Яривал ярина л даа
2014-10-06

Чуулганы танхимд эдийн засаг, улс орны амжиргааны өсөлт, бас уналтыг харуулсан тоо статистикийн уралдааныг эхлүүлсэн нэгэн өдөр өнгөрлөө. Өнгөрсөн жилийн намрын чуулганы нээлтийг бодвол эдийн засаг хямарсан хямраагүй гэж согтуу хүн шиг маргаан болсонгүй. Харин “ЭЗЭН-100” гэж нэг бүтэлгүй ажлыг дүгнэх гэсэн талцаан болоод эхэлжээ. Би цалингийн зээлээ төлж чадаагүй бол “ЭЗЭН-100” биелээгүй юм байна. Талхны үнэ өсч ногоо бага хурааж авсан нь “ЭЗЭН-100” биелээгүй хэрэг. Сөрөг хүчний зүгээс зунаас эхэлж хөеөдсөн намрын том бэлтгэл бол “ЭЗЭН-100” санаачилга дампуурсныг батлах явдал байсан бололтой. Энэ улайрал хэд хоног бүр хэдэн сарыг даан үргэлжлэхээр харагдаж байна. Н.Номтойбаяр гишүүний чуулганы индрээс уншсан тун сайн харьцуулалтаар их сайн боловсруулж бэлтгэсэн том илтгэлийн дотор бид живж байгааг батлах олон тоо нотолгоо байвч эндээс хөвж гарах арга, эрэгт хүргээд өгчих завь сал дөхүүлэх талаар бол бараг үг алга.

_

Улс төрийн үйл ажиллагаа талаасаа эрх баригч болсон намыг өдөр болгон нударч байхын буруу байхгүй ч улсын дотор багтаж Монголынхоо эрх ашгийн төлөө гэдэг уриагаа санавал гараа дандаа зангидаад байх нь таатай хэрэг биш. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар тус намаас хийж буй мэдэгдлийн туйлын үзүүрийг хөөвөл “... хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй, амласнаа биелүүлээгүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шинэчлэлийн Засгийн газраас шаардаж байна” гэдэг нь гол асуудал юм байна. Ер нь бол улс төрийн том хүчний иймэрхүү мэдэгдлийг олон талын экспертүүдээс бүрдсэн айхтар баг суурь судалгаатай боловсруулан оруулж ирж энэ нь чуулганы индрээс орон даяар цуурайтдаг байх. Сөрөг хүчний зүгээс “ЭЗЭН-100” хөтөлбөрийг унасан гэдгээр дамжуулаад илэрхийлэх гээд байгаа үг нь төр улсын эрх ашгийн үүднээс авч үзвэл туйлын найзгүй санааг хэлээд байгаа санагдлаа. “ЭЗЭН-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гарсан дүгнэлтийн төгсгөлийн өгүүлбэрт нэг асуудал дээр ямагт хамтарч ажиллахаа тууштай илэрхийлсэн байгааг энд тойрч бөөрөнхийлөлгүй хэлэх ёстой байх. “УИХ дахь МАН-ын бүлэг хариуцлагагүй ажилласан салбарын сайд болон бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудалд ямагт хамтарч ажиллах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье” гэх юм. Хариуцлага тооцох, сайдыг огцруулах зүй ёсны шаардлага, өргөн барих бичгийг МАН цөөдүүлээгүй гэдгийг бүгд мэднэ.

_

“ЭЗЭН-100” хөтөлбөрийг муулах 100 шалтгааныг олж чадсан сөрөг хүчнээс ганц асуулт асуух ёстой байх. “Тэгээд та бүхэнд өөр ямар бүтээлч санаачилга байна вэ” гэж. Мэдээж Засгийн газарт хариуцага тооцох зэрэг улс төрийн үр дагавар харсан алхмаас өөр өнөөх МАКРО түвшиндээ харсан ямар санаачилга уриалгыг энэ нам чуулганы индэр дээрээс цуурайтуулж байсныг тийм тод санахгүй байна. Өнгөрсөн жилийн хувьд, дараалсан ялагдлын шокноос гарах, намаа шинэчлэх, даргаа солих зэрэг дотоод ажилтай завгүй байсныг нь ард түмэн ойлгоно. Одоо жигдэрч ирээд Монголын төлөө нэгдэх бус засгийг унагаах 100 хоног дээр зорилгоо нэгтгэж хүчээ дэмий зүйлд бараад байх шиг таагүй дүр зураг энэ намрын улс төрөөс тань харагдаж байгааг хэлэхэд эмзэглэхгүй гэж найдаж байна. Хөрөнгө оруулалт эрх биш дээрдэж, 2012 оных шиг 3 тэрбум ам.долларт хүрч, Оюутолгой гацаанаас гарч ам долларын аархал буураад ирвэл сөрөг хүчин цаашаа ярих юмгүй болчих ч юм шиг маш явцуу хүрээнд бүлтэрсээр нэг жилийг үдлээ. Улс орны амьдрал уруудаж байгааг хүлээн зөвшөөрөх ч нийгмээ бүхэлд нь харлуулж иргэддээ бухимдал зангируулах нь чуулганы индрээс хийдэг ажил биш гэдгийг том намд зааж цэцэрхэх гэсэнгүй. Сөрөг хүчний олон гишүүн ТҮЦ машин ашигладаггүй байж болно, архивын лавлагаа авдаггүй байж болно, Эрээн хот руу нисдэггүй байж болно. Өндөгний аж ахуйг өөд нь татах нь хамаагүй байж болно. Гэхдээ хотын шинэ  замуудаар давхихгүй байгаа юм шиг хийрхэж болохгүй л байх.

_

Атар талх 850-1150 төгрөгт хүрч 35.3 хувиар, Алтан тариа 1-р гурил 800-1180 төгрөгт хүрч 47.5 хувиар, төмс 950-1150 төгрөгт хүрч 21 хувиар, монгол лууван 1300-1645 төгрөгт хүрч 26.5 хувиар тус тус өссөн гэсэн судалгааг хэлжээ. Үнэн байх. Гэхдээ амьжиргаа, идэх хоолноос гадна улс орноо гэж өргөн харвал Засгийн газар хүнд хэрэгтэй хэдэн ажил хийсэн байгаа үнэнийг Должин эмээ ч ор тас үгүйсгэхгүй.

_

МАН, түүний ухаалаг, төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг боловсролтой   гишүүдгүйгээр Засгийн газар цааш яваад байвал төр хямарсаар, амьдрал уруудсаар байхыг ард түмэн ойлгохын тулд юмны үнэ улам нэмэгдэж, үүнээс Должин эмээгийн цусны даралт харвалт өгөх хэмжээнд хөөрөх нь хэн хэндээ таатай, тустай байхгүй.  Агуу гэх нэг нам 70 жил биднийг хөтлөөд ирсэн цаг үе байсныг хэн ч тэгтлээ муулаад байдаггүй. Дараа нь хоёр нам биднийг дундаа хийж 25 жил бөмбөг өшиглөхдөө яг одоогийн энэ их үгүйсгэл туйлшралаар бие биенээ сөхрөөж хөлд нь улс орон хүчгүйдэж, эдийн засаг хараат болсоор ирсэн. Араа бодохгүй амлаж төрийн эрхэнд улайрсан улстөрчийн хөлд бид чирэгдэж олигархуудыг төрүүлсэн тэнэг сонгогчид гэж хэлэгдэх болсон. Намууд дөрвөн жилийн тойрогтой хөгжлийн үлгэр харилцан зохиож сонгууль дамнасаар явсан тул бид уртхан зам, олон барилга, цахилгаан станц, үйлдвэр барихын оронд сонгуулийн амлалтад багтсан сургуулийн дээвэр зассаар ирсэн.

_

Юу хүсч байна түүнийгээ үнэн болгох, юунд хүрэхийг зорьж байна түүндээ олноо чирэх намуудын явцуу хийрхэл сэтгүүлчдийг ч бөв бөөрөнхий байхыг тулгаж эс бол “захиалгат бичигч” цол зүүж ганцаардуулах жороор шахаж байна.

_

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2014 оны хагас жилд 230 аж ахуй нэгж, байгууллага нийт 255.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их  засварын ажил гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 15.7 хувиар өссөн статистик байна. 8632 зээлдэгчийн нийт 543.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман  хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Сүүлийн хоёр жилд 2680 км автозам баригдаж, улсын чанартай автозамын сүлжээн дэх хатуу хучилттай замын урт 5300 км-т хүрээд байна. Ингээд байгаа юмыг байгаагаар нь хэлж, харагдаж байгаа юмыг харж байна гээд  үргэлжлүүлбэл хэн нэгний таалалд үл нийцэж “Захиалгат бичээч” өргөмжлөл авах юм. Сөрөг хүчний хүслээр болгож “ЭЗЭН-100”-ын хэд дээр хариуцлага тооцьё. Хариуцлага тооцсоны дараа, засаг солигдсоны ард Должин эмээгийн амьдрал яг сайжрах уу. Дахиад өөр намын Дэнзэнгүүд гарч ирэх үү. Яривал ярина л даа.

_

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zarts-100:
эзэн-100 /эдийн засгийг эргүүтүүлэх/ амжилттай болсон юм чинь одоо зарц-100 хэрэгжүүлье. /залилан хийж ахиухан цохьё/
2014-10-07
адар:
улс төр тогтвортой байна гэдэг алтанхуяг, энэ эрүүл согтуу нь мэдэгдэхгүй баярхүү шиг нөхдийг албан тушаалд нь үлдээнэ гэсэн үг биш байх шүү. алтанхуягаас ухаантай хүн гараад ардынхаа төлөө ажиллавал должин эмээгийн амьдрал сайжралгүй яахав. түүнийг л иргэд хүсч байгаа. 25 жилд монгол улс алдаж оносон нь бий, гэхдээ арай ч өнөөдрийнх шиг албан бичиг бичиж чадахгүй түшмэлүүдтэй байгаагүй юм шүү. баавар та хоёр бүү март, мартвал сөнөнө шүү. одоо сөнөж эхлээд байна.
2014-10-06
vanga:
man buteelch sanaa gargaagui, sain shuumjilsen bn gej bayrxuu bichjee. ugaasaa ali ch gazar erx barigch nam, zasgiin gazar ni ter sanaag chin gargaj ajlaa xiideg, ter ni buruu bol surug xuchin shuumjildeg biz dee. xarin ch fortuna g mungu olj irexees ni exleed l tootsoo sudalgaatai zartsuul, tailangaa tavi, valyut n xansh, nuutsuu bodolts gej ix xural deer xooloigoo suutul xelexed neg ix mungu atgachixsan zg ogt toogoogui. odoo l mungu ni duusaad tulux tsag ni oirtood irexeer bugdeeree yaj tuluxuu xamtdaa bodyo geed teneg yum yariad bga yum. zartsuulax uedee l xerxen tuluxuu bodson baix yostoi biz dee
2014-10-06
лхагва:
за даа мэдэхгүй юм хэнийх нь зөв хэнийх нь бурууг. ман маань төр барьсан 20 гаруй жилийн хугаацаандаа аймгуудыг нийслэлтэй засмал замаар холбосон бил үү хотын замыг шинэчилж уулзвар гарц нэмж түгжрэлийг багасгалуу гэр хороололын дахин төлөвлөлт хийж гэр хороололын иргэдийг тохилог орон сууцанд амьдрах бололцоог нээсэн билүү дцсын өргөтгөл хийлүү тоо нь цөөн ч сургууль эмнэлэг баригдлуу сана даа.хэдэн зуун тэрбумын өр таьвж түүгээрээ тэтгэвэр нэмсэн болж эх орны хишиг нэрийн дор аманд ч үгүй хамарт ч үгүй хэдэн төгрөгөөр ард түмнийг хуурсан өөр юу хийлээ эдгээр нөхдийн тавьсан өрөн дороос улс орон чинь босохгүй байна ойлгож ухаарч байж ярьцгаа даа
2014-10-06
зочин :
ан хан өөрсдөө хийнэ гэж солиорч монголын хүн амын тал хувийг гадуурхаж монголоор тоглочихоод одоо болохоор хэнд буруугаа чихээд байгаан. юм хийж чадахгүй нь тэртэй тэргүй харагдаж л байна ш дээ
2014-10-06
зочин :
ан хан өөрсдөө хийнэ гэж солиорч монголын хүн амын тал хувийг гадуурхаж монголоор тоглочихоод одоо болохоор хэнд буруугаа чихээд байгаан. юм хийж чадахгүй нь тэртэй тэргүй харагдаж л байна ш дээ
2014-10-06
zochin:
elchingees butsaj ireed zasag dagaj zahialgaar mungu bolbol butsaad garchih sanaatai bgaamuudaa.bolildoo
2014-10-06
зочин:
ард түмний амьдрал доройтож байна уу, доройтож байна, юмны үнэ өсөж байна уу, өсөж байна, ажилгүйдэл ихсэж байна, эдийн засаг унасан, доллар өссөн, гар дээр авдаг хэдэн төгрөг маань үнэгүйдэж байна, энэ чинь засгийн газрын хийх ёстой ажил биздээ, тэхээр эзэн-100 үр дүнгүй, мөн засгийн газар маш муу ажилласан байна аа, энэ нэг мал захиалгаар юм бичээд л, бууны *
2014-10-06
баярхүүд:
дэнзэнгүүд нэг газар л их олноороо байгаа даа, тийм болохоор нэгийг нь явуулаад ч асуудал шийдэгдэхгүй хэвээр байгаа юм. өнөөдөртөө зээлж авсан мөнгөөрөө тансаглаж л байна, маргааш зээлээ төлөх болохоор хэрүүл яаж өрнөхийг харах л үлдэх шив. чингис бондыг босгохдоо юу гэж бүлтэрч байсныг хөрөнгө оруулагчид асуухад хариулах дэнзэн л байвал хамгийн дээдэх болох байхдаа.
2014-10-06
зочин:
чи нүдээ онгойлгоод хар эрэлийн урдуур гараад мишээлийн урдуур 2 жилийн өмнө явах гэж, сапоррогийн тойрогоор гарах гэж яааж тамаа иддэг байлаа бүх юмыг хараар будаад байвал хүний нүүр царай ч үрчийсэн юм болно сайхан орноо хөгжүүлье гэвэл юмыг өөдрөгөөр харж байжл болно хомтойбаяр ч гэсэн манай компани дампуурлаа гээд өдөр болгон хашгираад байвал яахав гээд өөрөөсөө асуух хэрэгтэй байх оо
2014-10-06
зочин :
өргөсөн тангарагаа биелүүлээгүй, хариуцлага алдаж улс орны эдийн загийг сөрүүлсэн хүмүүст хариуцлага тооцох нь зөв. бид хариуцлага тооцоод амьдрал сайжрахгүй гэж боддог хүмүүс хуучирсан сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна. бид ццашид бас л толгойг нь илээд л яваад байх уу?
2014-10-06
bnvnb.,mv:
yag l goliin olj bichjee.
2014-10-06
зочин:
зөв л юм бичсэн байна ш дээ. дандаа хар талаас нь хараад байвал яаж хөгжих юм бэ? эсвэл улсаа хөгжүүлэх сонирхол чамд ерөөсөө алга уу? сайнтай муутайгаа сав дүүрдэг юм ш дээ миний хөө
2014-10-06
зочин:
үнэн зүйл бичсэнд баяр хүргэе хариуцлага тооцоход хамтран ажиллахад бэлэн хийсэн юм алга байна хүн алах болобол намайг дуудаарай гээд байгаа нь үнэн энэбаяр гэж нэг их том цээжтэй хулгайч өөрөөсөө асуух юмаа хүнээс ичих ч гүй асуугаад суух түүнд ч ичих нүүр угаасаа байхгүй л дээ
2014-10-06
мэнд:
баярхүү гуай та захиалгаар бичдэгээ хэзээ болих вэ, чамайг үх гэвэл чи үхэх үү. жаахан ичиж амьдраач
2014-10-06