888-аар хэн баяжаад байна вэ
2014-09-28

“Монголдоо хийж бүтээцгээе” хөтөлбөр хэрэгжсэн бол энэ Засгийн газрын нүүрээ талхлах бундангийн тамга болох учиртай байлаа. Харамсалтай нь тийм гэгээн учрал тохиол болсонгүй. Замхраад арилж өглөө. Экспортыг дэмжих импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих 888 төсөл дэмжихээр зарлаж байсан цаг саяхан. Багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг үйлдвэрлэл эрхлэгч нарт арилжааны найман банкаар дамжуулан урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох байлаа. Байлаа гэдгийн цаана энэ хөтөлбөрийн 145-хан төсөл судлагдаж 174 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан ч хэрэгжсэн нь үгүй юм. Одоо 732 тэрбум төгрөгийн 133 төсөл судлагдаж байна. Харин 93 тэрбум төгрөгийн 46 төсөл буцаагдсан. Сүр болгоод сурталчлаад байсан 888 төслийн тал хүрэхгүй хувь нь банкууд дээр судлагдаад талаас бага хувь нь өгч болох л юм гэсэншүү хариулт сонсоод царцсан байх юм. Нүүрэн дээрээ бүтээгч үйлдвэрлэгч нараа дэмжинэ гэх боловч нидэр дээрээ гэдрэгээ хардгийн жишээ болон хоцорлоо. Үйлдвэрлэгч нар бухимдуу байна. Валютын ханш өсч төгрөг үнэгүйдэн, худалдан авалтын чадавхи хэд дахин буурчихаад байхад аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого ч тэр хэрээр хумигдаж таарна шүү дээ. Үйлдвэрлэлийг дэмж гэж банкуудад мөнгө олгоод байхад нөгөөхийг нь зориултын бусаар мөнгө угааж ашиг орлогоо тэлж байгаа нь мөнгө хүүлэлт гэхээс өөрөөр юу гэж ойлгох билээ.

1

Инфляци хоёр оронтой тооноос буухгүй байхад банкны зээлийн хүү өндөр, хадгалуулсан мөнгө нь инфляцийнхаа хурдыг гүйцэхгүй байхад эрүүл эдийн засгийн талаар төсөөлөх ч боломжгүй болголоо. Аж ахуйн нэгж битгий хэл иргэдийн хадгаламжин дахь мөнгө өсөхөө байсан тухай олон нийт хэлж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт байдлыг улам бүр хүндрүүлж буй өнөөгийн нөхцөлд эдийн засагт амь тариа биш бүтээгчдээ л дэмжиж баялаг бүтээж байж л инфляцийг хазаарлах учиртай. Гэтэл үжирсэн банкны систем хүндрэлээс ашиг олохыг л чармайх болсон нь эдийн засаг дахь цохилтыг улам хүндрүүлэхэд хүргэж байгаа юм. “Банкууд 888-д хамрагдах бүх төслийг судлаад аль болох дэмжихээр ажиллаж байгаа” гэж хэлсэн байгаа ч үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй бус хүндрүүлсэн шалтаг шалтгаанаар зээл олгохгүй байгаа гэдгийг нотлож байна.

1

Үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан энэ болж байна. Засгаас бодлого хэрэгжүүлдэг банкууд түүнийг ашиг орлого олгох хэрэгсэл болгон ашиглана.  Дэлхийн зах зээлд өрсөлдөх цуглуулсан капитал үгүй, үйл ажиллагааны зардал өндөр зэргээс болж жижиг дунд үйлдвэр хөгжихгүй байгаа юм. Гол нь тэдэнд хөрөнгө мөнгөний татаас чухал. Бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том саад бэрхшээл энэ. Банкны системээ эрүүлжүүлэхгүйгээр хүндрэлээс гарна гэдэг юу л бол. Удаан хугацаанд хэрэгжих боловч одоо л энэ алхмыг хийж эхлэхгүй бол банкууд нь Гобсек банк болж аж ахуйн нэгжүүд нь шулуулагч нар болж өөдөө нар үзэхгүй нь. Хуулиараа бол арилжааны банкаа Төв банк нь, төв банкаа УИХ хянаж байх учиртай. Төрийн мөнгөний бодлого ингэж л үйлчлэх учиртай юм шүү дээ.

1

Өнөөдөр татварын орчин хүндхэн тусч баялаг үйлдвэрлэгч нарт даанч хүнд тусч байна. Баялаг бүтээхийн оронд банкаар мөнгө хүлээд суувал илүү дээр болжээ. Баялаг бүтээхгүй банкийг ломбард болгоод хүүг нь идээд сууж байх сонирхол нийгэмд хэвийн үзэгдэл болно гэдэг эдийн засаг сэргэх ямар ч бололцоогүй болгодог. Уг нь бол хямралаас баялаг бүтээгч нар гаргана уу гэхээс мөнгө хүүлэгч нар гаргадаггүй юм шүү дээ. Улстөрчдийн талцсан их хэрүүл, худал амлалт, празит мөнгөний бодлого, гаж банкны систем баялаг бүтээгч нарыг цаазын илдэн дор тавьж байх юм.

Банкны реформыг хийхийн сацуу эдийн засгийн ил тод байдлын хууль эрхзүйн орчноо сайжруулах нь чухал. Бүрхэг байх тусам сүүдрийн далд эдийн засгийн хэмжээ томроно. Үүнээс гарахын тулд татварын өршөөлийг үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Татварын өршөөлийн хуулийн тухай парламент дээр хэчнээн ч ярив. Гарсан хууль л лав алга. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг Татварын өршөөлийн хуулийн хүчинд л мэнд гарч чадсан. Тухайн үед өршөөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд өнөөдрийн эдийн засгийн 17 хувийн өсөлтийг хангасан шүү дээ. Татвараар цугласан мөнгийг төр өөрийн мэдлийн компаниудаараа дамжуулан хэрхэн хувьдаа шингээх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулсан болохоос биш үнэхээр баялаг бүтээе гэх эзэддээ хүргэж чадаагүйн харгайгаар нөхцөл байдал ингэтлээ муудчихаад байгаа юм. Томоохон баялаг үйлдвэрлэгч нар олшрох тусам улсын эдийн засаг татвараар дамжаад эрүүл бат суурьтай болдог. Харин манай төр болохоор үйлдвэрлэх тусам чинь улам чангалаад өгнө гэсэн урвуу нүдээр хардаг юм.

1

Өршөөлийн хуулийг яаралтай гаргаад өдөр бүр нүднээ унаад байгаа аж ахуйн нэгжүүдээ босгоод авмаар байгаа юм. Эдийн засгийг аль болох далд эдийн засгаас хамааралгүй болгохын тулд ил тод байлгах хууль эрхзүйн орчныг бий болгох ёстой. НӨАТ-ын хуулийн тухай парламент ярьсаар байгаад хаврын чуулганаа өндөрлүүлсэн. Засгийн газраа оролдсоор намрын чуулганы сүүлчээр л нэг юм хэлэлцэх байх. Уг нь аж ахуйн нэгж, эсвэл хувь хүнд орж байгаа орлогыг тоолдог тоолуур нь НӨАТ. Аж ахуйн нэгжид орж байгаа орлогыг тооцохын тулд бүгдээс нь татвар авах хэрэгтэй. Татвар авахдаа гаргуун сайн мөртлөө буцаан олгох болохоороо хүнд суртал гаргаад гэдийчихнэ. Засаглал өөрөө ийм хачин байхад аж ахуйн нэгжүүд далд эдийн засгийн сүүдэрт л ажил хэргээ амжуулах хэрэгтэй болно. Нөгөө авилгал энэ тэр чинь жинхэнэ цэцэглэдэг юм байгаа биз дээ. Авилга нэрийн дор таалагдаагүй нэгнээ шоронд хатаана. Улс төрийн явган хэрүүл тасрахгүй. Эдийн засгийн хямралын эхний шинж тэмдэг илрээд ирүүт л парламент яаралтай хэлэлцээд шийдвэрээ зоримог гаргах ёстой байлаа. Засгийн газар ч өөрийгөө хамгаалахын оронд нөхцөл байдлын тухай бодит мэдээллээр хууль тогтоогч нарыг хангаад дараа дараагийн алхмуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй байсан юм. Одоо оройтох юун. Харин цаг хугацаа алдвал бидний хохирол төдий чинээ ихэсч засч залруулахын аргагүйд хүрнэ.

1

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
baritsaa hurungugui tusul nertei tsaasan dr ulger bichsen hun burt uguhgui ni oilgomjtoi shdee. etsest ni tusliinhuu 1/3 gargaj chadahgui bol ter ulger l gsen ug. bhan ulgeruudiin dundaas gants neg bolomjtoig ni sanhuujuulj bga bh. batalgaatai yumand ni l zeel uguh heregtei. batalgaagui yumand zeel ugchuud daraa ni yugaa helj suuhav dee. oilgomjtoi, logictoi l yum bj bnshd.
2014-09-29
mongol:
luivarchdiin zahialgat niitlel yunii 888 tusul gej hymd eh uusvertei mungunii surgaar uuriiguu mongol ulsaa hudaldahaas siihgui tsaasan deer tusul huulan bichigch novshnuud. shudragaar l ursulduud zeelee avaad hiih zuilee hiigeech.
2014-09-29
зочин:
хариулт алтанхуяг түүний охин ссранзаяа
2014-09-29
doplig:
teneg hun zeelee butsaaj tuldug gee bizdee
2014-09-29
doplig:
teneg hun zeelee butsaaj tuldug gee bizdee
2014-09-29
banknii ajiltan:
manaihan zeel avaad butsaaj uguhgui baina bid bainga shuuhdej baina
2014-09-29
батбаяр:
ломбарнууд жижигхэн бага зээл олгодого бидэнд их хэмжээниц бас барьцаагуй зээл хэрэгтэй байна
2014-09-29
fortuna:
bank gej mongold baihgui shuudee lombard lombard yerdoo baritsaagui bol yuch hyalailgahgui
2014-09-29
otgoo:
yg unen bna banknii sistemiig eruuljuuleh heregtei haanaasaa haalga ch ene gegcheer ediin zasagch nar ene mash ih teeg boldog zaaval ym avdag ystoi ym shig gar hardag bolson tegehgui bol zeel butnee gonjiin joo
2014-09-29
саранзаяа:
засгийн газар маш сайн ажиллаж байгаа. энэ сэтгүүлч цагааныг хараар будаж, олон нийтийг төөрөгдүүлж бузар гүжир гүтгэлэг тараасныхаа хариуцлагагыг хүлээж гансүхийн оронд шоронд орох ёстой.
2014-09-29
үнэн боловч худал:
нэг талаар үнэнийг бичсэн мэт боловч нөгөө талаар бас үнэнийг гуйвуулсан байна. тэр 17 хувийн өсөлт чинь нүүрсний салбараас л орсон өсөлт шүү дээ. түүнээс биш ттатвараас бултсан хэдэн компани өршөөгдөөд тийм болчихоогүй....
2014-09-29
зочин:
энэ сэтгуулч яг голын олоод хэлчих жээ дэмжиж байна
2014-09-29
hana:
said darga nar oorsdiinhoo tosloo sanhuujuulj baidag shuu dee. hezee ch ard tumenee ali ch zasag bodoj baigaagui. jinhene uls oronii udirdagch nar haana yabna aa. chingeseer duussan gej uu
2014-09-29
зочин:
ардчилсан нам ман яг адилхмн новшнууд. ялгаа нь гэвэл ман нь нууцаар иддэг ан нь илээр иддэг.
2014-09-29
shudarga orsoldoon heregtei:
mongoliin luivarchin banknuudtai orsoldoon uusgeh heregtei. huuli erhzuin hyazgaarlaltiig n sain bodoj hiij bgaad bank of china=g oruulj irhed bolhgui n yu bhav dee. ene mongo huuldeg dotoodiin banknuudiin huu n buurah yostoi.
2014-09-29
tegeed:
bank of china g oruulj ireed manai banklombarduudiig nomond ni oruulaach ee
2014-09-28
зочин:
ter jijig dund uildveriihen 10 %awah ged bdag bolson bolioroi ta nar nadaas neheed bga bi ogch chadahgui shu
2014-09-28
76 novshd:
naad 888 hudlaa yum bilee 1 jil ardaas ni yavaj bn . uursdiin tusluul sanhuu jilt hiij baiga shuu dee. novsh gej ard tumeneer buu toglooroi
2014-09-28
amuli1206:
ydaj ichmeer iuym
2014-09-28
ahsgui dee :
muu malaa naaduul chin hymd eh uusvertei bolchuul bi yah yum bee zugeer l shudargaar argaa olood hiij buteetsgeey ter 888 ni budaaaboloosoi teguul bi ajillaj amidrah bolomjtoi boloh geed bna aa tehgui bol zeel avsan hed chin daam garna sh dee
2014-09-28
zohiogch:
ooriiigooo har
2014-09-28
kkkk:
ene neg balai uym yu gd hutsaad bna aa nuguu oriflem avgain otgon shavi ni mun uu kkkk
2014-09-28
зочин:
дэлхийн төгсгөл ойртож байгаа тул сэрэмжилнэ үү. дараах монгол видеоноос дэлгэрэнгүйг хүлээж авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-28