэнэгүүдээ улс орон өрөнд орж дууслаа, эдийн засаг унасаар байна, энэ чинээгээр ард түмний амьдрал хүндэрч эхэллээ, эрх мэдэл булаалдсан бүлэг фракцуудын тэмцэл чинь та нарын боловсрол, чадвар дэндүү доор гэдгийг харуулж байна, 16 онд бүгдийг чинь зайлуулна аа
2014-10-17
76 ажилаа хийгээчээ!!!!:
эрхэм гишүүдээ!!! намчирхаж бялуугаа хуваахаа боливол яасан юм бэ?! ажлаа хийж чадахгүй юм бол тарвал таарна!!!! одоо залхаж байна шдээ та нарын хэрүүлээс!!!!!!!!!!!!!!!!!!
2014-10-17