Намрын чуулганд нанжилдаан хэрэггүй
2014-10-01

Өнгөрсөн жилийн намрын чуулган эхлэхэд ямар байлаа даа. Ам.доллар наадмын тоостой дээшилж 1700 хүрч, гадаадын хөрөнгө оруулалт тэг зааж, төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаад байлаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл мөн залгуулаад урт нэрээ улам урт болгосон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэж хэлэлцэгдэх хуулиудын нэр жагсааж байлаа. Ард нь төсвийн тодотгол хийнэ гэсэн хүлээлт байлаа. Энэ чуулганы нээлт хүртэлх нэг жилийн хугацаанд эдийн засаг хямарсан хямраагүй гэсэн талцаан нэг талдаа гарсан. Одоо улстөрчид эдийн засагчид бүгд л эдийн засаг хямарсан, гадаад валют нөөц багассан гэдэг дээр дуу нэгтэй болсон.

6

Хууль батлах дээд байгууллагаас иргэд юу хүлээж байна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхний тавд багтаж байгаа Засгийн газрын бүтцэд оруулах өөрчлөлтийн асуудал энэ чуулганы топ сэдэв мөн боловч иргэд эдийн засагт шууд тусгалаа өгөх эрх зүйн өөрчлөлтүүдийг хийгээсэй гэж хүсч байгаа.  Худалдааны тухай хуулийн төсөл, Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл зэрэг нь бизнес эрхлэгч ААН-үүдийн өнөөгийн дарамтыг хөнгөлөх алхам болно гэсэн хүлээлт байгаа. Мөн эдийн засгийн хямралын суурь шалтгаан болоод байгаа засаглалын хямрал, нам төрийн хэтэрхий ах дүүссэн тогтолцоог халах найдвар тээж буй  Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл энэ чуулганаар хэрхэн батлагдах бол гэсэн том хүлээлт иргэдэд байна. Энэ чуулганы хэлэлцэх асуудлын хоёрт тавигдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл олон нийтийн онцгой анхааралд байх нь тодорхой. Өргөн цариг, нарийн цариг гэж талцаад арай заамдалцалгүй салсан талуудын баярлах гомдохыг энэ тогтоол батлагдсанаар нэг мөр шийднэ. Хоёр хөршийн тэргүүний хийсэн айлчлалын дараа чуулганаар дахин орж байгаа төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт хавар Засгийн газраас зүтгүүлж байсан төслөөсөө нэг их өөрчлөгдөхгүй гэж ажиглагчид хэлж байна. Оросын төмөр замын Якунин дарга нь Ерөнхий сайдад цахилгаан цохиж өргөн царигийн талаар гоомой хандахгүй байхыг сануулсан талаар хэвлэлийнхэн хэсэг шуугилаа. Энэ захиа нь Ерөнхий сайдад гэхээсээ бодлогыг соёрхон батлах эрхэм гишүүдэд давхар хаяглагдсан байж таарна.

7

Жил жилийн намрын чуулганы уламжлалт болсон нэг стресс байдаг нь дараа оны төсвийн төслийн хэлэлцүүлэг байдаг. Жил бүр цагийг нь тулгаж хуулийн хугацаанд нь шахагдан яаран баталдаг энэ жишиг 2015 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр давтагдах магадлал өндөр. Энд хэлэхэд сөрөг хүчний улс төр зөв, эх оронч байхаас энэ чуулганы ажил хэрэгч байх, үр дүнтэй ажиллах нь их хамаарна. Чуулганы эхэн дээр Засгийн бүтцийн асуудал орж ирснээр талцаан, завсарлага тасралтгүй үргэлжилж намрыг өвөлтэй нь элээж цаг хугацаанд шахагдсан түүхий хуулиудыг бөөндөх болж мэдэх тул намрын чуулганд намчирхсан нанжилдаан хэрэггүй гэж олон нийт хэлж байна.

7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
иргэн ламжав:
нанжилдаан гэж юу хэлээд байгаа юм болдоо уг нь нанчилдаан буюу зодоон нүдээн гэсэн утгатай баймаар юм даа, монгол хэл ер нь юу болчихоод байгаа юм бэ тоймч нарын хэл бичиг гэж ту*а байдаг болсон юм байхдаа тайлбар өгнө үү мэддэг хүн байвал
2014-10-02
үнэн:
энэ бичээч гэгч тун зѳв юм хэлжээ. зам дагаж хѳгжил ирдэг, хот аймгуудыг холбосон замаар хѳгжил л гүйгээд байна. зам гүүр бол хожим нь үр дүн нь орж ирдэг ѳвѳрмѳц капитал шүү дээ!
2014-10-01
бичээч:
ман-ынхан хийж бүтээсэн ажлыг харах нүдгүй, идэх завших сэтгэлдээ хөтлөгдөн ажил саатуулах зорилготой л улс юм уу. ямар , аль засгийн үед баригдсан зам дээгүүр ямар байгаад ямар болоод байгаа хотын дундуур яваад энэ эсэргүүцлийн цуглаан гээч юм хийгээд байгаа юм болоо. машины түгжрэл болоод байгаа нь энэ сайхан замтай,замын зохицуулалт хийгдээд байхад нэмэгдээд байна гэдэг бол ард түмний амьдрал дээшилсний нэг л шинж. хуучин замаар хуучин зохицуулалтаар байсан бол уб хотод хөдөлгөөн таг зогсоно. тэгээд хөгжлийн тухай юу ярих вэ. хуучин зам шинэ зам хоёр-ын э/з -ийн болон цаг хугацааны үр ашгийг тооцвол ард түмний амьдралд ямархан нэмэр болсныг бодох л хэрэгтэй.бензин тос.сэлбэг гээд л... хамгийн ойрын нүдэн дээр баригдах нэг л жишээ гэхэд л энэ.
2014-10-01
нам бусчуудын эвсэл:
яг одоогоор монголын нийгэмд бугшсан бүх булай бохир зүйлийн эсрэг, сүүлийн 24 жилд улс эх орныг удирдан залахдаа хөлгүй их далайд хөлөг онгоцоо живүүлж байгаа манан, мүан, махн-н эсрэг, өөрийн болоод үр хүүхэд, эцэг эх, өвгөдийнхөө төлөө иргэний хөдөлгөөнийхөн, намбусчууд гэсэн нэгэн туг далбаан дор бид нэгдэн тэмцэж өөрийн дуу хоолойгоо монголчууддаа хүргэж байна. жинхэнэ бодит ардчилалыг хөгжүүлэх гэж тэмцдэг энгийн ардын дууг нь хориод, улсаас хулгайлсан мөнгөөр худалдаж авсан тв, радиогоор өөрсдийгөө худал магтан хөөргөх, шагнаж урамшуулах манан, мүан, махн-д үг хэлэх эрх чөлөө байдаг болохоос энгийн ард бидэнд үг хэлэх эрх чөлөө, түүнийгээ олонд нийтэд хэлэх, хүргэх эрх чөлөө хаагдаад 24 жилийг үзэж байна. дотоодод болон гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн бидний хэсэг залуус итгэл үнэмшил, бодол санаа, үзэл бодлын нэгэн туг дор нэгдэн монгол эх орноо аврах хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор нам бусчуудын эвслийг байгуулан ажиллаж байна. монгол түмнийг нам гэдгээр хагалган бутаргаж, улс эх орны баялгийг ард түмний саналыг авалгүйгээр харийнхантай хуйвалдан өдөр шөнөгүй зөөсөөр монгол эх орныг маань африкийн ядуу буурай орон болгон хувиргаж байгааг та бид харсаар нүд нь балай, чих нь дүлий явж улс эх орноо сүйрч мөхөж байгааг харсаар сууна. увс, ховд, баянхонгор, дорнодоор талцан, дов жалганы үзэл хэрээс хэтэрч, албан тушаалын сандал ширээтэйгээ зууралдсан бүхэл бүтэн 24 жилийг бид ардаа үдэж байна. би монгол улсын монгол аймгийн монгол хотод төрсөн жирийн нэг сэхээтний хүүхэд, тэрнээс биш манжийн дарлалд байсан монголыг задлах, хагаргах бодлогын золиос болохыг хүсдэг хүн биш ээ. төрсөн нутаг жалга, овоо овоохойгоороо талцдаг, төрийн албыг төрлийн алба болгодог мөнгө бүнийг дийлдэг гэсэн үзлийг тунхаглагчид монгол орныг маань муухай харагдуулж байна аа. төр ард түмний хэлхээ холбоог баталгаажуулж, төрд итгэх итгэлийг лавшруулж, бэхжүүлдэг уих-н, аймаг орон нутгийн, ерөнхийөгчийн сонгууль хуурмаг, хулхи, хуйвалдааны шинжтэй явагдсаар байна. ард иргэдийн өгсөн саналыг ард түмний нүдэн дээр тоолдоггүй, баталгаажуулдаггүй, хүний зохиосон компьютерийн программаар тоолдог ганцхан орон дэлхий дээр монгол байна аа. 300 сая хүнтэй америк, 500 сая хүнтэй европын холбооны 28 орон, 123 сая хүнтэй япон гээд бүх орон сонгуулийн санал хураалтын дүнг ард түмний төлөөлтэйгээр баталгаажуулан тоолдог юм. сонгуулийн санал тоолдог машин бол мөнгө тоодлог машин биш, аль нам, аль иргэн хамгийн олон санал авсныг урьдчилан ялгадаг автомат машин гэдгийг бид сайн ойлгож, тооцох хэрэгтэй юм аа. өнөөдөр монголын 200 мянга орчим иргэн харь улсад хүн шиг амьдрахын эрхэнд, сурч, хар ажил хийж, харийн хүнтэй аргагүйн эрхэнд гэр бүл болж байна. өөрийн гэсэн төрсөн нутаг үгүй юм шиг, харь улсын ажиллах хүчний цөм болж байгаа олон мянган эрдэм мэдлэгтэй, чадалтай залуус монгол төр ариун цэвэр болохыг, эд баялаг биш эрдэм мэдлэг үнэлэгдэх цагийг хүлээж суусаар бүхэл бүтэн 24 жил өнгөрч байна. ардчилал гэдэг үг модонд орж, социализм, коммунизм ярьсан хүн адлагдаж, ухаантай онолын мэдлэгтэй амьдралын практиктай зүйл ярьсан хүн тэнэг болж харагдаж, хулхи худал хуурмаг зүйл ярьсан хүн од болж харагдаж байна аа энэ нийгэмд. ардчилал гэдэг бол зүгээр л нийгмийн нэгэн ойлголт, тэрүүгээр хоол хийж болохгүй, ард тмний тархийг угааж болохгүй, түүхийг өөрчилж засаж ч болохгүй эд ээ. ардчилал гэдэг ойлготыг нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд л ярилцаж мэтгэлцэх сэдэв болохоос аль нэг улс орны эрх ашигт үйлчилж, өнгөрсөн үеэе, өвөг дээдсээ доромжилдог ойлгот биш. ард иргэдээ үзэл бодлоор нь ялгаж, хуваадаг, талцуулдаг зүйл ч бас биш ээ. улсын мөнгийг хэдэн миллиардаар нь идсэн манан, мүан, махн-н нөдийг хэлж чадахгүй байж, хажуугаар нь хальт шүргэсэн, хөл дээр нь санаандгүй гишгэсэн, зам тавьж өгөөгүйнх нь төлөө нэг нэгнээ барьж идчих шахам зэрлэг, танхай балмад авиртай болжээ бид. нам дагавал ам тосдоно, манан, мүан, махн дагавал толгой цу*на аа гэдгийг манан, мүан, махн-н бууны * хөлсний алчуур болж яваа нөхдүүд ойлгоцгоо... ард түмний саналыг америкийн санал луйварддаг машинаар луйвардаж гарч ирсэн уих, ерөнхийлөгч, засгийн газар огцрохыг шаардаж байна. төрийн эрхийг нэр төр цэвэр гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ залуу үе удирдах болтугай.... https://www.facebook.com/profile.php?id=100007399847020 nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2014-10-01
нарангэрэл:
эдийн засгийг хямраасан гэдгээ алтанхуяг хүлээгээд шинэчлэл хийж чадаагүй, шилгээсэн сайдуудтайгаа хамт огцорвол шударга болно доо
2014-10-01
zochin:
neg l ih gonjiison gonjiison deeltei peediisen baagii nar.
2014-10-01