"Виски"-ийг дарс болгосон Монгол
2014-09-29

Архины эсрэг 300 гаруй ТББ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд бүгд “Архигүй Монгол” сүлжээнд нэгдэж хүчээ зузаатгажээ. Ерөнхийлөгч сүү өргөхийг уриалсаар нэлээн хэдэн шинэ жил, цагаан сар ард үлдлээ. Архи уухыг дэмждэггүй хүн олон мэт байвч хэрэглэгдэг хэмжээ нь буурахгүй байсаар байна. 15-64 насныхны 46.6 хувь нь Монгол хүмүүс согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэй санал нийлж байгаа гэнэ. “Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөрийг боловсруулж байгаа ба энэ хүрээнд гаргасан хэдэн судалгаанаас бид водка-ны нөлөөнд  хэр автсан байгаагаа харж болох юм.

Манай 12-18 насны сурагчдын 26.5 хувь нь согтууруулах ундааг ууж үзсэн гэсэн бол 11.8 хувь нь охь шимийн аагийг мэдэрч согтож тасарч үзсэн гэжээ. Эрэгтэй сурагчдын 68.4 хувь нь согтууруулах ундааг ууж үзсэн ба үүнээс хотын сурагчдын 45 хувь, хөдөөгийн сурагчдын 40.5 хувь нь 14 ба түүнээс доош насандаа сархад сөгнөж үзсэн байх юм.

7

Мөн бидний тааруулаад татчихдаг гэх буюу стандарт уулт хэмжээ / 12.7 стандарт уулт / 2009 оны  8.8 байсан 2013 онд 10.3 болж нэмэгдсэн динамик байна.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зүй зохистой түвшин гэдгээс даваад талийгаад өгсөнийг бид яг тоогоор хэлж чадахгүй ч ууж наргиж байгаа энгээрээ багцаалддаг байсан.

7

Сүүлийн таван жилд 14 453 хүн архины эмчилгээнд хамрагдсан байх бөгөөд үүний 21.8 хувь буюу 3157 хүн нь албадангаар чихдүүлж эмчлүүлсэн байна. 78.2 хувь нь өөрийн ухамсраар буюу сайн дурын эмчилгээнд хамрагджээ.

Оны хэмжээнд үйлдэгддэг нийт  гэмт хэргийн 25 орчим хувийг халаалттай согтуу нөхдүүд үйлдсэн байх юм. Дөрвөн гэмт хэргийн нэг  нь архитай холбоотой болоод байгаа хэрэг. Гэмт хэрэг үйлдэх нэг хэрэг нөгөө талд үүний хохирогчод гэж байна. 2013 онд согтуу нөхдүүдийн балгаар 5602 иргэн хохирчээ. Үүнээс 263 хүн нь хорвоог үүрд орхисон.

7

2013 онд эрүүлжүүлэхээр зочлоод гарсан хүний тоог нийт хүн амынхаа тоотой харьцуулаад харсан чинь 24 хүн  тутмын нэг нь эрүүлжүүлэх үйлчилгээг авсан болж таарч байна. 2013 онд эмэгтэйчүүд эрүүлжүүлэхээр олноор зочилсон буюу 6559 бүсгүй эрүүлжүүлэгджээ. Өсвөр үеийнхэн мөн энэ эгч нараа даган хормойдож 18 хүртэлх насны  833 хүүхэд, 161 сурагч, 1358 оюутан эрүүлжүүлэхэд чихцэлджээ. Цалин хангамжаар тааруухан, өөр орлогогүй гэдэг төрийн албан хаагчдын 1820 төлөөлөгч эрүүлжүүлэхэд саатаад гарчээ.  Архины энэ мэт тоон тойм урт хөвөрнө. Анх удаа ч ийм судалгаа тоо гарч байгаа биш. Хэдэн мянган литрээр нь үйлдвэрлэж тавиур дүүрэн өрсөн байхад нас биед хүрсэн хэн ч тоолдог мөнгийг нь өгөөд аваад уухад хорих аргагүй. Харин архины бизнес эрхлэгчдийн тухай хэдэн тоо байна. Мөн л 2013 онд Тусгай зөвшөөрөл бүхий  6823 аж ахуйн нэгж байгаа бол ая тухтай стандарт шаардлага хангасан орчинд архи сархадаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 2880 аж ахуйн нэгж байгаа юм. 2003-2012 онд архи худалдаалах цэгийн тоо 2.3 дахин, түүгээр үйлчилдэг  цэгийн тоо 1.6 дахин өссөн байх юм. Архиар сонгуулийн саналыг худалдаад авчихдаг байсан ч үе бидэнд бий. Нийгэм болоод хувь хүний амьдралд архины үзүүлдэг хор нөлөөг тоочоод яахав.  Одоо яах вэ гэдэг ээлжит асуултыг бол дахин тавих л болж байна. Үүнд хариулт болгож Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан зарим нэг саналыг авч үзье.  Юун түрүүн нийгэм ахуйн болон  сурталчилгааны нөлөөнөөс эхэлье.

6  

Бидний архи гэж товч нэрлээд байгаа согтууруулах ундааны сурталчилгаа аман ярианаас эхлээд алхам бүрт байна. Нэг уушийн газар стрессээ тайлж хэдэн шил Сөөжүү суллачихаад хайрт Уба даа  үүрүүлэх ТВ драмын хэсэг  бол архи уудаггүй жоохон хүүхдүүдэд ч нөлөөлж, туршаад үзмээр санагдтал нь гарч байгаа харагддаг. Архи хийдэг ах нар гоё гоё санаа сэдэж уралдаан тэмцээн зохиож ивээн тэтгэх нь хамгийн түрүүнд хүүхэд багачуудад хурдан нөлөөлж байгаа юм. Архи үйлдвэрлэгчдийн олон талт маркетингийн үр дүнгээр согтууруулах ундааг ууж эхлэх нас залуужиж байгааг дээр тоон судалгаагаар хэлсэн. ДЭМБ болон Эрүүл мэндийн төслийхний хамтран явуулсан судалгаагаар сурагчдын 82.8 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр согтууруулах ундааны зар сурталчилгааг харсан гэж хариулжээ. 2009 онд манай парламент зар сурталчилгааныхаа хуулинд хөнгөхөөн өөрчлөлт оруулж архитай тэмцэх тэмцэлдээ нэг ухралт хийсэн. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан хатуулаг багатай дарс, пиво шимийн архины зар сурталчилгааг мэдээллийн хэрэгслээр явуулж болохыг нээж өгсөн байдаг. Гэр бүл, ахуйн хүрээний нөлөөг бол ярилтгүй. Хэлд ороогүй байж хундага тулгаж  өвөө эмээгээ инээлгэж байгаа ач нар зөндөө.  Мөн л судалгаа хэлж болох байна. 2009 онд явуулсан судалгаагаар эцгүүдийн 81.9 хувь нь, эхчүүдийн 66.1 хувь нь гэр орондоо ууж наргих, үгүйдээ л архинд халамцсан байртай орж гарах нь хэвийн үзэгдэл болсон гэж байна. Энэ бол мэдээж манай орчны судалгаа. Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар бол сурагчдын эцэг эх асран хамгаалагчдын 35.8 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг байна.

7

Үүн дээр архины импортын тухай хэдэн баримтыг хэлэх хэрэгтэй байх. Архитай тэмцэж байна гэж ид ярьж явах үедээ онцгой албан татварын хуулинд өөрчлөлт оруулж импортын архинд 5 ам.доллар, 40 ба түүнээс дээш хатуулагтай импортын архинд 12 ам.доллар болгож нэмжээ. Ингэж нэмсэн хэдий ч манай улсын онцгой албан татварын хэмжээ дэлхийд харьцангуй бага хэвээр л байгаа. Ер нь бол архины бизнес хамгийн хурдан цэцэглэж хөл дээрээ босох олон таатай нөхцөл манай оронд байгааг бид хэлж чадна. Хэрэглэх хүнийх нь тоо жил бүр өсөлттэй нас залуужилттай байх бол үйлдвэрлэх худалдах нэгжийн зөвшөөрөл нь амархан бүтчихдэг.

7

Дээр дурдсан хэдэн тооноос “водка” биднийг дөрлөөд нөлөөндөө оруулж чадсан байна. Асар ашигтай энэ бизнесийг шууд хумих тухай ярих нь хийрхэл болох тул эрх зүйн зохицуулалтаар хяналтаа чангатгах, үйлчилгээний тоо цэг, архины хүртээмж, татвар ба үнийн бодлогоор архины худалдан авах чадварыг багасгаж, борлуулалтын сурталчилгааны боломжийг хязгаарлахаас өгсүүлээд архинд агуулагдах спиртийн хэмжээг багасгах хүртэл хийх зүйл их байгааг судлан тогтоож Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хөтөлбөрийг боловсруулж төрөөр батлуулах гэж байна.

7  

Улс орны эдийн засаг сулрах ядуурал нэмэгдэхийн хэрээр архидалт ихсэж байна гэдэг зүүвэр тайлбараа өнгөрсөн жилүүдтэйгээ орхихоос эхлэх ёстой байх. Архи амьдралын дайсан. Ходоодыг минь халааж хорвоод мөнх юм шиг кайф өгч байгаад  20 насыг минь хулгайлчихдаг хор. Архи бол бизнес. Бид амьжиргаа дордож ядуурч байна гэж ярих ч архинд өгдөг мөнгөө олсоор л байна.   Ашиг олох л гэж архийг үйлдвэрлэнэ. Энэ унацтай бизнесийг хумих бус өргөжүүлсээр ирсэн ашиг сонирхол дээрээсээ гараад байдгийг мөн онцгойлон анхаарах ёстой. Виски гэдэг брэнд архийг дарс гэж үзэн татварын хөнгөлөлт  үйлчилдэг тухай ч яриа байна. Архи гэдэг чихэр давс шиг элбэг дэлбэг, өргөн сонголттой, олдоц ихтэй байх нь хэнд хэрэгтэй, ашигтай байна. Тэндээс архийг яаж “чангалах”  тухай ярьж эхлэх хэрэгтэй байх.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нэг хүний 8 л гэдэг худлаа байх нилээд хэсэг хүмүүс архийг худалдаж аваад уухгүйгээр бөө болон мэргэ төлөгч нарт үзүүлээд архиар сэржим өргөдөгш дээ
2014-09-30
mgl77:
arhiig uudaggui arhind uulgadag ni gants unen zuil, manaihan taaruulj uuna gej baidaggui, dandaa sogttoloo uudag, taaruulj uuval jargal tamtaggui uuval zovlon, er ni uuhgui baisan ni deer, ter tusmaa zaluu huuhduud ene arhinaas hol yav, arhi bol zavtai ajilgui hamgiin gol ni zorilgogui hunii l undaa shuu de, arhind gargaj baigaa tsagaa uur zuild zoriul yadaj huuhedteigee toglo, naizuudtaigaa um uz, sportoor hicheelle, saihan hool hiij id, durtai nomoo barij avaad unsh, tsagaa ur duntei saihan unguruuh zunduu zam bn shuu dee, 40 hureed dunguj ams ntr gej hudlaa yariad yahav, zugeer l tatgalzah heregtei,
2014-09-30
тоймч:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-30
zochin:
arhinii tuhai bas eldev medelel gargaj tomchuud ursduu ashigtaigaar neg shiidel gargah gej iim medeelel yavuulj bn. arhi ideenii deej hamgiin gol zuv heregleh heregtei manai mongol huud shig arhig horiod baidag uls oron algaa ter betgii hel delhii dayar arhinii amt savalgaa chanar geed shalgaruulaad jil bolgon shagnal uguud bh yum manai tom huud uls oronoo hudaldah gej baij , gazar uul uurhaigaa gadniihand uguh gej baigaagaa nuun daragduulj hudlaa arhi gedeg sedev olj gargaj irj bn arhiig soeltoi taruulaad heregleh ni zuv er ni bolohgui muu muuhai hudal zuil manaihnaas l garah yum arhinaas busadiig anhaaraldaa avaachee zunduu asuudlbn
2014-09-30
say uhaarlaa:
4 uus 5 jil muuhai arhichin emzeg naiztai baij odoo bodhoor l hairan tsag hairan ner tur ichmeer giisen zuil yu ch ugui ha ha
2014-09-29
nuhurtuu uram hairla magt:
arhi uudag nuhurtuu udur bur salna sar bur salna geed l ene bol zuv alham bish zugeer l baigaa chegeer ni magtaj uramshuulaj chigluulej geree yanzluulaj ajil daatgaj zavgui l bailga.
2014-09-29
huuhnuud ee anhaar :
hun harhad neg l idej uuj nargij tsengdeg naiz uur giih yumgui neg medhed ungursun tsag much hairan shuu.sogtuu huniig arglaj yavah ch unen teneg yamar tsetserlegiin bagsh bish esvel horihin hargalzagch .er nuhruu bag deer ni arhinaas garga huuhnuud mini ugleed nulimsaa barsanaas setgel zuitei ni tulj harits
2014-09-29
a chin naiz daisan :
arhi muu energtei deer ni bar bas .jargaad baigaa hunii taaruulah hereglee zovj bgaa hunii huuramch and .arhi uuj niilj huurch naizlaj nuhurlunu gevel tom enduurel arhichin naiztai bolson dor guilgchin naiztai bokson deer .neg l medhed naiz chini arhichin chi arhind duraldag hun bolsonoo medne. arhichin hun bol naiz bish chinii hamgiin tom shavar gej sana .arhichin naizaasaa salaad taivan jargaltai amidarch baina. kkk
2014-09-29
arhi amidral bish :
arhi hunii saihan nas zus ner hundiig doosh ni changaaj suuldee amidralgui bolgoh zuil arhinaas amidrlaa buu suuruul. arhi uudag erchuud avgaigaasaa salj and naizaasaa hol ajlin gazar ar ger huuhed hadamdaa ner nuureen barj shiv*gee delgeed l uvchinii uur boldog geel bodohoor saihan zuil gej uu .tsaashilbal hun alj hun unchruulej za tsaash ni bur oilgomjtoi ...muu muuhai zuil huleene
2014-09-29
8 litr:
neg hund 8 litr arhi noogdoj baival ter undesten muhdeg ajee. mongold 37 litr arhi noogddog gesen medee baisan shuu.
2014-09-29
тайгаа:
зарим хүн уудаггүй ш дээ. тэгэхээр бусдынх нь уух хэмжээ бүр алга болоод өгөх юм байна л даа.
2014-09-29
shil:
uugaaad bai mongolchuuda. yxer boltoloo uu.
2014-09-29
shil:
uugaaad bai mongolchuuda. yxer boltoloo uu.
2014-09-29
muu teneguud:
arhi yagaad hereggui gj saihan l bdag sh dee henii zahialgaar arhinii esreg yum yariad bna zugeer asuudalgui tertee tergui arhi bish yumaa gehed neg oliggui yumiig humuu s heregleh l bolno hervee bid arhiig hereglehgui bol gadnii nuluuguur huchtei daramtaar buur muuhai yum heregledeg bolno ter tsagt uls muhuj ch medne dee tiim bolhoor maanag bayrhuu mini arhi baij l baig
2014-09-29
pkxny:
виски бол дээд зэргийн дарс юм гэсэн тодорхойлолт байдаг шүү, угаасаа л төрөл нь дарсны төрөлд багтдаг юм биш үү
2014-09-29
сэтгэгдэл үлдээ:
ямар юмных сүү өргөх байдаг юм тийм л их сүртэй сүү өргөдөг юм бол путин ирэхэд сүүгээ өгөхгүй яасан юм виски ч өгөөд байх шиг дараа нь ам хүргээгүй ч гэх шиг яадах даа айраг өгч болно шдээ эндээс монголын амьдрал яг энэтхэг шиг газар тэнгэр шиг болсон тэнгэрийн амьтад бидний амьдарлыг ойлгохгүй учир туршилт хийдэг болсон ерөнхийдөө нийт хүмүүсийг мал гэж боддог болсон түүнийгээ шударгаар амьдрал дээр үзүүлж байна
2014-09-29
mmmm:
bid apu tai hamtran ajillaad heden jil bolj bnaa barag neg zuun bolj bgaa bhoo hahaha. yer n arhi bar nii toog tsuuluh bish niigmiin uhamsariig uur zvgt handuulah ervvljvvleh zuw arga zam bolhoos, amerikd huurai huul garaad yaalaada ulam arhichid ihssen bizde. arhinii uildwer, bar saw n baijil baig ard irged ni uuhaa bolison tsagt tednvvs orshin togtnoloo yu
2014-09-29
архи эсэргүүцэгч:
бар рестораны тоог цоол 1р хороолол 29 байрны 1 давхарт баар байдаг гээд боддоо арай дэндүү ганц орцтой байр шүү дээ үүднп нь согтуу алмасууд байнга аймшигийн агуйтай адил
2014-09-29
öýöãýý :
àðõè áîë òýð àÿàðààð áèçíåñ ø¿¿ äýý èéìýýñ ìàø îíöãðé õÿíàëòòàé ÷àíã áàéæ áàéæ ë õ¿í àìàà áîëîí çàëóó ¿åý àâàðíà äàà çàëóó ¿å ìàø õ¿íä áàéíà ø¿¿ äýýð íü ãýð á¿ë õàìààòàí ñàäàíä íü ºâ÷èí ãýäãèéã ñàéí îéëãóóëæ ýäãýýõ õýðýãòýé áàéíàà õ¿íä õýëáýðèéí ºâ÷èí ø¿¿äýý õººðõèéñ
2014-09-29