Түүхий төсвийн төслийг яаж залруулах вэ
2014-10-10

Баатар даргын уур үнэхээр хүрчээ. Улаанбаатарыг элгээр нь хэвтүүлэх ийм төсвийн төслийг Ч.Улаан сайдаас өөр хэн ч бодож олохгүй. Улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс нийслэлд өрнөж байгаа сайн бүхнийг эдийн засгийн аргаар хараар будахыг чармайж байна гэж мэдэгдлээ. Ч.Улаан сайд, -Тийм зүйл огт байхгүй, хотыг хэмнэлтийн зарчимд нийцүүлсэн гэж байна.

6

2015 оны төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьснаас хойш хэрүүлийн алим парламент, Засгийн газраас өнхрөөд ийнхүү орон нутгийнхныг бухимдуулж эхэллээ. 400-500 тэрбум төгрөгийн төсөвтэй нийслэлийн халааснаас боловсрол, эрүүл мэнд, соёлын  байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал нь 350 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Үлдэж байгаа 50-150 тэрбум төгрөгөөр нийслэлээ аваад яв гэж тулгаад зогсохгүй бүтээн байгуулалтын ажилд нэг ч төгрөг олгохгүй байхаар төлөвлөөд байгаа нь даарин дээр бүүр ч давс нэмсэн хэрэг болжээ. Мөн Засгийн газар иргэдээс төвлөрүүлдэг албан татваруудыг хоёр дахин нэмэгдүүлж хөрөнгө босгох чиглэл өгсөн байх юм.

5

Хотын дарга төсөв ингэж батлагдвал 2015 оны нэгдүгээр сараас   багш, эмч нар, соёлын байгууллагын ажилтнуудын цалинг нийслэл олгож чадахгүйд хүрч, эхний  улиралд 71, хоёрдугаар улирал гэхэд 105 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалд орж нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөтөлбөр зогсох аюултай гэж учирлаад Ерөнхий сайд хүлээж аваагүй болохоор УИХ-д учирласан ил захидлаа хүргүүлээд байна.   Иргэдээс авдаг авто тээвэр, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж чадахгүй. Эдийн засгийн хямралаас үүдээд олон байгууллага, аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, одоогоор нийслэлийн төсөв 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа. Энэ нөхцөлд төсвийн төсөл нийслэлд үнэхээр хүнд тусна.

6

Нийслэл онцгой болон НӨАТ, гаалийн татвараас өдөр тутам ордог орлого Засгийн халаасанд ордог болохоос бус орон нутагт үлддэггүй. Үл хөдлөх, хүн амын орлогын албан татвар л нийслэлд оногдох бөгөөд энэ нь өдөр тутам бус сараас жилийн хугацаанд ордог татварын орлого болохоор энэ төсөв батлагдвал нийслэл хүндхэн болно. Амиа аргацаахын тулд татвар нэмэхээс аргагүйд хүрвэл нийслэлийн иргэдийн тэртэй тэргүй дордсон амьдралд ташуур нэмнэ. Аж ахуйн нэгжүүдийн дампуурал ихэсч ажилгүйчүүдийн тоо өснө. Ингээд дордчихвол дахин сэхээхэд энэ Засгийн газар, УИХ-ын нас хүрэхгүй.

6    

Ганцхан хот ч ийм хүнд байдалд байгаа юм биш. Улс орны эдийн засгийн байдал хүндрэх дүр зураг харагдаж байна. Төсвийн төслийнхөө талаар Засгийн газар хөрөнгө мөнгөний хомсдолтой байгаа гэсэн ганцхан тайлбар хийж байгаа. Сөрөг хүчний зүгээс өрийн дарамт, төсвийн үрэлгэн зардал, хэт данхар бүтцээ танахыг шаардах нь ч зөв юм. Ирэх жил бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэхгүй нь. Бондуудын мөнгө эргэн төлөлтдөө дийлэнх нь явчихна. Өрийн тааз 70 хувьд шүргэхээр тооцоолж байгаа нь ч аюултай үзэгдэл. Ийм байхад ирэх онд 828 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь үнэнээс холдоод л явчихна. Өдөр хоногийг аргацааж суухаас өөр яах ч билээ. М.Зоригт гишүүний хэлсэнчлэн юу ч бүтээхгүй дээлээ нөмрөөд өдөр хоног аргацаах болж байна уу гэдэг үг яах аргагүй юм бодогдуулна.

6

Засгийн газар, УИХ нэг хөнжилдөө шургасны гай хямралтай энэ үед улам тод хар мөрөө үлдээх боллоо. Ерөнхий сайд хэтэрхий найзалсан сайд, УИХ-ын гишүүнийг салгахаасаа илүүтэй танхимдаа цомхотгол хийхээр зорьж байгаа нь харамсалтай л юм. Одоо л нэг зориглосон дээрээ Ерөнхийлөгчийн зөвлөснөөр салгачихвал засаглалын үүрэг хариуцлага илүү тодорхой болох учиртай. Энэ мэтээр засч залруулах зүйл  их байна. Түүхий төсвийн төсөл болсон нь тодорхой. Засгийн газар халаасаа дүүргэж үр ашигтай зарцуулах гаргалгааг УИХ зөв хийх учиртай. Хавирганаас нь шөвөгдөөд байх биш ний нуугүй үр бүтээчээр ярилцаад төсвөө дориухан бөтлөчихвөл хэн хэнд маань хэрэгтэй. Энэ нь өвөр түрийдээ ороод бай гэсэн үг биш. Аль алиныхаа үгийг хүлээцтэй сонсоод асуудлаа шийдчихвэл нийслэл хот, орон нутгийн удирдлагууд буурал үсээ үгтээгээд байхгүй шүү дээ. Бас ч гэж хугацаа байна. Хуулиараа ирэх сарын 15 гэхэд төсөв батлагдсан байх учиртай.

 5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
setguulchid :
ug ni 350 ter bum chin uuruu orlogiin ekh uusverteigee niisleld ochij bgaa shdee. yah gej yumaa sudlalgui hudlaa medeelel tsatsaad bgaa yum be. tegeed niisleld amidarch bgaa bagsh emch nariin asuudliig niislel uuruu shiidej bh ni zub yum bgaashdee
2014-10-13
hongortsog:
төсвөөс томчууд нь хордлого автлаа гүзээлээд байдаггүй бол ч
2014-10-10