Утасны ээдрээг тайлахуй
2014-10-12

Далд эдийн засгийн сүүдэр эдийн засаг хямрах тусам улам уртасна. Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа чухам энэ үед л далд эдийн засгийг ил болгох талаар нухацтай ярих хэрэгцээ бий. Яагаад далд эдийн засаг өсдөг вэ гэсэн асуултад олон хариулт хэлж болох ч гол нь нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өсөлттэй холбоотой. Бизнесийн таагүй орчин ч нөлөөлнө. Он гарснаас хойш нийслэлийн төсөв 30 орчим тэрбум төгрөгөөр тасалдсаныг аж ахуйн нэгж, компаниуд дампуурсантай холбож байгаа ч ихэнх нь далд эдийн засгийн хэлбэр лүү орсон байхыг үгүйсгэхгүй. Татварын таатай орчинтой бол хуулиас гадуур нуугдмал хэлбэрээр бизнес эрхлэх сонирхол төдийлөн төрөхгүй.

1

Нөгөө талаар төрийн мэдлийн 300 гаруй компани алдагдалтай ажиллаж алдагдлаа иргэдийн халааснаас төлүүлдэг бүхэл бүтэн сүлжээтэй бор зүрхээрээ ажиллах хувийн хэвшлийнхэн өрсөлдөх боломжгүйн улмаас далд эдийн засаг руу яалт ч үгүй хальтирна. Үгүй бол дампуурна. Статистикчид ДНБ-д эзлэх далд эдийн засгийн хэмжээ 10 хувь гэж зарладаг ч хөндлөнгийн экспертүүд 30-40 хувьд хүрсэн гэх баримтыг дэлгэдэг. Дэлхийн банкны судалгаагаар 17 хувь гэж гарсан нь далдын эдийн засгийг ил болговол ямар их нөөц байгааг харуулж байгаа юм.

1

Татварын системээ боловсронгуй болгох, хувь хэмжээг нь бууруулах зэргээр ил болгох арга чарга бий. Гэхдээ эдийн засгийн хямралтай энэ үед цаг хугацаа шаардсан бодлого болохоор төдийлөн амжилтад хүргэхгүй. Яаралтай ил болгохын тулд тэдэнд өршөөл хэрэгтэй. Далд эдийн засгийн бүхэлд нь хамруулж чадах тийм өршөөлийн арга хэмжээ бодож олох нь энэ намрын чуулганы чухал шийдвэр байх болно. ДНБ-ий 10-40 хувийг эзлэж байгаа эдийн засгаас цуглах татварын мөнгө эдийн засгийн хямралаас гэтлэх, царцсан бүтээн байгуулалтыг урагш ахиулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц өгнө. 2013 онд манай улсын ДНБ оны үнээр 19.1 их наяд төгрөг байсны 30 хувиар тооцоход л далд эдийн засгийн хэмжээ 5-7 их наяд төгрөг болж байна. Энэ бол асар их хөрөнгийн урсгал юм. Үүнийг ил болгож, тооцоо бүртгэлд хамруулснаар Монголын санхүүгийн систем эрүүлжиж, шинэчлэгдэнэ.

1

Нэг хэсэг нь шударгаар татвараа төлөөд явж ирсэн байхад нөгөө хэсэг нь татвараас нуугдаж хууль зөрчсөн хэрнээ өршөөлд хамрагдаад байх нь шударга нийгмийн үнэлэмж мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. Ойр ойрхон татварын өршөөл үзүүлэх нь мэдээж буруу. Гэхдээ онцгой цаг үе гэсэн утгаар асуудалд хандах нь чухал. Далд эдийн засгийг ил болгохгүй бол санхүүгийн систем эрүүлжихгүй, татварын хураалтад ахиц дэвшил гарахгүй улам бүр ужгирсаар л байна.

1

Мэдээж ингэж толгойг нь илэх нь буруу л даа. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал ийм арга хэмжээ авахыг тулгаад байгаа юм. 2007 онд татварын өршөөлд хамрагдсан олон компани эдийн засагт томоохон нөлөө үзүүлсэн. Гэхдээ мэдээлэл хомс, хамрагдсан цар хүрээ нь бага байснаас санаж байсан үр дүнд хүргээгүй. Бид энэ алдаа дутагдлаасаа суралцаад аль болох олон татвар төлөгчдийг хамруулж чадвал үр дүн нь сайн байх юм аа гэсэн туршлагатай болсон. Өмнөх өршөөлөөр манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн хоёр хүрэхгүй хувь нь хамрагдаж 3-4 тэрбум төгрөгийн татварын шинэ аж ахуйн нэгжүүд илэрсэн. Өнөөдөр тэд хөл дээрээ босчихсон улсынхаа эдийн засагт дориун татвар төлөөд явж байна. Хатуу чанга хариуцлага тооцож болно. Гол нь юунаас болоод тэд далд эдийн засгийг илүүтэй сонирхоод байна вэ, өршөөсөн тохиолдолд тэдэнд ч улсын төсөвт хэчнээн ашиг тустай талаар ойлгомжтой мэдээлэл өгөх нь чухал.

1

Далд эдийн засгийн үзүүлэлт ийм хүчирхэг байгаа үед бага дундад орлоготой иргэдэд хамгийн хүнд дарамт болдог. Далд эдийн засгийг бүрдүүлж байгаа хэсэг хүчирхэгжиж санхүүгийн системийг сулруулан, эдийн засагт бодитой аюул занал үзүүлэх хэмжээнд томорно. Энэ цагт төр хүчрэхээ болино. Өршөөлийн хуулиар бүгдийг нь биш юм аа гэхэд нэг хэсгийг нь ил болгож, урган нахиалж буй мөчрийг тасдах шаардлагатай. Гэхдээ 2007 оны татварын өршөөлийн хэлбэрээр бус цоо шинэ хэлбэрийг бодож олох нь чухал.

1

Улс төр бизнесийн бүлэглэлийнхэн зөвхөн өөрсдийн мэдлийн аж ахуйн нэгж компаниудад зориулсан өргөөл үзүүлбэл хамгийн утгагүй хар мөр дагуулсан ӨРШӨӨЛ болно. 2015 оны төсвийн төслөөс харж байхад эдийн засгаа тэлэх бус хумих тал руугаа ханджээ гэсэн сөрөг хүчний шүүмжлэлд үнэний ор бий. Эдйин засгийг тэлэхийн тулд далд эдийн засгийг ил болгох зайлшгүй шаардлага бий юм шүү. Жаргах нарны сүүдэр шиг урт уу, үд дундын наран шиг сүүдэртэй байх уу гэдэг өнөөдөр шийдвээс зохих чухал асуудлуудын нэг гогцоо. Гогцоог зөв тайлбал утасны ээдрээ аяндаа тайлагдана.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongortsog:
tatvaraar ard tumnee alah ni ee malnuud
2014-10-13
зочин:
алтанхуяг, батүүл 2-н сонирхол бол ард түмний хармаанаас л мөнгө салгах, татвар, хотын төвөөр зорчсоны татвар гэх мэт бодолууд ,өөр олигтой санаачлага алга даа
2014-10-13
буруу:
ойрхон өршөөл үзүүлэх нь буруу. харин ч энэ үед бүсээ чангалаад татварын өрийг сайн илрүүлэх хэрэгтэй. өөрсөндөө зорилуж хууль гаргахаа болиочээ.
2014-10-13
bayar:
ah zasagt garsan tsagaasaa ehlen huviin hevshilee ad uzsen,oroi bur ah iin halzan ovgon huviin hevshliinhniig zagnaad baisnii chin ur dund companiud dampuurch ehelsen.iim ardchilal baidag yum uu,liberal uzel chin haachsan be ah,ta nart songuuli ogsondoo harmasch bna
2014-10-13
болдоо:
татварын байцаагч нараа сайн шалгаач тэд чинь баяжаад байна ш дээ хахуул аваад тагнуул авлигатай тэмцэх хоер хаана байнаа????
2014-10-12
advice:
байгаа мөнгөө аваад эндээс зугтсан нь дээр. эс тэгвэл шорон. эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай болж аваад олон улсын шүүхэд хандана гээд татвараас чөлөөлүүлж болно.
2014-10-12