Хэтийн бодлого улс орныг хөгжүүлнэ
2014-09-26

Бид хүлээлтийн горимд шилжчихээд байна. Эдийн засаг улс төрөөс ямар гүнзгий хамааралтай болсныг өөрийн бие дээрээ туршлаа. УИХ-ын намрын чуулганаар Засгийн газраа бөндөгнүүлсээр хөхөө өвөлтэй золгох уу эдийн засгийн хүндэрлийг давах санал санаачлагыг нь дэмжсэн шийдвэрүүдийг гаргах уу гэдгийг л ажиглаж сууна. Цалин тэтгэвэр тэтгэмж нэмэх эсэх хүлээлт хэзээ ч бүтэхгүйтэй олон нийт хэдийнэ эвлэрчихэж. Хаа сайгүй л хөрөнгө мөнгөний бэрхшээл. Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнаа цомхотгож, цалин хөлсөө өгч чадахгүй хэдэн сараар луу унжихад хүрлээ. Улс төржсний гай. Эдийн засаг хямарсан хямраагүй тухай улстөрчид найр наадам хэсэнгээ аман зугаа болгож мэтгэлцсэнээс шийдвэр гаргасангүй. Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх гэж 100 хоног хичээлээ. Үр дүн харагдсангүй. Аргагүй л дээ. Халаасаа гөвчихсөн юм чинь юугаараа элгээрээ хэвтчихсэн эдийн засгийг босгох вэ дээ. Бодлогыг нь дэмжээгүй УИХ өнөөдөр Засгийн газраа буруутгаж сууна. Гайгүй Н.Алтанхуяг гуай парламент цуглахаар чиний тоосыг гөвнө өө гэж хөмхий зууж шүдээ хавирсан төрийн түшээдээр дүүрэн. Нэг нь жаахан юм хийхээр нөгөөх нь хатгаж байгаад л дэргэдээ суулгачихна. Тамын амьтан тамдаа жаргалтай гэгчээр нэг нэгнийгээ дөрвөн жилийн хугацаатай түлхэж унагасаар энэ улс оронд хөгжлийн хэтийн төлөв гээч зүйл харагдахаа больсон. Хөгжиж дэвжээд байгаа улс орнуудыг хар. Тэр Япон, Солонгос гээд дайны дараа тэд мөнгөтэй байгаагүй. Байгалийн баялаг гээч зүйл ч хомсхон байлаа. Гол нь хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсонд үсрэнгүй хөгжлийн нууц нь оршоод байгаа юм. Бултаараа хэлэлцэж байгаад үзэл баримтлалаа гаргачихсан. Ямар ч парламент, Засгийн газар байлаа гээд энэ үзэл баримтлалаас гажихгүй. Нийгэм эдийн засгийн ойрын зорилтоо хэрэгжүүлээд л явчихна. Харин монголчууд болохоор эсэргээрээ. Нам болгон өөр өөрийн хөгжлийн үзэл баримтлалтай. Нэг нь гарч ирээд өөрийнхөөрөө зүтгэнэ. Нөгөөх нь дараагийн дөрвөн жилд мөн л өөрийнхөөрөө. Ийм байхад яаж улс гэр хөгжих вэ дээ.

6

Хөөрхий япон, солонгосчуудыг бодвол бид чинь асар их боломжтой улс. Буурлын үлдээсэн газрын баялгаараа сайн ч мөнгө босгож чадсан. Гадаадын хөрөнгө оруулагч нар мөнгийг ч харин амаар минь гартал цутгасан. Төлөвлөлтгүй учраас идэж уугаад л дууссан. Тэгээд болоогүй ээ бас өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй маргалдана гэгчээр мөнгө өгсөн нөгөө хэдийгээ хааж боосоор хөөх шахам гаргасан. Өнөөдөр горыг нь амсч байна.

6

Мөнгөтэй байгаад бодлого төлөвлөлт байхгүй байсан учраас дөрвөн тэрбум ам.долларын чөлөөт валютын нөөц, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингис бонд, Самурай бонд, Монголбанкнаас гаргасан гурван их наяд төгрөг гээд асар их хэмжээний мөнгийг үр ашиггүй зүйлд тараасансан. Одоо дахиад зээл авья гэж байна. Толгой дараалан өртэй болсон муу нэртэй луу данстай хүнд хэн мөнгө зээлэх билээ. Тэгээд ч бид ямар бүтээгч ард түмэн биш. Хэрэгцээнийхээ 89 хувийг гадаадаас импортолдог хэрэглэгч улс. Ерөөсөө л хэрэглээд байсан болохоос авсан мөнгөөрөө үйлдвэр босгоод бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг орлоготой байя гэсэн хэтийн бодлогогүй улсын хувь заяа даанч эмгэнэлтэй. Ийм их хэрэглээтэй улсын үндэсний мөнгөн тэмдэгт ихэвчлэн үнэгүйддэг. Энэ жам ёсоор эдийн засаг савлаад ирэхээр ам.долларын ханш өсөөд явчихаж байгаа юм.

6

Жаахан тогтворжих хандлага сүүлийн үед ажиглагдах болсон нь Оюутолгойн гацаа тайлагдаж эхэлсэнтэй холбоотой. 70 хувь хүртлээ унаад байсан гадаадын хөрөнгө оруулалт ч сэргэх аястай байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод ирчихвэл эдийн засаг бага зэрэг тогтворжих хандлагатай байгаа. Гол нь парламентын төвшин дэх хэрүүл ухаалаг мэтгэлцээн байж зөв шийдвэр гарахаас олон зүйл хамаарна. Нөгөө талаар хэтийн хөгжлийн бодлого дээрээ эрх баригч болон сөрөг хүчин тохиролцох шаардлагатай байгаа юм. Ойрын зорилтууд дээр санал зөрөлдөж болно гэхдээ тэр санал зөрөлдөөнөөс болж ирээдүй хохирох ёсгүй.

6

Хэрэглэгчээс үйлдвэрлэгч болохын тулд гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах урт хугацааны ямар бодлоготой байх юм, яаж үйлдвэржих ёстой юм, орсон мөнгийг талын нэг цацчихгүйгээр хэрхэн хуримтлал үүсгэх юм гэдгээ хатуу тогтох хэрэгтэй. Орчин, цаг үеэ мэдрэхийн тулд улстөрчдийн амаар бус шинжлэх ухааны үндэстэй судалгааны байгууллагуудтай байж судалгааг дээд төвшиндөө анхаарч үзэж байвал илүү бодитой шийдэлд хүрэхсэн. Тэрнээс ганц Ерөнхий сайд, УИХ-ын аль нэг нам бүлэглэлийн гайгаар эдийн засаг нийгэм хямарчихаад байна гэж гэдсэндээ хөлөө жийлцээд байвал хөгжилд улам л чөдөр тушаа болно.

6

Бид энэ 76 нөхрийн юу хийхийг хүлээх бус хөдөлмөрлөх хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ бүх шийдвэрт тэд нөлөөлөөд хутгалдаад байхаар яаж асуудал цэгцрэх билээ. Чалчиж ханалаа. Одоо хийх бололцоог нь төр засаг олго. Муу төр гэж байдаг болохоос муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм шүү.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zaluu:
eurunhiilugchiiin zasaglaltai bolj baij l tsegtsernee, 76 tolgoitoi bolhoor ajil yavahgui baigaa yum, dor doroo uur yum yarsij hutsatsgaagaad gants ch shiidver gargaj chadahgui bna
2014-09-27
zaluu:
eurunhiilugchiiin zasaglaltai bolj baij l tsegtsernee, 76 tolgoitoi bolhoor ajil yavahgui baigaa yum, dor doroo uur yum yarsij hutsatsgaagaad gants ch shiidver gargaj chadahgui bna
2014-09-27
ухаалаг засаглал:
ухаалаг засаглалтай болсон цагт л алсыг харсан хэтийн бодлого гарч ирэх болов уу
2014-09-27
хэтийн бодлого хэцүү:
монголын эдийн засаг хямраад хүнд байгааг бүгд харж мэдэрч байна. энэ бол хэтийн бодлого гэхээр юм байхгүйг нотлоод байна.
2014-09-27
хонгорцог:
сайн нийтлэл болжээ.ийм үгийг дээдчүүл сонсдог бол ч
2014-09-27
keke:
цагаа олсон нийтлэл байна. манай улс төрчид яаж ард түмнийхээ нэрийг барьж хэнээс хэдэн төгрөг зээлэх вэ? түүнийгээ яаж тендер нэрийн доор хувааж эвтэйхэн хусах вэ гэж л бодохоос бус. үндэстнийхээ эрх ашигт нийцсэн стратегийн ач холбогдолтой ганц ч улс төрийн шийдвэр, шийдэл гаргахгүй байна ш т...
2014-09-26
irgen:
zov heljee,toriin tu*ed oilgoj ajillaasai.oilgohgui negniig ni yavuulaasai
2014-09-26