Гишүүд яарвал бид даарахгүй
2014-10-07

Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх сургаар их хүлээлтэд орсон яам тамга агентлагийн хамт олны эхний эргэлзээ тайлагдаж эхэллээ. Ямар яам нь буйрандаа үлдэж ямар нь нүүдэл суудал болох дүр зураг тодорлоо. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг өөрчлөх хувилбараа өргөн барьснаар хэдэн яам нүүдэл суудал хийх нь тодорхой болов. Ингэлээ гээд яамныхны хүлээлт эцэс болж ажилдаа ханцуй шамлан ортол хол харагдаж байна. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг нүсэр байдлыг халах, үйл ажиллагааны давхардлыг арилгах талаас нь харж хийснээс хэдэн сайдаа муу ажилласан гэж дүгнэхгүй байгаагаа Ерөнхий сайд дахин дахин тодотгож байна. Танхимаа өмөөрөх Ерөнхий сайдыг энд буруутгах аргагүй ч арай зоригтой өөрчлөлтийг нэг мөр хийчихсэн бол хэсэгтээ ч болов намуудын эвлэрэл бий болж цааш гол ажлаа барихад нь нэмэр болох байсан байх. Гэхдээ сонгуулийн дүнгээр АН дийлэнх олонх болж Засгийн газраа бие даан эмхлэх хэмжээний ялалт байгуулж чадаагүй тул энэ засаг ээдрээ гогцоо ихтэй. Намрыг хүлээж дэлбэрэх хэмжээнд халж байсан улс төрийн үйл явцын өрнөлийг дагаж биш хөтлөж хөдлөхөөр шийдэн зарласан Ерөнхий сайдын танхимдаа хийж байгаа бүтцийн өөрчлөлт одоогийн сайдууд болоод фракцуудыг гомдоохгүй гэсэн алтан дунджаар зурагдсан байгаа нь харагдаж байгаа. Үйл ажиллагааг нь унагаагаад байгаа зарим нэг алдаагаа засах гэж бус зассан болж харагдах гэж хийсэн хэлбэрийн өөрчлөлт болжээ гэсэн шүүмжлэлтэй эхнээсээ тулж байгаа нь бүтцийн асуудал чуулган дээр удаашрахын дохиог өгч байна.

.

Сөрөг хүчний хорхойтой араанд зуугдсан Батбаяр сайдыг бүр томруулж өгөх таамаг явж эхэлсэн байна. Энэ нь МАН-ын бүлгийг шинэ бүтцийг дэмжихгүй байх тал дээр хурцалж мэдэх талтай. Огцруулах үндэслэлээ өргөн барьчихаад байхад хэлэлцэхгүй бултуулсаар бүтцийн өөрчлөлтөөр аваад үлдчих гэхээр өнөөх хариуцлага тооцох асуудал араасаа улам хатуу нэхэлтэй болж ирнэ. Үүнийг Ерөнхий сайд тооцсон л байгаа. Гэхдээ даваад гарья л гэж шийдсэн байж болно. 13 яам болгосноор хэдэн төгрөг /1.2 тэрбум төгрөг/ хэмнэнэ гэж Сангийн сайд хэлж л байна. Энэ хэмнэлт нь нүүдэл суудал, хаяг лого, тамга тэмдэг, албан бланкаа сольж байтал тал нь гараад л явчихна. Тэгэхээр одоо энэхүү бүтцийн өөрчлөлтөөр яамдын ажиллагаа нь оновчтой, уялдаа холбоотой байхыг илүү харах үлдлээ гэх хүмүүс байгаа юм. Сөрөг хүчний зүгээс тууштай нэхээд байгаа нэр бүхий сайдуудтай хариуцлага тооцох асуудал бүтцийн өөрчлөлтөөр сугарч үлдэх нь тодорхой болов. Сөрөг хүчний зүгээс засгийн газартай хариуцлага тооцох гэдэг нь тухайн сайдыг огцруулах гэдэг маш тодорхой шаардлагаар хайрцаглагдаж байгаа юм. Энэ нь талаар болохоор дараагийн шаардлагаа улам чангалан тавих болно.  Энэ бол ил байгаа улс төрийн үйл явц. Харин үл харагдах ч үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг биш гэхэд хэрэндээ үймээд эхэлсэн байгаа яамдын дотор юм л болж байгаа. Яам нь үлдэх үлдэхгүй болж, ширээ сандал албан тушаал ажлын байр нь хөдлөх тухай яригдаж байхад яамдын түшмэд, өөр хоорондоо болон тэрний энэний хүн гэж хуваагдсан бүлэг фракцууд нь зүгээр ажлаа хийгээд суухгүй болсон байгаа. Энэ хэрээр тарах нүүх болсон яамныхан амжиж гаргах төсөл ажил ихтэй, үлдэх болсон яамныхан ирэх хэдийгээ базах төлөвлөгөө гаргаж үндсэн ажлаасаа хөндийрч үүрэг хариуцлагаа умартах уурт амьсгалд шилжинэ. Үүнтэй холбогдуулж хэлэх хөгжилтэй гэж болох нэг жишээ байна. Хэдэн жилийн өмнө МАХН-ыг ид байхад бас нэг “эвссэн” засгийн газар огцроход салбарын сайд нь яамныхаа бүх ажилчдынхаа цалинг тултал нь нэмсэн тухай сүүлийн тушаалаа амжиж гаргачихаад явчихсан тухай яриа байдаг. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт гэх нэртэй амь тариа хийж байгаа одоогийн улс төрийн алхам удаашрах аваас төрийн ажил цалгардах түүнд хүчээ өгч байгаа үнэнч шударга албан хаагчид хохирох, арга зайлхайтай хэсэг нь ашиг сонирхлын зөрчил гаргаж улсыг хохироох үр дагавартай. Энэ нь явсаар яам агентлагийн үүдэнд хавтас дүүрэн канондсон цаас лавлагаа баталгаа бөөгнүүлж зөвшөөрөл лиценз авахын тулд гарын үсэг цуглуулж хөлсөө цувуулж яваа иргэдэд халтай тусна.

.

Бүтцийн өөрчлөлтөөр төсөвт тодорхой хэмнэлт, яамдын үйл ажиллагаанд эмх цэгц орж таарна. Бас удааширвал төрийн ажил үйлчилгээнд үймээн хөдөлгөөн удаашрал назгайрал дагуулж болохоор харагдаж байна. Энэ нөхцлийг тооцож харвал эрхэм гишүүд бүтцийн өөрчлөлт, сайдуудын томилгоог тулхтай хэлэлцэж бас хурдан шийдвэрлээд өгчихөд яарсан даарсан болохгүй. Татварын орлого нь 718.1 тэрбумаар тасарсан, Төсвийн зарлагын гүйцэтгэл 75.1 хувьтай буюу 1.3 их наяд төгрөгийн дутагдалтай яваа, Монголбанк нь бодлогын хүүгээ 12 хувь болгож, арилжааны зээлийг хязгаарласан, инфляцийн түвшин өнгөрсөн сарын эцэст 13.7 болсон, ам.долларын ханш энэ сард 1840 төгрөг рүү өгссөн, гадаад валютын улсын нийт нөөц 1.3 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 55 хувиар буурсан зэрэг тун хүнд эдийн засгийн үзүүлэлттэй улс орон 2015 оны төсвийн төслөө сонсохоор эрхэм гишүүдийг хараалж сууна.

.

Одоо эрхэм гишүүд өмнөө байгаа сайд дарга томилох, намын эрх ашгийн  асуудлаа хурдан шийдвэрлэхээр яарахад даарсан болохгүй.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ene zasgaas salj ard irgediin nuruu teniih udur mongol ulsad mini hurdhan ireesei. man ni bas buulgahgui geed tohirchihoor bid yah ve. man hog l yum baina.
2014-10-09
kkkkk:
ta nar arhi uusaar bgaad tolgoi chini olgoi bolson bna aaaa enhbayr gedeg hun bol mongoliin ard tumnii shildeg udirdagch yum shuu ene deedsuud dotor idej uugaagui hen bgaaan neg muu baishin avaa l biz busadtaigaa adilhan zavaarch yavaad gadaad orniihond olz bolj eh ornoo zarraagui yum sh dee ene hun
2014-10-09
нэргүй:
батбаяр алтанхуяг 2 болиоч ээ ичээч ард түмнээр бүү тогло улаан цайндаа гар сан луиварчидыг 2-нийг хамтад нь огцоруул архангайхан батбаярыг эргүүлж татмаар юм
2014-10-08
тоймч:
зөв шүүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-10-08
zochin:
tosoviin orlogo taslaad bgaa teg- iin dargaa zailuulaach ee .uu ch medehgui nus tavchaad , odoo ter ou-tolgoin 130 saya dollar uu be 100 saya dolloriig n altanhuyag naad 2 chin l idsen bn sh dee. muu umandaa sain ed nariin talin tal , hahuul ugsun humuus tax tolohgui bichigdeegui huul nuguu l yadarsan bid l orson umnaasaa tax toloh bas deer shalguulan torguulna . iim shudrag bus umnuudaa zailuulaach. altanhuyag ch buur tsaisan gar daa bu*as suraach chamaas uur um bol ohiniihoo neriig atg holbogdonguut l icheecd suudlaa ugnu baruunii uls torchdoos suraltsaach tend bol batmagnai ta 2*ert shorond orjee . hezee negen tsagt hiisen nugel chin nudeeree garna daa ur huuheded chin tuslah bh daa yan daa huurhiis odoo ih l saihan bgaa gej bodood l bh shig bn
2014-10-07
mongol:
ene toriin ajil ugaasaa l bantan bolchihson shuu dee.
2014-10-07
bolor:
бнсу-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд 50 сая солонгосчууддаа худал мэдээлэл цацна гэж үү? намбарын энхбаяр 1992-2005 он соёлын яамны сайд, ерөнхий сайд, уих-ын дарга 2005-2009 он монгол улсын 3 дахь ерөнхийлөгч 2012 авилгалын хэргээр 2 жил 6 сар хорих ял одоо монгол улсын махн-ын дарга намбарын энхбаяр нь (56) монгол улсын ерөнхийлөгч асан нь саяхан бнсу-д орогнох зөвшөөрлийг олголоо хэмээн засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. гадаад улсын өмнөх болон одоогийн удирдагчид солонгос улсад орогнож байгаа нь анхны тохиолдол юм. н.энхбаярын орогнол нь тэрээр ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ авилгалын хэргээр шүүхээс гэм буруутай хэмээн тогтоогдсон нь үнэний хувьтай хэмээн таамаглаж байна. н.энхбаяр нь 2005-2009 онд му-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. оху-ын максим горькийн нэрэмжит соёл урлагийн дээд сургуульд суралцаж дараа нь англи улсынлийд их сургуульд суралцсан тэрбээр 1980-1990 оны үеүүдэд урлаг утга зохиолын орчуулгын ажил эрхэлж байв. 1992 онд уих-д гишүүнээр сонгогдсоны дараа соёлын яамны сайд (1992-1996)-ын албыг эрхэлж байлаа. үүний дараа махн-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж ерөнхий сайд(2000-2004), уих-ын дарга (2004-2005) зэрэг төрийн өндөр алба хашиж 2005 оны 5 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар махн-аас нэр дэвшин монгол улсын 3 дахь удаагийн ерөнхийлөгч болсон юм. тэрээр монгол улсын төрийн өндөр албан тушаал болох ерөнхийлөгч, ерөнхий сайд, уих-ын даргын албыг хашиж байсан анхны хүн юм. зүүний хүчний улс төрийн намаас ерөнхийлөгчөд сонгогдсон тэрбээр ажиллах хугацаандаа социалист улс байсан монголыг эрх чөлөөт ардчилсан улс болгохын төлөө махран ажиллах чиглэлийг барьж байлаа. ройтерс агентлаг энхбаярт “азийн тони блейр”гэсэн нэрийг өгч байв. ану 285,000,000 долларын тусламжийг түүнд олгосон юм. гэвч 2009 онд дахин сонгуулиар сонгогдож чадаагүй юм. монгол улсын атг-аас 2012 оны 4 сард түүнийг баривчилсан. улсын өмч хөрөнгийг үйлдвэр болон зочид буудал зэргийг хууль бусаар гэр бүлийн өмчлөлд шилжүүлсэн хэргээр буруутгагдсан юм. тэр үед н.энхбаяр нь “энэ зөвхөн миний асуудал биш монгол улсын бүхэл бүтэн улс төрийн асуудал” хэмээсэн бөгөөд үүнийг улс төрийн дарангуйлал хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. тэрээр уих-ын сонгуульд оролцох гэж байсан боловч шүүхийн хүсэлтийг хүлээн авсан сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцохыг нь хориглосон шийдвэр гаргаснаар сонгуульд оролцож чадаагүй. хоригдсон байх үедээ өлсгөлөн зарласан бөгөөд түүнтэй дотно харилцаатай байсан пан ги мүн нүб-ын ерөнхий нарийн бичгийн дарга монгол улсын ерөнхийлөгчтэй утсаар холбогдон энэхүү асуудлыг зөвөөр шийдэж өгөхийг хүсч байсан билээ. хэрэг нь шүүхэд шилжигдсэн н.энхбаяр нь шүүхийн шийдвэрээр эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн юм. үүний дараа хоригдож байх хугацааныхаа дийлэнхийг төрийн өндөр албан тушаалтнууд хэвтэж эмчлүүлдэг 2-р эмнэлэгт өнгрөөсөн бөгөөд өнгөрсөн оны 8 сард эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан билээ. н.энхбаяр нь үүний дараа ихэнх хугацаанд бнсу-д оршин сууж байсан бөгөөд эмчилгээ хийлгэж гадаад харилцаагаа үргэлжлүүлж байсан ба саяхан тэрээр гэр бүлийн хамтаар солонгосын иргэншлийг авлаа. тэрээр ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ тус улстай онцгой найрамдалт харилцаатай байсан юм. хэд хэдэн удаа бнсу-д айлчилж тухайн үеийн ерөнхийлөгч асан ну му хён, и мёнг пак нартай уул уурхайн хөгжлийн зэрэг асуудлаар хамтран ажиллах саналыг хүргүүлж байлаа. бурхны үнэнч шавийн хувьд 2006 онд солонгос улсаас бурхны шашны шагналыг хүртсэн юм. 2007 онд мөн элбэрлийн шагнал хүртэж байлаа. түүний солонгос улс дахь орогнолын талаар өнгөрсөн сард монгол улсын хэвлэл мэдээллээр анх дамжуулсан. гэвч махн-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь түүнийг үгүйсгэж монгол улсад айхтар асуудал болгоогүй юм. н.энхбаяр нь одоогийн махн-ын дарга боловч тэрээр бнсу-ын иргэншил авсан байгаа нь монгол улсын хувьд маш эмзэг асуудал болохоос өөр аргагүй явдал болж байгаа юм. тэр үед тус улсын хэвлэлүүд монгол улсын засгийн газар н.энхбаярыг улсын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан дахин хорих шалгах боломжтой талаар ярьж байсан асуудал нь түүнийг орогнох шалтаг болж өгсөн хэмээсэн байна. солонгос улсын засгийн газрын төлөөлөгч “н.энхбаяр нь одоогоор өршөөгдсөн байгаа учир солонгос улсын иргэншил олгоход 2 орны найрамдалт харилцаанд асуудал учруулахгүй” хэмээсэн байна. эх сурвалж: http://joongang.joins.com/article/143/16026143.html?ctg=1300&cloc=joongang|home|newslist1
2014-10-07